Улаанбаатар хотын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Сэлбэ ухаалаг хот” төслийн хүрээнд 158 га талбайд 8575 айлын орон сууц бүхий шинэ суурьшлын бүсийг байгуулж байна.

Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 2206 нэгж талбарыг чөлөөлж, нийт 113 блок орон сууц барихаар төлөвлөжээ. Ашиглалтад орсноор нийслэлийн орон сууцны жилийн эрэлтийн 42 хувийг хангах боломжтой юм.

Засгийн газрын шийдвэрээр төслийг “Сэлбэ ухаалаг хот” төлөвлөлтөд нийцүүлэн хөгжүүлэхээр болсон бөгөөд нийслэлийн зүгээс технологи, эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийг судалж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн хүрээнд “сэндбокс” орчныг бүрдүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх, орон сууцны үнийг бууруулах боломжтой санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн боловсруулах чиглэл өглөө.

“Сэлбэ ухаалаг хот” хэрэгжсэнээр шинэ орон сууцны хангамж нэмэгдэхээс гадна технологид суурилсан, эдийн засгийн идэвхтэй шинэ суурьшлын бүс бий болох юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав