Ж.Сүхбаатар: Нийтийн тээврийн асуудалд сургуулийн автобусны ажиллагааг нэмэгдүүлнэ

    Өнөөдрийн /2023.03.22/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

    Нийслэлийн түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Ерөнхий сайдтай ЗТХ-сайд, Хотын захирагч болоод миний бие түгжрэлийн асуудлаар уулзаж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг даалгавар өгсөн.

    Энэ жил нөхцөл байдлаас шалтгаалаад замуудыг санхүүжүүлэх хөрөнгийг судалж байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг эхэлсэн. Тухайлбал, 100 тэрбум орчим төгрөг нь боловсролын салбар, газар чөлөөлөлтөд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр явган хүний болон унадаг дугуйн зам, авто замын ажлыг эхлүүлсэн байсан. Гэвч энэ жил эдгээр ажлыг үргэлжлүүлэхэд төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүссэн байв. Өнөөдрийн хуралдаанаар дутагдаад буй 342.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа. 

    2024 онд түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьж байна. Мөн үүнд "Хөшигийн хөндий"-н хөгжил чухал ач холбогдолтой.  Үүнээс гадна нийтийн тээврийн асуудалд сургуулийн автобусын ажиллагааг нэмэгдүүлнэ.

    Харин дүүжин тээвэр хэлэлцээрийн түвшинд гацсан. Францтай тохирсон учраас дүүжин тээврийн ажлаа гүйцээнэ. 2024 оны зургадугаар сараас эхний шугамыг ашиглалтад оруулна. Мөн BRT төслийн ажил ирэх жилээс идэвхжинэ. Сэлбэ төсөлтэй уяж хэрэгжүүлэх боломжтой юм" гэв.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан