Нийслэлийн иргэдийн зүгээс авто зогсоолын төлбөр, автомашин ачилттай холбоотой өргөдөл, гомдол олноор ирж байгаатай холбогдуулан эдгээр асуудлыг ирэх сарын НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Тухайлбал, төлбөртэй авто зогсоолын тарифыг хөнгөлөх, шөнийн тарифыг тэглэх боломжийг судалж, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
Мөн хориглосон газар байршуулсан автомашиныг ачих үйлчилгээ нь иргэдэд хүндрэл, бухимдал учруулж байгаа эсэхийг судлан танилцуулж, шаардлагатай гэж үзвэл автомашин ачилтыг зогсоох хүртэл арга хэмжээ авах чиглэл өгсөн байна.
Эдгээр шийдвэр нь иргэдийн санал, гомдлыг үндэслэн НИТХ-ын дараагийн хуралдаанаар эцэслэн хэлэлцэгдэх юм.








