НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг гадаад, тэр дундаа Филиппин багш нараар нөхөх асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит VII хуралдаанд оруулахаар дэмжлээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд англи хэлний 181 багшийн сул орон тоо байгаа бөгөөд нийтдээ 210 орчим багш дутагдалтай байна. Энэ хэрэгцээг хангах зорилгоор 200 гадаад багш ажиллуулахад нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Уг санаачилга нь сурагчдын англи хэлний боловсролын чанарыг дээшлүүлэхээс гадна дотоодын багш нарын ур чадвар, арга зүйг сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Төлөөлөгчид хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөгөө, үр дүнгийн шалгуурыг тодорхой болгох шаардлагатайг онцоллоо.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав