НИТХ-ын дарга асан Ж.Баяр өнгөрсөн 1.6 жилийн хугацаанд иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэдэд илүү ойр байлгах зарчмыг баримтлан ажиллаж, нийслэлийн бодлого шийдвэрийг нэг өдөр ч саатуулахгүйгээр хэрэгжүүлж ирснээ онцоллоо. Энэ хугацаанд түгжрэлийг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн эгнээг чөлөөлж, автобусны хурдыг нэмэгдүүлэн зорчигчдын тоог өсгөж, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зохицуулалтуудыг хийжээ. Мөн скүүтер, мопедын хэрэглээг журамлаж, хүүхдийн аюулгүй байдал, явган зорчигчдын эрхийг хамгаалах бодит алхмуудыг хэрэгжүүлсэн байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд авлига, албан тушаал, хулгайн гэмт хэргийг бууруулахад анхаарч, нийслэлийн хэмжээнд камержуулалт, хяналтын тогтолцоог өргөжүүлжээ. Онцгой байдлын салбарт нэгдсэн шуурхай удирдлагын төв байгуулж, гамшиг ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулсан нь нийслэлийн аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэх зорилготой ажил болсон байна.

Түүнчлэн хүүхэд залуусын эх оронч үзэл, зөв төлөвшил, боловсролд чиглэсэн “Монгол хүн”, “Төрийн далбаа”, “Эх оронч сурагч”, “UB Debate” зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлж, соён гэгээрлийн ажлыг бодит агуулгаар өргөжүүлснээ дурдлаа. Ж.Баяр цаашид нийслэлийн бүтээн байгуулалт, мега төслүүдийг дэмжихийн зэрэгцээ шударга ёс, хариуцлагыг эрхэмлэн, иргэдийнхээ төлөө төлөөлөгчийн хувиар үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав