Дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологи монгол хэлнээ орчуулагдан гарчээ. Тус антологид бидний мэдэх Элис Мүнро, Умберто Эко, Юй Хуа, Милан Кундера, Салман Рушди, Жумпа Лахири зэрэг зохиолчид багтсан бол бидний огтоос танилцаж амжаагүй Июнь Ли, Юүко Саката, Колм Тойбин, Ахил Шарма зэрэг 21 шилдэг зохиолчийн шидээвэр өгүүллэгүүд багтжээ.  Орчуулагч, “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан дуун хөрвүүлсэн номынхоо тухайд “Мэдээлэл шинэчлэгдэхгүй бол мэдлэг сэлбэгдэхгүй, мэдлэг сэлбэгдэхгүй бол бид цаг үетэйгээ нийлж алхах, дэлхийн хөгжилд дөрөө харших тухай бодоход хүнд. Уншигчдын сонголт таашаал хорьдугаар зууны эхэн үеийн дэлхийн уран зохиолоос нэг их холдоогүй манай орны хувьд чухам яг энэ цаг үед дэлхийн хүн зон юу уншиж, зохиолчид нь юу бичиж буйг зах зухаас нь ч болохнээ мэдэж, таньж байж өөрсдийн бүтээл туурвилын жин бан, чадал чансаа, үзэл санаа, ялгаа заагийг тодорхойлох биз ээ” хэмээжээ. Ийнхүү тус номоос онцлох эшлэлүүдийг уншигчдад хүргэж байна. 

    Итгэл үнэмшлийнхээ төлөө тамлал хүлээгчийг үхлээр далайлгаад ч нэмэргүй.

    *   *   *

    Бид байлдахаас өөр аргагүй болохоороо л байлддаг юм. Эс тэгвээс амьсгалж ч чадахгүй болно. Бид ямар ч агааргүй улсад хашигдчихсан юм. Харин дайн бол бидний хүчилтөрөгч! 
    | “Ор сураггүй одогсод” өгүүллэгээс... |

    Шинэ хуучин ялгаагүй, амьдрал бол амьдрал шүү дээ...

    *   *   *

    Залуу эрийн духанд сум зоогдоход бид хувьсгалын уриа дуудан хашхирч байлаа.

    *   *   *

    Хүний тэрс үзэл гэдэг чинь эр хүнд тачаахаа дарж эс чадах бэлэвсэн хүүхний хуял тачаал шиг нуухын аргагүй ил харагддаг зүйл шүү дээ.

    | “Мөнхрөл” өгүүллэгээс... |

    “Эмэгтэй хүний жаахан хурц, баахан өөртөө итгэлтэй зан хуучин цагт эрчүүдийг тэгтэл нь үргээдэг байсан юм гэж үү?”
        
     *   *   *

    Өөрийнхөө юу хийж чадах, чадах юмнаасаа л эхлэх ухааныг би номын сангаас л олж авсан. 

    *   *   *

    Хайр сэтгэл бол цаг мөч тутамд үхэж байдаг зүйл. Замаасаа будилан төөрч, өөр нэг хайр сэтгэлд будагдан бүдгэрч, бүр бусдын гарт золгүйгээр амь тавьж ч байдаг эд. 
    | “Догдлол” өгүүллэгээс... |

    Улс олноос дутуугаа мэдэж байж урган төлжихийн эхлэл тэр болмуй...

    *   *   *

    Аялал гэдэг утгагүй зүйл. Хүн төрж өссөн газраасаа амьдралын утга учрыг олж авдаг, түүнийхээ хариуд нэгэн насныхаа амьдралыг эх нутагтаа зориулж байж утга учирт амьдрал тэр болдог. 

    *   *   *

    Ертөнц хорвоо гээч нь угтаа нэгэн бүхэл юм биш ажгуу. Бид бол тэдний зүүд. Харин тэд бидний зүүд.

    *   *   *

    Уурсаж бухимддаг хаан гэдэг алдаж энддэг бурхантай адил.

    | “Хорвоо ертөнцийн хорогдох орон” өгүүллэгээс... |

    Зүрх урна аа гэдэг чинь болгоомжтой, алгуурхан хийх ажил.

    *   *   *

    Далайн усны үнэр хэчнээн сайхан гээ. Давсны үнэр ямагт хүний дурсамжийн үнэртэй байдаг юм.

    *   *   *

    Мөрөөдлийн чинь нэг хэсэг болоход татгалзах юм алга. Гэхдээ мөрөөдөл дотор чинь би гараа хөтлөлцөхөөс цаашлахгүй шүү. 

    *   *   *

    Надтай таарсан отог омгийнхноос хамгийн алиа марзан нь индианчууд, еврейчүүд л байдаг. Хоморголон устгалын хоржоон удамшиж үлдсэн нь энэ юм байлгүй.
    | “Том зүрх” өгүүллэгээс... |

    Үхлийн ард юу ч байхгүй гэж би боддог. Буцаад тэг рүүгээ очно 
    гэсэн үг.

    *   *   *

    Амьдралын төсгөлд буян, нүглийг чинь базаад шийдчих нэг зүйл бий гэж бодох мэдээж сэтгэлд нэмэртэй байх л даа. Нүгэлтнүүд бол ийм юманд төдийлөн итгэдэггүй байх. Гэхдээ л надад тийм зүйл байдаг гэж бодогддоггүй. Газрын хөрсөн дээр амьдарч байх даа л буян, нүглээ тэнсэж авах ёстойгоос биш, газрын хөрсөн дор орчихоод учраа олно гэж байхгүй биз дээ.
    | “Энэхэн орчлонгийн чөлөөнд” өгүүллэгээс... |

Сэтгэгдлүүд : 3

  • tadal24ph

    cialis vs viagra effectiveness http://tadal24ph.com - how often to take 10mg cialis

  • OlegKile

    zithromax price http://zithazi.com - buy zithromax

  • alexa24Vi

    <a href=" http://alexa24ph.com ">buy sildenafil</a> viagra without doctor prescription

Сэтгэгдэл оруулах

урлан