“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалт эхэллээ

     

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар 2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

    Өнгөрсөн жил БНСУ-д зохион байгуулагдсан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт нь "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах болон залуу үеийнхний оролцоо" хэмээх агуулгын хүрээнд зохион байгуулагдсан юм. Үүнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцож байсан билээ. 

    Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилгын тавдугаар зорилгод тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, "Бан Ги Мүн" сан, БНСУ-ын "Эва" эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг энэ оны өнгөрсөн зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм.

    “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын Нэгдүгээр хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож, үг хэлэх юм. Энэ өдөр өрнөх Хэлэлцүүлгүүд нь "Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал", "Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал", "Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих", "Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа" зэрэг сэдвийн дор болно.

     

    "Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" нь НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүрэх үйл явцыг хурдасгахад Стэнфордын их сургууль болон Ази, Номхон далайн бүс нутгийн нийгмийн шинжлэх ухааны судлаач, эрдэмтэд, бодлого боловсруулагчид хамтран шинэ судалгаа, бодлогын түншлэлийг бий болгох зорилготой юм. 

Сэтгэгдлүүд : 3

  • IverStrom

    ivermectin rx: <a href=" https://ivermectin.today/# ">stromectol otc</a> stromectol coronavirus ivermectin 4000 mcg https://ivermectin.today/# ivermectin 6

  • IverStrom

    ivermectin price comparison: <a href=" https://ivermectin.today/# ">ivermectin cream cost</a> ivermectin 10 ml ivermectin 5 mg https://ivermectin.today/# ivermectin 8000

  • IverStrom

    ivermectin canada: <a href=" https://ivermectin.today/# ">buy ivermectin pills</a> ivermectin usa ivermectin 90 mg https://ivermectin.today/# stromectol buy uk

Сэтгэгдэл оруулах

урлан