Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын эх үүсвэрээс авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлд зарцуулсан 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төлж, санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдлаа ханган ажиллалаа.

Тус бондын хөрөнгөөр 2024 онд нийслэлийн 62 байршилд нийт 154.5 км авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлжээ. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Наадамчдын зам, Зайсан болон бусад гол замуудын шинэчлэл багтсан байна.

Мөн Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Одоогоор бондын хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудаас 21 төсөл бүрэн дууссан бол 27 төсөл үргэлжилж байгаа бөгөөд нийт ажлын дундаж гүйцэтгэл 74 хувьтай байна.

2024 онд нийслэлийн төсөв болон үнэт цаасны хөрөнгөөр нийт 877.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж, шинэ зам барих, замын хучилт сайжруулах, явган зам болон борооны ус зайлуулах байгууламжийг шинэчлэх зэрэг олон ажил хийжээ.

Эдгээр ажлын үр дүнд нийслэлийн авто замын чанар, нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл сайжирсан байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав