Солонгос гаралтай Оросын дуучин Виктор Цой амьдран ахуй тэдгээр хормуудад өдгөө ч хит хэвээрээ олон дууг бүтээж, хамтлагийн хамтаар есөн цомог, дан хөгжмийн долоон найруулга бичсэнээс гадна модон сийлбэр, уран зураг гээд чамгүй өв үлдээжээ. Үүнээс гадна тэрээр хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглосон юм.

Цойгийн дууны шүлгүүдэд бадаглал зүйгээс илүүтэй агуулга, үзэл санаа чухал гэдэг нь тод томруун харагдана. Тиймдээ ч хөгжмөөс нь салгаад харвал яруу найргийн шинж чанартай. Учир нь яруу найраг өөрийн гэсэн үзэл санаатай байдаг. Энэ нь түүний “Сүүлчийн баатар”, “Наран хэмээгч од”, “Аминдаа арчтай яв” зэрэг шүлгүүдээс тодорхой харагдана.

Мэдээж зөвхөн өөрийн дотоод орон зайгаар хэмжигдэх ертөнцийн элс, цас, бороо, салхинаас шүүрдэж аваад үг болгон хувиргасан, зөвхөн Цойгийн мэдрэмжид хамаатай шүлгүүд ч цөөнгүй бий.

2018 онд оросын өнөө цагийн сюралист киноны мастер Кирилл Серебреников “Зун” хэмээх бүтээл найруулж олны хүртээл болгосон бөгөөд Цойгийн дүрд солонгосын жүжигчин Тео Ю тоглосон байдаг. Тус кино нь Цойгийн найз нөхөд болох Майк Науменко, Александр Рыбин болоод эхнэр Натальягийн талаар өгүүлнэ. Уг бүтээлд Цой туслах дүр мэтээр гарсан ч түүний бичсэн “Романс” өгүүллэгийн зарим хаос шинжтэй харьцуулан дүгнэвэл зарим талаараа нийгэмтэй зөрчилдөх сэтгэл зүйн тод шинжүүд тусгагдсан мэт санагдана.

Уг номыг нэрлэсэн “Үггүй дуу” шүлэг нь аливаа юм бүхэн өөрийн цаг хугацаатай хийгээд ямагт амсхийх завгүй үргэлжлэх энэ урт удаан үл үзэгдэх урсгалд хүмүүс өөр өөрийн оршихуйд хүлэгдэн буй тухай өгүүлдэг. Ерөөс бүхнийг өөрчилмөөр санагдах, ямар нэгэн хүсэл тэмүүлэл дотроос нь оргилохыг мэдэрнэ. Үүнийгээ тэр бусдад асуулт хэлбэрээр дайж ахин нар мандаж, амьдрал түүнийг тэмцэлд уриалж байгааг хэрхэн мэдэрч буйгаа илэрхийлэн гаргажээ. Зарим хүмүүс Цойгийн дууны шүлгүүд зөн совингийн шинжтэйгээс гадна өөрийн үхлийн урдаас тааж мэдэрсэн ч гэдэг. Тэгвэл үүнд нүүгэлтэн давших орчлонгийн хүрдийг эд эсээрээ мэдрэн зогсох түүний “Үггүй дуу” шүлэг хариулт болох магадлалтай.

“...Цонхон цаана ахиад л гэгээн өдөр.
Цохолж намайг тулаанд дуудна.
Нүгэлт орчлон нүүгэлтэн давшихыг,
Нүдээ аниад, буй биеэрээ мэдэрнэ, би”. (Виктор Цой “Үггүй дуу”)

Юм бүхэнд өөрийн цаг хугацаа буй. Тэрхүү шинж, цаг хугацааны гэгээн тунгалаг хөшиг хэзээд үл үгүйрэх агаад сэтгэлийн дотоодод хөндүүр аргасан ч гэлээ ямагт алс тийш урин дуудах буюу. Амьдрал ямагт ч тэмцэл дагуулдаг. Цой өдөр бүр л өөрийг нь цохолж ирсэн тулаанд дуудагдан орж байв. Тийнхүү амьдралын агшин бүрийг “нүдээ аниад, буй биеэрээ” мэдрэн зогсох ажээ.

Цойг нас барсны хойно түүний тоглодог байсан “Камчатка” клуб шүтэн бишрэгчдийнх нь цэцэг, дурсгалд нь зориулсан элдэв зүйлсээр дүүрсэн гэдэг. Хожим хүмүүс тэдгээр дурсгалын зүйлсийг хулгайлах болсноор хүн оруулахыг хориглосон юм. Үүнтэй адилаар Цой ч мөн өөрийн дотоод ертөнцөд бусдыг нэвтрэхэд тийм ч таатай бус байсан нь илт. Учир нь тэр нийтэд гарах дургүй, тэр бүр ярилцлага өгсөн нь ховор.

Өрнийн соёлд шимтдэг, эрх чөлөөт амьдралын тугийг эрхэмлэгч шинэ цагийнхний од. Мөрөө шүргэсэн урт хар үс, амандаа янжуур зуусан ихэмсэг төрх, хиппи амьдрал, Улаанбаатарын уйлагнасан тэнгэрээс бороон дусал мөр онож буух өдрүүдэд л сонсож суумаар дуунууд гээд түүнийг тодорхойлж болмоор үгс цааш хөвөрнө. Эсвээс зөвхөн эдгээр үгс л хангалттай байх биз. Ямартаа ч түүнийг амьдран байх, уран бүтээлээ туурвиж асан цаг үеүдэд нэрийг нь мэддэггүй рок хөгжмийн сонсогч байгаагүй гэдэг. Ингээд уншигчдад Виктор Цойн “Үггүй дуу” номын онцлох шүлгүүдээс хүргэж байна.

ДОМОГ

Хоолой ам бачуурна, хар тэнхээгээрээ орилох сон.
Хашхирна уу, байна уу, хамаа алга, явах цаг боллоо.
Өвсөнд сэлмээ арчаад өндийхдөө ганхсан дайчдыг
Өнө хожим хэн нэгэн мөд мартаж чадахгүй.

Хар тал дээр хэрээнүүд гуагчин далавчаа яаж дэвлээ.
Хурмаст яаж хөхөрлөө, дараа нь хэлээ яаж тас хазлаа.
Амьд үлдсэн дайчны гар яаж чичирлээ.
Эрин зуун гэнэтхэн эгшин хоромд яаж хувирлаа.
Нар дүрэлзэн буй чандрын гал шиг улайсан яаж жаргалаа,
Одод үүлний цаанаас чоно шиг ярзайн яаж түглээ,
Гараа алдлан нөхчигсөд гүн шөнөд яаж уусан шингэлээ.
Золоор мэнд үлдсэн нь зүүрмэглэх ч тэнхэлгүй яаж хөсөр уналаа.

Амьдрал гэдэг чинь зүгээр л үг.
Зөвхөн хайр л үнэн, зөвхөн үхэл л үнэн.
Хөөе, тэгвэл хамаг амьтан унтчихвал,
хэн дуулах юм бэ?
Хайрлахын тулд хүлээх хэрэгтэй.
Үхэхийн тулд амьдрах хэрэгтэй.

БҮСГҮЙ ЧИНЬ ӨВДСӨН ҮЕД

Өдөр шиг л өдөр, зөвхөн чи яагаад ч юм гунигтай.
Энд бүгд дуулж байхад зөвхөн чи чимээгүй сууна.
Хоол идэх ч хүсэлгүй, кино ший ч сонирхохгүй.
Хүнсний дэлгүүр орж дарс авахаар гарна.

Нар ээж, өвс ногоо өндийнө, гэвч
Энэ бүхэн чамд хамаагүй.
Бүсгүй чинь өвдсөн үед,
Өвдсөн үед,
Бүх л юм нэг л биш,
бүх юм утгагүй.

Уулын цэнгэг булаг ширгэсэн мэт,
Унж дорой чи хүнсний дэлгүүр лүү сажилна.
Бүсгүй чинь хаана ч юм хэвтэж,
бал долоож, аспирин ууна.
Харин чи үдэшлэгт ганцаараа явна.

Нар ээж, өвс ногоо өндийнө, гэвч
Энэ бүхэн чамд хамаагүй.
Бүсгүй чинь өвдсөн үед,
Үдэшлэг дээр чи ганцаараа.
Бүсгүй чинь өвдсөн үед,
Бүх л юм нэг л биш,
бүх юм утгагүй.

ХАНГАЛТТАЙ ЦАГ ХУГАЦАА, ХАРИН МӨНГӨ АЛГА

Өглөөнөөс хойш бороо оров, орж л байсан,
орж байна, орно.
Халаас минь хов хоосон, харвал цаг зургаа.
Тамхи ч алга, гал ч алга,
Танил цонхноо гэрэл ч алга.

Хангалттай цаг хугацаа, харин мөнгө алга,
Ханьсаж зочлох газар ч алга.

Хаашаа ч юм бүгд гэнэтхэн харагдах бараагүй
арилж.
Харин би яагаад ч юм хачин эргүүлэгт орчхож.
Уух юм сан, идэх юм сан.
Уужирч хаа нэгтээ жаахан амсхийж суух юм сан.

Хангалттай цаг хугацаа , харин мөнгө алга,
Ханьсаж зочлох газар ч алга.

ХАЙРЦАГ ТАМХИ

Хүний цонхоор харийн тэнгэр ширтэн сууна.
Танил од ганцыг ч олж харсангүй.
Бүхий л замаар нааш, цааш холхив,
Эргэж хараад мөрөө ялгаж таньсангүй.

Дахилт:
Гэвч, халаасанд хайрцаг тамхи байгаа цагт,
Хамаг юм өнөөдөр өнгөрчхөөгүй гэсэн үг.
Мөд хөөрөхдөө зөвхөн сүүдрээ л газарт орхих
Мөнгөлөг далавчит онгоцонд суух тийз.

Хэн ч гэмгүй атал гэмтэн болохыг хүсэхгүй,
Хэн ч улаан гараараа халуун галтай тулахыг
хүсэхгүй,
Хөгжимгүйгээр энэ орчлонд үхэх олиггүй,
Хөгжимгүйгээр эгнэгт арилна гэдэг хүсэшгүй.

Дахилт:
Гэвч, халаасанд хайрцаг тамхи байгаа цагт,
Хамаг юм өнөөдөр өнгөрчхөөгүй гэсэн үг.
Мөд хөөрөхдөө зөвхөн сүүдрээ л газарт орхих
Мөнгөлөг далавчит онгоцонд суух тийз.

Орчуулсан | П.Энхтуяа

Сэтгэгдлүүд : 11

• Espanae

farmacia online: farmacia online internacional farmacias online seguras en españa farmacia envíos internacionales https://farmaciabarata.pro/# - farmacia online barata

• Espanae

farmacia online: farmacias online seguras en españa farmacia envíos internacionales farmacia barata https://farmaciabarata.pro/# - farmacia 24h

• PharmacieEn

Pharmacie en ligne sans ordonnance: acheter médicaments à l'étranger Pharmacie en ligne livraison 24h Pharmacie en ligne France https://pharmacieenligne.icu/# - pharmacie en ligne

• Farmacia

farmacia envíos internacionales: farmacias online seguras en españa farmacia barata farmacias online baratas https://farmaciabarata.pro/# - farmacias baratas online envío gratis

• Farmacia

farmacia online: farmacia online farmacia online internacional farmacia online madrid https://farmaciabarata.pro/# - farmacia online internacional

• Pharmacie

Pharmacie en ligne livraison 24h: acheter médicaments à l'étranger pharmacie en ligne pharmacie en ligne https://pharmacieenligne.icu/# - Pharmacie en ligne pas cher

• Pharmacie

pharmacie en ligne: Pharmacies en ligne certifiées Pharmacie en ligne livraison gratuite Pharmacies en ligne certifiées https://pharmacieenligne.icu/# - Pharmacie en ligne pas cher

• Farmacia

acquisto farmaci con ricetta: farmaci senza ricetta elenco farmacia online miglior prezzo farmacia online https://farmaciaonline.men/# comprare farmaci online con ricetta

• Farmacia

acquisto farmaci con ricetta: farmacia online migliore farmacie online sicure farmacia online miglior prezzo https://farmaciaonline.men/# farmacia online migliore

• DePharma

versandapotheke: online-apotheken online apotheke preisvergleich internet apotheke https://onlineapotheke.tech/# - internet apotheke

• DePharma

online apotheke preisvergleich: internet apotheke internet apotheke versandapotheke versandkostenfrei https://onlineapotheke.tech/# - online apotheke versandkostenfrei

Сэтгэгдэл оруулах

урлан