Ч.ГАНСҮХ:ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ШИНЭ ЖИЛЭЭС ИЛҮҮ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭХ УЧИРТАЙ

    Үндэсний төв номын санд “Богд хаан ба Олноо өргөгдсөн  Монгол” үзэсгэлэн дэлгэгдсэн билээ. Уг үзэсгэлэнд Монгол Улсаа сэргээн мандуулж, Тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж дэлхий дахинд таниулахад Нарангэрэлт, түмэн наст Богд хаан хэрхэн чухал үүрэг гүйцэтгэснийг харуулжээ. Үзэсгэлэн Монголын Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”-д болов.

    Ийнхүү үзэсгэлэнгийн  тайлбарлагчаар Унгар улсын Өтвош Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургуулийн “Монгол ба Төв Ази” судлалын  докторант Ч.Гансүх ажиллаж байлаа. Түүнтэй үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлснийг уншигчдадаа хүргэж байна. 

    -“Богд хаан болон Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг яагаад зохион байгуулах болов. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

    -Тэртээх 1911 оны 12 сарын 29-нд Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөрт зориулж  “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” нэртэй уг үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэн Гандантэгчилэн хийд, залуу судлаач, монголч эрдэмтдийн “Эрдмийн хэлхээ нийгэмлэг”, Үндэсний төв номын сан хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн үндсэн зорилго нь  гэвэл бид тусгаар тогтнолоо тунхагласан энэ өдрийг хойч үе маань мартах учиргүй агаад баяр ёслолын байдалтай тэмдэглэж байх учиртай гэдгийг харуулахыг зорьсон.

    Монголчууд анх тусгаар тогтнолоо зарласан өдөр  Богд хаан болон Эх дагиныг эрдэнийн ширээнд залж иргэд бүхэн баяр хөөрт автсан.  Тэгж чадаагүй бол 1921 онд хувьсгал хийх боломжгүй шүү дээ. Өдийд хятадын нэг муж болчихсон хэл бичиг соёлоо хориулаад байж байх байсан биз. Энэ бол бидний өвгөдийн ур ухаан, биеэ сэтгэлээ зориулсны зүтгэл юм. Тийм учраас үзэсгэлэнгийн голд Богдоо залаад баруун хананд нь шашны зүтгэлтнүүд, зүүн талаараа Богд хаант засгийн газрын таван сайд, мөн тухайн үед онц гарамгай гавьяа байгуулсан баатруудын хөрөг зургуудыг өлгөсөн.

    -Тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад хувь нэмрээ оруулсан олон улс төрийн зүтгэлтнүүдийг хайрлахаас аргагүй. Тэр тусмаа Дилов хутагт Жамсранжавын хувь тавилан их эмтэрмээр санагддаг...

    -Дилов хутагт бол Монголын тусгаар тогтнолд яахын аргагүй жинтэй хувь нэмэр оруулсан хүн мөн. Хэд хэдэн удаа хэлмэгдэж байсан. Харин азаар хятад гарч, түүнээсээ цаашаа Америк хүрснээр тэндээ амьдарсан. 1961 онд НҮБ-д Монгол Улс элсэхэд Дилов хутагтын байгуулсан гавьяа асар их үнэ цэнтэй. Улс эх орныхоо төлөө маш их зүйлийг хийсэн хүн. Гэвч харамсалтай нь дал, наян онд бид шашин суртахууны соёлоо алдаж хэтэрхий орчин үеийн иргэншилд дасчихсан тул түүхэн гавьяатай хүмүүсээ төдийлэн мэдэхгүй байна. Дилов хутагт  насан туршдаа эх орноо сэтгэл зүрхнээсээ хайрласан боловч  эх орон нь түүнийг хүлээж авалгүй, эх нутагтаа эргэж ирж чадахгүй байсаар харь нутагт насан эцэслэсэн. Энэ бол тун харамсалтай зүйл. Ийм түүхэн хүмүүсийг судлаачдын хүрээнд л  мэдэж байна. Үүнийг олон нийт мэддэггүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод олон нийтэд эдгээр хүмүүсийн тухай мэдээ, мэдээллийг хүргэж байгаасай гэж боддог. Тиймдээ ч энэ үзэсгэлэнд Богд хаант улсын ховор нандин бичиг соёлын дурсгалуудыг дэлгэсэн.

    -Богд хааны түүхэн чухал бичиг соёлын дурсгалууд байгаа гэлээ. Тухайлбал ямар ямар дурсгалууд байна вэ?

    -Богд хаант монгол улсад хэрэглэгдэж байсан албан газрын нэр болон нэрсийн жагсаалт, сан хөмрөгт хадгалагдаж байсан бичиг соёлын дурсгалуудыг энэ удаагийн үзэсгэлэнд анхлан тавьснаараа онцлогтой. Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт түмэн наст  Богд эзэн хаан гэдэг шүү дээ. Ном судрын хувьд шашин төрийг хослон баригч гэдэг утгаар нь нэг талаараа зүүн талын төрийн Богд хааны зарлиг бүхий албан бичгүүд, нөгөө талд  нь зарлигаар бүтээгдсэн ном судруудыг тавьсан. Тухайлбал алтан үсгээр бичсэн өргөмжлөлийг 1911 оны 12 сарын 29-нд үйлдэж хаан ширээнд залангуут өргөсөн байдаг. Тэр өргөмжлөлийг Богд хааныхаа зурагны өмнө залж байгаа. Учир бэлгэдлийн хувьд  Монгол Улс эзэн хаантай улс юм аа гэдгийг тунхагласан албан бичиг юм. Мөн манжийн хаанаас бэлгэнд ирсэн ном зохиолууд зэрэг сонирхолтой дурсгалууд бий.

    -Манжийн хаанаас бэлгэнд ирсэн ном зохиолууд дотроос “Тансан ламын үлгэр” их сонирхол татаж байна л даа...

    -Тэгэлгүй яахав. Богдыг бичиг соёл, ном судрын хувьд хэрхэн арвин баялаг цуглуулгатай номын сантай байсан бэ гэдгийг бид мэдэхгүй. Тийм учраас тэдгээр дурсгалуудын төлөөлийг гаргаж тавьсан. Харин “Тансан ламын үлгэр” ном зурагт хэлбэрээрээ байгаа. Энэхүү дурсгал нь Манжийн хаанаас Богдод бэлэг сэлт ном судар, бэлэглэдэг байсны нэг нь гэж ойлгож болно. Үүнээс гадна “Ши мэргэний үлгэрүүд” байна. Энэ бүгд хятадын сонгодог зохиол шүү дээ. Үүнээс гадна ер нь Богдууд тусгайлан хүсэлт гаргаж, эрэн сурвалжилж, Богд өөрийнхөө номын санг бүрдүүлж байсан нь сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Тэр ч утгаараа Богдын цуглуулга гэдгээр нь энэ үзэсгэлэнд дэлгэсэн юм. Түүний дараа Богдын лүндэн гэж уран зохиолын өгүүлэмжтэй мөртлөө  Монголчуудыг соён гэгээрүүлж байсан бичиг бий. Тийм ч учраас Богд хаан бол оюун санааны удирдагч байсан гэж үзэх бүрэн үндэс бий. Тиймдээ ч Богд хааныг Монголчууд оюун санааны хувьд алтан ургийн шууд угсааны хүн гэж үзэж байсан.

    -Монголчууд Богд хааныг яагаад оюун санааны хувьд Чингисийн Алтан ургийн хүн гэж үзэж байсан юм бол?

    -Богд хаан маань хэдийгээр төвд хүн боловч эзэн Чингис хааны шууд залгамж, Түшээт ханы хөвгүүн, анхдугаар Богд Занабазарын хойд дүр учир Монголчууд оюун санааны хувьд Алтан ургийн гэж үзэж байсан. Түүнийг баталгаажуулсан албан бичиг уг үзэсгэлэнд тавигдсан. Тухайн баталгаажуулсан албан бичигт тусгаар тогтнолоо зарласан  өдөр мөн алтан үсгээр бичсэн өргөмжлөл өгөхөөс гадна, айлтгал бичиж ерөөл айлдсан байдаг. Тэрхүү айлтгал бичгийг мөн л уг үзэсгэлэнд дэлгэсэн. Үүнээс гадна тухайн ерөөлийн бичигт наймдугаар Богд Жавзандамба хутагтыг бодвол хэдийгээр өөрөө төвд хүн боловч эзэн Чингис хааны шууд залгамж, Түшээт ханы хөвгүүн Өндөр гэгээн Занабазараас шууд угсаатай оюун санааны Алтан ургийн хүн гэсэн байдаг. Богдын лүндэн ч бас 1911 онд Монголчуудыг оюун санаагаар нь удирдаж байсан. Оюун санаагаар нь сурган хүмүүжүүлж,  соён гэгээрүүлсэн.

    -Богдын лүндэнд юуг чухалчилан үзсэн байдаг вэ?

    - Богдын зарлиг лүндэнгээр амьд бурхан хийсэн лугаа адил иргэд тухайн үед хүлээн авч байжээ.  Богдын лүндэнгийн хураангуй, дэлгэрэнгүй дундаж лүндэнгүүдийг үзэсгэлэнгээс харж болно. Лүндэнд бидний Монголчууд ямар байх ёстой вэ? Сайн талыг хэрхэн дэлгэрүүлэх вэ? Муу талыг нь хэрхэн засах вэ? Зэрэг санаж, сэрэх зүйл бидэнд олон байна шүү гэдгийг анхууралдаг. Тийм учраас эл үзэсгэлэнд Богдын лүндэнг тавьсан. Нөгөө талд нь болохоор “Хишиг тараах зарлиг” гэж байдаг. Төрийн их үйл хэрэг, тусгаар тогнолоо зарласан тухайн өдөр Богд хаан болж, туурга тусгаар болсон тул онц гавъяа байгуулсан хүмүүст хэргэм зэрэг, цалин пүнлүү болоод албан тушаал олгож, таван яам болон хутагт хувилгаадуудыг бүгдийг нь зассаны хойно энгийн ардад хүртэл хишиг тараасан гэдэг. Өндөр настай хүмүүст хишиг тараасан. Мөн ял хийсэн хүмүүсийг ялаас чөлөөлсөн байх жишээтэй.  Тэрхүү үйл явдлыг тэмдэглэсэн нь “Хишиг тараах зарлиг” юм.

    -Үүнээс гадна зэс, бараар бүтээгдсэн “Жадамба”,  мөн  хүрээ барын “Ганжуур” харагдаж байна?

    -Тийм ээ, Богдын зарлигаар бүтээгдсэн зэс барын “Жадамба” бол хааны нандин шүтээнүүдийн нэг. Тиймээс зэс бар болон “Жадамбыг тавьсан. Үүнээс гадна мөн хүрээ барын  “Ганжуур”-ыг энэ удаа хамтатган дэлгэсэн байгаа. Яагаад хүрээ барын “Ганжуур”-ыг тавьсан бэ гэвэл, хэдийгээр 1908-1911 оны дотор хийж дуусгасан. Дуусгасан жил нь  бид тусгаар болсон. Тийм учраас тэр их шашны том номыг бүтээсний  буянаар болон сэтгэлзүй нэгдмэл болгож чадсаны үндсэн дээрээс хувьсгал хийх тохироо бүрдсэн байх  гэж бодон бэлгэдлийн үүднээс уг үзэсгэлэнд гаргаж тавьж байгаа юм. Учир нь “Ганжуур” бол Богд хааны зарлигаар бүтээгдсэн шүү дээ. Төвд хэл дээр модон бараар барласан хамгийн сүүлийн “Ганжуур”. Түүнээс хойш барласангүй, хэвлэгдсэнгүй. Үүгээр үл барам шашны “Мэргэд гарахын орон” гээд том ногоон ном байна. 1924 онд Агийн дацанд  модон хэвийг нь  сийлүүлээд бүтээсэн. Хэв болон хэвлэсэн номын хамт бид тавьсан. Юуны учир 1924 онд хэвлэгдсэн энэхүү номыг тавих болов гэж санаж магадгүй. Гэтэл 1924 онд Богд хаан мэнд тунгалаг байсан. 1925 онд таалал төгссөн шүү дээ. Тэр хүртэл Богдын зөвшөөрлөөр ямарваа нэгэн Богдод айлтгал айлтгаж, зөвшөөрсөнийнх нь дараа юм аа хэвлэдэг байсан. Төрийн ажлыг ч тэр, шашны ажлыг ч тэр. Тиймээс Монголчууд бид хамгийн сүүлд төрийн дэмжлэгээр, төрийн бодлогоор бүтээсэн модон бар бол “Мэргэд гарахын орон” гэж үзсэн.

    -Богд хаант улсын хилийн зэс тавигдсан байна. Бид одооны газар нутгаасаа илүүтэй том газар нутагтай байж ээ?

    -Тэгэлгүй яахав. Төрийн бичиг баримт руу буцаж ороход “Хишиг тараах зарлиг” - ийн дор “Олноо өргөгдсөн Монгол Улсын хил хязгаарын буюу Монгол Улсын зэс” гэж бий. Чиний харж байгаа зэс бол энэ. Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдсан даруйдаа ямар, ямар уул ус, газар нутгаа Хятад болон Орос улсад хил салгаж, түүнийгээ баталгаажуулж тэмдэглэсэн бэ гэдгийг нарийн гаргасан баримт бичиг гэсэн үг. Хуучин бол бид их том газар нутагтай байсан шүү дээ. Тагна Урианхай хүртэл манай харьяанд байлаа. Ховдын, Баян- Өлгийн цаад талын газар нутаг чинь манай харьяанд байсан. Дөрвөдийн хоёр аймаг, Засагт ханы урд хэсэг чинь Шинжаанд орчихсон шүү дээ. Тэгтэл Олноо өргөгдсөн монгол бол их том газар нутагтай. Түүн дотроо бусад Монголчууд ерөнхийдөө нэгдэе гэсэн үзэлтэй байв. Уг үзмэрийг өмнө нь хаана ч тавьж байгаагүй. Үүнээс гадна сурвалж тавьсан нь их зуугийн чуулган нь Өвөрмонголын их зуугийн чуулганаас Олноо өргөгдсөн Монгол Улсад дагаар орох, нэгдэх хүсэлт илгээсэн, захидал болон хариу илгээсэн захидалууд юм. Уг дурсгал нь нийт монгол үндэстнүүд туурга тусгаар Монгол Улсаа дагаж, дэмжиж түүхэн гавьяа байгуулсны гэрч гэдгийг сануулна. Бид түүнийхээ хүчинд нэгдмэл, нэг Монгол Улс болох ёстой гэсэн үзэл санаа тухайн үед байж. Түүнийгээ ч маш сайн илэрхийлж, олноор дагаар орж байсан байхгүй юу. Харамсалтай 1915 оны гэрээгээр тэр үзэл санааг тасалдуулж, бид нар нэгдмэл Монгол Улсыг байгуулж чадсаагүй.  Их зууны чуулганы бичгээс уг үзэсгэлэнд төлөөлүүлж тавьсан нь Монгол Улс гэдэг зөвхөн халхаар зогсохгүй шүү гэсэн санаа юм.

    -Мөн Богд хаант Монгол Улсын төрийн далбаа байна. Энэхүү далбаа нь ямар утга учрыг агуулсан байдаг вэ?

     Богд хаант Монгол Улсын далбааны бас нэг хуулбар юм. Далбааны хувьд “ум аа, хум” гэж үсэг гэхэд гурван хэл дээр байна. Далбааныхаа төвд нь соёмбоо залаад дэвсгэр нь шар өнгөтэй, дээд талд нь ламаадан буюу Манзуширын магтаал, дунд нь болохоор шашин дэлгэрэхийн ерөөл буюу “Санжаадансран” хэмээх ном, доод талд нь “Лүн донжээ” гэх номыг барлаж тавьжээ. Эдгээр гурван номыг шашин төр, Монголчуудын оюун санааг хөгжөөн бадраах, цааш нь батжуулах зорилгоор барласан. Далбааг яаж хийх үү, ямар хэмжээтэй байх уу гэдгийг заасан заалтыг тавьсан байгаа.

    Мөн Далбааныхаа наад талд нь Монгол улсын хууль зүйн бичгийн бид дэлгэсэн. Уг бичиг нь 66 дэвтэр буюу бүгд хэлхээ нэг дэвтэр, үндсэн 65 дэвтэр зохиогдсон байдаг. 1914-1919 оны хооронд бичигдэж яваад 1919 онд гамин цэрэг орж ирснээр тасалдаж, 1-34 хүртэлх дэвтрийг нь хорголжин бараар хэвлэсэн боловч түүн доторх 16 дэвтэр буюу, үлдсэн 32 дэвтэр нь гар бичмэлээр учир хэвлэж амжаагүй. Одоонийхоор бол үндсэн хууль. Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа 1924 онд баталсан бол үүнээс өмнө дэлхийн нийтийн жишгийг дагасан үндсэн хуулийг бид үйлдсэн. Тийм учраас үүнийг Монголын анхны үндсэн хууль гэж үзэж болох юм. Басхүү Монгол Улсын шаштир гэж бий. Түүнд болохоор хутагт хувилгаад, халх дөрвөн аймаг, дөрвөд хоёр аймаг, Ховд, Хөвсгөлийн хязгаар, Дарьгангын бүгдийн дарга нарын болоод сүм хийдийн уг эхүүд, хошуу нутгийн зураг, зэс гэх зэрэг монгол орны өнцөг булан бүрээс цуглуулж, түүнийгээ нэгтгэн эмхтгэж, боловсруулан, төрийн бодлогоор хийсэн баримт бичигүүдийг эл үзэсгэлэнгээс харж болно. Тэдгээр нь 11 дэвтэр байдаг.

    -Хамгийн сүүлийн хоргонд  байгаа зүйлийг тайлбарлавал?

    -Тухайн үед “Монголын цахилгааны мэдээний хороо” гэж байжээ. Уг “”Цахилгаан мэдээний хороо” нь Монголд юу юу өрнөж байгааг мэдээлэх болон орос, хятадтай холбоо барихын тулд 1895 онд анхны төмөр утас буюу одооны бид нарын  цахилгаан холбооны шонгуудыг анх татсан. Ийнхүү “Төмөр утасны хороо” гэж байгуулаад түүн дотроо ямар ямар тушаалтай хүмүүс суух, хэчнээн албан хаагчидтай байх уу? Ямар яамд харьяалагдах уу? Тэдгээр албан хаагчдын цалин цалин хөлс болон тухайн цахилгаан мэдээг хэрхэн дамжуулах, дамжуулах кодыг яаж тайлж унших талаар бичсэн жар гаруй дүрэм гаргасан. Үүнийг  бид мөн анх удаа нийтэд дэлгэн үзүүлж байна.

    Мөн Богд хаант Монгол Улсын үед хэрэглэгдэж байсан албан газрын нэр болон нэрсийн жагсаалтыг уг үзэсгэлэнгээ харах боломжтой. Сан хөмрөгт хадгалагдаж байсан тус жагсаалтыг өмнө ер нь үзүүлж байгаагүй тул нэлээд сонирхол татах болов уу. Үүнийг олон хүмүүс үзэж байж бид нар тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг илүү ойлгоно. Бусад улс тусгаар тогтносон өдөртөө ямар их ач холбогдол өгдөг билээ. Гэтэл бидний хувьд энэ өдөр шинэ жилийн далбаан дор хумигддаг. Угтаа бид шинэ жилээс илүү өргөн дэлгэр тэмдэглэх учиртай.

Сэтгэгдлүүд : 28

  • Доржоо

    Нутгийн зэс биш цэс шүү.

  • Зочин

    Мунхагууд улам мунхарсаар... Монгол улам доройтсоор....Ард түмэн улам мэдлэгээ орхисоор... Араатан төрх рүү явсаар...

  • Clomidki

    can i get clomid no prescription - <a href=" https://clomid.site/# ">cost of generic clomid no prescription</a> clomid for sale order cheap clomid without rx https://clomid.site/ can i buy generic clomid now

  • Clomidi

    cost generic clomid now https://clomid.site/ generic clomid price

  • Clomidi

    generic clomid pill https://clomid.site/ order generic clomid pills

  • Clomidi

    buying clomid for sale https://clomid.site/ can i buy generic clomid now

  • Clomidi

    order cheap clomid https://clomid.site/ order clomid pills

  • Clomidi

    can i get generic clomid price https://clomid.site/ can you get generic clomid without dr prescription

  • Clomidi

    can you get generic clomid pills https://clomid.site/ where buy clomid price

  • Clomidi

    get cheap clomid without rx https://clomid.site/ can you get clomid tablets

  • Clomidi

    where to get cheap clomid without dr prescription https://clomid.site/ buying generic clomid

  • Clomidi

    where can i buy clomid pills https://clomid.site/ can you buy clomid for sale

  • Clomidi

    how to get cheap clomid without insurance https://clomid.site/ cost generic clomid pills

  • Clomidi

    get cheap clomid online https://clomid.site/ how to get generic clomid

  • Clomidi

    how can i get generic clomid without dr prescription https://clomid.site/ clomid generics

  • Clomidi

    can you buy cheap clomid pill https://clomid.site/ generic clomid tablets

  • Clomidi

    clomid otc https://clomid.site/ can i purchase generic clomid pills

  • Clomidi

    buying clomid without dr prescription https://clomid.site/ can i buy cheap clomid price

  • Clomidi

    how to get generic clomid online https://clomid.site/ cost of clomid without prescription

  • Clomidi

    how to get clomid pills https://clomid.site/ where can i buy clomid without insurance

  • Clomidi

    how to get clomid no prescription https://clomid.site/ where to buy cheap clomid prices

  • Clomidi

    can i get clomid without rx https://clomid.site/ cost clomid tablets

  • Clomidi

    can i get clomid without rx https://clomid.site/ can i purchase cheap clomid prices

  • Clomidi

    where can i get generic clomid without rx https://clomid.site/ cost generic clomid without insurance

  • Clomidi

    cost of cheap clomid no prescription https://clomid.site/ where buy generic clomid without rx

  • Clomidi

    where buy clomid for sale https://clomid.site/ can you get generic clomid pills

  • Clomidi

    how to get generic clomid without prescription https://clomid.site/ cost cheap clomid price

  • Зочин

    Ингэж мунхарч байхаар, ирээдүй рүү харж хөдөлмөрлөөч. Тэнэг үү дээ. Хойч үеийн түүхийг гуйвуулж хоол олж идэгсэд, юу юу гэж худал бичнэ гэнээ.

Сэтгэгдэл оруулах

урлан