Ж.Сүхбаатар гишүүн эмэгтэйчүүдийн квотыг дэмжих лобби бүлгийг ахлахаар болжээ

    Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

    Тус хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь болгох агуулга туссан. Энэ тал дээр УИХ-ын гишүүд өөр, өөр байр суурьтай байна.

    Тэгвэл жендерийн тэгш байдлыг хангах буюу эмэгтэй нэр дэвшигчдэд квот зааж өгөхийг дэмжсэн лобби бүлгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлахаар болсон байна

    Ж.Сүхбаатар гишүүн өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Өнгөрсөн оны есдүгээр сард Жендерийн үндэсний хорооны Бодлогын зөвлөл хуралдсан. Улмаар сонгуульд нэр дэвшигчдийн квотын асуудал зэрэг асуудлыг хөндсөн байна. Зөвлөлийн гишүүд ийн ярилцаж, "Жендерийн лобби бүлэг" байгуулж, надаар ахлуулахаар болжээ.

    Сонгуулийн тухай хуульд "Монголын нийт ард түмний үзэл санаа тусах ёстой. Тэр тусмаа жендерийн тэгш эрхийг хангах нь ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. 10 жилийн дараа эрэгтэйчүүдийн асуудал болж хувирна" гэж заажээ.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан