“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулгын мэдээлснээр нийслэлийн зүгээс хурлын барилга байгууламж, дэд бүтэц, талбайн бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд төслийн талбайг НҮБ-д хүлээлгэн өгнө.

Хурлын хүрээнд наймдугаар сарын 20-22-нд “Хотуудын дарга нарын чуулга уулзалт” зохион байгуулагдаж, дэлхийн томоохон хотууд болон хөгжиж буй хотуудын төлөөлөл оролцоно.

COP17-ын хүрээнд 12 түр байгууламжийн угсралтын ажлыг Францын “GL Events Live” компани үндсэн гүйцэтгэгчээр, “НБИК” болон “LIRI групп” компаниуд туслан гүйцэтгэгчээр хэрэгжүүлж байна.

Монгол Улс тус хурлаар дамжуулан “Газар-Ус-Мод” санаачилгыг танилцуулж, байгаль орчны чиглэлээр 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавин ажиллаж байна.

COP17 хурлыг зохион байгуулснаар Монгол Улсын олон улсын нэр хүнд, байгаль орчны хамтын ажиллагаа өргөжихөөс гадна аялал жуулчлал, үйлчилгээ, бизнесийн салбарт эдийн засгийн үр өгөөж бий болох боломжтой юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав