О.БАТНАЙРАМДАЛ: Энэ системийн өөрчлөлтийн нэг хэсэг нь байж чадахгүй юм бол миний Монголд ирсэн шалтгаан байхгүй болно

    Дугаарын зочны маань нэр Отгоншарын Батнайрамдал.

    О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Улсад 10 жил ажилласан.

    -Хүмүүс таныг их сонирхож байх шиг байна. Нэг үгээр О.Батнайрамдал гэж ямар залуу вэ гэдгийг тэмтэрч үзэхийг хүсэж байна. Та бол эрх баригч намын нарийн бичгийн дарга хүн. Өөрөө гарч ирж шүгэл үлээж байгаа нь, өөрийнхөө туулсан түүх, өөрт тохиолдсон жишээ баримтан дээр дэлгэж тавьж байгаад ярьж, тэмцэж байгаа нь илүү сэтгэгдэл төрүүлж байна л даа.

    -Намайг урьж ярилцаж байгаад талархаж байна. Мэдээж би олон нийтийн хувьд шинэ хүн болохоор тодорхой хэсэг нь сонирхож байгаа байх. Боловсролын сангийн зээлийн энэ асуудал бол үнэхээр ужигарчихсан, маш муухай явдал. Үнэхээр тэсэх аргагүй байна.

    -МАН бол 100 жилийн түүхтэй, институтынхаа дэд бүтцийг ахмад, дунд, залуу  гэсэн гурван үеийн зангилаан дээр явдаг гэх зэргээр “гоё” тайлбарладаг нам байлаа. Ийм суртлаараа их олон жил явж ирсэн. Гэхдээ л сүүлийн 30 жил дорвитой өөрчлөлт хийлгүй өнхөрч яваа бусад намуудтай харьцуулахад дотроо эргэлт хийгдэж байгаа хүчин. Нам дотроосоо, ялангуяа толгой хэсгээсээ ингэж чөлөөтэй тэмцэл өрнүүлж байгаа нь шинэ үйл явдал. Дарамт шахалт ирж байна уу. Таныг надтай чөлөөтэй ярилцана гэж найдаж байна.

    -Миний хувьд улс төрийн туршлага багатай залуу хүн. Улс төрд орно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гарал үүслээрээ бол би чинь бүр хөдөөний хүүхэд шүү дээ. Би хувь хүнийхээ хувьд бол тэвчээргүй, юм болгон дээр сөрөг хандлага тээдэг, уур бухимдалтай хүн огт биш. Энэ БСЗ тойрсон хулгай бол үнэхээр тэвчих боломжгүй асуудал байхгүй юу даа. Хамгийн адгийн юм бол ирээдүйгээсээ хулгай хийх, улс орныхоо залуу үеийн боломжийг тонон дээрэмдэх явдал гэж би боддог. Үнэхээр уур хүрч байна. Маш их гомдол тээсэн, залуучуудын цээжин дотор явсан харамсалтай дурсамжууд сэдэрч байна. Тэр нь өөрийн эрхгүй сэдэрлээ. Энэ болж байгаа үл явдлын арын үнэн нь гэвэл ерөөсөө л энэ шүү дээ.

    -Ахмад гишүүд  энэ талаар жаахан эмзэг хүлээж авч байгаа, улс төрийнхөн ч ялгаагүй. Нам дотроос ингэж хамаг булхайгаа дэлгэж байдаг, энэ ер нь хаашаа янзын нөхөр вэ гэсэн харцаар л тань руу харцгааж байгаа болов уу даа. Намын гаднаас харж байгаа бусад залуучуудад бол өөр агаар түгэж байгаа. Энэ нам үнэхээр өөрчлөгдөж байна гэж харж байна. Намын залуу дарга нар нь ингэж тэмцэж чадаж байна шүү дээ, өмнө нь хэзээ ийм жишиг үзүүлж байсан юм бэ  гэх бодит үнэлэмж бий болж байх шиг.

    -Намын нарын бичгийн даргын хувьд, бас О.Батнайрамдал гэдэг энэ өөрийнхөө  замналаар явж ирсэн залуугийн хувьд хоёр талтай хандлага байгаа байх. Би энэ хоёр талыг бас бодож үзсэн. Тэгсэн ч өөрийн алхмыг хийх нь зөв гэж шийдсэн. Өнөөдрийн байдлаар намайг өрөө өрөөндөө дуудаж загнаж дарамталсан ч юм уу, ямар нэг байдлаар хуучны яригддаг янз бүрийн хандлагууд ирээгүй.

    Монгол ардын нам (МАН) дотор ороод ажиллаж байхад монголын түүхийг 100 жил бичилцээд, одоогийн энэ цагт ч манлайлаад явж байгаагийн нэг гол үзүүлэлт нь институтын хувьд өөрийн гэсэн соёлыг тогтоож чадсан нь болов уу. Мөн улс төрийн хүчний хувьд байнга, ямар ч үедээ шинэчлэлийн процессоо явуулж байдаг, орчин үеийн хэллэгээр бол инновацлаг. Би энэ талаас нь илүү мэдэрдэг.

    -Та шинэчлэлийн салхи хүчтэй сэвэлзсэн, удирдах төвшинд шинэ үе гарч ирсэн үед орж ирсэн л дээ. Энэ бол гайхалтай үе байж мэдэх юм?

    -Магадгүй урьд нь өөр байсан байх л даа. Би тэрийг сайн мэдэхгүй. Надад бол  өөрийгөө дотроосоо шинэчилж чаддаг, эрчимлэг шинж чанар нь илүү мэдрэгдэж байгаа. Тийм болохоор энэ асуудлыг гаргаж ирэхдээ намын бодлого, үзэл баримтлал, зарчимтай нийцэж байгаа гэдэг дээр надад ямар ч эргэлзээ байгаагүй. Би чинь намын нарын бичгийн дарга шүү дээ. Намын зарим нөхдүүд хутгалдсан асуудал  учраас дугарах нь зөв үү, буруу юу гэх мэт эргэлзсэн бодол төрөөгүй.

    -Танд нээрээ элдэв дарамт шахалт ирээгүй гэж үү?

    -Үгүй. Хэн ч намайг чи буруу юм хийлээ гэж хэлээгүй. Харин цаг хугацааны хувьд зөв байсан уу гэдэг дээр зэмлэл бол ирсэн. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж маш том асуудал явж байх дундуур ийм сэдэв гаргаж ирнэ гэдэг цаг хугацааны хувьд оновчгүй байсан юм биш үү” гэх зэмлэлийг бол авсан.

    -Та яг ямар гэр бүлд төрж өссөн, ямархуу орчинд хүүхэд насаа өнгөрөөсөн бэ. Их багадаа гадагшаа гарсан гэж сонсож байсан. Таны өмнө хамгийн анх нээгдсэн “хаалга”-ны тухай сонирхмоор байна?

    -Би Ховд аймагт төрж өссөн. Манай аав, ээж хоёр Ховд аймгийн Булган сумын торгууд хүмүүс байдаг. Би эгэл жирийн сэхээтэн айлын хүүхэд. Манай аав эмч,  ээж агрономич. Багадаа зун болохоор бусад хүүхдүүдийн адил хөдөө өвөө, эмээ дээрээ очдог байлаа. Миний аав ээж тийм онцгой хүмүүс биш л дээ. Гэхдээ монгол аав, ээж нарын онцлог гэж яах аргагүй байна. Үр хүүхдийнхээ төлөө, тэднийхээ  боловсролын төлөө бүхнээ зориулдаг. Амьдралаа зориулдаг. Би олон оронд  амьдарч, сурч үзлээ. Тэр орнуудын аав ээж нарыг харж байхад монголчууд шиг хүүхдийнхээ төлөө, хүүхдийнхээ боловсролын төлөө бүгдийг хийдэг эцэг эх ховор байдаг юм билээ.

    -Европт бол “ Та одоо насанд хүрлээ, цаашид яаж амьдрахаа өөрөө мэд”  гээд явуулцгаадаг.  Энэ нь жаахан сэрүүн санагддаг.  Манайхан бол өөр л дөө... 

    -Тийм. Ази соёл гэж нийтэд нь хэлж болох ч үр хүүхдийнхээ боловсролын төлөө бүхнийг хийдэг монгол аав, ээж нарын чин хүсэл эрмэлзэл үнэхээр гайхамшигтай санагддаг. Би бол үнэхээр бахархдаг. Миний аав, ээж тийм л хүмүүс. Ерөөсөө хүүхдийнхээ боловсролын төлөө л бүхнийг зориулсан. Би Ховд аймагт наймдугаар ангиа төгссөн юм. Хоёр ах, нэг эгчтэй. Бид бүгдээрээ л хичээлдээ мундаг хүүхдүүд байсан. Би айлын бага хүүхэд болохоор манай эгч хичээлийг маань их сайн хийлгэдэг, би ч  хичээлдээ их дуртай. Өөрийн гэсэн үлгэрийн ертөнцийг толгой дотроо төсөөлчихөөд тэр дотроо амьдардаг сонин хүүхэд байсан юм. Зун болохоор номын санд маш их ном уншдаг. Намайг ном унш гэж хэн ч шахаагүй. Өөрөө л хүссэн. Эрт урьдын цагт гэж эхэлдэг тэр үлгэрийн ном болгон надад өөрийн гэсэн ертөнцийг бий болгож өгч байсан. Тэндээс авсан төсөөллийн гэр дотроо амьдардаг, тэрэндээ их дуртай. Наймдугаар ангид байхдаа математикийн олимпиадад Ховд аймагт түрүүлээд улсын олимпиадад оролцож байхад надад “Монгол–Турк” сургуулиас тэтгэлгээр суралцах урилга ирсэн. Ингээд Улаанбаатарт ирж суралцсан даа.

    -Монгол- туркийн сургууль одоо байдаг уу?

    -Одоо ч байдаг. Тэр сургууль тухайн үед тэтгэлэг өгч сайн сурдаг хүүхдүүдийг дэмждэг, хөдөөний хүүхдүүдийг ч үүндээ хамруулдаг гадны хөрөнгө оруулалттай анхны сургууль байсан байх.

    -Дотуур байр нь хаалттай, өөрийн өвөрмөц дэг соёлтой сургууль гэж сонсож байсан.

     -Тийм. Хөдөөний хүүхэд ирээд айлд байж сурна гэдэг хэцүү шүү дээ. Дотуур байртай болохоор маш том завшаан тохиож байгаа юм. Дотуур байрандаа хотын хүүхдүүдтэй хамт амьдраад, суралцаад явна. Гадаадад сурах мөрөөдлөө сургуулиасаа, ангийнхаа найзуудаас л олж авсан. Суралцаж байгаа тэр орчин маань өөрөө өөр орчин байсан юм л даа.

    -Гадаад хүүхдүүд хамт сурдаг байв уу?

    -Гадаад хүүхэд байхгүй, дандаа монгол хүүхдүүд. Гэхдээ Улаанбаатарын голдуу хүүхдүүд. Дан гадагшаа сурах хүсэл мөрөөдөлтэй тийм хүүхдүүд байсан. Гадаадад сурч боловсрол олох мөрөөдлөө тэндээс л олсон.

    -Математикийн олимпиадад амжилт гаргаагүй бол тэр урилга ирэхгүй ч байж болохоор... Сайхан боломжтой учирчээ. 

    -Тийм

    -Та тэнд хэдэн жил сурсан бэ?

    -Дөрвөн жил сурсан. 12 дугаар ангиа төгсөөд гадагшаа сурах боломж олдсон. Төв сургуулийнхаа ангийн хүүхдүүдийг гадаад явах шалгалт өгөхөөр нь дагаад л яваад байдаг байсан. Тэгж байгаад Норвегийн их сургуульд хоёр жилийн бэлтгэлд сурах тэтгэлэгт тэнцсэн.

    -Ослод уу?

    -Осло хотод биш, өөр нэг жижигхэн Флекке гээд тосгоны сургууль. Гол нь хичээл нь англи хэл дээр.

    -Анх гадаад ертөнцөд хөл тавьсан орон Норвеги байж. Тэр үеийнхээ талаар дурсвал?

    -Мэдээж сайхан орон. Эхний үед дасан зохицох, түргэн орчин нөхцлөө мэдрэх шаардлага тулгарсан. Гэхдээ миний хувьд тэр үеэ амархан туулсан. 

    -Одоо ч байдаг нэг хэцүү юм арьс өнгөний ялгаварлал. Азиудын өмнө байнга тулгардаг тэр дургүй хүрэм хана... Танд ийм зүйл тохиолдож байв уу?

    -Ер нь барууны оронд байхад тийм юм  тохиолдохгүй байна гэж байхгүй л дээ. Ази   хүмүүсийг доогуур үзэх гэсэн хандлага бол байнга таарна.  Жишээлбэл, би шар арьстан залуутай хамт ярилцлагад ороход би хэчнээн илүү байсан ч шар арьстан залуу л миний өмнө орж ажил авна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдал тулгардаг. Энэ нь надад үнхээр шударга бус санагддаг байлаа. Би тэр бүхнийг дотроо хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан. Надаас муу мөртлөө зөвхөн шар арьстан учраас л шууд миний өмнө орж ажил авдаг, миний өмнө орж боломжуудыг авдаг. Нийгмийн энэ хандлагыг хүлээн зөвшөөрөх маш хэцүү байдаг. 

    -Гарцаагүй зөвшөөрөгдөхийн тулд улам л хичээх хэрэгтэйгээс өөр арга байхгүй нөхцөл байдал л даа...

    -Мэдээж тийм. Энэ нөхцөл байдал намайг дотроос минь илүү шатаасан. Би шударга бус зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэрэнтэй барьцалдаад, барьж аваад унагаахыг хүсдэг хүн байхгүй юу. Миний доторх тэр юмыг улам өдөөж өгсөн гэж боддог. Тэгээд монголд буцаж ирээд эргэн тойрон хэрж багласан шударга бусыг үнэхээр хүлээн зөвшөөрч чадаагүй. Надад хэзээ ч мартагддаггүй нэг дурсамж байдаг. Манай ээж агрономч хүн. Насаараа ногоо тарьсан хүн байхгүй юу. Ногоо тарьсаар байгаад хурууных нь хээ арилчихсан. Би Америкт сурч байхдаа аав, ээжийгээ урьсан юм. Тэгээд тэр хоёр маань  Америкийн визэнд ортол  манай ээжийн хурууны хээ гардаггүй бараг 30 минут оролдсон байдаг. Ээж маань “Яанаа уучлаарай, би насаараа хар бор ажил хийж ногоо тарьсан хүн. Миний хурууны хээ арилчихсан байна гэж бодсонгүй” гээд тайлбарлаж. Тэрнээсээ болоод миний ээж хэрэв америкийн виза гарахгүй бол хүү рүүгээ явж чадахгүй болно гээд нулимс нь цийлгэнэж байсан гэдэг.  Надад америкт ирсэн хойноо энэ тухайгаа ярьж байгаа юм. Тэрийг би хэзээ ч мартдаггүй. Хар бор ажил хийж, хүүхдийнхээ төлөө бүхнийг зориулдаг ээж ганцхан миний ээж биш. Монгол орноор дүүрэн тийм ээж нар байгаа. Тэгж хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан, шударга зөв хүмүүжүүлсэн ээж, аавын насан туршийн зүтгэл байхад хэдхэн хүн шударга бус шийдвэр гараад тэр олон зуун мянган ээж нарын насаараа хөдөлмөрлөсөн, хөдөлмөр рүү нь нулимж байгаа нь надад байж боломгүй зүйл. Би ийм юмыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Шударга бусын энэ бохир давхаргыг хуулж булгалж нураах ёстой. Түүний төлөөх  өөрчлөлтийн нэг хэсэг нь байж чадахгүй юм бол миний монголд ирсэн шалтгаан алга болж байгаа юм.

    -Залуучууд үнэхээр шатаж байна гэж тодорхой хэсэг л харж байгаа. Ихэнх нь албан тушаалд зоригсод гэж харах гээд байдаг явдал жишиг болж. Нийгмийн маань нүд тийм болчихоод байх шиг...

    -Миний бодлоор нийгэмд надтай ижилхэн бодолтой залуучууд зөндөө байгаа. Бүгдээрээ энэ улсыг муухай болгож байгаа энэ системийг ойлгодог болсон, олж хардаг болсон. Ийм шударга бус зүйлүүдийг олон өнцгөөр харсаар байгаад дотроо бачимдсан залуучууд гадуур дүүрэн байгаа.

    Тэр залуучууд юу хүсэж байна вэ. Бэлэн зэлэн хоол бариад ам руугаа хийлгэхийг, зүгээр л мөнгө өгөхийг тэд хүсэхгүй. Залуучууд зүгээр л шударгаар хөдөлмөрлөж амжилтад хүрч болдог, шударгаар хувиараа авч суралцаж боловсрол эзэмшиж болдог тийм нийгмийг байгуулахад битгий гай болооч ээ л гэж байгаа юм. Бусад улс орнууд шударга арга замаар яваад, шударга ёс суртахуунт нийгмийг бий болгож болоод байхад өнөөдөр яагаад бид болохгүй байгаа юм. Үүнийг өөрчлөхийн төлөө бид өөрсдөө тэмцэе, өөрсдөө ажиллая л гэж байгаа.

    -Дэлхий нийтээр ковидоос хамаарч эдийн засаг унасан ч эргээд сэргэлтийн бодлогуудаа эрчимтэй явуулж байна.  Гэтэл бид дотооддоо цагаан захтнуудынхаа хулгайтай тэмцэж хамаг цагаа урсгаж байна. Энэ тэмцэл зайлшгүй одоо явах ёстой тэмцэл ч нөгөө талдаа хөрөнгө оруулалтын орчноо сүйдэлж байх шиг.

    -Одоо л энэ бүхнийг цэгцэлж, цэвэрлэж авахгүй бол өөр цаг гэж байхгүй.

    -Гудамжинд гараад шударга ёсыг нэхэгчид нь ямар түвшний зүйлс ярьж байгаа билээ. Үнэхээр хэцүү. Та хувийн хэвшлийнхэнтэй уулздаг уу. Тэд өмнө нь төрийн буруу оролцооны тухай л ярьдаг байсан. Одоо бол төр хувийн хэвшилдээ бодлогын бодитой дэмжлэг үзүүлмээр байна, бид сөхөрлөө гэж байна.

    -Сонсож байгаа. Салбартаа байхдаа илүү их уулздаг байлаа. Би өөрөө төрөөс илүү хувийн секторын өнцгөөр харалгүй яах вэ. Төрийн хэт оролцоо явсаар байгаад хувийн сектортой өрсөлдөх хэмжээнд тулж очсон төдийгүй эргээд тэр нь хувийн сектороо татаж унагаад байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд хэтэрхий олон хууль, дүрэм, элдэв журам гаргаад бизнесээ  татаж унагаадаг. Тэр нь буцаад авилгал шургах боломж нөхцлийг  бий болгож байгаа юм. Чин үнэндээ хувийн сектор төр дэмжихээсээ илүү битгий гай болоочээ л гэж байгаа. Битгий хэрэггүй олон хууль дүрэм үйлдвэрлэж  гай болооч ээ, зүгээр л бид ажлаа хиймээр байна. Зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийн ажлын хийлгээд өгөөч гэж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын нэг сэргэлт нь ердөө л энэ шүү дээ. 

    -Цементийн гурав, дөрвөн төслөө л харахад авсан зээлдээ сөхрөх гэж байна шүү дээ. Гаргаж тавьсан бодлого нь эргээд боомилчихсон. Гэвч төр зүгээр л олон нийттэй нийлж нүдсэн. Улс төрийн интертаймент болгосон.

    -Би бодохдоо, төр бизнесээс илүү гарах хэрэгтэй. Хувийн хэвшилдээ зарчмыг нь тавьж өгөөд  оролцоогоо багасгах ёстой. Төр оролцохгүйгээр хүнд суртлаа алга болгоод, үзүүлдэг үйлчилгээгээ ил тод, цахим болгоод явах. Хянах механизм нь ил. Төр ч, хувийн хэвшил нь ч давах ёстойгоо давцгаая л даа.

    -Засгийн газраас явуулж байгаа таван Ш ажиллагааг та хэрхэн харж байна вэ. Жишээлбэл, шүүр ажиллагааг төрийг цомхон болгох нэрээр улам хүчгүйдүүлж байна гэж үзэх хүмүүс олон байна ?

    -Таван Ш ажиллагааг би Монгол Улсын Засгийн газар авилгал хээл хахууль, албан тушаалын олон жил бугшсан гажуудлуудтай тэмцэх хэлбэрийг илүү бүтцийн секторуудад оруулж ирж байгаа хэлбэр гэж хардаг. Миний бодлоор таван Ш ажиллагаа маш зөв хөтөлбөр. Бид нар асуудлаа шийдэхийн тулд секторуудад оруулж ирж явуулахаас өөр аргагүй. Мэдээж ажил явах тусам шүүмж явдаг. Шүүмж дагуулж байгаа нь буруу зүйл биш. Шүүмж байна гэдэг нь бас нэг талаасаа зөв явж байна гэсэн үг. Жишээлбэл, энэ системийн асуудлуудыг шийдэхийн тулд бүгдийг нь гаргаж ирж олон нийтэд ойлгуулахаас өөр аргагүй. Том асуудлыг дэлгэн тавьж байж олон нийтээрээ хамтдаа ойлголцож байгаад шийдэхээс өөр аргагүй болсон байна шүү дээ. Энэ нь мэдээж явцынхаа дунд олон нийтэд бүх зүйл болохгүй бүтэхгүй байгаа юм шиг харагдаж, бухимдал төрүүлэх нь гарцаагүй. Яагаад гэх юм бол үнэхээр бухимдал төрүүлэх зүйлс дотор нь булгилаад яваад байсан. Нэг нь энэ боловсролын зээлийн сан шүү дээ. Дэлгэсэн шалтгаан нь ердөө энэ шүү дээ. Энэ асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол болохгүй. Ганцхан одоо салбар хариуцаж байгаа сайдын ч  асуудал биш. Үеэс үед дамжин явсан систем шүү дээ. Энэ гарч ирж буй бусармаг зүйлс бүгдээрээ Л.Энх-Амгалан сайдын ганцаарангийнх нь буруу биш. Үе үеийн сайд нарын буруу үйл ажиллагааны үр дагавар юм. Олон нийтийн хүлээлт үүсгэж, одоо л энэ бүхнийг засах ёстой шүү гэх хүлээлт, дарамт үүсэх ёстой. Ийм дарамт, хүлээлтээс илүү том зүйл улс төрд байдаггүй гэж би боддог. Тийм учраас энэ системийн том асуудлуудаа шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшил надад төрж байгаа юм.

    -Хоёулаа нэг зүйл тохирох уу.  Тодорхой нэг сэдэв сонгоод цувралаар ярилцья. Илүү сонирхолтой байж болох юм. 

    -Тэгье л дээ. Би зөвшөөрч байна.

    -Баярлалаа. Ингэхэд таныг БЗС-аас зээл хүсч шалгалтад ороход тэнцсэнгүй гээд гаргасан байдаг. Гэтэл сая таныг энэ сэдвээр тэмцээд эхлэнгүүт сангийн зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. “ О.Батнайрамдал өөрөө зээлээр сураад төлөөгүй байнаа” гээд... Та өөрийн тань өмнөөс зээл авсан эзнийг олсон уу?

    -Үнэндээ энэ явдал бол миний цээжинд явсан гомдол юм. Тухайн үед тэнцсэнгүй гээд гаргахад нь үнэхээр гомдож байсан. Шударга бус, залуу үедээ ичгүүр сонжуургүй дээрэм тонуулын хандлагаар хандсан тэр гажуудсан системд биш эх орондоо гомдоод байгаа юм шиг хэцүү мэдрэмж цээжин дотор хатуулдаад байдаг юм билээ. Тэр маань л тэсэрсэн. Гэтэл би тэнцсэн байдаг. Тэгээд өөр хэн нэгэн миний өмнөөс зээл авчихсан баримт гарч ирж байх. Ямар муухай тохуурхал. Ямар эрээ цээргүй доромжлол вэ. Би заавал энэ бүхний учрыг олно. Намайг попорлоо гэнэ үү. Нялх Сэнгүм гэнэ үү хамаагүй. Үнэн хэрэгтээ энэ мэт бол ёстой 3000 дахь асуудал.

    -Таныг нялх Сэнгүм гэсэн юм уу. Тэр чинь эцгээсээ урвасан, эх орноо үгүй хийсэн хүний нэр шүү дээ. Ямар хөгжилтэй юм бэ?

    -Л.Энх-Амгалан сайд намайг нялх Сэнгүм гэсэн. Бүр гэмт хэрэгтэн гэсэн шүү дээ. Энэ санг цөлмөсөн хүмүүс бүгд өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр давуу байдлаа хууль бусаар ашигласан хүмүүс. Тэд жинхэнэ гэмт хэрэгтэн байх л даа. Энэ асуудлыг гаргаж ирж тэмцсэн, үүнээсээ болж ажлаасаа халагдаж хохирсон БЗС-ийн мэргэжилтэн асан О.Сийлэгмаа, хамтран тэмцэж байгаа сэтгүүл зүйн хамт олонд үнэхээр талархаж байна.

    -Зээл тэглүүлсэн гэх нэг ойлголт энэ дунд яваад байна. Тухайн үед төрөөс гаргаж тавьсан нэг болзол дээр суурилж ийм юм явагдсан бололтой. Үүнийг яаж авч үзэх ёстой юм?

    -БСЗ-ийн зээлийг чөлөөлөх, тэглэх үндэс байхгүй шүү дээ.

    -Эх орондоо эргэж ирээд ажилласан бол зээлээс чөлөөлөгдөнө гэсэн тэр үеийн Засгийн газрын журмыг хүмүүс сөргүүлэн тавьж байна шүү дээ?

    -Би таван жил ажиллачихсан юм чинь зээлээс чөлөөлөгдсөн гэдэг ойлголт байхгүй. 2012 онд Засгийн газрын тогтоолоор энэ журам чинь хүчингүй болчихсон.

    -Сая энэ дуулианаар Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгийн мэдээллийг дуусах өдөр нь цахим хуудсандаа оруулж байгаагаас харахад энэ ужигарсан систем мөд ховхрохгүй амь бөхтэй юм шиг?

    -Системийг өөрчилнө гэдэг цаг хугацаа бас шаардах асуудал. Мэдээллийг хаалттай, цомхон хүрээнд барих тусам өөрсөддөө давуу талаар ашиглах орон зай тэр чинээгээрээ илүү үүсдэг. Тиймээс л ил тод болгох нь хамгийн түрүүнд хийх шийдэл. Би залуустай байнга уулздаг, лекц уншдаг. Тэднээс асуухад Боловсролын зээлийн санг 20-30% нь л мэддэг. Зарлагдаж байгаа тэтгэлэг, зээл болон бусад мэдээлэл далайцтай, хүртээмжтэй оюутнууд, сурагчдад хүрдэггүй. Би өөрөө ядаж л пейжээрээ дамжуулж мэдээлэл хүргэдэг болсон.

    -Та чөлөөт цагаараа Unlock гэж подкаст хөтөлдөг. Маш олон сонирхолтой ном уншдаг. Энэ ажлыг та хоббигоороо хийдэг байх л даа. Одоо ямар шинэ бүтээл дээр ажиллаж байна?

    -Unlock подкаст бол миний хоёр найзтайгаа хамт 2017 онд эхлүүлсэн хобби төсөл. Нийт 6 жилийн хугацаанд 150 дэлхийн шилдэг номнууд уншиж дэлхийн өнцөг булан бүрт байгаа болон Монгол улсын 21 аймгаас залуус маань хамтдаа сонсож, хөгжиж ирсэн байна. Одоо миний уншиж байгаа ном Алайн Диботтоны “Амьдралын сургууль” гээд боловсролын системээс биш, амьдралын ухаанаас авах сургамжын талаар бичсэн алдарт бүтээл бий. Үүнийг уншиж залууст ярьж өгөхөөр бэлдэж байна.

    -Сүүлийн асуулт. МАН -ыг өнөөдөр шинэ залуу үеийн төлөөллүүд удирдаж байна. Намын дарга тань “Ирэх сонгуульд нэр дэвшигчид дээр үнэмлэхүй үеийн шинэчлэл хийнэ” гэж зарласан. Үнэхээр ингэж чадах уу. Та юу гэж бодож байна?

    -Чадах ёстой. Шинэ үе гэхээр насны ангилал гэж харах нь өнгөц. Илүү үйл ажиллагаа, арга барил, харах өнцөг болон боловсролын ялгаа гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь шинэчлэл, шударга ёс, шинэ үеийг хүссэн олон нийтийн хүлээлт өндөр байна. Үүнтэй ирэх сонгуулийн өнгийг нийцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

    Ийм гоё чөлөөтэй, тодорхой, хүчтэй залуус гарч ирж байна. Тэдэнтэй уулзах дандаа сайхан байдаг. Эрчимлэг, амьдралд итгэх итгэл сэргээдэг болохоор тэр биз.

    Бид залуусаа түлхэж, элдэв нэр хоч өгч, хардаж сэрдсэн хандлагаар шахмааргүй байна. Мэдээж тэдний дотор залуу дүртэй коммунист дотортой болчихсон, хэдийнэ хуучин механизмынхаа эрэг шураг болчихсон “Дүр” ч олон.

    Харин О.Батнайрамдал бол амьдрал, хүсэл мөрөөдөл нь улс төрөөс, ямар нэгэн дарга болж шигдэхээс шалтгаалахгүй болчихсон хүчтэй залуусын төлөөлөл.

Сэтгэгдлүүд : 13

  • Зочин

    Цэнхэр залуу гэсэн байхаа

  • Зочин

    Схемчин залуу байна лээ дээ. Боловсролоор ялгарч чадаж л байна ш дээ.

  • OrderMedi

    buy prescription drugs online legally: <a href=" https://ordermedicationonline.pro/# ">canada pharmacies</a> canadian pharmacies reviews canadian overnight pharmacy https://ordermedicationonline.pro/ online pharmacies in canada

  • Indiaph

    canadian pharmacy india: <a href=" https://indiapharmacy.site/# ">india online pharmacy</a> legitimate online pharmacies india india pharmacy mail order https://indiapharmacy.site/ india pharmacy mail order

  • Indiaph

    mail order pharmacy india: <a href=" https://indiapharmacy.site/# ">indian pharmacies safe</a> pharmacy website india online pharmacy india https://indiapharmacy.site/ reputable indian pharmacies

  • Indiaph

    indianpharmacy com: <a href=" https://indiapharmacy.site/# ">indian pharmacy online</a> best india pharmacy indian pharmacy online https://indiapharmacy.site/ india online pharmacy

  • Indiaph

    best india pharmacy: <a href=" https://indiapharmacy.site/# ">india online pharmacy</a> india pharmacy mail order india pharmacy https://indiapharmacy.site/ legitimate online pharmacies india

  • Clomidi

    how to get clomid no prescription: <a href=" https://clomid.club/# ">cheap clomid pills</a> can you get clomid pills can you buy generic clomid for sale https://clomid.club/ clomid without rx

  • Wellburin

    where can i buy wellbutrin online - <a href=" https://wellbutrin.rest/# ">purchase wellbutrin xl</a> can you buy wellbutrin online order wellbutrin sr online https://wellbutrin.rest/ best generic wellbutrin 2017

  • Clomidi

    clomid sale: <a href=" https://clomid.club/# ">can i buy generic clomid without rx</a> where buy generic clomid price buying generic clomid no prescription https://clomid.club/ where to get generic clomid without prescription

  • Clomidi

    where can i get cheap clomid for sale: <a href=" https://clomid.club/# ">can you buy clomid now</a> clomid order how to get generic clomid for sale https://clomid.club/ can you buy clomid now

  • Wellburin

    wellbutrin generic cost - <a href=" https://wellbutrin.rest/# ">wellbutrin xl 300mg</a> wellbutrin 65mg wellbutrin canada https://wellbutrin.rest/ where can i get wellbutrin over the counter

  • Wellburin

    wellbutrin 300 mg - <a href=" https://wellbutrin.rest/# ">wellbutrin cost</a> can you buy wellbutrin without a prescription usa wellbutrin australia cost https://wellbutrin.rest/ brand name wellbutrin cost

Сэтгэгдэл оруулах

урлан