Дамбадаржаа дулааны станцын үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэдээлснээр үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн барилга, химийн ус бэлтгэлийн байгууламж, конвейрийн систем, механик цех зэрэг гол барилгуудын ажил урагшилж байгаа бөгөөд нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн нийлүүлжээ.

Төлөвлөгөөний дагуу аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг дуусгаж, зуухны туршилт, тохируулгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дамбадаржаа дэд төвийн хүрээнд 71 га талбайд 19 бүтээн байгуулалтын ажил зэрэг хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 2.8 км авто замыг ашиглалтад оруулсан байна.

Дамбадаржаа дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвүүдэд нийт 63 МВт дулаан нийлүүлнэ.

Тус станц нь нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ орон сууцны хорооллуудын найдвартай хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн эрчим хүчний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав