Д.БОЛД: ШИДСЭН ЧУЛУУ БОЛГОНООС ШАРХ АВЧ, ОВИЛГОГҮЙТЭЖ ШАРАЛХАЖ ЯВСАНГҮЙ

    “Interview” энэ удаа зочноороо Монгол Улсын Төрийн Соёрхолт, дуучин Д.Болдыг урьлаа. Д.Болд бол энэ цагийн залуу үеийнхний нэгэн тод идеал юм. Ингээд эрхэм уншигч та түүний ертөнцөөр тавтай аялна уу.

    -Болдтойгоо уулзаагүй олон жил болжээ. Төрийн дээд шагнал Төрийн соёрхол хүртсэний тань дараахан тантай ярилцаж байсан. Түүнээс хойш таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав. Мэдээж нэр төр, үнэлэмж, зэрэг зиндааны хувьд мөн нас нэмж яваа учир түүнийг дагасан өөрчлөлтүүд ч гарсан байх. Хамгийн том өөрчлөлт юу байсан бэ?

    -Юуны өмнө танд болон, “Интервью” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдэн жилийн өмнө таны ярилцлагад анх удаа уригдаж, сайхан ярилцаж байсан маань дурсагдаж байна. Дахин уулзаж байгаадаа баяртай байна шүү. Төрийн соёрхол хүртсэний дараа миний хувьд дотор талаасаа их олон өөрчлөлтүүд орж ирсэн. Өөрийгөө дайчлах, илүү их хөдөлмөрлөх, илүү их эрэл хайгуул хийх чадваруудаа нээсэн. Зан чанарын хувьд надад шазруун зан нэмэгдсэн. Та сайн мэдэж байгаа. Тухайн үед намайг олон янзын үнэлэлт дүгнэлт, шүүмжлэлүүд бүчсэн. Бүр санаанд оромгүй ойрын хүрээллээс маань хүртэл хүйтэн салхи үлээлгэж л байсан. Тийм хэмжээний давалгаанаас хүн тэсч гарах, илүү сайн талаасаа өөрийгөө хурцлах, илүү зөвөөр өөрийгөө авч гарах дархлааг олдог юм билээ. Энэ бол надад ирсэн цоо шинэ хүч тамир байсан. Би өөртөө хэлж байсан л даа. Би чинь монголын урлагийн ямар гэр бүлд төрж өссөн хүн билээ, тийм учраас би хөдөлмөрлөх ёстой. Бүх нөөц бололцоогоо шавхан ажиллах ёстой гэж. Товчхондоо нэгэнт энэ урлагийн ертөнцөд бойжсон хүн. Ухрах няцах, гомдож унах мэтийн илүү дутуу юманд сатаарахгүй явъя. Илүү сайн хийе гэдэг зорилго маань оргилж ирсэн гэж хэлж болно. Мэдээж нас маань тогтож, хэт залуу гэх үеэ өнгөрөөлөө. Тэрийг дагаад ч тэр үү нийгэмд эзлэх байр суурь талдаа хариуцлага хүлээх үе рүүгээ алхсан. Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн талыг илүү их бодож, дээрээс нь хөгжмийн бизнес ямар байх ёстой вэ гэдгийг түлхүү судалж байна. Энэ чиглэлээр ажиллаад л байна.  Бүтсэн юм ч байгаа, бүтээгүй зүйлс ч байна.

    -Бидний уулзалтаас хойш та хэдэн цомог гаргав?

    -Төрийн шагнал хүртсэнээсээ хойш би дөрвөн цомог гаргасан байна. “Монгол поп” цомгоос хойш дөрвөн цомог. Хамгийн сүүлд “Болд” гэдэг нэртэй цомгоо гаргасан. Сая “Буянт Ухаа спорт”-ын ордонд бие даасан тоглолтоо хийчихээд байж байна даа.

    -Мэдээж тантай уулзсаных Доржсүрэн гэдэг овгийн тань араас салшгүй хамт явдаг хоёр дахь овог “Камертон” хамтлагийн хувь заяаны талаар асуухгүй өнгөрч болохгүй. “Камертон” хамтлаг маань одоо хаа явна вэ. Хийсэн амжилтаа “Одоо боллоо” гэж бодсон бол албан ёсоор фэнүүддээ тарснаа зарлах ёстой шүү дээ. Энэ бол соёлын асуудал. Камертоны фенүүдэд зориулж таныг дэлгэрэнгүй хариулаасай гэж хүсч байна?

     -Тэгэлгүй яахав. Доржсүрэнгийн Болд, “Камертон”-ы дуучин Болд гэж яг л хоёр дахь овог маань яалт ч үгүй “Камертон”. Мэдээж хамтлаг маань байгаа. Тэр дөрвөн хүний сэтгэл зүрх нь бүгд тайзан дээр байгаа. Гэхдээ одоо өдөр тутмын амьдрал ахуйнхаа хувьд залуус маань бүгд өөр өөрийн гэсэн бизнес эрхэлж байна. Жишээ нь, манай Эба газар тариалангийн бизнес эрхлээд 10 гаруй жил болчихсон. Сэлэнгэ, Сант сумдад тариа тариад, бизнесээ эрхлээд явж байгаа. Ганаа маань бас гэр бүлийн бизнес эрхэлж байна. Мээдээ маань барилгын материалын худалдааны салбарт ажиллаж байна. Бидний цугларахаараа ярьдаг гол юм бол шинэ уран бүтээл. Шинэ дуу гаргах, шинэ юм хийх тухай л бид ярьдаг.  “Камертон”-ыг хэзээ ч бид хоёрт тавихгүй. Энэ тухайгаа дандаа ярьдаг. Мэдээж одоо бол бид өдөр болгон хамт байж, хамт амьдарч, үргэлж цугларч чадахгүй байна. Бидний амьдрал ахуйнхаа, гэр бүлийнхээ, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бодох, хөдөлмөрлөх нас маань болчихсон. Хувь хувьдаа гэр бүл, үр хүүхдүүдтэй болохоор тэднийхээ төлөө ажиллах шаардлагатай. Гэхдээ бидний зүрхийг дандаа “Камертон” маань нэгтгэж, нэг цул болгож байдаг. Энэ жил “Камертон” хамтлагийн маань 24 жилийн ой болно. 24 жилийн өмнө зургадугаар сарын 24-д анх байгуулагдаж байсан. Бид 24 жилийн ойндоо их ач холбогдол өгч, сайн уран бүтээл хийнэ гэж ярилцаж байгаа.

    -Мэдээж урт удаан хугацаанд, насан туршдаа хамт байна гэдэг хүмүүсээс их сорилт шаардаж байдаг зүйл л дээ.

    -Үнэхээр санал нэг байна.

    -Урлагийн ч бай, бизнесийн ч бай группууд хамт явж байгаад тарж салцгаадаг жишээ дэндүү олон. Ялангуяа манайд. Харин ”Камертон”-ыг хамгийн эвтэй, маш найрсаг уур амьсгалтай хамтлаг гэж урлагийнхан ярьдаг. Үргэлж хамт тэсч ирсний шалтгаан уран бүтээлээс өөр гэвэл юу вэ. Та нар дунд сургуулийн сурагч байхаасаа хамт байлаа?

    -Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгсөгчид л дөө. Бид зургаан настайгаасаа л нэг сургуульд байсан. Хамгийн анх “Камертон”-оо байгуулахдаа Мээдээ бид хоёр дээд ангийн хоёр атамантай уулзах боллоо. Бидний түүх яг ингэж уулзсан үеэс эхэлж байгаа юм. Манай Эба, Ганаа хоёр чинь сургуулийн атаманууд байлаа ш дээ. (инээв) Бас л нэлээн хөдөлгөөнтэй байсан. Тэр үед л энэ хоёртойгоо нийлье гэж Мээдээ бид хоёр санал тавиад анх эхэлж байсан. Тэгээд л пижигнээд явчихсан. Дөрвүүлээ анхны хурлаа хийлээ. Одоогийн байдлаар ТУЗ-ийн хурал хийж байгаа юм шиг байгаа юм. Дөрвүүлээ нэг хоосон өрөөн дотор суучихсан. Хамтлаг болно гэж байгаа бол хэдүүлээ ахлагчаа сонгох ёстой. Хэнийг сонгох уу гээд л. Энэ хурлаар миний нэрийг дэвшүүлж, бүгд дэмжсэнээр би хамтлагийн ахлагч болчихлоо. Тэгээд нэгэнт үүрэг хүлээж авсан хүн юм чинь анхны үгээ хэлэх болж байгаа юм. Тэр үед чинь 14-16 настай л хүүхдүүд байгаа шүү дээ. Хувь заяа түшиж, азаар бид хурлаа их зөв хийж, би ч үгээ зөв хэлсэн юм шиг байгаа юм. Би юу гэж хэлсэн бэ гэхээр “Та нар намайг ахлагчаа болгоод цаашдаа Камертон хамтлаг болъё гэж бодож байгаа бол бидэн дотор цаашид дээд ангийн атаман гэж байхгүй шүү”...

    -Хөөх ямар айхтар юм бэ. Өөр юу гэж хэлэв?

    -(инээв) Хэдүүлээ нэг хүн шиг сэтгэл зүрхтэй явах хэрэгтэй. Цаашдаа уран бүтээл амжилттай болоод орлого олох юм бол хэн ч илүү дуулсан бай хамаагүй орлогоо яг тэнцүү хувиар хувааж авна” гээд л үгээ хэлж байсан.

    -Анхнаасаа ямар дүрмээр тоглохоо тогтоож байна шүү дээ?

    - Тийм. Тэгэхгүй бол болохгүй ш дээ. Одоог хүртэл бид тэр дүрмээрээ л тоглож байгаа. Мэдээж ая зохиосон, их хөдөлмөрлөсөн, илүү олон дуу дуулсан гээд уран бүтээл болгонд баланс гарч ирнэ. Тэр бүрд хэн хэнийгээ дутуу гуцуу ажилласан гэхгүйгээр бүх юмаа эрх тэгш хуваарилж, бүгд бие биенийхээ төлөө явсан нь “Камертон”-ы олон жил хамт байх үндэс болсон болов уу гэж боддог.

    - Одоо та дөрөв ямар давтамжтай хоорондоо уулздаг вэ?

    - Одоо гэр бүлийн тэмдэглэлт өдрүүд, үр хүүхэд, найз нөхдийн төрсөн өдөр, тэгээд мэдээж тоглолтын үеэр уулзалдаж байна. Гэхдээ сүүлийн үед “Камертон” олон тоглолтод орохгүй байгаа. Бас хүчээр бид бие биенийгээ санаж уулзалдаж байна. Хамгийн сүүлд гэхэд саяхан энэ жил нэлээд олон ажлыг хийж амжуулахаар төлөвлөж хуралдаад салцгаасан.

    -Тэр үед олон хамтлагууд гарч ирж байсан. Энд тэнд янз бүрийн түвшинд. Мэдээж Хөгжим бүжгийн сургуулийнх гэдэг бол та бүхнийг өөрөөр харах, анхааралтай сонсох шалтгааны нэг байсан.

    -Манай сургууль бол Монголын урлагийн түүхийг бүтээлцсэн сургууль л даа. Урлагийн хамгийн том голомт. Бид энэ сургуулийн төгсөгчид гэдгээрээ үргэлж бахархдаг. Тэр домогт сургуулийн танхимд л бид бие биенээ олсон.

    -Анх сонгож дуулсан дуунууд их гоё. Монголын хүүхдүүдийн өнгөрсөн зууны турш дуулсан, одоо ч дуулдаг “Маамуу нааш ир” гэдэг дууг маш сонирхолтой найруулгаар дуулж байсан. “Маамуу нааш ир”-ийг дуулах санаа хэнийх байв. Энэ дууг дуулсан нь “Камертон”-ыг шууд бүх насныханд хүргэчихсэн. Бас “Арван найман нас” байна. Хүн бүхний туулдаг хамгийн гоё нас. Дууны сонголтуудын цаана их зөв менежмент байсан шиг санагддаг?

    -Тийм. “Маамуу нааш ир” дууг дуулсан нь их түүхтэй. Анх “Камертон” чинь гурван охин, хоёр хөвгүүнтэй хамтлаг байсан байхгүй юу. Хоёр хүү нь Мээдээ бид хоёр. “Спайк” гэж охидын хамтлаг байсныг санаж байгаа байх. “Спайк” хамтлагийн гурван гишүүн нь нийлээд бид нэг хамтлаг байсан юм. Бид нар анх сургууль дээрээ тэр дууг найруулж дуулж байсан байхгүй юу. Энэ бол анхны “Камертон”-ы санаа. Хөгжимгүй болгож төгөлдөр хуур дээр “Спайк”-ийн манай Мөнхтуяа хийж, бид сургууль дээрээ дуулж байсан түүхтэй. Тэгээд бид дөрөв цаашаа “Камертон”-оо авч явахдаа энэ дуугаа аваад явсан. Үнэхээр хүмүүсийг тэгж хүлээж авна гэж бодоогүй. Эргээд дурсахад сайхан байдаг.

