ЗОХИОЛЧ ЧИНАГИЙН ГАЛСАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ

    Өнөөдөр Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байна. Энэ үеэр "Арван сарын тэнгэр дор", "Ноомой эрийн мөрөөр", "Аянгат цагийн тууж" тэргүүт зохиол бүтээлүүдээрээ уншигчдын талархлыг хүлээсэн Чинагийн Галсан зохиолч Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.  

    Тэрбээр ихэнх зохиол бүтээлээ герман хэл дээр бичсэн бөгөөд Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал (1992), жил бүр герман хэлээр гарсан уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг Дуу амрах цагаар туужийн номоороо (1995, герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х. Додрерийн шагнал, у лс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одонг (2002) тус тус хүртэж байсан дэлхийн дайтай туурвилчдын нэг билээ. 

    Үүнээс гадна их зохиолч маань эх орондоо өөрийн хөрөнгөөр нэг сая мод тарьж ургуулсан билээ. Тэрбээр 41 ном бичсэнээс герман хэлээр 35 номоо хэвлүүлсэн байдаг.  Мөн бороо оруулагч төхөөрөмжийг Монгол Улсдаа зориулж бүтээсэн юм. Эх байгалиа хайрлах, ирээдүй хойчдоо байгалийг хайрлах сэтгэлийг өвлүүлэн уламжилж, өөрийн биеэр үлгэрлэж яваа энэ эрхэм зохиолч өдгөө соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа залуу үедээ өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль эх дэлхийгээ хамгаалахад оруулсан жинтэй хувь нэмрээ төр засгаараа ийнхүү үнэлүүлэв. 

    Тэрбээр сэтгүүлч Э.Энхцолмонтой хийсэн "100 жилийн дараах зохиолч" ярилцлага даа эх орны уламжлалт ахуй, нүүдэлчдийн онцлогыг зохиол бүтээлдээ хэрхэн тусгадаг талаараа "Би Монголыг л тайлбарлаж байгаа юм. Гол утгаар нүүдэлчин амьдралыг тайлбарлаж байгаа юм. Нүүдэлчдэд илүү юм гэж байхгүй. Ямар ч хог гардаггүй. Нүүдэлчдийн амьдрал гэдэг бол ертөнцтэй зохицоод эвийг нь олж явсаар мянга мянган жил оршиж уламжлагдсан соёл. Даяарчлал гэдэг юм нь саад болохгүй гэвэл нүүдэлчид сая жилийн дараа ч байж л байна. Ийм л соёл. Тайван, эвийг нь олсон, зөөлөн, бүлээн соёл. Нүүдэлчид ямар байсан тэр байр байдлаараа хоцорсон учраас өдгөө үнэд хүрч байгаа юм" хэмээн өгүүлсэн байдаг.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан