НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ногоон байгууламж, ус хамгаалалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэлэлцэж, ээлжит VII хуралдаанд өргөн барихаар дэмжлээ. Үүнд Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох, “Улаанбаатар хотын дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах, “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлэх зэрэг томоохон санаачилгууд багтаж байна.

Шинээр байгуулах дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн нь 4 га талбайд хэрэгжиж, жил бүр 180-240 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Төсөл хэрэгжсэнээр агаарын чанарыг сайжруулж, нүүрстөрөгч шингээлтийг нэмэгдүүлэхээс гадна нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийн шинэ орчныг бүрдүүлэхээр зорьж байна. Мөн “Туул голоо аваръя” хөдөлгөөнөөр усны бохирдлыг бууруулах, хууль бус олборлолтыг зогсоох, хамгаалалтын бүсийг сэргээх, усны нөөцийг хамгаалах цогц арга хэмжээг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хорооны гишүүд төслүүдийн санхүүжилт, хууль эрх зүйн үндэслэл, хэрэгжилтийн шат дараалал, иргэдэд хүртээмжтэй байдлыг илүү нарийвчлан тодорхойлох шаардлагатайг онцолж, цаашид илүү бодит судалгаа, төлөвлөлттэйгээр хэрэгжүүлэх санал гаргалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав