Ж.Сүхбаатар: Түгжрэлийг буруулахын тулд дөрвөн газар нүхэн гарц барина

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулахын тулд дөрвөн газар нүхэн гарц барина. Үүнийг барихад шаардлагатай 30 сая ам.долларын хэлэлцээг одоо Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахдаа шийдээд ирнэ. Нүхэн гарцын асуудлыг олон удаа ярьсан. Харин одоо бол Ерөнхийлөгчийн айлчлалаар санхүүжилт нь шийдэгдэхээр байна.

    Түүнчлэн ирэх жил Улаанбаатар хотын цэргийн анги, нэгтгэлийг ирэх жилээс шат дараатайгаар нүүлгэн шилжүүлэхээр яригдаж байна. Орон нутаг руу шилжиж очсон иргэдийн ажлын байрны асуудал хүнд байгаа. Гэхдээ шилжиж очсон иргэдэд сая төгрөг өгөх тухай бас яригдаж байгаа. Одоогоор зургаан аймаг өөрсдөө санхүүжилтээ шийдээд явж байгаа.

    Шинэ сэргэлт гэдгийг асуулга нь шинэ дуудлага гэсэн үг юм” гэв. Харин эмийн сан хайж гэр хороололынхон түгжрэл үүсгэдэг гэж хэлсэн талаараа тэрбээр “Бичлэг дээр яг тэгэж хэлээгүй. Хэлсэн үгийг минь мушгиж байна” хэмээлээ.  Тэрбээр мөн “Улаанбаатарын тэнцвэргүй байдал зөвхөн хотын төвдөө 18 мянга гаруй буюу аж ахуйн нэгжийн 70 хувь, төрийн аж ахуйн нэгж бараг 100 хувь төвлөрөөд байна. Төвлөрөлийг бууруулахад урт хугацаа шаарддаг. Тиймээс урт, дундаа хугацаандаа Засгийн газар төлөвлөгөөний дагуу явж байгаа. Автобусны парк шинэчлэл хоёр үе шаттай явж байгаа. Одоогоор парк шинэчлэл ердөө 10 орчим хувьтай байна. Энэ гэхдээ хангалтгүй. Тиймээс аль болох яаравчлах арга хэмжээ авч байна” гэв.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан