Б:Өлзийсайхан: Арван жилд ангийн охидууд төрсөн өдрийг маань тэмдэглэж өгдөг байсан

Гэгээн хайрын буюу валентины өдөр төрсөн бөх бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат цэргийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ  Б.Өлзийсайхан юм. Тэрбээр улсын цолонд тун ойрхон бөгөөд  уран хурц барилдаанаараа үзэгч түмний сонирхлыг татдаг бөхчүүдийн нэг юм.

-Өнөөдөр “Гэгээн хайрын өдөр буюу валентины өдөр тохиож байна. Та энэ өдөр төрсөн бөхчүүдийн нэг. Та яг хаана төрсөн бэ?

-Би Улаанбаатар хотод, эх нялхсын эмнэлэгт 1993 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр төрсөн.  Би хоёр хүүхэдтэй айлын бага нь.  Миний багад төрсөн өдрөөр ээж, аав маань дуртай амттанг маань авч өгч бэлэглэдэг байлаа.

-Гэр бүлээс гадна ангийн найзууд нь төрсөн өдрийг нь яаж тэмдэглэдэг байсан бэ?

-Арван жилд байхад манай ангийн охидууд тэмдэглэж өгдөг байсан. Манай хичээл өдөр ордог байсан тул дэлгүүрээс чихэр печень зэрэг амттан авчирдаг байсан. Одоо гэр бүлтэй болчихсон тул миний төрсөн өдрийг  гэр бүлээрээ тэмдэглэдэг. Нөгөө ангийн хүүхдүүд, өөрийн ангийн хүүхдүүдээс захиа авдаг байсан.

-Ангийн найзуудаасаа захиа авч байсан хүү хэзээнээс эхэлж барилдах болов доо?

-2005 онд 12 наснаасаа эхэлж  барилдаж эхлэсэн дээ. Анх чөлөөт бөхийн төрлөөр хичээллэж эхлэсэн.   Учир нь манай ах чөлөөт бөхөөр барилдсан. Ахыгаа дагаж барилдаж эхлэсэн. Хүүхэд байхаас  бөх болоход их дэмжсэн хүмүүс маань  аав ээж, ах маань. Чөлөөтөөр барилдсан цагаасаа эхэлж чамгүй амжилт гаргасан.

-Чөлөөт бөхийн бөхөөр барилдаад гаргасан амжилтуудаа ярьвал?

-Би багаасаа чөлөөт бөхөөр хичээллэж 2013 оноос эхлэн чөлөөтийн улсын аваргын тэмцээнд 11 жил оролцсон. Мөн олон улсын тэмцээн уралдаануудад ч амжилттай оролцсон. Тухайлбал И.Яригенийн Гранпри бага дэлхийн аваргаас хүрэл медаль, мөн Буриадын ерөнхийлөгчийн цомын хошой хүрэл медаль хүртсэн. Үүнээс  гадна  чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээнд  оролцох бүртээ медаль хүртдэг байлаа.Аваргын төлөө гурав барилдаж гурав ялагдаж гурван мөнгөн медаль хүртэж байсан.  Дандаа хожиж яваад л яг хожигдчихдог байсан. Маш харамсалтай санагддаг байлаа.  Мөн үүнээс гадна дөрөв таван хүрэл медальтай.Харин өнгөрсөн жил чөлөөт бөхийн 97 кг жинд барилдаад алтан медаль хүртсэн. Маш сайхан их баярласан даа.

-Тамирчин хүний амжилтын нууц нь сайн бэлтгэл хийх, өөрийнхөө өмнө том зорилго тавих. Нэг үгээр хэлбэл залуу насаа зоригтойгоор золиослохыг хэлэх байх. Танд энэ бүхнээс шантрах зүйл гарч байв уу?

- Бөх болох хэцүү.  Маш олон зүйл өөрөөс тань шалтгаална. Сайн бөх болохын тулд  сайн бэлтгэл хийж, биеэ сайхан авч явах,биеэ бэртээхгүй байх, зөв хоололт бүх юмнаас л хамаарч байгаа юм. Хамгийн гол зүйл нь  биеэ л бэртээхгүй л байх хэрэгтэй. Сэтгэл зүй өндөр байх хэрэгтэй.  Сайн бөх болохын тулд бэлтгэлээ огт  таслахгүй байх хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Барилдаандаа тууштай барилдах хэрэгтэй.  Нэг жишээ ярихад намайг анх  чөлөөт барилдаж байхад Ц.Баярсайхан багш  дөрвөн цагаас шигшээ багийн бэлтгэл хоёр цаг хийгээд, зургаан цаг гэж тараад шууд цаашаа үргэлжлүүлээд 2,3 цаг бэлтгэл хийдэг байсан.Бараг таван цаг шахуу бэлтгэл хийдэг байлаа. Ингэж бэлтгэл хийгээд дуусахад оройн 9 цаг өнгөрөөгөөд тарж байгаа юм. Биднийг бэлтгэлээ тарахад аль хэдийн автобус зогсчихсон байдаг байсан.  Манайх Улиастайд тул спортын ордонгоос гэр лүүгээ Улиастай явна.  Заримдаа автобус зогссон үед офицер хүртэл алхана. Тэндээсээ цаашаа Улиастай таксинд сууна. Харьсаар байтал шөнийн нэг, хоёр болно. Тийм тэвчээр хатуужлыг давж байж л бөх болно.Тэр бэлтгэлээс гэхэд л 5,6 кг хасна. Хөлс их гарна. Шөнөжин шөрмөс татна. Шөнө унтаж чадахгүй. Тухайн үед хэцүү л санагддаг байсан гэсэн ч энэ бүхнээс огт шантраагүй. Тиймээс өнөөдөр амжилттай явж байгаа байх. Олон жил бэлтгэл хийчихээд үр шимийг нь үзэхгүй шантраад гарч байгаа хүмүүс харамсмаар санагддаг. Цолоо ахиулах юман дээрээ орхичиож байгаа залуус орхиж байгааг харах харамсалтай.

Ингэж бэлтгэл хийгээд ирэхээр тамирчин хүнд сэтгэл суугаад ирдэг үү?

-Өө тэгэлүй яахав. Тийм олон жилийн бэлтгэл хийгээд ирэхээр тамирчин хүнд сэтгэл сууна. Тэр хүний цолтой барилдах биш, биетэй нь барилдаж байгаа болохоор цолыг нь бодолгүй чөлөөтэй тайван барилдах хэрэгтэй гэж боддог. Ямар ч илүү цолтоноос айж эмээхгүй барилдана. Адилхан бэлтгэл хийсэн арай илүү би бэлтгэл хийсэн байлгүй дээ гэж бас бодно. Тэнцүүхэн бэлтгэл хийсэн хүнтэй бол аль алинийгаа шалгах юм байна гэж бодно.Өрсөлдөгч бөхийнхөө биетэй барилдахаас биш цолтой нь барилдана гэсэн юм байхгүй шүү  дээ.

-Дэлхийн дэвжээнд барилдах үндэсний бөхөөр барилдах хоёрын ялгаа нь юу байдаг вэ?

Чөлөөтөөр дэлхийн дэвжээнд барилдах, үндэсний бөхийн дэвжээнд барилдах ялгаатайл даа. Олон улсын том том бөхчүүдтэй барилдана. Чансаа өндөртэй. Чөлөөтөөр барилдах чанга л даа.Зургаахан минутанд бүх амьдрал шийдэгдэнэ. Үндэсний бөхөөс илүү чөлөөт нь амжилтанд хүрэх хэцүү,хүнд. Олон жил хичээллэж байж амжилтанд хүрнэ. Харин үндэсний бөх  бол барьцтай барилдаан хийнэ. Чөлөөтөөр барилдаад сурчихсан болохоор анх үндэсний бөхөөр  барилдахад хүндрэлтэй байсан тал бий.

-Та бол аймгийн харцага цолтой байхдаа улсын аварга арслангуудтай голдуу оноолтоор таардаг. Том цолтонгуудын “ чангахан” учраа нь  та байсан. Харин өнгөрсөн зуны   Говь- Алтайн цол олгох  наадамд  улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд улсын цолтонгуудаар тав давж аймгийн цолтонгуудаас ганцаараа зургаагийн даваанд босож барилдсан. Энэ наадмынхаа талаар ярьвал?

-Говь-Алтайн наадамд цол олгоно гэсэн учир очиж барилдсан . Учир нь манай өвөө эмээгийн нутаг л даа.Тус наадамд улс аймгийн цолтой 256 бөх очиж барилдсан. Тухайн үед аймгийн засаг дарга Амгаланбаатар  “чансаатай нь гарч ирнэ биз”гэж байсан. Тийм учир цолоо нэмэх зорилготой барилдсан. Нэгийн даваанаас тавын даваа хүртэл улсын аварга, улсын начин,улсын заануудыг давж гарч ирсэн. Тус наадамд нь аймгийн цолтой ганцхан бөх тав давсан нь би байсан л даа.Зургаагийн даваанд  улсын заан Д. Анартай барилдах гээд өртөл тайлбарлагч нь “цол олгохоо болилоо” гээд л зарласан. Түүнийг сонсоод хамаг санасан бодсон юм нурах шиг л болсон л доо. Шууд сэтгэл зүйд нөлөөлсөн. Тэгэхдээ өвөө эмээгийн минь нутаг намайг харсан. Сайн сайн бөхчүүдээр тав давсандаа баяртай байдаг.

-Үүний дараа Даншиг наадам хүрээ цам наадамд зодоглож барилдсан билүү?

Үүний дөрөв хоногийн дараа Даншиг наадамд буриад бөхийн төрөлд зодоглоод түрүүлсэн. Түүний дараа цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цолыг хүртсэн. Үүнээс өмнө аймгийн харцага  дөрвөн жил болсон шантрах үе байсан. Дандаа тавын даваанд унаад байсан. Наадмууын. Аймгийн наадмуудад барилдахад хэцүү ш дээ. Өөрийнхөө аймгийн наадамд л очиж барилдахгүй бол гадных гээд оруулахгүй байх тохиолдол байдаг  байлаа.

-Цэргийн наадамд түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

Цэргийн наадамд дээшээ үзэж цолоо ахиулъя гэсэн бодолтой байсан.  Тус наадамд 256 бөх барилдсан. Арслан цолны төлөө олон жил явчихсан болохоор “түрүүлнэ” гэдэг бодлоо дотроо хийчихсэн байсан.Тухайн наадамд их тайван байсан даваанаас давааны хооронд огт нервтээгүй. Харин зургаа долоогийн даваанд тунасан чанга байсан.  Аймгийн заан Б.Баянсүхтэй таараад барилдахад жаахан чанга байсан. Өмнө жил нь Өвөрхангайн наадамд тавын даваанд уначихсан байсан болохоор .

-Шинэ цолондоо хэр дасаж байна даа?

Шинэ цолондоо дасаж байгаа. Цэргийн арслан цолтой хүртсэнээсээ хойш хоёр удаа шөвгөрсөн.  Харин арслан цол аваад ам  авч  л сурч байна даа. Урьд нь бол голдуу тунадаг байсан.Тунах гоё.Ам авах чинь чанга юм билээ.Адилхан хүч бяр тэнцүү залуучуудаас амлаад барилдана гэдэг чанга. Тунах чинь гоё.  Хамгийн сайнтай нь тунана.Ам авчихаад уначихвал хэцүү.Харин тунаад унасан ч амар. Учир нь шилдэгийн шилдэгүүд нь л тунаж байгаа. Урьд нь бол аймгийн харцага цолтой байхдаа аймаг цэрэг, улс аймгийн  цолтой бөхчүүдийн барилдаануудад аль алинд нь зөндөө тунасан. 2021 оноос хойш  гэхэд аймгийн харцага цолтойгоо аймаг цэрэгт шөвгийн дөрөвт үлдсэн юм байна. Улс аймагт гурав шөвгөрсөн.

-Та цаашдаа улсын ямар цол авна гэж боддог вэ?

-Аварга болно гэж боддог. Сэтгэлзүйгээ "хол" тавьж байж улсын  заан  цол дээр очно гэж боддог. Намайг дэмждэг ар гэр хань ижил, аав ээж, Нутгийн буян групп ХХК, цэргийн 150-р ангийн  хамт олондоо баярлаж явдаг даа.

Сэтгэгдлүүд : 8

• LisinoRx

order lisinopril 10 mg lisinopril online canadian pharmacy price for 5 mg lisinopril purchase lisinopril 40 mg https://lisinopril.top/ lisinopril average cost

• LisinoRx

zestril 5 mg tablet lisinopril 12.5 mg price rx 535 lisinopril 40 mg lisinopril 10 mg online https://lisinopril.top/ lisinopril without an rx

• LasixRx

lasix for sale lasix side effects lasix side effects lasix dosage https://furosemide.guru/ lasix furosemide

• LasixRx

lasix 100 mg tablet lasix tablet buy lasix online furosemide 40 mg https://furosemide.guru/ furosemide 100 mg

• LasixBj

lasix 100 mg lasix medication lasix uses lasix 100mg https://furosemide.guru/ lasix 100 mg tablet

• LasixBj

lasix online generic lasix furosemide 40 mg furosemide 40 mg https://furosemide.guru/ lasix 20 mg

• LasixBj

lasix furosemide lasix online furosemide lasix 40mg https://furosemide.guru/ furosemide 40 mg

• LasixBj

lasix online lasix generic name lasix generic name lasix pills https://furosemide.guru/ furosemida

Сэтгэгдэл оруулах

урлан