OOGII: Хэцүү бүхэн өөрсдийн маань алдаа. Харин түүнийг даваад гарсан тэр хүч бүр хүнийх байх албагүй шүү дээ

    “Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн “Rack Corp” компанид глобал PR захирлаар ажилладаг. Мөн өөрийн нэрийн “Oogii” брэндийг үүсгэн байгуулаад маш амжилттай ажиллаж байгаа залуухан бизнесмен бүсгүй юм. Өдрөөс өдөрт нэр нь түгж буй уг брэнд нь өндөр өсгийт, эрэгтэй эмэгтэй гутлууд, цүнх, утасны гэр, тэлээ зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг могой болон матрын арьсаар хийдэг. Бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрээс захиалан авах боломжтой. Энэхүү брэндийн бүтээгдэхүүнүүд маш загварлаг, эрүүл мэндэд ээлтэй, хамгийн гол нь чанартай гэдгээрээ үйлчлүүлэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа юм. Ингээд Oogii-той хийсэн ярилцлагаа сонирхуулъя.

    -Юуны өмнө олон улсын тавцанд амжилттай ажиллаж байгаад тань баяр хүргэхийг хүсч байна. Энэ бүхний ард асар их хөдөлмөр, тэвчээр, тэмүүлэл зорилго байсан нь мэдээж. Үнэхээр бахархаж байна шүү...
    -Баярлалаа. 
    -Таныг бид Oogii нэрээр мэднэ. Гэхдээ үндсэн овог нэр тань Олонбаярын Оюунцэцэг. Тэгэхээр Олонбаяр хэмээх эрхмийн талаар яриагаа эхэлье. Юу хийдэг, хаана ажилладаг, ямар хүн бэ. Та өөрийн төрөлх гэр орныхоо тухай, өсч бойжсон орчныхоо тухай яриа өрнүүлээч? 
    -Юуны өмнө та бүхэнд болон таны уншигчдад энэ  өдрийн мэндийг хүргэе. Б.Ганчимэг сэтгүүлчийн ярилцлагын зочноор уригдаж байгаадаа итгэж ч чадахгүй нь. Маш их баярлалаа. Тийм ээ, намайг Олонбаярын Оюунцэцэг гэдэг. Би эгэл жирийн л гэр бүлд өсч, хүмүүжсэн. Аав, ээж маань намайг төрсний дараа буюу 1989 оноос эхлэн ганзагын наймаа хийж, дараа нь жижиг бизнес эрхэлдэг болсон юм. Одоо ч гэсэн тэр бизнесээ хийдэг. Мэдээж бүх зүйл амжилттай байна гэж байдаггүй учраас аав, ээжийн маань эхлүүлсэн бизнес олон удаа унаж, боссон ч тэд маань шантраагүй, болох хүртэл л зүтгэж, тэмцэж ирсэн. Их хүнлэг, мундаг хүмүүс бий. Аав, ээж маань ханилаад 40 жил болж байна. Манай аав ээж хоёр ёстой хөөрхөн. Аав өглөө бүр өглөөний цай бэлдээд “Номт оо, миний хөгшин цайгаа уугаарай, орондоо уух уу, наашаа гарч ирэх үү...” гээд л. Ээж өөдөөс нь эрхлээд л “Орондоо цай ууна ч гэж юу байхав, за босъё доо” гээд л хөөрхөн зөөлөн, тоглонгуй дуугаар хэлээд босдог. Ээж маань аавын хөлийг нь бүлээн усанд угаагаад, байнга массаж хийж өгөөд л... Өглөө нь ажилдаа хөтлөлцөөд л явдаг. Яаж үргэлж ийм халуунаараа байдаг юм бол гээд бид нар гайхдаг юм. 
    -Сайхан санагдаж байна ...
    -Манай хоёр ажилчиддаа яг л аав ээж шиг нь ханддаг. Саяхан нэг ажилтныхаа хуримыг хийж өгсөн. Төрсөн үр хүүхэд нь тусдаа гарч байгаа юм шиг л догдлоод, нүдэндээ нулимс гялтгануулаад байсан. Миний аав биднийг загнаж зодож байгаагүй ээ. Гэхдээ бид аавынхаа харцнаас айдаг /инээв/. Харин ээж биднийг ялангуяа хоёр ахыг маань ёстой шүүсэлж өсгөсөн дөө /инээв/. Бид эхээс зургуулаа. Том ах маань жүдогийн Олон улсын хэмжээний мастер, дэлхийн аваргын хоёр ч медальтай. Хоёр ах болон гурван дүү маань бүгд тогтсон сайхан амьдралтай, үр хүүхдүүдтэй. Харин хамгийн бага дүү маань 18 настай, Японд сурдаг. Саяхан намайг Японд ажлаар очиход тосч авсан юм. Онгоцны буудал дээр тэр том данхайсан өндөр залуу цүнхээ газар шидээд “аниа” гээд гараа алдлаад гүйгээд ирсэн... ёстой хөөрхөн. /инээв/  Ер нь манайхан их энгийн хүмүүс л дээ. Эцэг, эх маань бидэнд зөв хүн байхыг, хүнлэг байхыг зааж сургасан. Миний аав хааяахан нэг зуун грамм татчихна. Тэр үед л ээж бие хаа чинь өвдлөө гэж зэмлэнэ. Түүнээс бусдаар би мэдээ орсон цагаасаа хойш аав ээж хоёрынхоо муудалцаж, ам зөрж байхыг хараагүй. Ээж минь хааяа жоохон үглэвэл аав чимээгүй л толгойгоо дохиод, нээх хөөрхөн царай гаргаад бидэн рүү хэлээ гаргаж, нүдээ ирмээд л сууж байдаг юм... Нэг тийм сахилгагүй ч гэмээр. Хүнд ер нь мөнгөөр худалдаж авч болохооргүй үнэ цэнэтэй зүйл гэж байдаг. Гэр бүлийн хүмүүжил бол бидний хамгийн том өв хөрөнгө гэж боддог доо.
    -Манай зарим нэрд гарсан хүмүүс гарал үүсэл, удам судар, бага насны амьдралаасаа ихэд ичиж, нууцалж байгаа харагддаг. Гэтэл дэлхийн супер одууд эсрэгээрээ. Туулсан хүнд хүчир амьдралаа дэлгэж, түүнийгээ өөрчилж чадсан түүхээ үнэт капитал болгож, олон нийтэд туршлагаа харамгүй өгч байх жишээтэй. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ. Танд бусдаас нуудаг үе хэр олон бэ?
    -Мэдээж хүний амьдрал хувийн орон зай, хүнд хэлж болох болохгүй зүйл гэж бий. Гэхдээ өөрийн гарал үүсэл, хэн бэ гэдгээ хүлээн зөвшөөрч, эрхэмлэж, хүндэлж хайрлана гэдэг чухал. Миний хувьд 17-22 насандаа өөрийгөө олоогүй нэлээн төөрөлдсөн байх. Харин одоо бол би намайг төрүүлсэн ачит ээждээ, зөв хүн болгож хайраар өлгийдөж өсгөсөн аавдаа маш их талархдаг. 
    Миний амьдралд бүх зүйл дардан байгаагүй ээ. Учир нь, би өөрөө эцэг эхийнхээ үгэнд оролгүй алдаатай шийдвэр гаргаж явлаа. Гэхдээ хэзээ ч харамсдаггүй. Сайн хүмүүс надад сайхан зөвлөгөө өгч, намайг улам хүчтэй болгож байсан бол ганц нэг сөрөг бодолтой хүмүүс хэзээ ч тэр хүмүүс шиг авирлаж болохгүй бас хорвоо дээр сүүдэр байдаг гэдгийг ойлгуулсан. Би өөрөө сахиусан тэнгэр биш ээ, гэхдээ өөрийгөө сайн хүн гэж боддог. Ер нь их зөөлөн сэтгэлтэй, хүнд итгэмтгий гэнэн талдаа гэх үү дээ. Энэ зангаасаа болж алдаж байсан ч хүний зан засардаггүй юм байна лээ.
    -Нөгөө талаас эмэгтэй хүн нууцлаг байх нь илүү гоё гэх нэг хуучин гэмээр үзэл бий. Ийм үзэлтэй хүмүүс таныг хэт задгай гэж шүүмжилдэг юм билээ. Нөгөө талаас зарим бүсгүйчүүд бас энэ хоёрын балансыг тэнцүүлж барих гэж зовж яваа ч харагддаг. Та энэ ойлголтуудын талаар юу гэж бодож байна ?
    -Өндөр боловсролтой эмэгтэй гэхээр л нүдний шил зүүгээд л хар хоолойтой цамц, намхан гуталтай байх, эсвэл захирал гэхээр л хөмсгөө зангидаад бусдыг загнаад, тушаагаад суух ёстой гэсэн ойлголт зарим хүнд байдаг. Миний хувьд залуу хүн залуу хүн шиг л амьдрах хэрэгтэй гэж боддог. Ер нь хүн нэг л амьдарна, хөгжилтэй, стресс багатай, хүссэнээрээ амьдах хэрэгтэй байх. Австрали бол эргэн тойрон устай, далайгаар хүрээлэгдсэн орон. Энэ улсад реклам хийхдээ тухайн онцлогт нь тохируулах нь зүйтэй шүү дээ. Тиймээс усны хувцастай зураг авалтууд хийгдэх тохиолдлууд бий... Энэ үед зарим монгол хүмүүс усны хувцсыг дотуур хувцастай андуурдаг байх. Миний хувьд амьдралын баланс гэдэг нь оффис дээрээ корпрэйт орчин ажил хэрэгч, костьюм түлхүү өмсдөг, далайн эрэг дээр усны хувцастай, загварын эвент дээр загварлаг сахилгагүй, амралтын өдрүүдээр намхан гутал жийнстэй, жим дээр спорт хувцастай байдаг. Гэртээ сайн ээж, сайн эхнэр, ажил дээрээ мэргэжлийн, чөлөөт цагаа зугаатай хөгжилтэй өнгөрүүлдэг байх нь гоё юм болов уу гэж боддог. Түүнчлэн ажил хийсэн ч ажилдаа хүндлэлтэй, хүнтэй харилцсан ч найзалж нөхөрлөсөн ч бусдыг хүндэлж харилцдаг байх нь чухал байх. Хэн нэгэнд таалагдах гэж биш өөрөө өөртөө таалагддаг, эрүүл амьдралын хэв маягтай, муухай энергитэй хэл амтай бусдыг байнга шүүмжилдэг хов ярьдаг хүмүүсээс л хол байхад бүх зүйл тайван сайхан шүү дээ. Бусдаас сайхныг нь үлгэрлээд, муухайг нь заримдаа харахгүй нүдээ аниад өнгөрвөл илүү амар байдаг. Бүх зүйлийг шүүмжлээд, бухимдаад суувал бидэнд өөрсдийгөө хөгжүүлэх цаг гарахгүй шүү дээ. Өөрт нь юу ч таалагддаггүй, харсан бүхнээ шүүмжилдэг хүмүүсийг би гайхдаг. Тухайн хүмүүсийн цагийн хуваарь нь яаж явдгийг ойлгодоггүй. За, би өдөрт нэг цаг эсвэл 30 минут бусдыг шүүмжилнэ дээ гэж тусгайлан цаг гаргадаг юм болов уу, эсвэл тийм их завтай байдаг юм болов уу, бүү мэд. Надад лав өөртөө зарцуулах хангалттай цаг байхгүй учраас тэр жаахан цагаасаа хумсалж бусдад зарцуулж бусдын асуудлыг бодож чадахгүй. Харин сайхан зүйл хийж бүтээж буй хүмүүст дуртай. Хэзээ ч дэмжихэд бэлэн
    -Та багадаа аль дунд сургууль төгссөн бэ. Ямархуу сурагч байв ?
    -Би 79 дүгээр сургуульд сурч байгаад 14 дүгээр сургууль руу шилжиж, тэндээ төгссөн. Ер нь сурлага сайтай, багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг сурагч байсан. Харин 13 настайдаа түлэгдээд нэг жил хичээлдээ анхаарч чадаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд өөрийнхөө зохиосон шүлгээр оролцдог, эрүүл мэндийн 10 санамж радио нэвтрүүлэгт эссэ бичиж явуулаад түрүүлээд шагнал авдаг тийм идэвхитэй хүүхэд байсан. Бас сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүн, ариун цэврийн дарга, ангийн дарга гээд олон албан тушаалтай байлаа шүү дээ. Ер нь их нийгмийн идэвхтэй сурагч байсан гэж ойлгож болно.
    -Монголдоо их сургуульд суралцаагүй юм байна гэж ойлгосон. Яагаад ?
    -Би Монголд “Чингис хаан” их сургуулийг баклавраар төгссөн. Дараа нь Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл Зүйн дээд курсийг төгссөн.

    Хүнд ер нь мөнгөөр худалдаж авч болохооргүй үнэ цэнэтэй зүйл гэж байдаг. Гэр бүлийн хүмүүжил бол бидний хамгийн том өв, хөрөнгө гэж боддог доо.


    -Та  Сиднейн Технологийн Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр, Баруун Сиднейн их сургуульд мультимедиа чиглэлээр магистр хамгаалсан юм билээ. Бас Австралийн “TVS”, Монголын “Ийгл” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Сэтгүүлч бол таны үндсэн мэргэжил юм байна. Энэ мэргэжлийнхээ тухай таны бодлыг сонирхмоор байна. Эндээс та юу олж авсан бэ?
     -Тийм ээ, баярлалаа. Би сэтгүүл зүйд хайртай. Жаахан байхаасаа л юм бичих дуртай хүүхэд байсан. Би түлэгдсэнийхээ дараа өөртөө итгэлгүй болсон юм шиг байгаа юм. Бас манай аав, ээжийн бизнес тухайн үед нь нэлээн асуудалтай. Надад тийм гоё хувцас байгаагүй. Намайг эссэ сайн бичдэг, гоё хоолойтой байна гээд 107,5 радиогийн хөтлөгч эгч МҮОНТ-ийн нэг продюсертай очиж уулз гээд явуулсан юм. Анх удаагаа тэр том телевизийн үүдээр ороход их гоё сэтгэгдэл төрж билээ. Гоё гоё охидууд үсээ гоё янзлаад, их гоё хувцаслачихсан коридорт нь явж байгааг хараад өөрөөсөө жоохон ичсэн. Тэгээд уулзах ёстой хүнтэйгээ уулзчихаад л шууд гараад явж байснаа мартдаггүй юм. Тэр өдрөөс хойш дахиж юм бичилгүй нэлээн удсан. Тэгж байгаад 17 нас хүрч, оюутан болоод л өөртөө итгэх итгэлтэй болж, нэлээд өөрчлөгдсөн. Мөн МҮОНТ-ийн нэвтрүүлэгчийн шалгаруулалтад амжилттай оролцоод “үндэсний ялагч” болж, тэндээ нэвтрүүлэгч болж байсан юм. Гэхдээ яг ажиллаагүй л дээ. Дараа нь Австралид сургуулиа төгсөж ирээд буюу 2015-2016 онд "Ийгл" телевизэд сэтгүүлч, нэвтрүүлэгчээр хэсэг хугацаанд ажиллаж байгаад буцаад Австралидаа ирсэн. "Ийгл" телевизэд ажиллаж байх хугацаандаа мундаг, баг хамт олноос их зүйлийг суралцсан. 
    Австралид бол мультмедиа, мобайл медиа, дэлхийн хэвлэл мэлээллийн ажилтан, сэтгүүл зүй гэх зүйлд суралцсан. Ажил дээр гарахдаа тангараг өргөдөг юм байна лээ. Сэтгүүлч ямар ч өндөр карьертай байж болно. Гэхдээ хамгийн гол нь этик буюу ёс зүй юм байна гэдгийг ойлгосон. Мэдээж энэ бүхний ард ерөнхий мэдлэг, баланс, аливаад мэдрэмжтэй хандах, хуулийн мэдлэг гэх мэтчилэн олон шалгуур бий. Австралид бол сэтгүүлчид мэргэжлээрээ нэлээн олон жил ажиллаж байж буюу нас тогтсон хойноо улс төрийн сэтгүүлч болдог бичигдээгүй хуультай юм байна лээ. Миний хувьд ажиллаж байсан байгууллагынхаа хамт олонтой одоо ч холбоотой, сайхан харилцаатай байдаг. 
    -Та “Oogii” брэндийн үүсгэн байгуулагч. Бас Австралийн “Rack Corp” компанид менежерээр ажилладаг гэж дуулсан. Өөрийн нэрийн “Oogii” брэндийг үүсгэн байгуулах болсон шалтгааныг тань сонирхмоор байна?
    -Тийм ээ, би Австралийн "Rack Corp" компанид глобал PR захирлын албан тушаалд хагас жилийн өмнө томилогдсон. "Rack Corp"-н хувьд дэлхийн 15 улсад нийт 27 ДАТА төвд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Хамгийн гол нь аюулгүй байдал тал дээрээ мэргэшсэн, Австралийн хамгийн хурдтай сервертэй корпараци гэж ойлгож болно. 
    Би ер нь гоё гутал, цүнхэнд маш дуртай. Харин мөнгөө цуглуулж байгаад нэртэй дизайнерийн үнэтэй туфль худалдан авсан боловч хөлд үнэхээр эвгүй 30 минут тэсч зогсоход ч бэрх, маш их өвтгөж байсан нь надад өөрийн нэрийн брэндийг хийх эхлэл болж өгсөн байх. Би хөлд эвтэйхэн, загварлаг, боломжийн үнэтэй, натурал материал будгаар хүний эрүүл мэндэд ээлтэй гутал хийе гэж хүссэн. Тэгээд одоо яг хүссэнээрээ хийгээд явж байна.

    -Танайх өндөр өсгийт, цүнх, утасны гэр зэргийг могой болон матрын арьсаар хийдэг. Бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрээс захиалан авах боломжтой гэж бас зарласан. Одоогоор энэ захиалга авах төсөл тань хэр амжилт олж байна вэ?
    -Тийм ээ, бид могой болон матрын арьсан бүтээгдэхүүнийг гараар хийдэг. Сүүлийн үед элгэн, торгон болон энгийн үхрийн арьсаар нэг нэг загвар гаргаж үзсэн байгаа. Гэхдээ манай ихэнх бүтээгдэхүүн могой болон матрын арьс. Манайх одоо туфль, сандаал, ботинк, углааш, түрийтэй гутал, эрэгтэй гутал, гар утасны гэр, бүх төрлийн цүнх, түрийвч, тэлээ зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, бүгдийг гар аргаар хийж байгаа. Ингээд Австрали болон Японд нэрийн дэлгүүрээ албан ёсоор нээсэн. Харин онлайнаар дэлхийн бүх улсаас захиалга авч, илгээмжээр хүргэж байна.
    Яг өнөөдрөөс эхлэн бид Австралийн чинээлэг дүүргийн эрүүл мэндийн төвд өөрсдийн бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалж эхлээд байна. Мөн "Шератон" зочид буудалд дисплейгээ тавилаа. Энэ нь бидний хувьд маш удаан хичээж хүлээсэн ажлын маань эхлэл учир үнэхээр баяртай байна. Манай бүтээгдэхүүнийг Австралийн улс төрчид, тэрбумтнууд хүртэл хэрэглэж хөлд эвтэйхэн, загварлаг байгаа нь таалагдаж байна гэж бидэнд урам өгч байгаа. Монголоос мундаг бизнес эрхэлдэг ах нар, бүсгүйчүүд худалдан авалт хийн дэмжиж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс монголчууд маань дэмждэг. Талархаад баршгүй. Надад олон хүн итгэж байгаа учир би илүү хичээж тэднийгээ баярлуулна. 
    -Монголын хэрэглэгчиддээ зориулан үндсэн үнээсээ илүү хямдаар борлуулж байгаа гэх юм. Яагаад ? Энэ шийдвэр тань бизнесийн зарчимтайгаа хэр нийцэж байгаа юм бол. Нөгөө талаас монголчуудаа ядуу буурай гэж эвийлж, бусдад дорой харагдуулж байгаа юм шиг санагдаагүй юу?
    -Бид Монгол хүмүүстээ 20 хувийн хямдрал олгодог. Гэхдээ би зөвхөн монгол хүмүүст ийм хямдрал олгодог гэвэл энэ нь өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг юм. Гэхдээ хуульч маань маш сайн судалгаа хийсний дараа бид гэр бүлийнхэн, найзууддаа тусгай үнэ өгч болно. Тийм болохоор монголчууд маань энд орж байгаа хэрэг. Мөн тусгай кодоор урамшуулал зарлах нь ямар нэгэн хууль зөрчсөн зүйл биш юм байна лээ. Монгол хүмүүст маань байгаа хямдралын код бол МЖЛ247 үүнийгээ өөр хүмүүст хэлэхгүй байхад болох байх. Гэхдээ Америкаас хоёр ч Америк хүн энэ кодоор худалдан авалт хийж байсан. Тэр кодыг хэлээд авахад харин би эсвэл манай ажилчид үгүй гэж хэлэх ёсгүй хуулийн хүрээнд бас ёс зүйгээ бодсон ч.
    -“RackCorp”-ыг Австралийн мэдээллийн технологийн салбарт өндөр зэрэглэлийн компани гэдгийг мэднэ. Тэд таныг компанийнхаа PR захирлаар томилсон. Та энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ. Бас тэд таныг үнэлж буй гол шалгууруудаа хэлсэн байх. Энэ тухай сонирхмоор байна?
    -Одоо энэ хамт олонтойгоо ажиллаад гурван жил болж байна. Мэдээж анх ажилд авахдаа төгссөн сургууль, мэдлэг боловсрол, хүнтэй харилцах байдал, гадаад үзэмж зэрэг олон зүйл харсан байх. Гэхдээ захирлын албан тушаал санал болгоход тухайн хүмүүс хамгийн гол нь надад итгэсэн, миний хувь хүнийг, сэтгэлийг, хүмүүжлийг маань олж харсан байх. Миний хувьд багийнхандаа маш их хайртай, гэр бүл шиг минь байдаг. Манай захирал бол надад яг л төрсөн ах шиг минь санагддаг. Энэ албан тушаал зүгээр нэг нэр биш, өндөр цалин биш харин маш их үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа хэрэг юм. Мэдээж баярласан, гэхдээ өөрийгөө илүү дайчлах ёстой шүү л гэж бодсон.
    -Таны тухай мэдээллүүдийн дор монголчууд сэтгэгдэл их бичдэг юм байна. Би үүний зовлонг сайн мэднэ. Нэг талд нь амжилттай яваа бизнесмен, нөгөө талд нь залуу нас, сайхан бүсгүй. Энэ нэгдэл зарим атаархагчдын уурыг хүргээд байх шиг байна. Тэд үнэхээр үнэн, хүлээж авмаар үг хэлэх юм уу. Эсвэл бүгд булай гүтгэлэг байх юм уу? 
    -Хөдөлмөр хүнийг чимдэг юм байна лээ. Ер нь хүмүүс намайг мэдэх нь мэдэх байх аа, маш их ажилладаг гэдгийг. Гэхдээ хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө ганц кофе аваад уух, хундага шампанск тулгаад уухад хүртэл амттай шүү дээ. Одоо би монголд бас нэг сургалт зуучлалын төв нээсэн байгаа. Австрали улсын бүх сургуульд зуучилдаг, бүх төрлийн визний зөвлөгөө өгдөг, Австралийн цагаачлалын албаны лицензтэй агентлагтай хамтран ажиллаж байна. Манай багт Австралийн цорын ганц монгол нотариатч Х.Заяа, хуульч мэргэжилтэй цагаачийн зөвлөх, доктор Г.Батчимэг, алтны уурхайд химичээр ажилладаг бас нэг мундаг бүсгүй байдаг. Монгол дахь салбарт

    Бид могой болон матрын арьсан бүтээгдэхүүнийг гараар хийдэг. Сүүлийн үед элгэн, торгон болон энгийн үхрийн арьсаар нэг нэг загвар гаргаж үзсэн байгаа.Гэхдээ манай ихэнх бүтээгдэхүүн могой болон матрын арьс. Манайх одоо туфль, сандаал, ботинк, углааш, түрийтэй гутал, эрэгтэй гутал, гар утасны гэр, бүх төрлийн цүнх, түрийвч, тэлээ зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, бүгдийг гар аргаар хийж байгаа. 

    маань ч гэсэн боловсрол мэдлэгтэй залуучууд ажиллаж байна. Ер нь хүн жижиг гэлтгүй ямар нэгэн бизнес эрхлэхэд хойно нь маш өндөр үүрэг, хариуцлага хамт явж байдаг. Олон хүний амьдрал удирдаж буй хүнээс шалтгаалж эхэлдэг учраас хариуцлагатай байх хэрэгтэй болдог. Миний хувьд сахилгагүй гэхдээ маш зарчимч. Ажил дээр мэргэжлийн байх хэрэгтэй. Аливаа бизнесийн эзэн нь байж болно гэхдээ хүн зөөлөн үедээ зөөлөн ханддаг, бүх зүйлд зарчимч, ёс зүйтэй байх ёстой гэж боддог.
    Амьдралд, бизнест хэцүү даваа зөндөө байдаг, бухимдах зүйл ч гарна. Тэглээ гээд өөрийн зарчмаасаа ухарч, аливаад ялархаж, бусадтай бүдүүлэг, доромж хандах ёсгүй. Асуудлаа өөрөө шийдэж сурах хэрэгтэй. Өөрөө шийдэж чадахгүй бол мэргэжлийн хүмүүст нь мөнгө төлөөд зөвлөгөө авч, шийдлийг, гарцыг хайдаг байх нь чухал гэдгийг ойлгосон.Би түрүүн дурьдсан даа. Захирал байж болно, мөнгөтэй байж болно бүр ямар ч байж болно хамгийн гол нь бусдад хүндлэлтэй хандаж, ажилчдынхаа алдаа дутагдлыг зүхэж биш эвтэйхэн тайлбарлаж, шийдлийг хамт ярилцаж гаргадаг байх хэрэгтэй. Хүндлэл дээр суурилсан харилцаа илүү бат бөх байдаг.
    -Таныг цахим орчинд  “монгол барби” гэж нэрлэдэг юм билээ. Үнэндээ маргах юм алгаа. Маш их хөдөлмөр, тэсвэр хатуужлын үр дүн байх. Нууц биш бол та хэдэн удаа гоо сайхны мэс засалд орсон бэ. Одоо таны биеийн харьцаа хэд вэ?
    -Аан, за баярлалаа. Миний хувьд гоо сайхны мэс заслыг буруу эсвэл зөв гэж дүгнэх ямар ч эрх байхгүй. Энэ бол тухайн хүний хувийн асуудал, хувийн сонголт шүү дээ. Хэрвээ хүн гоо сайхны хагалгаа хийлгээд л үзэсгэлэнтэй сайхан болчихдог бол дэлхий дээр байгаа бүх тэрбумтнууд, мөнгөтэй хүмүүс тийм болох байсан байх. Гэвч мөнгө байгаад ч худалдаж авч болдоггүй үзэсгэлэн гоо гэж хүн бүрт бий. Миний хувьд бол хүн хагалгаа хийлгэсэн байна уу, хийлгээгүй байна уу огт хамаагүй. Ер нь хүн бусдын хувийн амьдралд хэт оролцох нь дэмий. 
    Гэхдээ би ирээдүйд өөрөө эрүүл мэндийн хувьд болно гээд ямар нэгэн хагалгаа төлөвлөөд хийлгэхээр болбол бусдын саналыг сонсохгүй, зөвхөн гэр бүлийнхээ хүнтэй ярилцаад бүх шинжилгээгээ өгөөд, эрсдлээ тооцоолж, ирээдүйн үр хүүхдэд минь нөлөөлөх эсэхийг бодолцож, үнэхээр хүсээд шаардлага нь байвал хийлгэнэ. Миний биеийн харьцаа 94:62:100 хавьцаа байгаа. 
     -Анхны амьдрал, анхны хайрынхаа талаар ярьж болох уу. Та нэг хүүтэй гэсэн. Зарим нь түүнийг өргөж авсан гэх. Бас зарим нь анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хүүтэйгээ харийн орныг зорьсон гэх юм?
    -Амьдрал арвин баялаг юм байна лээ. Тийм ээ, би сайхан хүүтэй. Тэнгэрээс бэлэглэсэн, намайг хайрлаж, халамжилж, хамгаалдаг үртэй хүн шүү дээ. Би өмнөх амьдралынхаа талаар яримааргүй байна аа. Уучлаарай. Ямартай ч хүү бид хоёр олон зүйлийг давсаан.
    -Австралийн бэр болсон гэж ойлгосон. Та нөхрөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Та хоёр анх яаж танилцсан юм бэ. Таныг “Миний нөхөр ирээдүйн Австралийн Ерөнхий Сайд” гэж хэлсэн тухай сонссон юм байна?
    -Крис бид хоёр хараахан гэрлээгүй байгаа. Одоо сүй тавиад хоёр жил гаруй болж байна. Хуримаа төлөвлөсөн байгаа. Маш өндөр боловсролтой, сайн эр хүн. Хүмүүс намайг Австралийн бэр боллоо л гээд байгаа. Үнэндээ Крис маань л монголын хүргэн болоод байгаа юм шүү дээ. Монголыг гэсэн сэтгэлтэй, элэгтэй сайн залуу. Энд асуудалд орсон монгол хүмүүст маань ч ямар ч ашиг харалгүй сэтгэлээсээ тусалдаг. Мэддэг хүмүүс нь хүндэлдэг юм аа. Аан, тэр ирээдүйн ерөнхий сайд гэдгийг би хэлээгүй юм аа. Австралийн нэлээн нэр хүндтэй настай улстөрч тэгж хэлсэн байхгүй юу. Би улс төрөөс хол байхыг эрмэлздэг. Гэхдээ хань ижил минь улс төрд орох шаардлагатай бол би бүх зүйлээр нь дэмжинэ.
    -Анхны юм бүхэн хэцүү байдаг. Австралид анх очоод хөлөө олох амаргүй л байсан байх. Би танаас цуу яриа болгоныг асуух гээгүй юм шүү. Та ойлгоорой. Тэнд гол түшиг тулгуур болж, бүх зүйлийнхээ суурийг тавьж өгсөн австрали хүнээ гомдоож хаясан, одоо түүнийг гундуухан яваа гэх...
    -/инээв/ Анх удаа л ийм зүйл сонсож байна. Миний анхны учирсан австрали залуу маань Крис. Надад өөр хэн ч байгаагүй ээ. Кристэй учирсныхаа дараа би түүнийг орхиод монголдоо амьдрахаар ирсэн. Ингээд "Ийгл" телевизэд ажилд орж, эх орондоо суурин амьдрах гэж нэлээн үзсэн. Монгол залуутай найзлаад, тухайн залуу маань надтай цаашид амьдрах төлөвлөгөөгөө хүртэл гаргасан байсан. Гэтэл нэг л өдөр Крис монголд нисээд ирсэн. Таньдаг хүн нэг ч байхгүй өвлийн хүйтэнд надтай гэрлээч, чамгүйгээр амьдарч чадахгүй нь ээ гээд... Би тэр үед Крист “үгүй” гэж хэлээд маргааш нь Австрали буцаасан. Гэвч би Крист үнэхээр хайртай юм байна лээ. Тэгээд л 10 хоногийн дараа зөвшөөрч байна гэж хэлээд хүү бид хоёр Австралийг зорьсон доо. Крис маань маш сайн аав.
    Ер нь бол олон хэцүү зүйлтэй тулгарч байсан. Хэцүү бүхэн өөрсдийн маань алдаа. Харин түүнийг даваад гарсан тэр хүч бүр хүнийх байх албагүй шүү дээ. Яагаад эмэгтэй хүн өөрөө амжилтанд хүрч болдоггүй юм бэ. Яагаад эмэгтэй хүний хийсэн, давж гарсан бүхнийг, амжилт бүрийг нь бусад руу чихэж харин бусдын бурууг бидэн рүү нялзаах ёстой юм бэ? Энэ асуултыг заримдаа хүмүүсээс асуумаар байдаг. Би ер нь нэг тийм сонин зантай. Анхныхаа нөхөртэйгээ байхдаа өөр эр хүнийг нэг нүдээрээ ч сонирхож харж байгаагүй, тэр хүндээ л бүхнээ зориулдаг. Мэдээж амьдрал арвин баялаг шүү дээ. Анхны нөхөр бид хоёр таарамжгүй харилцаанаасаа үүдээд хоёр тусдаа амьдрах шийдвэр гаргаад тусдаа байхдаа бол өөр хүнтэй болзож үзээгүй биш үзсээн.
    -Хамгийн сүүлд Австралийн улс төрийн PR багт ажиллахаар болсон гэж сонссон. Австралийн улс төр бизнес хоёрын холбоо ямар төвшинд байдаг вэ. Мөн энэ шинэ ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
    -Энэ тийм сүртэй ажил байгаагүй ээ. Австралийн Улсын Их хуралд Либерал намаас нөхөн сонгуульд өрсөлдсөн Dave Sharma гэж хүний сонгуулийн PR багт нь орж ажилласан юм аа. Энд бол мэдлэг, боловсрол, туршлага, юу хийж чадах вэ, өөрийг тань би яаж төлөөлөх вэ гэдгээрээ өрсөлддөг юм байна лээ. Инээдтэй нь сонгуулийн багт ажиллаж байгаа хүмүүс нь юм уу, дэмжигчид нь эсрэг багийнхаа сурталчилгааны самбарыг урах,  доошоо харуулаад тавих гэх мэт үйлдэл байдаг юм байна лээ. Мөн сурталчилгаан дээрээ тэр намын тэр хүнийг сонгохгүй манай намыг, энэ хүнийг сонгоорой гээд шууд биччихсэн заавар тараадаг юм байна лээ. 
    Сонгууль болж буй өдөр сонгуулийн сурталчилгааг зогсоодоггүй, иргэд нь сонгуулиа идэвхитэй өгдөг урт дараалал үүсчихсэн, Сонгуулийн тогтолцооны хувьд "Compulsory voting"-г сүүлийн 150 жилийн турш хэрэглэж байгаа. Австралиас гадна дэлхийн 21 орон энэхүү сонгуулийн системийг хэрэглэдэг. Тодруулбал, сонгуулийн хуудас дээрх нэр дэвшигчдийн өмнөх нүдэнд нэгээс 11 хүртэлх тоог (хэдэн хүн нэр дэвшиж байгаагаас шалтгаалан) бичнэ. Мэдээж өөрийн сонгох хүний өмнөх нүдэнд нэг гэсэн дугаарыг тавина. Харин бусад хүмүүсийн урд хоёроос 11 хүртэлх дугаарыг тавина. 1 гэсэн дугаар нь та түүнийг дэмжиж байна гэсэн үг юм. Харин 11 гэсэн дугаарыг тавибал тухайн хүнийг хамгийн муу гэж үнэлж байгаа юм. 
    Сонгуульд нэр дэвшигчид заавал тухайн дүүрэг, орон нутгийн иргэдийн 50 хувиас дээш санал авсан байх ёстой. Түүнчлэн хэдэн хүн түүнийг дэмжсэнээс үл шалтгаалан хэрэв олон хүн түүнийг 11-т бичсэн бол тухайн нэр дэвшигчийн дэмжигчдийн тоог хасах журмаар явагддаг. Хэрэв хамгийн их дэмжлэг авсан дэвшигч 50 хувиас бага дэмжлэг авсан бол хамгийн бага дэмжлэг авсан нэр дэвшигчийг хасч түүний оноог бусад руу нь шилжүүлдэг (2 номерын нэр дэвшигчид автоматаар оноо нь очно гэсэн үг юм). Хамгийн их дэмжлэг, суудал авсан нам парламентаа тэргүүлж, эрх

    Хүмүүс намайг Австралийн бэр боллоо л гээд байгаа. Үнэндээ Крис маань л монголын хүргэн болоод байгаа юм шүү дээ. Монголыг гэсэн сэтгэлтэй, элэгтэй сайн залуу. Энд асуудалд орсон монгол хүмүүст маань ч ямар ч ашиг харалгүй сэтгэлээсээ тусалдаг.

    барина. Мөн ерөнхий сайдыг эрх баригч намаас томилно. Өөрийн оронд маань улс төрөөс үүдсэн бухимдал их байгаа болохоор тогтолцоо, системийг их судалдаг юм. 
    -Монгол болон Австралийн сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан юм байна. Одоогийн сэтгүүлчдийн зовлон жаргалыг ойлгодог байх. Энэ талаарх таны бодол?
    -Сэтгүүл зүйн амин сүнс нь ёс зүй гэж боддог. Монголд бол сэтгүүлчид маань маш бага цалинтай. Тийм болохоор зөвхөн цалингаараа амьдрах хэцүү. Тэр ч утгаараа зарим нь улстөрчид юм уу, улс төрийн аль нэг нам эсвэл хүчний хөл гар нь болдог байх. Харин үлдсэн нь бага цалинтай ч хамаагүй ажилдаа хайртайгаар үнэнч үлддэг. Австралид бол шууд худалдагдсан сэтгүүл зүй гэж байхгүй. Гэхдээ заримдаа эрх барьж буй намын лобби байгаа нь анзаарагддаг.
    -Багадаа түлэгдсэн тухайгаа түрүүн дурссан. Одоо түлэгдэхээс айдаг уу. Эсвэл бүх түгшүүр арилсан уу?
    -Ер нь түлэгдэхээс үхтлээ айдаг. Үнэхээр зүрхэнд орчихдог юм байна лээ.
    -Монголчуудын хувьд могой баяжуулдаг ч гэх юм уу, эсвэл лусын амьтан гэж айж болгоомжилдог олон янзын ойлголтууд бий. Могойн арьсан цүнх, гутал хийх санаа анх яаж төрсөн юм бэ? Энэ бизнесийг босгоход хэр хүндрэл бэрхшээлтэй байв ?
    -Дэлхийн маш олон улсад могойн махыг нь иддэг. Ялангуяа турах зорилгоор. Мөн Америк болон Австралид матрын махыг иддэг. Матрын махыг борц болгон савлаад зардаг, жуулчдыг татдаг зүйлсийнх нь нэг. Тийм учраас махыг нь хэрэглэж буй амьтны арьсаар бүтээгдэхүүн хийхийг ёс зүйтэй гэж бодож байна. Гэхдээ жилд тодорхой тоогоор л хийх үүрэгтэй. Илүү хийж болохгүй. Нөгөө талаас могойн арьсыг хэл ам, муу зүйлээс хамгаалдаг, эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй болгодог, эд баялаг бэлэгддэг гэх мэтээр Индианчууд болон Австралийн нутгийн уугуул иргэд үздэг юм байна лээ. Мөн Азийн олон оронд.
    Миний хувьд ямар нэгэн бизнес этиктэй байх хэрэгтэй, хүний эрүүл мэндэд ээлтэй, натурал будаг хэрэглэдэг хариуцлагатай байх ёстой гэж үздэг. Өөрийн нэрээр нэрлэсэн энэ брэнд ээ хайрлалгүй яахав, хүнд муу зүйл хийж өгч чадахгүй. Хүмүүс гар аргаар бүтээгдэхүүнээ хийдэг, натурал будаг ашигладаг нь хэнд хамаатай юм гэж хандах тохиолдол бий. Тэр чинь хамгийн чухал шүү дээ. Материал хийх болон өнгө гаргах дээр аймшигтай орчин байдаг юм байна лээ. Жишээ нь янз бүрийн химийн бодисоор өнгө оруулдаг хувцасны материал хийдэг үйлдвэрүүдэд ажилладаг хүмүүс нэр нь мэдэгдэхгүй өвчнөөр зовж, тэдний үр хүүхэд нь эрүүл мэндийн асуудалтай төрж байгаа талаар ТВ нэвтрүүлэг хүртэл хийсэн байсан. Өр эмтэрмээр. Ер нь тэгээд аливаа зүйлд ёс зүйтэй л байх ёстой. Үр минь үлдэх хорвоо шүү дээ.
