ИРГЭД ГЭР, БАЙШИН, ОРОН СУУЦАНДАА АГААР СЭЛГЭЛТИЙГ ТОГТМОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ:

    "Иргэд та бүхэн гэр, байшин, орон сууцандаа агаар сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байх, бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна" хэмээв.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан