ЭЛОН МАСК: МИНИЙ ХУВЬД ЦОРЫН ГАНЦ ХАТУУ ВАЛЮТ БОЛ ЦАГ ЮМ

Дэлхийн хамгийн баян хүний нэг Элон Масктай Америкийн CNBC (Си-эн-би-си) телевизийн сэтгүүлч Дэвид Фабер уулзаж ярилцсаныг анхандаа мэдээгүй байсан Тесла компанийнхан үүнийг сонсоод ихэд гайхжээ. Учир нь CNBC телевиз Маскийн хэлж, ярьж буй зүйлд байнга таагүй хандаж, түүний үйлдэл бүрийг шүүмжилж ирсэн юм. Тэр ч байтугай, бат бус эх сурвалжийн мэдээлснээр, Элон Маскийг “Хэд хэдэн эзэнт гүрний галзуу хаан” гэж зарим сэтгүүлчийн тоглоом шоглоомоор хэлж байсан үг CNBC телевизээс үүдэлтэй гэх нь бий. Эдүгээ 52 настай Өмнөд Африкт төрсөн, Америк Канадын иргэншилтэй энэ тэрбумтаны “эзэнт гүрэн”-д тухайлбал, сансрын хөлөг, пуужин тээвэрлэгч зохион бүтээх “Space X”, цахим төлбөрийн “PayPal”, цахилгаан автомашин, цахилгаан эрчим хүч хадгалах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Tesla”, нийгмийн том сүлжээ “Twitter” багтдаг.

-Юуны өмнө уулзах боломж олгосонд баярлалаа.

-Зүгээр, зүгээр.

-Хоёулаа шууд гол зүйлээ яръя. Сүүлийн үед танай компаниудын рекламны асуудал олны анхаарлыг их татах боллоо... Чи реклам хийлгэх бодолтой байна уу?

-Ер нь би реклам хэрэгтэй эсэхэд эргэлздэг. Хүмүүс манай компаниудыг рекламтай рекламгүй мэднэ. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн санаа бодлыг сонсох хэрэгтэй байх л даа. Тэдний ажлаа сурталчлуулах гэсэн хүсэл эрмэлзэл намайг бүр гайхшируулсан. Яахав сурталчилгаа хийлгээд үзье. Тэгвэл энэ нь хэр үр ашигтай болох нь мэдэгдэнэ.

-Хувьцаа эзэмшигчид ажлаа сурталчлуулах сонирхолтой байдаг нь ойлгомжтой юм биш үү...

-Бид ер нь реклам хийлгэж байгаагүй. Энэ нь учиртай л даа... Манай бүтээгдэхүүн бол сонголт хийх хүмүүст зориулагдсан байдаг. Уг бүтээгдэхүүн хэний санаанд нийцэж байна, хэнд хэрэгтэй байна вэ? гэдгээс хамаардаг. Сонголт хийх хүмүүс угаасаа манай бүтээгдэхүүнийг сайн мэддэг. Хэрэв реклам мэдээлэл сайтай, сонирхолтой байж чадвал хэлэх гэсэн санаагаа хүмүүст хүргэнэ.

-Реклам хийсэн хийгээгүй “Tесла”-г мэдэх л байх. Гэхдээ хоёр жилийн өмнө “Тесла” машинд програм хангамжийн алдаа гарсан. Азаар хүний амь эрсдээгүй. Үүнээс хойш зарим хүний “Тесла”-д итгэх итгэл алдарсан...

-Машин ямар нэг шалтгаанаар бүтэлгүйтсэн нөхцөл байдлыг би сайн мэднэ. Гэхдээ “Тесла”-гийн ослын ихэнх нь миний машины буруу биш байсан. Мэдээж хүмүүс ямар нэгэн аймшигт явдлын талаар дахин дахин ярьдаг боловч аюулгүй байдал, тав тух, технологийн талаар ганцхан удаа л дурддаг. Үнэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр надтай холбоотой ямар нэгэн зүйлийг дандаа сөрөг талаас нь мэдээлэлдгийг би гайхдаг. Дээрх ослын талаар сүр дуулиантай мэдээлсэн мөртлөө “Тесла” норвеги хүний амийг аварсан талаар таг дуугүй өнгөрсөн. Тийм учраас, магадгүй хувьцаа эзэмшигчдийн хэлдгээр реклам манайд хэрэгтэй байж болох юм.

-Тэгвэл твиттерт зар сурталчилгааг хэсэгчлэн хориглосон байсан... Энэ удаад “X”-ыг сурсанаараа Твиттер гэж нэрлэе, уучлаарай.

-Дахид л Твиттерийн тухай асуулт... Ганц чи ч биш, бүгд л энэ талаар асуудаг. Ер нь энэ Твиттергүй бол дэлхий сөнөчих гээд байна уу? /инээв/

-Хэргийн учир нь Твиттерийг худалдаж авсан гэхээсээ илүү энэ платформ дээр чиний хийсэн жиргээ шуугиан их тарьдаг. Үүний улмаас гол хэрэглэгчид нь рекламаа татсан гэсэн яриа ч тарсан...

-Би сая “Гүнж – сүйт бүсгүй” киноны хэсгийг саналаа. Маш сайн кино. Тэнд гол дүрийн нэг нь эцгийг нь хөнөөсөн алуурчинтай тулалдахдаа “Мөнгө, эрх мэдэл санал болгосон чинь надад хамаагүй” гэж хэлдэг.

-Тэгвэл чиний “жиргээ”-ний талаар хүмүүсийн юу гэж хэлэх нь чамд хамаагүй гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

-Тэгвэл, жиргээг чинь харсан хүмүүс чамайг антисемитизмыг баримталдаг гэж байна, үнэхээр чи жүүдүүдийг үзэн яддаг юм уу. Бас Жорж Соросын талаар “Еврей гаралтай, санхүүч тэрбумтан, хэдэн арван тэрбум ам.долларыг буян үйлсэд зориулдаг Сорос надад “Икс хүмүүс” кинонд гардаг хүчирхэг хорон санаат Магнетог санагдуулдаг. Сорос хүн төрөлхтнийг үзэн ядаж, соёл иргэншлийн үндэс суурийг сүйтгэхийг хүсдэг” гэж бичсэн шиг санаж байна.

-Тийм, тэгж бичсэн. Яагаад болохгүй гэж? Антисемитизмын хувьд эхлээд хэлэхэд, би жүүдүүдийг үзэн яддаггүй, хүмүүс буруу ойлгосон нь харамсалтай. Ер нь бол хүмүүсийн над руу дайрч давшилж, буруутгаж байгаа нь сонин биш байна. Миний тухай юу гэж ярих нь, намайг хэн гэж үзэх нь надад хамаагүй. Жорж Соросын тухай би үнэн зүйл бичсэнийг бас л шүүмжилсэн. Үнэхээр тэр “Икс хүмүүс”-ийн Магнето шиг хүчирхэг, ухаантай, зальтай, хорлонтой хүн. Хэрэв тэр еврей гэр бүлд төрөөгүй бол хүмүүс миний хэлснийг буруутгахгүй байсан байж магадгүй. Гэхдээ дахиад хэлье, би жүүдүүдийг үзэн яддаггүй. Би бусдын дайралтаас эмээж, үг хэлэх эрх чөлөөгөө хязгаарлах бодолгүй байна. Компанийн орлогын дийлэнх хувийг авчирдаг Твиттерийн сурталчилгааны орлогоо алдахаас айхгүй байна. Рекламаар сүр далайлгаж, үг хэлүүлэхгүй байх санаатай новшнууд дураараа ярьж л байг...

-За, тайвшир, тайвшир. Чи Твиттерийг худалдан авч, дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээнүүдийн нэгний эзэн болсныхоо дараа контент нийтлэх хэд хэдэн дүрмийг өөрчилсөн. Танай шилдэг сурталчлагчдын талаас илүү хувь нь одоо болтол платформ руу буцаж ирээгүй байна.

-Бид Твиттер дээр зарим сурталчлагчдыг алдсан. Хэрэв хэн нэгэн буруу, хачирхалтай зүйл сурталчлах юм бол хаах анхааруулга авдаг. Бид үнэнийг чухалчилдаг тул сурталчлагч их мөнгө санал болгосон ч татгалзахад бэлэн байна.

-Ингэхэд Твиттерийг худалдаж авсан нь зөв эсэхдээ эргэлзэж байсан уу?

-Энд чамд нэг жишээ татаж хэлье. Чи хөдөлгүүр нь шатаж, жолоодлого нь ажиллахгүй байгаа, газарт унах нь зайлшгүй болсон нисэх онгоцонд суужээ гэж бодьё. Тэгвэл тэсэж гарах арга зам хайх нь ойлгомжтой.

-Ийм онгоцонд чи өөрөө сайн дураараа суусан биз дээ...

-Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ би нэг үе больдог юм бил үү гэж бодож байсан. Энэ бүхний дараа маш их өөрчлөлт гарсан. Намайг хэлсэн хэлээгүй үүнийг чи сайн мэдэж байгаа. Одоо Линда Яккарино Твиттерийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Твиттерт реклам хэрэгтэй. Тэр рекламаар мэргэшсэн хүн. Би цаашдаа програм хангамжаа хариуцах болно. Нэг үе “Space X” -ийг ийм маягаар ажиллуулдаг байсан. Гвин Шотвелл компанийг маш сайн удирддаг байсан. Харин би шинэ технологийг хөгжүүлэхэд анхаарсан.

-Хэрэв Линда нэг л өдөр “Бид рекламгүй болох нь. Твиттерт элдвийн юм бичихээ боль” гэж хэлбэл чи яах уу?

-Би юу хүссэнээ л хэлэх болно. Энэ нь мөнгөө алдахад хүргэсэн ч хамаагүй. Хүмүүс шүүмжилж, намайг үзэн ядаж л байг, би өөрийнхөөрөө байх болно.

-Одоо хиймэл оюун ухааны хүчээр хүмүүс бичлэг, үг хэллэг, тэр ч байтугай, дуу хоолойг өөрчлөх боломжтой болсон. Нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухааныг ашиглах эрсдэл байгааг хүлээн зөвшөөрөх үү.

-Чи зөв ярьж байна. Үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Энд Твиттерийг баталгаажуулах хэрэгтэй. Хэрэглэгчдийн нэр хаягийг тодорхой байлгах, бас тэднийг бага зэрэг мөнгө төлдөг болгох ёстой. Твиттерийн талаар миний баримталж байгаа гол санаа бол нийт хүн төрөлхтөнд зориулсан кибер оюун ухааныг бүтээх явдал юм.

-Чи Твиттерээс гадна “Тесла” зэрэг бусад компанийнхаа ажилд анхаарлаа хандуулах ёстой. Энэ их ажлыг яаж амжуулж байна.

-Би цагаа хуваарилдаг. Цаг бол миний хувьд цорын ганц хатуу валют юм. Цагаа хэрхэн зарцуулж байгаагаа сайн хянах ёстой. Би бараг амралтгүй ажилладаг. Жилд хоёр гурав хоног л амардаг. Долоо хоногт 40 цаг ажилладаг. Хоногт ердөө зургаан цаг унтдаг. Заримдаа бүр нойрны эм уудаг. Гэхдээ би сүүлийн үед эрүүл мэнд дээ хор учруулахгүйгээр шөнө сайн амарч унтах аргаа олсон.

-Компанийхаа ажилтнуудад бас ийм олон цаг ажиллах шаардлага тавьдаг уу?

-Үгүй. Даваагаас баасан гараг хүртэл 40 цаг ажилла гэж тэднээс шаардахгүй. Харин ажлаа заавал компани дээрээ ирж хийх ёстой гэж шаарддаг. Учир нь албан өрөөнд ажиллаж байгаа хүний ажлын бүтээмж, эрч хүч сайн байдаг гэж санадаг.

-Бидний ярилцлагын цаг дуусаж байх шиг байна. Ингэхэд чи есөн хүүхэдтэй хүн. Том нь одоо ажил алба эрхлэх насанд хүрсэн. Эцэг хүний хувьд, хүүхдүүдээ ямар мэргэжилтэй бол гэж зөвлөдөг вэ?

-Ямар хэцүү асуулт вэ. Би ер нь тэдэнд зөвлөгөө өгдөг юм болов уу. Тэд өөр өөр ээжтэй хүүхдүүд гэдгийг чи мэддэг байх. Бага нас маань гэнэт санаанд орж ирлээ. Миний мэдэхийн аав бидэнтэй бараг ярьдаггүй, виски уугаад хэдэн цагаар ч хамаагүй үгийн сүлжээ бөглөөд суудаг, цухалдуу хүн байсан. Гэхдээ технологийн сонирхолтой болоход минь нөлөөлсөн. Ээж минь их ажилсаг хүн. Ааваас салснаасаа хойш гурван хүүхдээ юугаар ч дутаахгүй байлгахын тулд таван газарт нэг зэрэг ажилладаг байлаа. Одоо ч гэсэн манай ээж зүгээр сууж чаддаггүй. Ээжийн аав, өвөө минь ёстой гайхалтай инженер, эрдэмтэн хүн байсан. Би өвөөгөөсөө их зүйл өвлөж авсан гэж боддог. Харин хүүхдүүд минь хожим гэр бүлийнхнийхээ тухай юу гэж хэлэхийг мэдэхгүй.

-Чамд асуултад хариулах төвөгтэй байна уу?

-Үгүй, үгүй. Би бодож байна. Хүүхдүүд өөрийнхөө л сонирхлоор сонголтоо хийх ёстой. Гэхдээ нийгэмд ашигтай зүйл хийх нь чухал. Нийгэмд ашигтай зүйл хийснээр бие хүний хувьд төлөвшиж, сонирхсон ажлаасаа таашаал авч, сэтгэл хангалуун амьдрах болно. Би одоо амьдралд минь байгаа бүхнийг бий болгохын тулд асар их хөдөлмөрлөж, бүхий л хөлс хүчээ зориулсан. Гэр бүл, үр хүүхэддээ цаг зав гаргаж байсангүй. Багадаа үеийнхээ хүүхдүүдэд дээрэлхүүлж, орь залуудаа халаасны мөнгөгүй өлсгөлөн гүйж явсан удаа бий. Азаар надад сайн ой тогтоолт, аливаад задаргаа хийх чадвар заяасан байна. Ер нь хүн залуугаасаа өөрийнхөө давуу талыг мэдэрч, өөрийгөө задлах ёстой юм болов уу даа.

-Чиний бага хүү “X AE A2-12” гэсэн өвөрмөц нэртэй. Яагаад ийм нэр өгсөн юм бэ?

-/инээв/ Энэ тухай дараа уулзахдаа ярья. Үсэг, тоо тус бүрийг тайлбарлахад нэлээн цаг орно.

Орчуулагч | П.Соёлдэлгэр

Сэтгэгдлүүд : 8

• Cytotecr

buy cytotec online buy cytotec over the counter buy cytotec pills online cheap Abortion pills online https://misoprostol.shop/ Misoprostol 200 mg buy online

• Cytotecr

purchase cytotec buy cytotec over the counter buy cytotec in usa order cytotec online https://misoprostol.shop/ Misoprostol 200 mg buy online

• Azithromax

zithromax generic cost zithromax online usa order zithromax over the counter zithromax 500 mg lowest price pharmacy online https://azithromycin.store/ can i buy zithromax over the counter in canada

• Azithromax

zithromax canadian pharmacy where can i buy zithromax in canada buy generic zithromax no prescription can i buy zithromax over the counter in canada https://azithromycin.store/ zithromax cost uk

• Lasix

lasix 40 mg lasix generic furosemide 100mg lasix uses https://furosemide.pro/ lasix 100 mg

• Propecia

get cheap propecia without insurance buying generic propecia for sale buy propecia for sale cost propecia without prescription https://finasteride.men/ propecia tablet

• Propecia

cost of propecia without dr prescription propecia sale cost cheap propecia online propecia without dr prescription https://finasteride.men/ buy propecia pill

• Lasix

lasix uses lasix uses lasix furosemide lasix 40 mg https://furosemide.pro/ lasix pills

Сэтгэгдэл оруулах

урлан