    -Гурван охин, хоёр хөвгүүн нийлээд анх “Камертон” болж байжээ. Энэ бүтэц яагаад задарсан юм бэ. Ерөөсөө л болж өгөхгүй байсан уу. Охидын учрыг олох хэцүү байв уу, эсвэл зүгээр л дунд сургуулийн хамтлаг л байж байгаад үүргээ дуусгаад салцгаасан юм уу?

    - Гурван охин, хоёр хүү дуулахад хоолойны нийлэмж дээр жаахан асуудал гараад байсан. Бас тухайн үед охин хүүхдүүд байнга бэлтгэл сургуулилт гээд орой, үдэш явахад гэр орны зүгээс хүндрэлтэй байсан. Шилжилтийн насны охид болохоор аргагүй шүү дээ. Тэгээд ер нь цаашаа дан хөвгүүдээрээ хамтлаг болоод явбал хоолойны нийлэмж дээр ч тэр, нөхөрлөл дээр ч эрчүүдээрээ байх нь зөв юм болов уу гээд дөрвөн эрэгтэй нь нийлээд явах шийдвэрийг гаргаж байсан.

    -Танай хамтлагийн нэрийг таны ээж өгсөн гэдэг билүү?

    - Хамгийн анх би “Хэн ч мэдээгүй хайр” гэдэг дуугаа зохиочихоод ээждээ сонсгож байсан юм. Тэгээд ер нь бол хөгжимгүй дуулдаг ийм хамтлаг байгуулж байна аа, гэдгээ ээждээ хэлсэн. Тэгтэл ээж сонсчихоод тэгвэл хөгжимгүй ингэж гоё дуулах гэж байгаа бол та нар хамтлагтаа “Камертон” гэж нэр өгөөч. Камертон чинь өөрөө дэлхийн бүх хөгжмийн зэмсгийг хөглөдөг багаж, хамгийн цэвэр ля өнгөөр дуугардаг ийм хөгжмийн хөглөгч зэмсэг шүү дээ. Бэлэгдлээ бодсон ч, бүх хөгжмийг хөглөхдөө ля өнгөөр хөглөдөг, хамгийн гоё цэвэр тунгалаг өнгө, дэлхий ертөнцийг уяраагч энэ агуу утгыг шингээсэн нэрийг өгвөл гоё юм биш үү гэж ээж маань өгч байсан. Надад ч маш их таалагдсан. Ийм түүхтэй. 

    -Ингээд л “Камертон”-ы амьдрал буцлаад явчихсан. Анхны гэсэн их олон зүйлийг “Камертон” хийсэн. Сингапурт цомгоо бичүүлэхээс эхлээд илүү том хөдлөх зориг ч бий болсон байх. Мэдээж залуу байсан болохоор эрсдлээс айдаггүй байсан биз?

    -Бидний гол юм нь ашгүй азаар мөнгөө эхэнд тавьдаггүй хүүхдүүд байсан. Тэр үед нийгэм маань бас хэцүү, угаасаа өлсөөд сурчихсан, юу ч үгүй байсан хүүхдүүд болохоор уран бүтээлээ гоё хийе гээд л зүтгэсэн. Бүгд азаар эрх тэгш сэтгэлгээтэй байсан. Тийм учраас дандаа зоригтой, мөнгөгүй байсан ч гэсэн мөнгө олж, мөнгө босгож уран бүтээлээ хийх гэж уйгагүй зүтгэснээс л өнөөдрийн амжилт улбаатай байх. Тэр үед олон олон бизнесмэнүүд “Камертон”-ыг дэмжиж байсан. Тэр ачаар нь бид олон юмыг хийсэн. Тэр хүмүүс өөрсдөө дөнгөж босох гэж явсан ч хажуугаар нь урлаг, спортдоо зүтгэж яваа хүүхдүүдээ хаяхгүй, авч явсан гавьяатай. Бид үүнийг хэзээ ч мартдаггүй.

    -Бас тийм шүү. “Монгол Газар” компани гэхэд танайхтай олон жил хамтарч ажилласан байх?

    -2000 оноос хойш хамтарч ажилласан. Анхны Сингапурт хийсэн бичлэг, гаднын мундаг продюссеруудтай ажиллах боломжийг “Монгол Газар” компани л анх бидэнд олгож байсан.

    - Анх олны танил болоод, “Од”-ууд болоод ирэх мэдрэмж бас их сонин байсан байх. Харьцангуй бага хүүхдүүд байсан шүү дээ. Тэрийгээ яаж давсан бэ?

    - Бид 14-15 настай л байсан. Тоглолт хийнэ ээ, олон охидууд цугларчихсан орилолдоод л, хаа ч явсан бужигнаад ирэхээр сонин байсан л даа. (инээв) Тэгээд л тэр уур амьсгалд хөглөгдөөд нэг л их романтик амьтад явж байлаа шүү дээ. Оддын өвчин гэдгийг “Камертон” туссан. Биднээс өөр хэн ч алга, бид ёстой алж байна. Дээд үеийнхээ ах нарыг юу ч чадахгүй байхад, бид л чадаж байна гэсэн онгиргон бодолтой үе “Камертон”-д бий. Тэр хэмжээгээрээ ч тодорхой хямрал туулж, шалан дээр унасан үе ч бий. Ямар ч арга байхгүй оддын өвчинг нь тусч, тэрнийхээ салхинд алгадуулан бүгд шалан дээр унаж, эргээд өндийн босож чадсан түүх бидэнд байгаа. Дандаа л нягт бодолтой, нэг тийм айхтар хүүхдүүд яваад байна гэж байдаггүй юм билээ л дээ. Амсах, үзэхээ үздэг л юм билээ.

    -Миний хувьд манайд “од”-ууд байдаг юм байна. Монголд ийм үзэгдэл үүссэн юм байна гэдгийг анх Дарханд харж байсан. Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, талийгаач Жасрайн Жанцан хоёр та нарыг уриад авч явж байсан. Намынх нь дэргэдэх НАМЗХ байгууллагын суурийг тавьж байсан юм шиг байгаа юм.

    -Бүсийн залуучуудыг цуглуулж, том арга хэмжээ хийж байсан санагдаж байна. Бараг л тийм байх.

    -Тэр үед би “Ардын эрх” сонинд байсан. Сурвалжлага хийхээр хамт гарцгаадаг юм. Буцахдаа Дарханы тэр хавийн нэг голд усанд орцгоолоо. Нэг хартал аль хэзээний баахан охидууд эрэг дээр ирчихсэн байсан. Би гайхаад л... Тэгсэн Мээдээ, Ганаа хоёр “Дарханы охидууд бид нарт аягүй сайн ш дээ, Ганаа эгчээ” гэж хэлж байж билээ. Хаана ч явсан охидууд дагаад л. Нөгөө романтик үе тань байх?

    - Хөгжим бүжгийн коллеж маань бидэнд нэг бэлтгэлийн өрөө гаргаад өгчихсөн. Хөдөө тоглолтоор яваад ирэхэд Хөгжим бүжгийн сургуулийн тэр өрөөний салхивчин завсраар хийсэн дүүрэн захиа угтдаг байсан. Тэр үед мэйл, гар утас байсан ч биш бүх юм захиагаар. Хөшиг татчихсан юм шиг цонхны завсраар дүүрэн захиа, янз бүрийн бэлэг байдаг байсан үе л дээ. /Инээв/

    -Таныг мөнхийн ус уучихсан юм шиг огт өөрчлөгдөхгүй юм гэсэн постууд сошиалд явж байхыг олон харж байсан. Энэ яг юуных вэ. Хүмүүсийн үс жишээ нь их залуугаараа бууралтдаг болсон, цагийн аясаар үрчлээ суух гэх мэтээр янз бүрийн хувирлууд явагддаг. Та харин нээрээ л цаг хугацаагаа зогсоочихсон юм шиг байх юм?

    - (инээв) Баярлалаа. Аав, ээжийн, удмын юм байгаа байх. Хоёрдугаарт, манай урлагийнхан хөгжимтэй их ойрхон, дандаа романтик, гэгээлэг сэдвүүд бодож дотроо их уянгалаг явдагтай холбоотой байж магадгүй. Өөрийгөө үргэлж гэгээлэг зүйлстэй ойрхон байлгах дуртай. Би хүний муу үзэх гэсэн нэг тийм сонин төлөвшилтэй, хов жив ярьсан, үргэлж аливааг муугаар хардаг, бусдыг гүтгэж гүжирддэг, хүмүүсийн зүрх сэтгэлийг урж таашаал авдаг юм уу гэмээр сонин хүмүүст дургүй. Тийм улсуудаас өөрийгөө хол байлгадаг. Гэгээлэг юмтай ойрхон байвал хүн цаанаасаа тэжээгдэж гоё явдаг. Мэдээж биеийн тамир, зөв хооллолт, ажил амьдралын эрүүл хэвшлүүд бас холбоотой байх.

    - Төрийн соёрхол хүртсэний дараа танд илүү мэдрэгдсэн байж магадгүй. Мэдээж зүй ёсны, мэргэжлийн шүүмжлэл бол байх зүйл. Үүнийг одоогийн зарим хүмүүс залуу насандаа атаархлаа, бид л юм хийх гэж байна, өмнөхүүд юу ч хийгээгүй гээд хадуурч хүлээж авдаг. Гэхдээ бас монголчуудын дунд насны залууг басах гээд байдаг нэг дэмий зан байдаг. Тэр үгүйсгэл, басалтыг та яаж давсан бэ?

    - Яг таны хэлдгээр энэ муу яахаараа, юу хийсэн гэж Төрийн соёрхол хүртдэг юм гэсэн зөндөө л довтолгоо байсан. Харин миний хувьд дараа нь тэрийгээ өшөө илүү батлах, яаж илүү их зүйл хийх вэ гэдэг шинэ зорилго руу хөтөлсөн. Потенциалаа нягталж, чигжиж, хөгжүүлж, баяжуулахаар өөртэйгөө эхлээд ажилласан. Учир нь хийхээр төлөвлөж байсан зүйлс их байсан учраас. Тиймээс би үүнийг даваад гарсан. Над руу шидсэн чулуу болгонд шарх авч, үг болгонд өрвөлзөж, овилгогүйтэж, шаралхаж янз бүр болсонгүй. Угаасаа залуучуудын төлөөллөөс шагнал, үнэлэлт дүгнэлт хүртэхэд манайхан тэгдэг болохоор тоогоогүй. Одоо хүртэл зарим нь цахим ертөнцөд бас л үгүйсгэж дайрч л байдаг.

    -Та ард түмний хайртай урлагийн том гэр бүлээс гаралтай хүн. Энэ гэр бүл монголын урлагт их хөрөнгө оруулалт хийлээ. Танай гэрт хоёр Төрийн Соёрхолт байгаа. Таны өвөө Ардын жүжигчин хуурч Жамъяангийнх, бас таных. Яг Төрийн соёрхол хүртчихээд та өөртэйгөө юу ярилцсан бэ. Дотор хүн гэж байдаг даа?

    -Миний хамгийн түрүүнд амссан сэтгэл хөдлөл бол ээжийгээ баярлуулснаа харсан тэр мэдрэмж байсан. Ээж миний энгэрт юу байгааг харчихаад нулимс нь асгарчихсан. Ээжийнхээ уйлах, баярлахыг дэргэдээс нь олон жил харсан хүн шүү дээ. Ээжийн тэр удаагийн байдал тэс өөр байсан. Энгэр дээр минь гараа тавиад уйлж байсан тэр үед ямар ч байсан ээжийгээ баярлууллаа гэдэгтээ би маш их ач холбогдол өгч байсан. Надад цаашид хийх олон зүйл бий. Гэхдээ хамгийн түрүүнд ээжийгээ баярлууллаа гэдэгт өөрөөрөө бага зэрэг бахархаж, маш том сэтгэлийн таашаалыг авч байсан. Өвөө маань ойлгомжтой, бүх амьдралаа энэ урлагийн үндсийг тавих, үндэсний хөгжмийн урлагаа авч үлдэх, өвлүүлэх үйлсэд зориулсан.  Өвөөгийнхөө тавьсан тэр эхлэлийг бид цааш нь үргэлжлүүлээд, хөгжүүлээд явж байгаа. Улам илүү анхаарна гэж ч бодож байна. Миний өвөөгийн хийсэн нэг гол зүйл бол сонгодог бүтээлийг морин хууранд хөрвүүлэх ажил байсан. Би бас үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулж, “Монгол поп” гэдгийг эхлүүлье гэсэн чин сэтгэлийн бодлыг тээж, түүнийхээ төлөө тасралтгүй ажиллаж яваа. Үүнийхээ төлөө зогсолтгүй ажиллана.

    -Таны ээж клоратурный сопрано. Олон тохиолддог ч сопран биш. Маш өвөрмөц хоолойтой. Тэр үед ДБЭТ-т насаараа дуулсан Ж.Цэцгээ гавьяат ч аваагүй байсан. Энэ дэнсийг та дотроо яаж бодсон бэ?

    -Төрийн Соёрхол бол бүтээлийн шагнал. Миний хийсэнд, хийх гэж буй ажилд өгч буй шагнал. Цаашаа явах монголын поп хөгжмийн энэ урсгалд өгч буй шагнал. Яг дуучнаараа бол би Алтан гадас одонтой дуучин гэж өөрийгөө боддог. Манай өвөө бол Монгол Улсын гавьяат, Ардын жүжигчин, Төрийн шагналт хүн. Ээж маань гавьяат жүжигчин, насаараа дуурьд дуулсан. Яг энэ шагнал бол миний бүтээлд өгсөн. Бүтээлээ илүү сайн хийнэ гэсэн бодол л надад төрж байсан. Одоо ч хэвээрээ.

    -Урлаг дотор явдаг зүйл бүрийн өрсөлдөөнийг та багаасаа мэдэрч өссөн байх. Эсвэл рок поп дотор тийм юм байдаггүй юу?

    - Рок поп бас л ялгаагүй. Маш их өрсөлдөөн явдаг. Атаа хорсол, араар нэг нэгийгээ янз бүрээр ярих гэх мэт юм аль ч үед зөндөө л байгаа. Ээжийн хувьд тэр үед дуурьт дуулуулахгүй, дүр өгөхгүй, шагналд тодорхойлохгүй гэсэн зөндөө л юм туулж явсан юм билээ. Сая хөрөг нэвтрүүлэг нь гараад тэрүүгээр илүү дэлгэрэнгүй ярьж байх шиг байна лээ.

    -Алдартай хүний охин болохоор давхар дарамт ирж байсан байх. Мэдээж Г.Жамъяан гуай ч гэсэн цаг үетэйгээ олон юмтай өрсөлдөж байсан байж таараа. Таны ажлын өрөөнд өвөөгийн тань маш сайхан зотон хөрөг байдаг юм байна. Энэ хөргийг хэн зурсан юм бэ?

    - Б.Хонгорзул гэдэг зураачийн бүтээл. Би өвөөгийнхөө хөргийг өөрөө захиалж зуруулсан юм.

    - Б.Хонгорзул зураачийн бүтээлүүд дотор хүүхэд их том байр суурь эзэлдэг. Ийм хөргийг нь анх удаа үзэж байна. Их сайн хөрөг юм. Ийм том хэмжээтэй хөрөг бас ховор болохоор сонирхоод асуусан юм?

    - Өвөөгийн том хөрөг байдаггүй. Дондог гуайн зурсан мундаг зураг Дүрслэх урлагийн музейд бий л дээ. Тэр бас гайхамшигтай зураг.

    -Тэрийг үзэж байсан. Гэхдээ улсын өмч биз дээ?

    -Тийм ээ, улсын өмч. Тийм болохоор би өвөөгийнхөө хөргийг өөртөө зуруулж авсан юм.

    -Ер нь Г.Жамъяан гуайг хэр олон зураач зурсан байдаг вэ?

    - Олон байхгүй байх. Дондог гуай, тэгээд Б.Хонгорзул зураач. Энэ бараг нийтэд дэлгэсэн хоёр дахь зураг байх.

    -Таны өвөө хэдтэйдээ таалал төгссөн бэ?

    - 90 гараад таалал төгссөн дөө. Өвөө маань сайхан насалсаан.

    - Танаас УГЗ, “Никитон”-ы Бачкагийн тухай асуумаар байна. Та хоёрын харилцаа ямар вэ. Бас л олон янзын яриа сонсогддог. Бие биенийгээ зөвшөөрдөггүй юм гэнэ лээ ч гэх юм уу. Манай үеийн домог болсон дуучны нэг шүү дээ?

    - Тэгэлгүй яахав. Бид үеэлүүд. Миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд. Аав, ээжүүд маань тус тусын амьдралын мөрийг хөөгөөд, ид ч ажиллаж хөдөлмөрлөж байсан үе нь байсан болоод тэр үү багаасаа бид жаахан хол өссөн байдаг юм. Үүнийгээ дагаад бага зэрэг хөндий. Гэхдээ л нэг цусны улс болохоор бие биенийгээ ах, дүү гэж хүндэтгэнэ. Байнга холбоотой байдаг.

    - Та нартай олон л сэтгүүлчид уулзаж ярилцаж, олон янзын асуултууд тойрч байсан. Өвөөгийн тань тухай асуухгүй өнгөрнө гэж байхгүй. Харин миний анзаарснаар эмээгийн тань тухай сонирхсон нь бараг таараагүй. Таны эмээ гэж ямар хүн байв. Эмээгийнхээ тухай ярьж өгөөч?

    - Миний эмээ сайхан хүн байсаан. Сайхан гэхэд дэндүү сайхан. Одоо бодоход эмээ маань л бүгдийг зохицуулдаг хүн байж. Өвөө цэвэр цусны урлагийн хүн. Урлагаа л бодно, өөр тийшээ анхаарахгүй. Эмээ бол ар гэрийн амьдрал, үр хүүхдүүдийн асуудал, гэр бүлүүдийн санхүү, ах дүүс хоорондоо маргалдаж муудах сайдах гээд бүхий л асуудлуудыг ганц зангидаж удирддаг, холбогч нь байсан хүн л дээ. Манайхан чинь ах дүүсээрээ маш их олуулаа. Олон залуучууд амьдралд алдаж ононо, салж сарнина. Тэгээд л эмээ дээр уйлж очно. Эмээ нэг нэгээр нь дуудаж, эвлэрүүлэхийг нь эвлэрүүлж, салгахыг нь салгаж, айхтар бүгдийг зохицуулдаг хүн байсан. Одоо эргээд бодоход эмээ өнгөрснөөр бүх юм задгай, удирдлагагүй болж, хамаатан садан тархай бутархай болсон юм шиг санагддаг. Намайг бага байхад баахан л юм болно. Эмээ хурал хийж гэнэ. Тэр тэгж гэнэ, энэ ингэж гэнэ гэсэн яриа их сонсогдоно. Эмээ маань амьдралын нарийн ухаантай, үр хүүхдүүддээ маш их хайртай, тэднийхээ төлөө бүгдийг хийдэг их мундаг хүн байсан.

    -Яг л гэр бүлдээ, өвөөгийн тань карьерт өөрийгөө зориулсан бололтой?

    - Яг л тийм. Эмээ маань хөгжимчин хүн байсан. Хийл, флит хөгжим тоглодог. Манайхан бүгд л хөгжмийн хүмүүс.

    - Танд урлагаас өөр мэргэжил сонгох тухай бодол байв уу?

    - Манай аав намайг өөр шигээ архитектор болгох мөрөөдөлтэй байсан гэсэн. Аав маань Эрдэнэт хотын анхны архитектор, хот төлөвлөлтийн ерөнхий менежер хийдэг хүн байсан. Эрдэнэтийн бүтээн байгуулалтуудыг хийсэн анхны инженерүүдийн нэг. Аав маань битүүхэндээ намайг зураач, архитектор болгох хүсэлтэй. Би багаасаа хөгжимчин болох сонирхолтой. Тэгээд л Хөгжим бүжиг рүү алхсан. Аав маань миний зургийн хичээл гээд бүх л хичээлийг зааж бэлдүүлдэг байсан.

    -Таны аав аль нутгийн хүн юм бэ?

    - Миний аав Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн хүн. Сайхан нутаг байдаг.

    - Говийн хүн байх нь. Тэгэхээр та чинь Өмнөговийн хүн байна шүү дээ?

    - Тэгэлгүй яахав.

    - Миний мэдэж байгаагаар Доржсүрэн гуай олон жил хэвтэрт байсан. Үнэхээр эмчлэх бололцоогүй өвчин байсан уу?

    - Намайг бага байхад хоршоолол, компаниуд ид үүсэж байхад аав маань анхны барилгын компаниа байгуулаад ажилласан. Тэгээд яг цэцэглэхийн даваан дээр осолд орж маш хүнд гэмтэл авсан. Бүх юмаа мартсан. Ойр тойрныхоо хэдхэн хүнийг л танина. Бусад юмаа бүгдийг мартаж, яг хүүхэд шиг байдалтай олон жил болсон. Тархины өвчин гэдэг хэцүү юм билээ. Олон жил бид асарсан, тэгээд л өнгөрсөн дөө. Бүх талын эмнэлгээр явсан боловч тархины маш том гэмтэл учир эмчилгээгүй л гэдэг хариу ирдэг байлаа. Хүнд хэцүү үе бидний амьдралд олон байсан. Аав осолд ороход би бага байсан, гэнэт л манай амьдралын бүх юм нураад л. Бид байр ч үгүй, юу ч үгүй болж байсан.

    - Таны ээжийг том хүний охин. Ах дүү нар нь ч гэсэн урлагт нэртэй, мөртэй. Гэсэн ч их даруу амьдарсан, зовлон үзсэн хүн гэж боддог. Том хүүгээ буюу таны ахыг харамсалтайгаар алдсаны дараа би уулзаж байсан юм л даа.

    -Аймшигтай явдал.

    - Тэр явдал санаатай зүйл байсан уу. Тоглолтоосоо буцаж яваад хүнд зодуулж амь насаа алдсан. Тэр хэрэгтнүүд яасан бэ?

     -Сайн мэдэхгүй юм даа. Тоглолтынхоо дараа найзуудтайгаа хатуу юм хэрэглээд, харих замдаа дээрэмдүүлж, зодуулсан. Өчнөөн олон шүүх хурал болсон. Шоронд хийлээ л гэсэн. Ах маань цэл залуугаараа ингэж хорвоог орхисон. Тэр үед бүх л юм бүрхэг байдалтай замхарсан. Манай ээж зарга хийж, орилж хашгираад явдаг хүн биш. Тэгээд ч хүүгээ алдсан эх хүн ямар байсан нь ойлгомжтой.

    - Тухайн үедээ нэрд гарч эхэлж байсан, сонгодог хөгжмийн Квартет гэдэг хамтлагийн дөрвөн гишүүний нэг. Тэр үед энд тэнд тоглож байхтай нь их таардагсан. Зан чанарын хувьд өөрөөс тань хэр ялгаатай хүн байсан бэ?

     - Ер нь их ялгаатай, дотогшоо маягийн, дуу цөөтэй хүн байсан. Бас л Хөгжим бүжгийн сургуульд зургаан настайгаасаа орсон. Сургуулиа төгсөөд Улсын Филармонид ажиллаж байгаад, Дуурийн театр руу шилжсэн. Виолончель тоглодог, сайн хөгжимчин хүн байсан юм.

    - Сэтгэлийг тань хөндсөн бол уучлаарай. Ингэхэд таны хүүхдүүд хэн болох шинжтэй байна. Бас л урлаг руу алхах шинжтэй байна уу?

    - Яг үнэндээ би урлагийн хүн болгоё гэж бодохгүй байна. Гэхдээ л урлагт бүгд дуртай. Ялангуяа манай том охин урлагт их дуртай, хөгжмийн мэдрэмж маш сайтай. Гэхдээ зураач тал руугаа илүү авьяастай.  Их гоё зурна. Барил, тавилт их сайтай, манай аавын юм л байгаа бололтой. Энэ тал руу нь хөгжүүлдэг юм билүү гэж бодож байгаа. Дунд, бага хүү хоёр юу болохыг сайн мэдэхгүй байна.

    - Энэ олон жилийн карьерийг бүтээх гэж, урлагийн амьдралд олон шинэ юмыг хийж бүтээж, өөрийнхөө нэрээр тамгалах гэж зорьсон байх. R&B урсгалын хувьд гэхэд таныг том төлөөлөгч нь гэдэг. Та одоо өөрийн эхлүүлсэн “Монгол поп” гэдэг зүйл дээрээ илүү гүн сууж, философийн хувьд тэлж ажиллаж байна уу. Эсвэл өөр төрөл дээр ажиллаж байна уу?

    - Миний сүүлийн үед хамгийн хийчих юмсан гэж зорьж байгаа зүйл бол урлагийг бизнес сэтгэлгээтэй, бизнесийн системтэй холбосон сайн бодлого, сайн төслүүд хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ зорьж байна. Яагаад гэвэл дээр үед бол урлагийг улсаас бодлогын чанартай ивээн тэтгэж, хөгжүүлээд явж байсан. Одоо бол тийм юм байхгүй. Урлагийнхан яаж ажиллаж амьдрах эв дангаа олох олохгүйн завсар дээр ирчихсэн, учраа олохгүй байгаа үе. Хүн болгон дуучин болно гэж бодож байгаа ч цэвэр өрсөлдөөний, бас бизнесийн салбар луу орж байна гэсэн сэтгэлгээгүй. Яагаад гэхээр дуучин болно гэдэг 100 хувь амьдралаа, чин сэтгэлээ, бүх юмаа зориулж байж амжилт олдог. Бизнес хийхийн хажуугаар дуу дуулаад явна гэдэг бол амжилт биш. Манай үеийнхэн нийлээд энэ дуучин болох гээд байгаа залуусын ажиллах хөрсийг гадаадын дуучдын контент, онлайн, сошиал худалдааны чиглэлийн бүтцийг судалж оруулж ирээд, улс орон төр засагтай нийлж байгаад зөв хийчих юмсан гэж чин сэтгэлээсээ бодож байна. Оюуны өмчийн хувьд гэхэд л манайд бүх юм замбараагүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурав яг гэрээнийхээ дагуу хувиа хүртдэг дүрмийг би “B продакшн” дээрээ хөрсийг нь тавьж, рекордс гэдэг юмыг дэлхийн стандартад хүргэх гэж зорьж ажиллаж байна. Монгол поп буюу “M pop” гэдэг угаасаа цаашаа хөгжих ёстой. Энэ нь өөрөө таван эгшиг онолын бүтээл, төгс эгшиг учраас цаашдаа олон жил үргэлжлээд явах нь ойлгомжтой. Надтай надгүй аваад цаашаа явна. Гэхдээ үүнийгээ мэдэж, үндэсний өвөрмөц поп урсгалаа, өөрсдийн шошготой нь зөв батлаад явах нь үүрэг учраас “Монгол поп”-оо орхиогүй явж байгаа.

    - Тайзан дээр харагддаг, гаднаасаа уншигддаг Болдын дотроос “M pop”–оор өөр өнгө төрх, өөр философи гарч ирсэн. Энэ үндэсний өв соёлоо гэсэн үзэл санаа таны өрөөнд ороод ирэхэд л ханхалж, харагдаж байна. Өмнө нь ихэвчлэн зохиолын дуучид, бөхчүүд л ийм зүйлсийг сурталчилж, тээж, дуулж байдаг гэж харах шахдаг байсан үзэгчид олон. Гэтэл таны дуунууд, клипүүд чинь эрс өөрчлөгдөөд ирсэн. Энэ бүхэн танай өвөөгөөс уламжилсан ойлголт уу, эсвэл цаг үеийн бүтээгдэхүүний хувьд ингэх ёстой гэж үзээд өөртөө суулгасан шинэ зүйл юм уу?

    - Энэ их сонин эхэлсэн. Өвөөгийнхөө нутаг Дорнодоор явж байгаад яг төрсөн газар Булган суман дээр нь очиход “Энд өвөөгийн чинь музей байдаг” гэсэн. Их л гоё музей байдаг юм байх гээд орлоо. Би үнэхээр хямарсан л даа. Зүгээр л нэг амбаар шиг. Ингээд хэлчихээр нутгийнхан нь буруугаар ойлгочих байх л даа. Гэхдээ бараг л тийм маягийн юманд музей хийчихсэн. Хүмүүс янз бүрийн юм цуглуулаад л хийсэн юм шиг байгаа юм. Тэнд Ч.Лодойдамба гуайн Соёлын яамны сайд байхдаа “Сонгодог урлагийг маш гарамгай тоглосон Г.Жамъяандаа бэлэглэв” гэсэн гайхамшигтай хуур байгаа юм. Гэхдээ хуурыг нь юуны ч юм хаа хамаагүй аймаар цавуугаар нааж, том хадаасаар хадчихсан байсан. Би тэрийг хараад “Уучлаарай, би энэ хуурыг авч яваад янзлуулчихаад өгье” гээд авч байсан. Тэр үед л “Бид чинь ерөөсөө хэт гадны юм гэж хошуураад, иймэрхүү үнэ цэнтэй зүйлсээ мартаж эхэлж байгаа юм байна. Нутгийн хүмүүс нь хүртэл ийм үнэтэй зүйлийг энгийн хөгжим гэж хардаг болж” гэж бодсон. Тиймээс би нэгдүгээрт, өвөөгийнхөө энэ хуурыг авч явах ёстой гэж шийдвэр гаргаж байсан. Одоо энэ дэлхийд алаад байгаа кореан попоос илүү монгол поп нь илүү дэлхийд гарах юм шиг надад санагддаг. Бидний морин хуур, уртын дуу бол хөгжмийн талаасаа гайхамшигтай зүйл шүү дээ. Ийм гайхамшгууд нь бидэнд байгаа. Үүнийг мундаг хөгжүүлэх ёстой, харин яаж хөгжүүлбэл зөв гаргалгаатай байх вэ гээд толгойгоо гашилгасан. Анх тэгж л “Монгол поп”-ыг эхэлж байсан. Энэ таван эгшиг гэдэг бол ертөнцийн хамгийн төгс аялгуунаас гадна, төгс тоо юм байна. Дэлхий таван тивтэй, хүн таван хуруу, таван өнцөгтэй амьтан. Бүх л юм тав дээр явдаг, маш хүчтэй тоо. “Маамуу нааш ир” дууг хар даралтны таван эгшиг дээр зохиосон, хүүхэд хамгийн хурдан сурдаг гээд бүх юм тавтай холбогдож байна. Бидний онол эгшиг гэдэг бол агуу, сонин сэтгэлгээнийхээ онолоор олоод авчихсан. Гэхдээ үүнийгээ хэн нь ч хөгжүүлж, томъёолж, онолыг нь батлалгүй орхисон. Өөрсдөө аялаад л явж байдаг. Тэгж л анх энэ жоохон зүйлээс сэдэж өвөөгийнхөө нутгаас “Монгол поп”-ыг хийвэл баллах юм биш үү гэсэн оргилсон бодолтой буцаж байсан.

    -Таны сүүлийн клипүүдээс монголынхоо онгон дагшин байгаль, соёлын үнэ цэнтэй зүйлсийг хардаг. Ер нь эх орноо хэр сайн таньж, аялж үзсэн бэ?

    - Би маш бага гэж бодож байна. Бараг хаана нь ч хүрээгүй байх. Зах зухаас нь л үзэж байсан. Өшөө илүү гүн рүү орохын тулд нарийн сайн аялах хэрэгтэй байх. Машинтай төв замаар нь яваад холоос харах биш бүүр яг явган очиж, хонож байж байгалийн бүтээл болох тэрхүү сонин хачин зүйлсийг үзэх юм шиг. Үүнд цаг гаргана гэж бодож байгаа. Тэр клипэнд гарч байгаа зүйлс одоо бидний шүтээд байгаа гаднын брэндүүдээс илүү бидний ахуйн соёлоос үүссэн үнэтэй зүйл. Зүгээр нэг аяганд уухгүй заавал мөнгөн аяганд уудаг, махыг хүртэл сийлбэртэй хутгаар огтолж иддэг, цаанаасаа нэг брэндлэг ард түмэн байсан юм шиг. Тэрийгээ зохиосон, тамгалсан хүн байдаггүй. Үнэтэй хэрэглээтэй байжээ. Зүгээр нэг юм биш дан шүр зүүдэг. Морь унахын тулд уран дархчуулынхаа гараар бүтээсэн цалин мөнгөн эмээл дээр мордож байдаг ийм ард түмэн шүү дээ. Хэрэв бизнес сэтгэлгээтэй улс байсан бол үүнийг гадаад зах зээлд гаргах юм хийвэл маш гоё бизнес юм шиг санагддаг. Тийм учраас бид өвөг дээдсийнхээ эдэлж хэрэглэж ирсэн, тээж дамжуулж ирсэн тэр бүх өв соёлыг мартах ёсгүй. Үнэгүйдүүлж, бусдад алдаж бүр болохгүй. Маш гоё машин унаж байсан ч хөөргөө бариад, үндэснийхээ хувцасны гоё гоё элемент шингээж урласан хувцсаа өмсөөд явж байх нь харагдахдаа ч гоё харагдана. Энэ бол монголын гэх өвөрмөц сонирхолтой онцлог зүйлс гэдгийг үеийн үед үлдээж мэдрүүлж байх нь чухал.

    - Та хөөрөг, эмээл, хэт хутга ч юм уу цуглуулдаг уу?

    - Нэг их цуглуулга байхгүй. Их үнэтэй зүйлсийг нь авч дийлэхгүй. Гэхдээ өөртөө таарсан зүйлээ авч, эсвэл шинээр урлуулж хийлгэх дуртай. Ялангуяа их гэрийн хуурыг байнга цуглуулж, хийлгэж байгаа. Ширэн цартай ноёдын найран дээр том гэрт тоглодог, том хуурууд. Таван ханатай гэрт тоглодог олон төрлийн хуур бий. Том хуур бол их гэрт хатавчинд сууж байгаа хүнд сонсогдоно гэж томоор хийдэг юм шиг байгаа юм. Гэх мэтчилэн бидэнд маш гоё зүйл бий. Бид байнга үүнийгээ хэрэглэж, мэдрүүлж, өвлүүлж үлдээх ёстой гэж боддог.

    - “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажиллах саналыг танд хэн тавьсан бэ. Шүүгчээр ажиллахаас гадна энэ шоугаар дамжуулж залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллах бас нэг хаалга гэж хүлээж авсан уу?

    -“The Voice of Mongolia ” шоуны шүүгчээр ажиллаач гэсэн саналыг Монгол ТВ-ын захирал Ч.Номин тавьсан. Мэдээж дэлхийн хэмжээний шоу учир дуртай зөвшөөрсөн. Миний хамгийн баярладаг зүйл бол update хийсэн явдал. Өөртөө шинэ программ суулгадаг шиг тэдгээр залуусаас өөрийгөө цэнэглэсэн, эрч хүч авсан гоё шоу болсон. Залуучуудын хэлний мэдлэг, ерөнхий хандлага, одоогийн залуусын сэтгэлийн хөдөлгөөний байдал, ярьж байгаа яриа нь бас их өөр болж байна. Хамгийн авууштай зүйл бол залуус дор хаяж хоёр хэлтэй байна. Энэ бол маш давуу тал. Өөрсдийгөө чөлөөтэйгээр илэрхийлдэг болсон байна.

    - Дахиад энэ шоундаа шүүгчээр ажиллах уу?

    - Мэдээж дуртай байна. Гэхдээ энэ шоу маань цаанаасаа шүүгчээ сонгодог юм шиг байна лээ. Хэнийг хасах уу, нэмэх үү гэдэг ээ.

    - Таны сонгосон дуучнаас үргэлжлүүлээд хамтран ажиллаж байгаа хүн бий юу?

    - Манай дээр Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал, Идэрмаа, Бүжинлхам, Ганбилэг, Билгүүн нар байгаа. Эдгээр залуусаа би авчихсан. Цомог, дуунуудыг нь “B” продакшн хийж өгнө гээд ажиллаад явж байна даа.

    - Тухайн дуучныг нь харахгүй зөвхөн хоолойг нь сонсож сонголт хийхэд танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

    - Энэ бол маш гоё мэдрэмж юм билээ. “The Voice of Mongolia” дээр цэвэр зүрхний аялгуу сонсдог учир тэр хүн муухай, долир, царай муутай, тарган байна уу ямар ч хамаагүй. Дүрэм нь үнэхээр таалагдсан.

    - Дуучин Б.Цогдэлгэрийг та таниагүй юу?

    - Би үнэхээр таниагүй. Яасан адилхан дуулдаг, адилхан хоолойтой хүн бэ гэж бодсон. Өөрөө ороод ирнэ гэж зүүдлээ ч үгүй явсан.

    - Та Т. Эгшиглэн, Э.Агиймаа гээд хэдэн залуу дуучдыг гаргаж ирсэн. Тэд яагаад зогсчихсон бэ?

     - Тэр үед Б.Маралжингоогийн цомгийг нь бас хийж өгсөн.  “B” продакшн 2007 онд залуусын уран бүтээл дээр амжилттай ажиллаж, уран бүтээлүүдийг нь хийж өгөөд гаргаж ирсэн. Тэгээд бидний гэрээ ч дууссан. Өөрсдөө бие дааж явна гээд явцгаасан л даа. Тэд уран бүтээл хийгээд л байгаа юм шиг байна лээ.

    - Продюссергүй ганцаараа явахад монголын урлагт хэцүү байх, тийм үү. Дээрээс нь манайхан хамтарч чаддаггүй. Энэ шалтгаанууд олон залуусын мөрөөдлийг тасалдаг юм шиг?

     - Одоо бол хэцүү. Авьяастай хүнд менежмент байхгүй, эсвэл менежменттэй хүнд авьяас байхгүй гэдэг ч юм уу. Зарим нь мундаг авьяастай ч менежмент, санхүү босгох тал дээрээ нойл, тэгээд явсаар байгаад байхгүй болчихдог. Хэрвээ рекордс гэдэг юм монголд байх юм бол өөр. Эдгээр хүмүүст мөнгө санхүүгийн зөв зохицуулалт хийж өгдөг байгууллага үгүйлэгдэж байна.

    -Хөгжим бол зүгээр л нэг аялгуу, үг хоёрын нийлэмж биш. Хүний үзэл бодол, амьдралын өнгийг харах өнцгийг ч өөрчлөх чадалтай хүчтэй зүйл гэж хэлбэл та санал нийлэх үү?

    - Хөгжим бол дотоод сэтгэлийн хамгийн хүчтэй мессеж.

     - Та бас кинонд тоглосон, дүр бүтээхэд ямар байсан бэ. Ер нь бол хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийг он жилүүдийн дараа дахин хийхэд ихэнх оролдлого бүтэлгүйтдэг. Орост шилдэг кинонуудаасаа дахин шинэ хувилбараар хийгээд бүгд унасан. Харин манай “Би чамд хайртай 2” хүмүүст дажгүй хүрсэн гэж хардаг. Өөрөөсөө их хөлс, хөдөлмөр гаргаад тоглож байгаа харагдахгүй хэрнээ бас их сэтгэлд дотно дүрийг та бүтээсэн. Зүгээр л Болд өөрөө ийм хүн юм шиг. Яг энэ дүрийг ирнэ гэж бодож байсан уу. Кинонд тоглох таны мөрөөдөл байсан юм уу?

    -Би ер нь хэзээ ч кинонд тоглоно гэж мөрөөдөж байгаагүй. Кинотой холбоотой ямар ч мөрөөдөл байгаагүй. Дахиж ч кинонд тоглохгүй гэж дотроо хэлсэн.

    - Яагаад?

     - Жүжигчин гэдэг үнэхээр хэцүү ажил юм билээ. “Би чамд хайртай 2” киноны зургийн талбай дээр байхдаа жүжигчдээр бахархсан. Б.Дамчаа гуай уншлага дээр ирчихсэн “За одоо унш” гээд л. Би чинь зүгээр л дуулж байсан хүүхэд, текстээ уншсан чинь “Энэ яг яах гэж байгаа хүүхэд үү, кинонд тоглох гэж байгаа хүн мөн үү” гэсэн. (инээв) Ер нь их хэцүү юм билээ. Би яг дотроо гол баримталсан зүйл бол өөрийнхөөрөө элдэв маяг байхгүй тоглочихъё гэж бодсон. Багаасаа үзэж ирсэн жүжигчидтэйгээ нэг дор кинонд тоглоод, ард түмний хайртай бүтээлийн үргэлжлэл болоод явна гэдэг бол үнэхээр сайхан явдал. Их баярлаж байсан. Б.Дамчаа гуай, З.Жарантав гуай, Баяраа, Үрлээ, Туяахүү ах гадаадаас ирчихсэн. Анх киноны нэгдүгээр анги дээрээ 17-18 тай байсан хүүхдүүд идэр насныхан болчихсон бүгдээрээ ирчихээд гоё байсан. Энэ бол үнэхээрийн миний хувьд маш гоё аялал байсан. Тэр л гоё. Кино гарсны дараа сайн муу тоглосон гэдэг дээр чихээ дараад л өнгөрсөн. Гэхдээ кино амжилттай байсан. Хүн болгон л “Би чамд хайртай” кинонд дуртай байсан. Бас хоёрдугаар анги ямар байх бол гэсэн хүлээлтийн үүднээс маш олон хүн үзсэн байх. Одоо бол би өөрийгөө нэг их үзээд байдаггүй. Ерөнхийдөө ичих маягтай ч юм шиг гялс суваг сольдог. Гэхдээ маш гоё дурсамж юм билээ, кинонд дүрээ мөнхөлнө гэдэг. “Би чамд хайртай 2” киноны хувьд миний оролцооны бас нэг гол зүйл гэвэл хөгжмүүдийг нь дандаа би хийсэн. Энэ бол миний анхны киноны хөгжмийн бүтээл байсан. Үүнээс бас их зүйл сурсан. Н.Жанцанноров гуай нэгдүгээр ангийнх нь хөгжмийг хийсэн. Миний хувьд хоёрдугаар ангийн хөгжмийг чадахаараа хийсэндээ баяртай байдаг. 

    - Таныг их шооч, хүн шоолдог гэдэг юм билээ?

    - Үнэн үнэн. (инээв) Би хүнд хоч өгөх дуртай. Найз нөхөдтэйгээ байх үедээ инээлгээд л сууж байх дуртай. Манайхан ч надтай суух дуртай. Хүмүүсийг гэгээнээр шоолоод, гоё ёжтой нэр хоч өгч суух дуртай.   

    - Найруулагч Б.Баатартай ажиллах ямар байсан. Энэ цагийн бас л авьяастай, содон найруулагчийн нэг биз дээ?

    - Тийм. 1995 оноос хойш “Камертон” хамтлагт байхаасаа л хамтарч ажиллаж байсан. Бид нас чацуу, маш гоё гар нийлж ажилладаг. Яг л бие биенийгээ олон юм ярихгүйгээр мэдрэмжээрээ ойлгоно. Их гоё ажилладаг. Яагаад ч юм бүх юм нийлээд, хэлээгүй байхад бие биенийхээ санааг ойлгоод л явчихдаг. Олон ч клипүүдийг хамтдаа хийсэн. Клип болгон амжилттай.

    - Тэр үед дуучин болгон клипээ хийлгэж байсан байх. Хийлгэж байгаагүй дуучин ховор байх?

    - Баатараагаар клип хийлгэнэ гэдэг дуучид болгоны мөрөөдөл байсан юм шиг байгаа юм. Зураг авалт, хэлэх гэж байгаа санаа нь сайн. Дуугаа гоё амьдруулж өгдөг. Бид хоёрын хамтарч хийсэн клипүүд зөндөө байна даа.

    - Гадаа жагсаал цуглаан болж байна. Яг өнөөдрийн улс төрд өрнөж байгаа энэ акцууд, тэрийг дагасан элдэв үйл явдал, нийгэмд тусч байгаа тусгалыг яаж харж, хэрхэн үнэлж дүгнэдэг юм бол?

    - Яг үнэнийг хэлэхэд залуусыг битгий тоогоосой гэж боддог. Дор дорынхоо ажлаа хийх нь илүү монголд хэрэгтэй үздэг юм. Болд нь хөгжмөө, Бат нь бизнесээ хийгээд эднийг нэг их тоохгүй, элдэв буруу жишгээр өдөөж турхирахгүй явах нь илүү зөв гэж хардаг. Яг үнэндээ бол хоёр найз хоорондоо муудалцаад хэрүүлээ бүх хамаатан саднаа дуудаад харуулж байгаа юм шиг, тэгээд тэднийгээ татаж оруулах гээд улайран үзэж байгаа юм шиг санагдаж байна. Миний харж байгаа л өнцөг. Уг нь өрөөндөө учраа олоод сүртэй жагсаал цуглаан хийлгүй, асуудлаа чимээгүй шийдээд цаашаа явчих юм шиг харагддаг. Мэдээж том эрх ашиг байгаа байх. Гэхдээ мөрөөрөө ажлаа хийж байгаа ээж, аав нарыг хамруулж, нэг өдрийн цалин, хүүхэддээ зарцуулах мөчийг нь хуваалцах шаардлагагүй байсан болов уу. Яг одоогийн амьдрал дээр бүгд ажилтай байж, хөдөлмөрлөж, гэр бүлээ тэжээх нь чухал байна. Улс орон бүх л бизнесийг боймлоод, гацаагаад байвал цаашаа бид яаж явах юм. Яг үнэндээ банкны хүү өндөр, хэцүү зүйлс их байгаа боловч боломжууд бас бий. Одоог хүртэл чадах ядахаараа бүгд лизингтэй ч зүтгээд явж л байна. Лизингийн өртэй байх тусам улам илүү хөдөлмөрлөдөг. Зүгээр байгаад байхаар хүн хэзээ ч зөв гарцыг эрэлхийлдэггүй. Миний хувьд ялгаагүй банкны зээлтэй, өртэй л явж байна. Гэхдээ яаж үүнээс гарч, өрөө дарах вэ гэдэгт толгойгоо гашилгаж, үүнийхээ төлөө хөдөлмөрлөж явахгүй бол болохгүй. Төр засаг хэцүү байна гээд жагсаад явбал эндэх ажил нурна. Эргээд банкны хүү нэхэгдэнэ. Үүний оронд нэг өдөр, нэг цаг ажиллаж байх нь илүү хэрэгтэй. Би залуусыг тийм байгаасай гэж бодож байна. Улс төр олны өмнө хэт ил байна. Уг нь тэд ордондоо ажлаа хийгээд, зурагтаар бага гарвал их зүгээр санагддаг. Тэрний оронд зурагтаар нь чуулгын бүжигчид, дуучид, соён гэгээрүүлэх, хүнд хэрэгтэй бизнесийн нэвтрүүлгүүд илүү гарвал ядаж миний 16 нас хүрч байгаа охинд хэрэгтэй байна. Одоо бүх л телевизээр нөгөө л нэг нөхдүүд хоорондоо хэрэлдсэн тухай гаргаж байна. Би шинэ клипээ телевизэд өгье гэхээр авахгүй байна. Дандаа улс төрийн цагтай. Клип гаргавал мөнгө өгдөг болчихлоо. Тэгэхээр соён гэгээрүүлэх, үлгэр дууриалал, бахархал хаанаас төрөх вэ?

    - Та бол маш олон фентэй дуучин. Сошиал орчинд ч маш олон дагагчтай. Таны нэр алдар маш том зах зээл чинь байх. Хамгийн их рекламны санал авдаг дуучин гэж таныг хэлдэг юм билээ. Рекламанд тоглохдоо таны баримталдаг үзэл санаа гэвэл юу вэ. Нэр хүндтэй хүмүүсийг зөвхөн үндэснийхээ юмыг сурталчлах ёстой гэж үзэх хүн ч бий. Хүмүүс янз янзаар боддог. Эсвэл зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн том брэндийн нүүр царай болох ёстой гэдэг ч юм уу. Таны үзэл санаа, ойлголт юу вэ. Та орлогынхоо хэдэн хувийг рекламны зах зээлээс бүрдүүлдэг вэ?

    - Реклам сурталчилгаа гэдэг ойлголт дуучид, жүжигчид, ер нь энтертайнмэнтийн амьдралынх нь салшгүй нэг хэсэг л дээ. Дэлхийн жишиг нь ийм. Дэлхийн тамирчид, хөлбөмбөгчдийн хувьд ч гэсэн реклам сурталчилгаа бизнесийнх нь нэг төрөл. Би энэ төрлийн дагуу явж байгаа. Заавал үндэсний юм рекламдах ёстой гэсэн бодол надад байхгүй. Үнэхээр монголд юм хийх гэж байгаа. Бас тэр брэнд нь надтай авцалдаад ч юм уу, эсвэл миний хэрэглэдэг бүтээгдэхүүн байвал би дуртайяа гэрээ хийдэг. Би хэрэглэх дуртай зүйлсээ рекламдах илүү дуртай. Огт мэдэхгүй, хэрэглэж үзээгүй зүйлээ шууд рекламдаад байдаггүй. Гэхдээ ямар хэмжээний, ямар бүтээгдэхүүн байна гэдгээсээ тэр хүний нэр хүнд давхрага харагддаг гэж ойлгодог. Гадны дуучдаас ч гэсэн юу рекламдаж байна гэдгээр нь олон зүйл харагддаг. Нэмж хэлэхэд бид урлагийн бизнес хийж байгаа дуучин хүн. Яг л хийх ёстой ажлуудаа хийж яваа. Тогтсон жишгээр. Сүүлийн үед энэ улс төрийнхний тэмцлээс болоод урлагийнхан улс төрийнхнийг дэмждэг гэдэг шүүмжлэл явж харагдах болж. Энэ бас байдаг асуудал. Ямар ч нам гарсан, ямар ч нийгэм байсан урлаг дандаа байна. Тэр үеийнхээ нийгэмд юм хийх гэж байгаа хүнээ тодорхой хэмжээнд дэмжээд явдаг түүхтэй. Сүүлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн. Би яг л үзэл бодлоороо дэмжсэн. Өнөөдөр ингэж дайрч давшууллаа гээд, эсвэл тэр хүнийг хүнд байдалд орлоо гээд “Би жинхэнээсээ дэмжээгүй юм аа” гээд фэйсбүүкээсээ өмнөх байр сууриа устгах тийм зан чанар надад байхгүй. Би дэмжсэн нь үнэн. Дэмжсэн хүнээ маргааш нь муулаад явах чанар надад байхгүй.

    -Холбирох, урвах шарвах, байр сууриасаа ухарч няцах зэрэг нь бараг хэвийн явдал шиг болж байна уу даа гэмээр явдлууд болж байна л даа. 

     - Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг би ерөнхийлөгч биш байхаас нь л анх дэмжиж ерөнхийлөгчийн сонгуульд орж байсан. Тэр үед Н.Энхбаяр гуай ерөнхийлөгч байсан, түүнийг бүх тамирчид, дуучид дэмжиж байсан. Харин АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж дээр ганц ч хүн байгаагүй. Би яагаад энэ хүнийг чин сэтгэлээрээ дэмжих болсон бэ гэхээр ардчилал гэдэг зүйл анх бий болсноор бид нар “Sexy girl” гэдэг дуу дуулж болдог болсон, тэгээд олсон тэр орлогоороо зах руу явж дугуйгаа авах боломжийг олгосон хүмүүсийн түүчээ учраас би итгэл үнэмшлээрээ дэмжиж байсан. Учир нь тэр үед бидний үеийн залууст хүссэн сэдвээрээ уран бүтээл хийх эрх чөлөө, боломж бололцоо олгож байсан. Өмнөх үеийн ах нар маш хэцүү л дурсамжууд ярьдаг. Сайн муу хүн нь хамаагүй. Тэр хувьсгалыг хийлцсэн, нэг тод манлайлагч хүнийх нь хувьд чин сэтгэлээрээ дэмжинэ гээд л өөрөө шийдэж байсан. Мэдээж хоёр дахь удаа дэвшихэд нь ямар ч өөр бодол байхгүй, итгэл үнэмшлээрээ дэмжинэ. Одоо ч гэсэн энэ хүнийг сайн муугаар нь хэлж байна, би байнга дэмжсээр байх болно.

    - Та нар сошиал гэж байхгүй үед “Од” болж байсан. Одоо бидний амьдралд ийм нэг шинэ цонх ороод ирсэн. Үүнд та хэр их цаг зарцуулж, хэрхэн яаж ашигладаг вэ?

    - Одоо сошиалд нэлээд цагаа зарцуулж байна. Ажлын ихэнх нь сошиалаар явж байна. Миний инстаграм, фэйсбүүк, твиттер хүмүүст мэдээлэл хүргэх гол шугам боллоо.

    -Танай багийхан, туслахууд ажилладаг уу, эсвэл та өөрөө хөтөлдөг үү?

    - Би өөрөө хөтөлдөг. Өөрөө бүх постоо бичиж, өөрөө гардаж хийдэг. Энэ нь илүү хүмүүстэй ойр байж, өөрөө өөрийгөө мэдрэх боломж олгодог. Мөн ямар юм хийгээд, юу нь таалагдаж бас таалагдахгүй байна гэдгийг маш хурдан мэдэрдэг болчихсон үе. Нэг дуу тавихад шууд л харагддаг. Нөгөөтэйгүүр сошиалд хэт дураараа юм бичдэг хүмүүс зонхилоод байна. Энэ нь шинээр орж ирж байгаа зүйл учраас одоохондоо сошиал орчинд биеэ зөв авч явах соёл нь хараахан суугаагүй байгаа юм шиг байна. Дандаа сөрөг юм бичиж байгаа хүмүүс нь бодит хаяггүй байдаг. Яагаад ч тэгдэг юм. Ямар ч утга учиртай юм. Би ийм хүмүүсийг ойлгодоггүй.

    - Хэдхэн сарын өмнө хийсэн таны тоглолт шуугиан тарьсан, хамгийн том тоглолт боллоо. Та тэр тоглолт дээр нэг тийм өөр газарт байх шиг, газраас тасарсан юм шиг л санагдсан. Тоглолтын төгсгөлд сөхөрч суугаад үзэгчиддээ хүндэтгэл үзүүлж байхдаа таны нүднээс нулимс урсаж байсан. Тэр мөчийг телевизээр харчихаад нэг жаахан хүүхэд “Болд ахаа битгий уйлаарай” гээд дэлгэцэн дээр нулимсыг чинь гараараа арчиж байсан. Тэр бол миний харсан хамгийн хөөрхөн кадр?

    - Би 13 цомог хийчихсэн нэг дуучин гээд яваад л байгаа. “Камертон” хамтлагийн дуучин, дунд нь Төрийн Соёрхолт гэж яваад л. Хэл амыг би дотроо тоохгүй явъя гэсэн ч сэтгэлд нэг юм хураагддаг юм байна. Энэ дуулж чаддаггүй, энэ яахаараа мундаг гэж, гуншаа энэ тэр гээд янз бүрээр хэлдэг. Ийм зүйлс давтагдаад их, бага хэмжээгээр сэтгэлд хураагдаж байсан. Буянт Ухаад тоглолт хийе гэхэд урлагийнхан, манай рок попынхон ч тэр “Тийшээ хүн очихгүй ээ, бүтэхгүй… дэмий, шатна, хол газар шүү дээ” гэж маш их анхааруулсан. Ер нь өөрийгөө шалгая. Ерөөсөө Болд минь хэн гэдгээ үзье, хэрвээ хүн ирэхгүй бол тэгээд дуусъя гэж бодсон. Их сонин мөчлөг явж байсан. Зүрхний цохилтоор бол их сонин. Миний хувьд зүрхний цохилт бага зэрэг бууж байсан үе байсан. Дуунууд ч сэтгэлд 100 хувь хүрэхгүй, ажил амьдрал дундаж маягтай. Сүүлийн цомгоо хийгээд овоо өссөн, энэ дээр л өөрийн рангийг гаргах юм хийе. Чи үнэхээр лаг юм бол 40 дуу амьдаар дуулчих гэж өөртөө зорилго тавьсан. Тэгээд хүн цуглуулчих, чамайг харъя л гэж өөртөө хэлсэн. /инээв/ Тэгээд л орсон доо. Эхэндээ маш их айж, стресстсэн. Гэхдээ хамгийн гоё тайз, хамгийн зөв зохион байгуулалттай тоглолт, хамгийн лаг юмыг хийе л гэж Mongol HD телевизийн багтай ярьсан. Та нар яг Voice хийдэг шигээ, дэлхийн хэмжээний зохион байгуулалт яаж явдгийг үзэгчид орохоос эхлээд л мэдрүүлэхээр хий. Бүгдээрээ маш гоё хийе гээд л бид хамтраад зүтгэсэн. Тоглолт болохоос хэдэн цагийн өмнө билет дууссан. Бүх дуу яваад 38, 39 дахь дуугаа дуулаад л тайзан дээр зогсож байхад “Боогий чи хусчихлаа, чи чадчихлаа” гэж дотроо би хэлж байсан. Хамгийн сүүлд зохиогдсон дууг маань хүртэл зритель бүгд сурчихсан дагаад дуулж байсан. Сүүлийн 15 минут дуулахад яг нулимс гарсан “Миний хөгшин хийчихлээ, тайвшир” гээд л өөрийгөө аргадаж байгаа юм. Өөрийн эрхгүй огшоод нулимс урссан. Яг 40 нас хүрсэн, 40 дуу дуулж байгаа юм. Хамгийн сүүлд UB palace-д “Монгол Поп” тоглолт хийснээс хойш долоон жилийн турш тоглолт хийгээгүй байсан. Нулимс өөрийн эрхгүй л гарсан. Энэ тоглолт миний хувьд өөрийгөө илүү хурцалж, өшөө илүү зүйл хийнэ гэсэн цоо шинэ эрч хүчийг надад өгсөн. Хүмүүс одоог хүртэл тоглолтын маань талаар сошиалд ярьсаар байгаа. Маш гоё, гайхамшигтай тоглолт болсон. Би 2018 онд маш их талархаж байгаа.

    -Улстөрчид, бизнесмэний төлөөллүүд гээд янз бүрийн насныхан очиж байна лээ. Та өөрөө энэ цаг үеийн хүн. Цаг үедээ хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг амьдралын том шагнал. Таныг алдаж өгдөггүй, маш их хөдөлмөрлөдөг, хөлсөө урсгадаг, өөрийгөө хөгжүүлдэг, их л айхтар залуу гэдэг. Хүний амьдралд дарвих, ууж идэх, элдэв хүлээснээс алдуурах юмнууд байдаг шүү дээ. Таны дотор үнэхээр яг таг, онц сурлагатан шиг хүн байдаг юм уу?

    - Багаасаа архитай холбоотой олон асуудал дунд өссөн. Социализмаас зах зээл рүү шилжих үед манай аав дээр найз нөхөд нь ирээд архи уулгаад л, их тийм хорлонтой, төвөгтэй үе байдаг байсан. Архи гэдэг хүний амьдралд саад л болдог. Би эхээс гурвуулаа байлаа. Ганц ах маань харамсалтайгаар үрэгдсэн. Хэрвээ тэр өдөр хүнд уруу татагдаж архи уугаагүй байсан бол харих замдаа дээрэмчдээс тэр өөрийгөө хамгаалаад л гарах байсан. Уудаггүй хүн нэг удаа уугаад л янз бүрийн юм болчихдог. Аливаа юманд, маш том зорилго тавьж, удаан хугацааны юм бодсон бол тиймэрхүү зүйл дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж би байнга боддог. Цаана нь зөндөө гоё юмнууд хүлээж байгаа. Түүнээс болоод л би болгоомжилдог, энд тэнд нэг их давхиад байдаггүй хүн болсон байх. Архи гэдэг завтай, амралтын өдөр тохируулаад хэрэглэвэл гоё. Маргааш нөгөөдөр ажилгүй, тэгээд хэнтэй вэ гэдэг нь чухал. Архи уугаад суухдаа муу юм ярихгүй, муу улсуудтай уухгүй байх хэрэгтэй. Бас л их шидтэй идээ ш дээ.

    - Та шүтлэг ихтэй юу?

    - Буддын шашныг хүндэлдэг. Учиргүй их шүтлэгтэй хүн бол биш. Философийг нь ухаж унших, сонсох дуртай. Сайн сайхны төлөө муу юм битгий бод гэдэг үг миний зарчим.

    - Одоо цагаан сар болох гэж байна. Танайх тэмдэглэдэг үү. Боов, ууц гээд бусад шиг...?

    - Ээж, хадам аав ээжтэйгээ тэмдэглэдэг.

    - Хамгийн их догдолдог, дуртай баяр тань?

    - Шинэ жил.

    -Гэрийн өвлийн өвгөн болдог уу?

    - Нэг удаа болж байсан. Уг нь болмоор л байдаг. Даанч ажил давхцаад байдаг.

    - Таны гэргий циркийн урлагт юм дуулгахаар авьяастай охин гарч ирж байсан. Таны төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийнхөө замналыг орхисон гэж та боддог уу?

    - Тэгж боддог. Эгчтэйгээ Ласвегасын маш том циркүүдтэй гэрээтэй ажиллаж байх үедээ бүх гэрээнүүдээ цуцалж байна гэдэг амьдралынхаа төлөө өөрийгөө хааж байна гэсэн үг. Хөөрхий тэгсэн л дээ.

    - Гомдоллодоггүй. Маш сайн бодож, ярилцаж гаргасан шийдвэр байх л даа?

    - Маш сайн ярилцаж шийдвэрээ гаргаж байсан. Гомдоллодоггүй. Хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөж амжаагүй байтал хүүхэдтэй болчихсон. Тэгээд л амьдралаа авч явна гээд эхэлж байсан хоёр л доо.

     - Таныг хүүхнүүдтэй холбох гэхээр баримт олдож өгдөггүй. Энэ талын асуудалд үнэхээр чамбай хүн юм шиг байгаа юм. Үнэхээр таны сэтгэл зүрхийг гэргийгээс тань өөр догдлуулчихаар салхи шуурга шиг хайр дурлалтай учраагүй юу. Эсвэл ёс суртахууны хувьд хүчээр тийм зүйлээс өөрийгөө зайлуулж явдаг юм уу?

    - Бас яг л багын амьдрал холбоотой. Манайхны хамаатан садангийнхан дотор салалт олонтой. Салсан сарнисан хүмүүсийн хөлд хүүхдүүд л маш эмзэглэлтэй, сэтгэлийн шархтай үлддэг. Энэ нөхцөл байдлыг мэдэрч өссөн. Эр хүн гэдэг ямар ч тохиолдолд гэр бүлээ мартаж, хүүхдүүдээ өнчрүүлнэ гэдэг миний хувьд маш эмзэг сэдэв. Тийм зүйл байж болохгүй гэж чин сэтгэлээсээ боддог. Мэдээж “Камертон”-ы ид үед олон фэн охидууд ирдэг, уулзаж гарын үсэг авч, зураг авахуулах зүйл байнга байсан. Адилхан урлагийн хүмүүс болохоор ойлгодог байсан байх. Гэхдээ чин сэтгэлээсээ босгосон амьдралаа нурааж, төрүүлж өсгөсөн хүүхдүүдээ өнчрүүлнэ гэдэг аймшигтай зүйл. Ер нь эмэгтэй хүнийг гомдооно гэдэг аймаар зүйл юм шиг байгаа юм. Би тэрнээс айж явдаг. Ээж маань ч багаас хэлж захиж байсан. Одоог хүртэл босгосон амьдралаа хаа хамаагүй, гэнэтийн, хөөргөн дэвэргэн явдлаар солино гэдэг толгойд багтдаггүй. Намайг хэвлэл мэдээллээр олон хүмүүстэй холбож л байдаг. Гэхдээ би ажлаа тараад гэртээ л харьдаг. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам гэж байнга өөртөө хэлдэг. Би үр хүүхдүүддээ хайртай. Эхнэртээ хайртай. Яагаад гэхээр ид уран нугарч байх үедээ, ЛасВегасын Нарны цирктэй гэрээ хийх гэж уран нугараачид үхэн хатан явдаг байхад тэрийгээ орхиод хоёулаа амьдралын гоё хөлөг онгоцыг энэ гараараа хадаасаар хадаж, барьж бүтээгээд түүн дээрээ хөвж яваа болохоор нураахгүйн төлөө бүх юмаа зориулдаг. Би хөдөлмөрлөж, урлагийн төлөө зөндөө олон юм хийх гэж зүтгэж яваа боловч гэр бүлээ маш сайн тэтгэж, гоё амьдруулахын төлөө чин сэтгэлээсээ хичээж явдаг.

    - Хүний залуу насанд янз бүрийн юм туршиж үзмээр, адын гэмээр хүслүүд их бага гэхээс ямар нэг хэмжээгээр төрж байдаг л даа. Мансуурлын төрлүүд байна, хар тамхи, сексийн элдэв чиг хандлагууд гэх сэдвүүд дээр танай рок попынхны нэр холбогдож л байдаг. Би зөв байж, залуучуудад зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой гэсэн зарчим, гэрийн хүмүүжил тань хөдөлгөхгүй бариад та хазайхгүй явсан байж магадгүй. Гэхдээ нэгхэн удаа ч та асуудалд дүрмээсээ гажиж, өөрөөр хандаж, туршилт хийж үзээгүй юу?

    - Би таны юу асуух гээд байгааг сайн ойлгож байна. Би шууд л хариулна. Мансууруулах бодисын зүйл дээр огт тийм зүйл байхгүй. Миний хувьд нэг их сонирхолтой санагддаггүй. Хааяа найз нөхөдтэйгөө хэтрүүлэхгүйгээр сайхан яриа хөөрөөтэй, сэтгэл доторхоо уудлаад, гоё хоолтой, винотой суух сайхан. Гэр бүлтэй, миний насны хүний хувьд хааяа ингэж суух маш гоё байдаг. Хар тамхины хувьд шал хэрэггүй юм шүү дээ. Залуучууд маань хол яваасай. Ялангуяа манайх шиг хүн цөөтэй газар бол маш хэцүү. Хүүхдүүдийн сургуулийн гадна, сургуулиудын ойр хавьд, тоглоомын группүүдэд тийм зүйлс зөндөө ажиглагдаж байна гэх юм. Энэ болгон дээр хүүхдүүддээ маш сайн контрол хийж, ярилцаж байхгүй бол аюултай. Хар тамхины эсрэг сурталчилгааг нийгэмд зөв хийхгүй бол хэт нуун дарагдуулж, хаалттай байлгахаар илүү сонирхол нь төрөөд байгаа юм биш биз гэж боддог. Хар тамхины эсрэг сурталчилгаа маркетингаа илүү нээлттэй, хор уршгийг нь сайн гаргасан, амьдралаа сүйрүүлсэн хүмүүстэй илүү дотогшоо хийсэн ярилцлага хэлбэрээр, телевизийн шторкуудыг гаргавал хүмүүст илүү буух юм шиг.  Хэрэв тэгэхгүй бол хар тамхи хэрэглэсэн хүн барилаа гэж цацаад л, тэр баригдсан хүн нь маргааш нь суллагдчихсан байхаар юу ойлгох юм бэ. Зүгээр байдаг л юм байна гэсэн байдлаар илүү яваад байгаа юм биш биз дээ гэсэн бодол төрөх юм. Энэ тал дээр арай өөр чиглэлийн сурталчилгаа, мэдээллийг одоо үеийн залууст хүргэх хэрэгтэй байх. Хар тамхины эсрэг гадны орнуудын, тухайлбал Америкийн ч юм уу хийж байгаа сурталчилгааны жишгийг авах хэрэгтэй. Америк өмнө нь хар тамхины эсрэг сурталчилгаагаа далд маягаар хийсэн нь буруудсан. Илүү нээлттэй байдлаар сурталчилгаа хийвэл хүмүүс мэдээд сонирхохоо больдог гэсэн жишиг байна шүү дээ. За тэр, сексийн элдэв урсгал мурсгал гэдэгт хариулъя. Намайг гомо гэж элдэв муухай комент бичих юм. Эхэндээ маш их гайхаад, арай үгүй байлгүй дээ гээд тоохгүй явлаа. Гэхдээ арай хэтэрч байна. Дуугүй явах тусам хүнийг ингэж гүтгэж, доромжилж болохгүй. Би хариуцлагатай хэлье. Би гомо биш!!! Дахиад хэлье, би гомо биш. Энэ ертөнцийн долоон тэрбум хүн дотор тэр гомо гэдэг хүмүүс нь зөндөө байгаа. Манай улсад ч байгаа байх. Тэр хүмүүсийн амьдралыг гэхдээ би шүүхгүй. Хүүхдүүд минь том болж байна. Урд нь янз бүрээр хэлэхэд нь би тоодог ч үгүй л байлаа. Одоо харин хүүхдүүдийнхээ өмнөөс хатуу тэмцэнэ шүү. Миний хүүхдүүд ийм бохир гүтгэлгийн золиос болох ёсгүй. Би эцэг хүний хувьд эсэргүүцэж байна. Монгол Улсын маань хүн ам цөөхөн. Энэ улсад нэг иргэн нь болж төрөөд, олон аавын хүүхдүүдийн адил амьдралаа зохиогоод, өдөр шөнөгүй чадан ядан зүтгэж байгаа нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн, насанд хүрээгүй гурван хүүхдийн аав намайг битгий ингэж гүтгэж гүжирдээч. Бичих юм чинь, ярих юм чинь олдохгүй байгаа бол ядаж надаар битгий хиймэл дүр гаргаж, хэл амныхаа зугаагаа битгий болгооч. Таалагдахгүй бол хужаа, эрлийз, эсвэл гомо болгочихно. Тэр чинь би биш шүү. Зүгээр л одоо больчих. Жудаггүй, хүний ёсгүй, эрхэмлэх удам сударгүй, атаач хүмүүсийн ганц хийдэг ажил нь ийм арчаагүй зүйл гэдгийг ухамсартай, мэдлэг боловсролтой хүмүүс бүгд л мэдэж байгаа. Миний дургүй үнэхээр их хүрч байна. Хайртай хань, хүүхдүүдийн минь ээж, үр хүүхдүүд, настан буурлууд, найз нөхөд, уран бүтээлийг минь хайрладаг фенүүдээс маань уучлал гуйхыг би шаардаж байгаагаа харин хэлчихье. Одоо хангалттай, тэгж дур зоргоороо гүтгэж гүжирддэгээ, тэгж хардаж сэрддэгээ, тэгж зохион бичлэг үйлддэгээ яг одоо зогсоочих.

    - Улаан гүжрийн өөдөөс хэлэх үг олддоггүй гэж нэг зочин маань хэлж байж билээ. Бид ч бие биенээ хэмлэх шиг болж байна даа.

    - Хайран цаг зав. Харамсмаар юм. Бид урдах урдах ажлуудаа л сайн хиймээр байна, илүү их хөдөлмөрлөмөөр байна. Тэгэхгүй бол энэ бохир зан араншин, элдэв муухай хулгай дээрэм, хий хоосон үзэн ядалт, хардлага сэрдлэг, гүтгэлэг, бухимдалдаа живнэ шүү дээ. Залуучууд маань өөр гэдэгт би итгэдэг. Өнөөдөр залуус маань эх орноо яаж хөгжүүлэх, яаж үүний төлөө хувь нэмрээ оруулах тухайгаа л ярьж байна. Битгий тэднийгээ буртаглаачээ л гэмээр байна даа.  

    - Энэ хүрээд бидний яриа өндөрлөж байна. Танд урилгыг маань хүлээж авч, чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Маш том амжилт хүсч байна.

    -Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд мөн амжилт хүсч байна. Залуучуудаа сайн дэмжээрэй. 

    -Бид үргэлж дэмждэг. Цаашдаа тэднийхээ индэр байх болно. Баярлалаа.   

Сэтгэгдлүүд : 87

  • сара

    Залуу гэр бүл залуу хүмүүс уншаасай л гэж бодлоо.Гэгээлэг сайхан ярилцлага байна.Хар муу юм сонсож харсаар бүүр залхаж байна.Цаг гаргаад заавал уншаасай

  • Pelo

    Таш их таалагдлаа Гэгэээлэг бүхэн мэдрэгдлээ Баярлалаа

  • Ulziijargal

    Ganchimeg-ee BAJRLALAA !

  • Ebe

    Сайхан ярилцлага болжээ.

  • Zochin

    Saihan yariltslaga boljee,uneheer saihan,iim setgelgeetei humuus olon bval ,uls doroo l hugjinu shuu dee,neeree l uur uursdiinhuu ajliig l hiimeer bh yum aa,uls turchdiig dagaj talbai deer jagslaa geed yu ch uurchlugduhgui shuu dee

  • з

    Маш сайхан ярилцлага байнаа. Амжилт хүсье мундаг уран бүтээлч шүү ,Гайхалтай тоглолт байсан энэ намарынх. Монголд анх удаа л тийм гоё тоглолт үзсээн .

  • mn

    Өгөөжтэй хүнд юм өгөх ярилцлага болжээ. Ухаалаг хөдөлмөрч залуу шүү.

  • Зулаа

    сайхан ярилцлага байна. цаашдын ажилд нь амжилт хүсье

  • Bat

    Hulgain uranbuteeleer amidaragch ivheesei.Tuuniig n medseer bj setgeld honogshchihson yum chine odoo yahavdee sonsdog ta nar bur ch uruvduktei

  • Тэмка

    Гоё ярилцлага болжээ. Ямар лалар нь гэй гээд байгаа.

  • Oyuntsetseg

    Mundag zaluu shuu saihan yariltslaga boljee ih zarchimch ug helleg ni ajil uils bodol sanaani tsegtstei ulger duurialaltai ihig buteeh hunde aneeree lhun bur emuneh ajlaa l sainhiibel boloo

  • зочин

    зарим газар нь уйлах шахлаа. сайхаан сайхан

  • Unshigch

    Өглөө эрт сэрээд их гоё ярилцлага уншлаа. Гэгээлэг ухаалаг юм. Удам сайтай ухаантай хөдөлмөрч, энэ цаг үеийн элитүүдийн нэг шүү

  • Unshigch

    Өглөө эрт сэрээд их гоё ярилцлага уншлаа. Гэгээлэг ухаалаг юм. Удам сайтай ухаантай хөдөлмөрч, энэ цаг үеийн элитүүдийн нэг шүү

  • mn

    Болдоос эрч хүч баримжаагаа авдаг гэхэд буруудах юм алга. Сайхан, аргагүй амьдрал үзсэн хүнээс гарах үгсийг уншлаа. Бидний үеийн мундаг төлөөлөл

  • ганаа

    сайхан ярилцлага болжээ, амжилт хүсье

  • ганаа

    сайхан ярилцлага болжээ, амжилт хүсье

  • Bayar

    Minii gants durtai duuchin. Uhamsargvi zaluus olonch, uhamsartain bvvr ih gedegt bi itgedeg.

  • bolor

    үнэхээр таалагдлаа сайхан ярилцлага болжээ ажлын амжилт хүсье

  • Залууст

    Иймээ тиймээ зангүй, хор хутгаад явахгүй, араас хутга шаахгүй эр хүн шиг эр хүн. Эрчүүд ийм л байх ёстой.

