Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлтэй бүсэд орсон иргэдийг аюулгүй газар шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж байна.

16:10 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар хэсэг, “Сонгино” амралт сувиллын орчимд үерийн эрсдэлд өртсөн 28 айлын 101 иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс 37 нь хүүхэд, 64 нь том хүн байна.

Мөн “Монголика” амралтын газар болон “Энхсаран” сувиллын орчмын иргэдийг шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд НОБГ, Нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 30 гаруй алба хаагч, 8 орчим автомашинтайгаар ажиллаж байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав