Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүллээ.

Тус шаардлагад хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал, тэр дундаа “Туул голоо аваръя” хөдөлгөөн болон “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой асуудлууд нь олон нийтийн дунд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгааг онцолжээ. Мөн эдгээр асуудлыг яаравчлан хэлэлцэж шийдвэрлэх нь иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн байна.

АН-ын бүлгийн зүгээс Туул голын экосистемийг хамгаалах, хурдны замтай холбоотой асуудлыг улсын хэмжээний бодлого, хууль эрх зүйн хүрээнд нэгдсэн байр суурьтайгаар шийдвэрлэх шаардлагатай гэж мэдэгдэв.

НИТХ-ын дарга А.Баяр уг шаардлагыг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт товлогдоод байсан НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав