Онцгой байдлын байгууллагаас найм дахь эмэгтэй доктор төрлөө

    Онцгой байдлын байгууллагаас найм дахь эмэгтэй доктор төрөн гарчээ. 

    Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн, гамшгийн эрсдэл, салбар дундын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Д.Нарантуяа тус салбараас төрсөн найм дахь эмэгтэй доктор боллоо.

    Тэрбээр докторын ажлаа “Гамшигтай тэмцэх чадавхын судалгаа, тулгарах эрсдэлийг бууруулах арга зам” сэдвээр хамгаалсан байна. Докторын судалгааны ажил нь гамшигтай тэмцэх чадавх түүнд тулгарах эрсдэлийн асуудлыг системийн хандлагаар үндэсний аюулгүй байдал болон тогтвортой хөгжлийг хангах онол, арга зүйн үүднээс судалж шийдвэрлэх арга замыг санал болгосон нь шинэлэг бөгөөд гамшигтай тэмцэх чадавхыг үнэлэх цогц аргачлалыг боловсруулан практикт хэрэгжүүлэх арга замыг дэвшүүлэн тавьснаараа ач холбогдолтой байв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэв.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан