ТОВЧ НАМТАР
Овог: Бадамдорж
Нэр: Ганчимэг
Төрсөн он сар өдөр: 1971 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн
Түүний аав Бадамдорж нь холбооны инженер, ээж Бямбажав нь холбооны техникч мэргэжилтэй, монголын харилцаа холбооны салбарт бүх насаараа зүтгэсэн хүндэт холбоочид.
БОЛОВСРОЛ АЖЛЫН БАЙДАЛ
1988 Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн дунд сургууль,
1997 Улсын Багшийн Их Сургуулийг “Сэтгүүлч, утга зохиолын ажилтан” мэргэжлээр бакалавр
2011.06 Монгол Улсын Боловсролын Их Сургууль, “Сэтгүүл зүй” мэргэжлээр шинжлэх ухааны магистр
1996 Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-д
1999-2006 “Өдрийн сонин”-д
2007-2014 Өдөр тутмын “Үндэсний шуудан” сонины Тоймчдын албаны дарга
2014.05 Долоо хоног тутмын “Нээлттэй хаалга” сонины Ерөнхий эрхлэгч
2016.10-2022.01 Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга
ГАВЬЯА ШАГНАЛ
1998 “Ардын эрх” сонины, 1999-2006 онуудад “Өдрийн сонин”-ы, 2000 онд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбооны шилдэг бичлэгийн шагналуудын эзэн болж байсан юм.
2000 Шилдэг бүтээлд олгодог “Ган үзэг” шагнал,
2004 Монголын сэтгүүл зүйн дээд шагнал болох “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр
2005 “Алтан гадас” одон
2009 "Балдорж" сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны анхны Тэргүүн байр
2015 Төрийн дээд шагнал Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /МУСГЗ/ цол тэмдгээр