2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл, бэлэн байдлыг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхийг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.
Мөн Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын КОП17 нь Монгол Улсад цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын туршлага солилцож, хамтын шийдэл боловсруулах чухал боломж болохыг онцлов.
Монгол Улс КОП17-г зохион байгуулагч орны хувьд цөлжилтийн асуудлаарх дэлхий нийтийн анхаарлыг нэмэгдүүлэх, бодлогыг уялдуулах чухал үүрэг хүлээж байгаа тул нийслэлийн байгууллагууд арга хэмжээнд хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриаллаа.








