Туркийн газар хөдлөлтийг санаж, гамшгийн сургалтад идэвхтэй оролцоосой

    Өнөөдөр 16.00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгуулна. Тус сургуулилтыг Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой Байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулах гэж буй. Энэ талаар ОБЕГ-аас тодрууллаа. 

    -Иргэд аль байршилд цугларч, дадлага сургалтад хамрагдах вэ?  

    -Иргэд өөрсдийн дадлага сургалтад хамрах талбайгаа https://belenbai.mn/ -д хандаж харах боломжтой.  Учир нь иргэдийн дадлага сургалтад хамрах байршил өөр өөр.

    -Хэчнээн хүн оролцох хандлагатай байна? 

    -Манай монголчууд хайхрамжгүй. Аюул ослоос урьдчилан сэргийлж байгааг ойлгодоггүй, хэрэгцээгүй ажил хийж байна хэмээн шүүмжлэх нь ч бий.  

    Өмнөх онд Турк улсад газар хөдлөлтийн байдал гамшгийн зэрэгт хүрсэн. Тус гамшгийг хараад иргэдийн хандлага нь өөрчлөгдөж, сэргийлэх үйл ажиллагааг хэрэгцээгүй мэтээр хүлээж авахаа больсон байх. Энэ ажиллагаанд идэвхтэй оролцох байх гэсэн хүлээлттэй байна. 

    -Иргэд хэрхэн оролцох вэ? 

    -ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулна. Энэ үед иргэн та өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцох юм. 

    • Эхний дохио дуугарахад иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ. Хэрэв та гудамжинд явж байгаа тохиолдолд, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана болон өндөр барилга, байгууламжаас холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ. 
    • Хоёр дахь дохио дуугарахад толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй. 
    • Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх юм. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан