Бид замын бус сэтгэлгээний түгжрэлд орсон болохыг сайд дурдав

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар мэдээлэл сонслоо.

    Энэ үеэр  Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Түгжрэлийг бууруулах тал дээр иргэдийн сэтгэлгээ, албан тушаалтнуудын ажлын хандлагыг соён гэгээрүүлэх, өөрчлөлт оруулахад нь анхаарч ажиллаж байна. Сэтгэлгээний түгжрэл илүү байна. Дүрэм журмын түгжрэл илүү байна. Нэг хотхонд хамт амьдарч байж хоорондоо харилцан хамтран ажиллаж чадахгүй байна. Соён гэгээрүүлэх чиглэлээр мэдэгдэхүйц ажлуудыг хийнэ" гэв. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан