СТИВЕН ЧУ: ТЕХНОЛОГИЙН ХУВЬД МОНГОЛД САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

    БНСУ-ын “Бан Ги Мүн” сан болон Стэнфордын их сургуулиас хамтран зохион байгуулдаг энэ удаагийн олон улсын чуулга уулзалт “Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

    Эрчим хүчний асуудалд дэлхийн олон улс гүрэн анхаарал хандуулж, тодорхой хувийн хөрөнгө оруулалт хийж, хамтын үйл ажиллагаа дээр төвлөрч, илүү хурдтай арга хэмжээ авах цаг хэдийн болсон гэдгийг сануулсаар буй билээ.

    Ингээд тус чуулга уулзалтын онцлох зочдын нэг Нобелийн шагналт, Стэнфордын их сургуулийн доктор Стивен Чугийн яриаг хүргэж байна.

    -Монгол Улс шиг эрчим хүчний хомсдолтой улсад энэ удаагийн сэдэв ихээхэн анхаарал татаж байна. Цэвэр эрчим хүч, аюулгүй байдал талаас нь манайд зөвлөх авч хэрэгжүүлж болох ямар боломжууд байна вэ?

    -Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ нь нүүрсэнд суурилсан байдаг гэж сонссон.

    -Тийм ээ...

    -Тэгвэл цэвэр болон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломж бий. Технологийн хувьд салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ингэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах, санхүүжилттай холбоотой асуудлыг хямд өртгөөр шийдэх нь зөв. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үүсвэр энергийг хадгалах цэнэг хураагуурыг ашигласнаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэх боломж бүрэн дүүрэн бий болов уу гэж харж байна.

    -Технологи болоод эдийн засгийн асуудал дээр өөр ямар шийдвэрлэх гарцууд бий бол?

    -Хэрэв Монголд усан цахилгаан станц байдаг болон тэдгээрийн технологид ашигладаг насосон хураагуураар дамжуулж салхины илүүдэл энергийг хадгалж үлдэх нь тун өндөр үр дүнтэй. Уг нь арга нь эрчим хүчний хувьд 95 хувийн эрчим хүчийг хадгалах боломжтой байдаг. Үүнээс гадна устөрөгчийн эрчим хүчнээс хэд дахин илүү гэсэн үг.

    -Тэгэхээр салхи болоод усан цахилгаан станцын аль аль байвал эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх боломж өндөр байх нь ээ...

    -Тийм. Нүүрсэнд суурилсан эрчим хүчний хувьд нүүрс шатаах, үйл явц дундаас ялгарах хүчиллэг бодиснуудыг агаарын орчинд хураахгүйгээр шүүх шаардлагатай.

    -Цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станцын талаар байр сууриа илэрхийлнэ үү?

    -Цөмийн эрчим хүч, цөмийн хаягдлыг хүний гараар бүтээгдсэн аргачлалаар нөөцлах бус гео-агуулах багтаамжид хадгалах бүрэн боломжтой. Өмнө нь цөмийн хаягдлыг газар доор хонгил барьж уг хэвээр байлгах гэх мэтчилэн аргачлалуудыг хэлэлцдэг байсан. Тэгвэл өдгөө үүнийг гео хэмжээнд хийх чадах бололцоотой болсон. Жишээ нь газрын тосны олборлолттой адил технологийг ашиглан нэгээс гурав хүртэлх километр өргөнтэй нүх ухаж, газар доорх чулуулгын давхаргад хийж болно. Энэ нь мэдээжийн хэрэг ундны уснаас хол байх юм. Уг технологийг ашиглах зөвшөөрөл Америк болон Европд дэлгэрээд буй. Ер нь асуудал байгаа үед шийдэл нь ч мөн байдаг. Тус технологийг Монголд ч ашиглах боломжтой.

    -Эрчим хүчний хөтөлбөрийн ололтыг дүгнэх хамгийн тод жишээ юу байна вэ?

    -Обамагийн засаг захиргааны үед урт хугацааны баталгаатай хөтөлбөр нь цэвэр эрчим хүчний салбарт хүрсэн. Улс төр уг хөтөлбөрийг үзэн яддаг байсан ч урт хугацаандаа энэ хөтөлбөр "Tesla"-г аварсан шүү дээ.

Сэтгэгдлүүд : 3

  • Ivermeco

    ivermectin 10 ml: <a href=" https://ivermectin.today/# ">ivermectin eye drops</a> ivermectin canada ivermectin 1 cream 45gm https://ivermectin.today/# stromectol pills

  • IverStrom

    stromectol 3 mg tablets price: <a href=" https://ivermectin.today/# ">buy stromectol uk</a> stromectol generic name cost of ivermectin lotion https://ivermectin.today/# ivermectin over the counter canada

  • PharmInter

    canada pharmacies online - <a href=" https://interpharm.pro/# ">canadian international pharmacy</a> can i buy prescription drugs in canada canada world pharmacy: https://internationalpharmacy.icu/# - buy drugs online canada

Сэтгэгдэл оруулах

урлан