ОБЕГ: Болзошгүй аюул ослоос сэрэмжтэй байхыг анхааруулав

    Болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газар, УОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

    Иймд уулын ам, голын ай сав, гол нуурын ойролцоо амарч зугаалахгүй байх, отоглож хоноглох газраа зөв сонгож үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлан, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлж хамгаалалт татах, гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалж далан суваг, шуудуу хашлага барихыг зөвлөжээ.

    Мөн зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан