“ХАРРИ ПОТТЕР: ШИДТЭНИЙ ЛАВЛАХ” НОМ ДЭЛХИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    Хүүхдийн номын “Жангар” редакцаас “Харри Поттер: Шидтэний лавлах ном”-ыг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргажээ. Тус бүтээл нь Харри Поттерын ертөнцийн тухай бүхнийг багтаасан баялаг зургуудаар дүүрэн лавлах юм. Эл ном өдгөө дэлхийн өнцөг булан бүрд нээлтээ хийж байгаа агаад монгол хүүхдүүд ч ялгаагүй эх хэл дээрээ уншиж, оюуны гайхамшигт ерөнцөөр аялах үүд тэдний өмнө нээлттэй байгаа нь олзуурхууштай хэрэг.

    Жорж Роулинг бичиж ахуй цагаас л эхлэн олон сая уншигчдын дунд хүлээлт үүсгээд байсан тус номыг Б.Амарбаясгалан монголчилж, Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакцын судлаач, зохиолчид редактораар ажилласан байна.

    Харри Поттер бол монгол ардын баатарлаг тууль “Жангар”-т гардаг шиг эцэг эхээ алдаж өнчин хоцорсон хүү. Магадгүй тухайн үед “Жангар”-ыг бараг цээжилтлээ шахуу уншдаг байсан учраас Харри Поттер сонирхлыг минь татсан байж болно. Гэвч хамгийн гол нь ид шид байсан юм. Миний хэзээ ч төсөөлж байгаагүй ч хэр нь байх боломжтой гэж үнэмшдэг зүйлс тус кинонд бүхлээрээ багтжээ. Бургасаар шидэт саваа хийж, морин дээрээсээ дементоруудтай байлдаж явна хэмээн төсөөлж асан бага насны төсөөлөл намайг номд, уран зохиолд илүү дуртай болгочихсон хэрэг.

    “Цэцэн бэрийн үлгэр”-т гардаг шиг ухаантай, Харри Поттер шиг шидтэй, Робин Гүүд шиг арга мэхтэй байхийн тулд бүгдийг өөрөө сурах шаардлагатай гэдгийг ойлгодог байлаа. Гэвч ойлгохын хэрээр бодит үнэнтэй эвлэрч, нэг л өдөр ид шид байдаггүй гэх ойлголттой тулчихаад том хүний дүрд хувирч билээ. Гэвч сэтгэл зүрхэнд минь нуугдан суудаг, номд дурлуулсан балчир насны минь үлгэрийн баатрууд одоо ч амьд хэвээрээ оршсоор байдаг.

    Ер нь зохиол бол амьдралын бодит хуулбар биш. Ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдэх ёстой. Магадгүй бодит оршихуйг ямар нэг хэмжээгээр тааруулан урласан байх учиртай байж мэднэ. Уран зохиолын ер бусын шинж чанарыг илүү товойлгон гаргасныг болзолт дүр гэдэг шүү дээ. Поттер яг л тийм дүр бөгөөд түүний хувьд цаг хугацааг эргүүлэх ч чадал бий.

    Тиймээс эл баатрын ерөнцийн гайхам сайхныг цоо шинээр дахин мэдэж авах боломжийг “Харри Поттер: Шидтэний лавлах ном” бидэнд олгож байна. Хүн бүр, хүүхэд болгон ямар нэгэн хэмжээгээр дурсамжийг нь хамт бүтээлцсэн дүрүүдтэйгээ эргэн учирч, квиддич тоглон, шидтэний ертөнцийн олон арван ёс заншилтай танилцах боломжтой.

    Үүнээс гадна сайтар танилцаж амжаагүй газар орнуудаараа “Хүлэг баатрын автобус”-нд суун аялах боломжийг давхар бүрдүүлсэн байна. Өөрсдийн сайн мэдэх Хагридын байшинд зочилж, шидэт амьтдын талаар илүү өргөн мэдлэгтэй болохоос гадна тэднийг хаанаас олж болохыг ч мэдэх боломжтой гэнэ.

    Дэлхий нийтийн анхаарлын төвд байж, олон орны хүүхэд залуусын дунд хүлээлт үүсгээд байсан тус ном өнөөдөр ийнхүү бөмбөрцөг даяар нээлтэй хийж уншигчдадаа хүрч байна. 

    Есөн бүхэл дөрөвний гурав тоот галт тэргэнд сууж шидтэний ерөнц рүү зорчих тасалбараас монгол хүүхдүүд ч бас хоцорсонгүй.

Сэтгэгдлүүд : 1

  • Л.Мөнхцэцэг

    Дэлхийн нээлт хийсэн ном маань худалдаанд гарсан уу.

Сэтгэгдэл оруулах

урлан