“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриатай бүх нийтийн мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-д болж, 70 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл оролцон мод тарилаа.

Арга хэмжээг нээж Д.Ихбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2021 оноос улс орон даяар хэрэгжиж эхэлснийг онцолсон юм. Тэрбээр мод тарих ажлыг хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байгааг дурдлаа.

Мөн энэ жил нийслэлийн хэмжээнд Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгүүдийг нөхөн сэргээх хүрээнд мод тарих ажлыг өргөжүүлэхээр төлөвлөж буйг хэлэв. Нас бие гүйцсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөж авчирдаг болохыг онцолж, иргэн бүрийг ногоон хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 10 мянган мод тарих юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав