Б.БААТАРЗОРИГ: НОМ УНШИХ ДУРТАЙ УЧРААС НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ

Хүн бүхэн өөрийн хөдөлмөрөөр энэ амьдралыг бүтээдэг. Хөдөлмөрлөж гэмээнэ хүн аз жаргалтай амар тайван, амьдралыг бүтээж чаддаг билээ. Тэгвэл энэ удаа номын олон жил номын худалдаа эрхэлж буй Б.Баатарзоригтой уншигч таныг уулзуулж байна.

-Та номын худалдаа эрхлээд хэдэн жил болж байна. Үүнээс хоёулаа ярилцлагаа эхэлье.

-Би номын худалдаа эрхлээд хорин жил болж байна. Харин эхнэртэйгээ гэр бүл болоод хорин таван жил болж байна. Тэгэхээр хорин жилд нь хамтдаа номын худалдааны ажил эрхэлжээ. Манайх 2000 онд хотод орж ирсэн. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу 2003 оноос эхэлж номын худалдаа эрхэлсэн. Аливаа зүйл амар хялбар байдаггүй учир бид хоёрт бишгүй л бэрхшээл тулгарсан. Анх бид хоёр номоо гадаа талбайд зардаг байсан даа.

-Гадаа гэж хаана зардаг байсан  бэ?

-Анх бүр Багшийн дээдийн урд талын зогсоолд зарж эхэлсэн. Учир нь манай хадам аав ээж 1996 оноос авхуулаад ном зарж байсан хүмүүс. Тийм учир тэдэнтэйгээ хамт л зарж эхлэсэн хэрэг. Багшийн дээдийн урд зардаг байснаа болиод одооны Сонор плазагийн урд талд хэсэг зогсож ном зарсан. Сүүлдээ  зогсох газаргүй болоод арслантай гүүрэн дээр зогсдог байсан. 2007, 2008 оны үед ингэж л номоо зардаг байлаа шүү дээ.

-Яагаад заавал номын худалдаа эрхлэх болсон бэ. Өөр худалдаа эрхлэх бодол байгаагүй юу?

-Тийм ээ. Өөр худалдаа эрхлэх боломж мэдээж байлгүй яахав. Тэгэхдээ эхнэр бид хоёр хоёулаа ном их унших дуртай хүмүүс л дээ. Бид нарын үеийн хүүхдүүд чинь ном л уншиж өссөн шүү дээ. Тухайн үед одооных шиг зурагт элбэг байсангүй. Орой унтахдаа л нэг зурагт үзнэ, одооных шиг гар утас байгаагүй. Тухайн үеийн сумын дэлгүүрт  ч ном байдаг байлаа. Сум болгон өөрийн номын сантай. Чөлөөт цагаараа хийх юм нь л ном унших байлаа. Дээр үеийн орчуулгын номнуудыг их уншсан. “Монте Кристо гүн”,  “Шадар гурван цэрэг” зэргээс авахуулаад сүүлийн үед шинээр гарч байгаа уран зохиолын номнуудыг л уншиж байна даа. Монгол зохиолчдын номд илүү дуртай. Ер нь энэ худалдааг дуртай учраас л хийж байгаа юм л. Түүнээс бол бизнес хөөгөөд ч юм уу, баян болох гэсэн хүсэл шунал үгүй.

-Танай үйлчлүүлэгчид ихэвчлэн ямар насны хүмүүс байдаг вэ?

-Номын худалдан авалт бол улиралын чанартай. Байнгын сонирхогч, худалдан авагч байна. Үүнээс гадна номд хайртай хүн л ном худалдаж авна. Түүнээс гудмаар явж байгаад л “Өө ном байна ш дээ, авъя” гэх хүн ховор л доо. Ямар чиглэлээр ном уншдаг байна, дадал нь юу байна. Түүгээрээ л сонголт хийнэ дээ. Дандаа орчуулгын зохиол уншдаг юм уу, сонгодог зохиол уншдаг уу гэдгээсээ шалтгаалаад авах ном нь өөр өөр. Түүнээс биш заавал хуучин эсвээс шинэ ном авна гэсэн зүйл үгүй. Үргэлж ном уншдаг хүмүүс л авна.

-Хориод жилийн хугацаанд танд хүндрэл, даван туулахаас өөр аргагүй бэрхшээл олон тохиолдож байв уу?

-Өө, байлгүй яахав. Заримдаа хүн орж ирэхгүй үе байна. Зуны гурван сар бол орлого гээд байх зүйл үгүй. Өвлийн хүйтэнд хүртэл ном худалдааг энэ жижиг “ТҮЦ”-ээ ачуулж байлаа. Одоогоос таван жилийн өмнө энэ нэг найзаасаа  худалдан авч гадаа биш “ТҮЦ”-дээ ном зардаг болсон юм. Тэгтэл Нийслэлийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй газар тавилаа гээд аччихсан. Дүн өвлөөр шүү дээ. Тухайн үед бага хүү маань гарчихсан сүүгээр хооллодог, том охин маань оюутан болчихсон тийм үе байсан. Бид хоёрын хамгийн хүнд хэцүү үе энэ байлаа. Хүүхдэдээ сүү ч авч өгөх мөнөгүй. Ганц “ТҮЦ”-ээ ачуулчихаад хаана  аваачсаныг нь мэддэгүй. Гурвалжингийн гүүрний тэнд номуудыг маань шалаар нь унагаачихсан байсан. Бид хоёр  номнудаа бүгдийг нь хайрцагт хийгээд л харьж байлаа. “ТҮЦ”-ээ авч чадахгүй байсан үедээ машиныхаа ард номуудаа хийгээд, фэйсбүүкээр зар тавьж байгаад хүргэлтээр номоо зардаг байлаа. Тэгж тэгж хоёулаа мухлагаа дахин олж авч, буцаагаад байршилд нь тавиулж билээ.

-Харин номын худалдаа хийхийн сайхан тал нь юу вэ?

-Номын цагаан буян их шүү дээ. Хүнтэй эвтэй сайхан харилцах тусам л худалдан авалт сайн байдаг. Нөгөө утгаараа хүүхэд залуучуудад номын соёлыг түгээж, номд дурлуулах  “гүүр болж” байгаа гэж боддог. Ном бол урт удаан хугацаанд хэрэглэх зүйл. Идэж, уугаад дуусчихна гэхгүй. Нэг ном авчихсан байхад насан туршдаа түүнийг хэрэглэнэ. Тиймээс наймааны хувьд хурдтай эргэлтэд ордоггүй. Хамгийн том давуу тал нь бол сайн номын хугацаа нь дуусна гэж үгүй.

Сэтгэгдлүүд : 12

• EdPills

drugs for ed best ed pills online ed drugs list best male enhancement pills https://edpill.cheap/ ed drugs

• EdPills

ed medications https://edpill.cheap/ non prescription ed drugs

• EdPills

erectile dysfunction drugs https://edpill.cheap/ cheap ed drugs

• MexicanPh

buying prescription drugs in mexico reputable mexican pharmacies online medicine in mexico pharmacies buying from online mexican pharmacy http://mexicanph.shop/ mexican pharmaceuticals online

• MexicoPh

mexico pharmacies prescription drugs mexico pharmacies prescription drugs mexican drugstore online best online pharmacies in mexico https://mexicanph.shop/ mexican online pharmacies prescription drugs

• MexicanPh

reputable mexican pharmacies online purple pharmacy mexico price list buying from online mexican pharmacy medication from mexico pharmacy http://mexicanph.shop/ medicine in mexico pharmacies

• MexicoPh

mexican drugstore online mexican online pharmacies prescription drugs mexican border pharmacies shipping to usa medication from mexico pharmacy https://mexicanph.shop/ mexican rx online

• MexicanPh

buying from online mexican pharmacy buying from online mexican pharmacy mexico pharmacies prescription drugs medicine in mexico pharmacies https://mexicanph.com/ medicine in mexico pharmacies

• MexicoPh

best online pharmacies in mexico best mexican online pharmacies medication from mexico pharmacy best online pharmacies in mexico https://mexicanph.com/ mexican online pharmacies prescription drugs

• MexicanPh

mexico pharmacies prescription drugs pharmacies in mexico that ship to usa best online pharmacies in mexico mexican pharmaceuticals online https://mexicanph.shop/ purple pharmacy mexico price list

• MexicoPh

mexican border pharmacies shipping to usa reputable mexican pharmacies online medicine in mexico pharmacies buying prescription drugs in mexico online http://mexicanph.shop/ mexico drug stores pharmacies

• MexicanPh

mexico pharmacies prescription drugs best mexican online pharmacies best mexican online pharmacies buying prescription drugs in mexico online http://mexicanph.shop/ buying from online mexican pharmacy

Сэтгэгдэл оруулах

урлан