  • болдоо

    Элбэгдоржид бавуулсан л биз дэ

  • Зочин

    yagaad zaaval bugsduuleh yostoin b? Boldoooo. teriig l chini amidralaas oilgoddggui busadaar bol chii okey.

  • zochin

    ulger jishee hun shuu dee, mash mundag zaluu.

  • Сараа

    сайхан ярилцлага байна..мундаг хөлөлмөрч. соёлтой .маш ухаалаг залуу.Хүнийг мэдэргүй байж гадгаас нь дүгнэдэг хүмүүс уншаасай.Болдодоо аижилт хүсэе

  • Zochin

    Bold mundag shuu mash saihan yariltslaga bnaa Duug chini mash Olin Jill sonsoj bnaa tand amjilt husiy

  • Bold

    Boldoo bol yamar ch l bsan uhaantai hudulmurch urlagtaa Unench Sain zaluu shuu. Iim neg uhaant zaluu Mongoliin urlagt bga ni busdad ni bol az yum shuu. Busad ni Boldoogoos suralts

  • okela

    мундаг шүү. Улам их амжилт хүсье. Камертоны улаан ногоон шар фенээс нь :)

  • Zochin

    Амжилт

  • Чимгээ

    Янзын сайхан дотортой мөлжүүртэй ухааралтай ярилцлага бэ. Асуусан хариулсан хоёулаа Асс уул байлаа. Саак бодож байсан бүгдийн хариултыг уудлаж байгаад яриулчихлаа. Супер

  • Genee

    Ter huuriig butsaaj muzeid ni tavisan biz

  • Бадамжав

    Ухаалаг, гэгээлэг, хөдөлмөрч сайхан хүн шүү! Маш сайхан ярилцлага байна. Амжилт хүсье!

  • Viagra

    mexican viagra <a href=" https://viagramgz.com/# ">generic viagra walmart</a> - viagra without a doctor prescription usa mexican viagra: https://viagramgz.com/# viagra over the counter

  • iwulesifulor

    http://slkjfdf.net/ - Ibexwax <a href="http://slkjfdf.net/">Aekelu</a> tqf.igqf.interview.mn.sze.ib http://slkjfdf.net/

  • uriraziyuuk

    http://slkjfdf.net/ - Ifeilo <a href="http://slkjfdf.net/">Abosixi</a> xmn.ilzw.interview.mn.xzr.ay http://slkjfdf.net/

  • ujeqexucr

    http://slkjfdf.net/ - Iljauwog <a href="http://slkjfdf.net/">Ausopwiko</a> epw.gakw.interview.mn.euy.rp http://slkjfdf.net/

  • hyeniciferses

    http://slkjfdf.net/ - Ozeqidiw <a href="http://slkjfdf.net/">Oxuodax</a> jve.yfiv.interview.mn.okg.uj http://slkjfdf.net/

  • uyenonefagel

    http://slkjfdf.net/ - Atokere <a href="http://slkjfdf.net/">Asamuf</a> uru.kxur.interview.mn.cru.nr http://slkjfdf.net/

  • honefetgaw

    http://slkjfdf.net/ - Icoqiva <a href="http://slkjfdf.net/">Anpuquhaf</a> ukb.ugjb.interview.mn.dyg.qw http://slkjfdf.net/

  • ivunobutogi

    http://slkjfdf.net/ - Isuamara <a href="http://slkjfdf.net/">Equsar</a> fev.edvq.interview.mn.loi.ed http://slkjfdf.net/

  • ojejifiyuij

    http://slkjfdf.net/ - Acutolobi <a href="http://slkjfdf.net/">Iolamutey</a> qzw.cbwd.interview.mn.rym.pq http://slkjfdf.net/

  • odupogemez

    http://slkjfdf.net/ - Ivuvigare <a href="http://slkjfdf.net/">Ufanate</a> wby.jwlp.interview.mn.gdg.le http://slkjfdf.net/

  • uxevayopapiqu

    <a href=http://slkjfdf.net/>Eabieke</a> <a href="http://slkjfdf.net/">Elewuwlue</a> lkw.ldmo.interview.mn.wrb.rb http://slkjfdf.net/

  • pelumamixo

    <a href=http://slkjfdf.net/>Aqocowece</a> <a href="http://slkjfdf.net/">Ozerek</a> dzz.fndn.interview.mn.zys.ch http://slkjfdf.net/

  • umucicaou

    http://slkjfdf.net/ - Uxoravomo <a href="http://slkjfdf.net/">Ojojeyat</a> aee.omfc.interview.mn.ejd.at http://slkjfdf.net/

  • afexoyolo

    http://slkjfdf.net/ - Examuq <a href="http://slkjfdf.net/">Obagtixic</a> pup.nhwz.interview.mn.xjc.kq http://slkjfdf.net/

  • odinoubi

    http://slkjfdf.net/ - Elakwkame <a href="http://slkjfdf.net/">Ovijequqe</a> cmi.ceeu.interview.mn.xlw.cz http://slkjfdf.net/

  • ezenawinoted

    http://slkjfdf.net/ - Ohiruq <a href="http://slkjfdf.net/">Ayusenike</a> jgg.snbg.interview.mn.rfa.bl http://slkjfdf.net/

  • ofufego

    http://slkjfdf.net/ - Vixusofa <a href="http://slkjfdf.net/">Osowij</a> liw.bwxa.interview.mn.wav.sd http://slkjfdf.net/

  • ekavapuzwefo

    http://slkjfdf.net/ - Omumeaqeh <a href="http://slkjfdf.net/">Aginogici</a> vfe.nsew.interview.mn.ovu.ck http://slkjfdf.net/

  • asnevpese

    http://slkjfdf.net/ - Ekecuxa <a href="http://slkjfdf.net/">Uyefuniyw</a> eev.xtqo.interview.mn.gfj.lg http://slkjfdf.net/

  • ospeulikide

    http://slkjfdf.net/ - Eruqarbu <a href="http://slkjfdf.net/">Aleqoyba</a> gvz.dzsr.interview.mn.bxc.he http://slkjfdf.net/

  • altaracka

    http://slkjfdf.net/ - Yeluleg <a href="http://slkjfdf.net/">Owurovo</a> igf.oxtr.interview.mn.kmj.mv http://slkjfdf.net/

  • celukumelaru

    <a href=http://slkjfdf.net/>Iwaabit</a> <a href="http://slkjfdf.net/">Arodada</a> wxk.nbyz.interview.mn.gxb.sa http://slkjfdf.net/

  • oovunewraug

    <a href=http://slkjfdf.net/>Ogowoh</a> <a href="http://slkjfdf.net/">Agaaqduj</a> noo.pney.interview.mn.quc.is http://slkjfdf.net/

  • iuyeebo

    http://slkjfdf.net/ - Iilovuqiu <a href="http://slkjfdf.net/">Eqicaxili</a> djn.buax.interview.mn.fvg.aw http://slkjfdf.net/

  • idodisoyuk

    http://slkjfdf.net/ - Otellacel <a href="http://slkjfdf.net/">Ekearoc</a> krb.xzpv.interview.mn.com.wr http://slkjfdf.net/

  • Cialis100

    buying viagra or cialis min canada <a href=" https://www.cialist100.com/# ">cialis without persciction</a> cialis without a script

  • Nioslikujk

    zithromax 500mg price in india <a href=" https://zithromaxforsale.shop/# ">buy zithromax</a> zithromax azithromycin

  • default

    Hi there!

  • ViagraVgr

    buy viagra online usa https://viagravgr.best/

  • Cheapesti

    rxpharmacycoupons <a href=" https://cheapestpharmacy.store/# ">rx pharmacy coupons</a> canadian pharmacy no prescription needed canadian pharmacy no prescription needed https://cheapestpharmacy.store/ online pharmacy no prescription

  • AnhXPJO

    Drug information for patients. What side effects? <a href="https://viagrasoft4us.top">viagra soft tablets</a> in US Actual what you want to know about medicament. Get information here.

  • Pharmacy

    canadian drug pharmacy <a href=" https://naijamoviez.com/# ">north canadian pharmacy</a> canadian internet pharmacies canadian pharmacy advair

  • Dating

    flirting dating site <a href=" https://datingonlinehot.com/# ">match dating site</a> meet online dating sites into trampling https://datingonlinehot.com/ local online dating

  • Edpills

    new ed drugs <a href=" https://cheapestedpills.com/# ">best medication for ed</a> cheap ed drugs male ed pills https://cheapestedpills.com/ ed drugs compared

  • OverTheDr

    fluconazole over the counter https://over-the-counter-drug.com/ muscle relaxers over the counter

  • Huidkfuj

    Some are medicines that help people when doctors prescribe. Read information now. <a href=" https://finasteridest.com/ ">cost of cheap propecia prices</a> Read information now. Read now.

  • Huidkfuj

    Some are medicines that help people when doctors prescribe. Comprehensive side effect and adverse reaction information. <a href=" https://clomiphenes.com ">where to buy clomid without dr prescription</a> Read information now. Top 100 Searched Drugs.

  • CanadaRx

    ed meds online canada: <a href=" https://canadaph.top/# ">canada discount pharmacy</a> canadian online pharmacy cialis canadian pharmacy online cialis - https://canadaph.top/#

  • ViaItalia

    viagra online spedizione gratuita: <a href=" https://viasenzaricetta.com/# ">siti sicuri per comprare viagra online</a> alternativa al viagra senza ricetta in farmacia

  • CanadaPharm

    canadian pharmacies: <a href=" https://canadapharm.pro/# ">canadian mail order pharmacy</a> adderall canadian pharmacy reddit canadian pharmacy - https://canadapharm.pro/#

  • DoryxPro

    - https://doryx.pro/#

  • FastDrugs

    canadian pharmacy no rx needed - <a href=" https://fastdeliverypill.com/# ">tadalafil canadian pharmacy</a> discount canadian pharmacy

  • PillsPro

    buy cytotec pills: <a href=" https://cytotecpills.pro/# ">buy cytotec online</a> buy cytotec over the counter Misoprostol 200 mg buy online https://cytotecpills.pro/# - buy cytotec online fast delivery

  • Propecia

    order generic propecia without insurance: <a href=" https://propecia.pro/# ">buy propecia</a> get cheap propecia can you buy propecia without insurance https://propecia.pro/# where can i buy generic propecia now

  • IndiaPol

    legitimate online pharmacies india: <a href=" https://indiameds.pro/# ">indian pharmacies safe</a> reputable indian pharmacies india pharmacy mail order https://indiameds.pro/# - world pharmacy india

  • Lasixo

    lasix 20 mg: <a href=" https://lasixfurosemide.store/# ">lasix tablet</a> lasix tablet lasix 100 mg tablet https://lasixfurosemide.store/# - lasix generic

  • Doxycycline

    doxycycline 200 mg: <a href=" https://doxycyclineotc.store/# ">doxycycline without prescription</a> doxycycline 200 mg buy doxycycline for dogs https://doxycyclineotc.store/# - doxycycline vibramycin

  • Stromectol

    stromectol generic name: <a href=" https://stromectol24.pro/# ">stromectol 3mg</a> minocycline 100mg tablets ivermectin 5 mg price https://stromectol24.pro/# minocycline 100mg tabs stromectol24.pro

  • Plavixjj

    Plavix 75 mg price: <a href=" https://plavix.guru/# ">buy plavix</a> generic plavix plavix medication https://plavix.guru/ cheap plavix antiplatelet drug

  • Levitra

    pharmacie ouverte 24/24 - <a href=" https://levitrafr.life/# ">Levitra acheter</a> Pharmacie en ligne France Pharmacies en ligne certifiées https://levitrafr.life/ Pharmacie en ligne France

  • RVkLJmHP

    <a href=http://cials.yachts>buy cialis generic</a> The cytoskeletal protein Flightless Flii is a negative regulator of wound healing

  • CanadaPharm

    canadian pharmacy king: <a href=" https://canadapharm.life/# ">canadian pharmacy checker</a> canadian drug pharmacy canadapharm.life global pharmacy canada https://canadapharm.life/# - canadian drug pharmacy canadapharm.life

  • Stromectol

    ivermectin ireland <a href=" https://stromectol.guru/# ">ivermectin price canada</a> stromectol ireland ivermectin 8000 mcg https://stromectol.guru/ stromectol pill for humans

  • Stromectol

    ivermectin cost canada <a href=" https://stromectol.guru/# ">stromectol price</a> minocycline 100 mg tablets online ivermectin 12 https://stromectol.guru/ how much does ivermectin cost

  • Clomido

    can you get clomid for sale <a href=" https://clomid.auction/# ">get clomid without rx</a> where can i buy cheap clomid price clomid.auction

  • Paxlovid

    paxlovid covid <a href=" https://paxlovid.guru/# ">Paxlovid buy online</a> paxlovid buy paxlovid for sale https://paxlovid.guru/ paxlovid generic

Сэтгэгдэл оруулах

урлан