    -Сэтгүүл зүйгээс гадна мэдээлэл технологийн чиглэлээр  ажиллаж байсан гэсэн. Дараа нь улс төр рүү орж байна. Нэг хүн ийм  олон ажил амжуулна гэдэг амаргүй. Ажлаа яаж хуваарилж, төлөвлөдөг вэ? Цаг төлөвлөлт, календарчилсан төлөвлөгөө гаргадаг уу. Ажиллах арга барилынхаа талаар бидэнд ярьж өгөөч?
    -Улт төр рүү ороогүй шүү /инээв/. Мэдээлэл технологийн салбартаа ажилласан хэвээр байгаа. Миний хувьд маш нарийн цагийн хуваарийн дагуу ажилладаг. Мөн хүүдээ, ханьдаа цаг зарцуулна. Төлөвлөгөөгөө ихэвчлэн гурван жилээр, нэг жилээр, хагас жилээр, улирлаар, сараар, долоо хоногоор, өдрөөр, цагаар гэж гаргадаг.
    -Ажиллах хүсэл тэмүүллээ юунаас авдаг вэ. Зарим үед яаж ч хичээгээд хөдөлж чадахгүй, нэг тийм гацаанд орох үе байдаг даа. Ийм үед таныг босгодог зүйлсийн тань талаар л асууж байгаа юм? 
    -Намайг гомдоож үлдээсэн, хуурч мэхэлсэн хүмүүс намайг хүчтэй болгосон байх. Мөн үүрэг хариуцлага маань, хайртай хүмүүсийн маань надад итгэж байгаа итгэл, дэм намайг түшээд л босгочихдог байх. Миний ээж маш мундаг хүн бий. Хааяа үнэхээр хэцүү үед ижийтэйгээ зөвлөдөг.
    -Цаашид  хийхээр төлөвлөсөн ажил, зорьж тэмүүлж байгаа мөрөөдлийнхөө талаар яривал?  
    -Ямартаа ч брэндээ "Дэлхийн брэнд" болгохын тулд хичээж ажиллана аа. Мөн монгол залуусынхаа боловсролын аялалд чадах чинээгээрээ дэм болж, Австралид мэргэжлээрээ ажилладаг болоход нь зөвлөж чиглүүлэх юмсан гэж бодож явдаг. Бид эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарт чадлаараа хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
    -За,Оогийдоо амжилт хүсье. Улам гялалзаарай. 
    -Танд ч мөн амжилт хүсье. 

Сэтгэгдлүүд : 3

  • Бүсгүй

    Бахархмаар хөдөлмөрч, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй шүү. Улам их амжилт, аз жаргал, бас хамгийн гол нь эрүүл энхийг хүсье. Хүндэтгэсэн Нүүрномын дагагч

  • Illemnnit

    Cephalexin Dog Side Effects https://bbuycialisss.com/ - cialis generic timeline How Do I Last Longer <a href=https://bbuycialisss.com/#>cialis online prescription</a> Cialis Pour Femme

  • cialis online

    247 Drug Shop arrantyDet [url=https://ascialis.com/#]Cialis[/url] Kakoffemmafe Finasteride Dove Comprare Propecia Generico odonderm <a href=https://ascialis.com/#>Cialis</a> Hefinfance Avec Clomid Courbe De Temperature

Сэтгэгдэл оруулах

урлан