Хүүхдийн зурагт ном нь зөвхөн зургийг нь үзээд л өнгөрчих хэмжээний агуулгатай байдаггүй. Хамгийн гол нь хүүхдүүдийн ойлгож таниагүй, сайн мэддэггүй сэдвийн талаар ярилцах, түүгээр дамжуулан боловсрол олгох, хүмүүжилд нь нөлөөлөх үүрэгтэй. Зарим талаар сэтгэхүй болоод төсөөлөн бодох чадвар, мэдрэмжид нь ч адил давхар нөлөө үзүүлдэг онцгой шидтэй.

Ийм төрлийн бүтээл шинээр хэвлэгдэж, бяцхан уншигчдад хүрсэн нь зохиолч А.Даваасүрэн, зураач Э.Мишээл нарын хамтын бүтээл “Чи, Би, Бид” нэртэй зурагт ном юм. Энэ нь “Бүгд өөр өөр, гэхдээ адилхан” цувралын анхны ном болон уншигчдад хүрч буй ажээ.

ЧУХАЛ АСУУЛТ

Бид нэгнийгээ онцгой, дахин давтагдашгүй, мундаг гэх зэргээр хэлэхэд баярлан хүлээж авдаг. Харин бага насны хүүхдүүд бол тэр болгон хөөрөөд байхгүй. Ихэнх нь яагаад? гэх хамгийн чухал асуултыг үлдээдэг. Нээрэн яагаад бид онцгой, дахин давтагдашгүй хэрэг вэ? Үүнд тус ном хариулна.

“Хүүхдүүд бие биеэ гадаад  төрх байдал, онцлог шинжээр нь ялгаварлах, доог тохуу хийх, шоглох хандлага нь бүх хүн өөр өөр байдаг, яагаад өөр өөр байдаг вэ? гэдгийн цаад шалтгааныг хараахан таньж мэдээгүй, улмаар хүлээн зөвшөөрч, дасан зохицож чадахгүй байгаатай холбоотой” хэмээн зохиолч А.Даваасүрэн номын эхэнд өгүүлжээ.

Сэдэв, асуулт хоёр тун чухал. Тэгэхээр бид ямар сэдвийн онцлон харж, нийгэмд болоод тэрхүү нийгэмд амьдарч, хорвоо ертөнцийг танин мэдэж буй хүүхдүүдэд юуг ойлгуулж, хамгийн түрүүнд ямар сэдвээр ярилцах нь тун ярвигтай боловч ихэнхдээ ойлгомжтой байдаг. Учир нь хүүхдүүд бусдыгаа дооглох, бие эрхтний ямар нэгэн содон байдалтай холбож хочлох, шоглох явдал бий шүү дээ. Үүнийг хараад дуугүй өнгөрдөг, магад хөхиүлэн дэмждэг томчууд ч бий.

Тэгэхээр хүн бүхэн яагаад өөр байдаг талаарх ойлголтыг хүүхдэдээ өгөхийг хүсвэл энэ ном хамгийн том туслагч байх болно. Нөгөөтээгүүр бүгд өөр өөр төрх байдалтай боловч угтаа адилхан л хүүхдүүд. Харин өөр өөр байгаа учраас бие биетэйгээ танилцаж, найзалж нөхөрлөдөг юм шүү гэх чухал гаргалгааг зохиолын төгсгөлд учирлана.

ХАРЬЦУУЛАЛТЫН ӨНЦӨГ

Нэгэн өдөр багш нь сурагчдадаа танилцах хичээл орно. Уг хичээлийн онцлог бол өөр өөрсдийнхөө биетэй танилцах юм. Мэдээж хүүхдүүд гайхан хүлээж авч байна. Тэгвэл зохиолын хөгжүүлэлтэд онцлох санаа, харьцуулалт хийх дүрүүд хэрэгтэй.

Тиймээс хүүхдүүдийг амьтдын хүрээлэнд аваачдаг. Тэд эхлээд амьтад хоорондоо хэчнээн өөр, өөр биеийн өнгөтэй, нүд нь ч бас адилгүй агаад заан бүдүүн урт хамартай байхад монгол бөхөн хос хамартай болохыг харж байна. Ингээд хүүхдүүд өөрсдийн арьс, нүдний өнгө зэргийг ажиглан харцгаана.

Ерөөс зурагт номын хувьд энгийн болоод зөв харьцуулалтын үр дүнд бүтээлийн сэдвээ уншигчдад ойлгуулж, тайлбарлах нь зохиолчийн хүчтэй зэвсэг. Ялангуяа зөвхөн хүүхдийн төсөөллийн хязгаарыг тэлэх бус хүмүүжилд чиглэгдсэн номын хувьд шүү.

Мөн яагаад хүүхэд бүр өөр өөр нүдний өнгөтэй, намхан эсвээс өндөр хамартай байгаагийн шалтгааныг зохиолд маш энгийн, цөөн үгээр, шинжлэх ухааны үүднээс тайлбарласан баримтыг шигтгэж өгсөн нь ч тун оновчтой болсныг дурдууштай.

ТАНИЛЦАХ ХИЧЭЭЛИЙН ДАРАА

Уг номыг уншиж буй бяцхан уншигчид нэг ангийн хүүхдүүдтэй хамт аялаж, хүмүүс яагаад өөр өөр, хоорондоо ялгаатай байдаг талаар мэдэж авах болно. Гол нь дээр өгүүлсний адил ялгаатай байдлын талаар өгүүлэхдээ гол утга санааг амьтдаар дамжуулан гаргасан нь дөрвөөс дээш насны болон баг ангийн хүүхдүүд уншихад тохиромжтой юм.

Мөн танилцах хичээлийн дараа ч уншигчдад хийх ёстой зүйл бий. Тэр нь номын арын хуудсанд буй зургийг өөрсдийн хүссэн өнгөөр чимэглэн будах юм. Мөн дүр бүхэнд нэр өгсөн ч болно гэх зөвлөмж мөн эхний нүүрэнд бий.

Хамгийн гол нь ялгаатай байдал гэдэг бол бүгдэд бий. Амьтан, ургамал, хүмүүс. Тэд бүгд хоорондоо адилгүй. Тиймээс хэн нэгнийг бусдаас өөр байсных нь төлөө санамсаргүй байдлаар дооглож, шоглох нь буруу зүйл болохыг хүүхдүүдтэй ойлгуулж, учрыг нь тайлбарлахад “Чи, Би, Бид” хэмээх ялгаатай байдлын тухай зурагт ном туслах билээ.

Сэтгэгдлүүд : 7

• Уншигч

Баярлалаа

• CanadaDrugs

trusted canadian online pharmacy: canadain pharmacy no prescription pharmacy prices compare cheapest canadian pharmacies https://canadadrugs.pro/# - non prescription canadian pharmacies canadadrugs.pro

• CanadaDrugs

online pharmacy: canadian health pharmacy online pharmacies in canada online pharmacies reviews https://canadadrugs.pro/# - safe canadian pharmacies online canadadrugs.pro

• PharmDr

canadian drug store online: mexican pharmacies that ship best rated canadian pharmacy online prescriptions canada without https://canadadrugs.pro/# - online pharmacies of canada canadadrugs.pro

• PharmDr

canadian pharmacy online: canada drugs online reviews canadian drugs online viagra most reputable canadian pharmacies https://canadadrugs.pro/# - canadian pharmacies canadadrugs.pro

• PharmDr

canadian pharmacy pain meds: overseas pharmacy canadian drugstore online top rated canadian pharmacies online https://canadadrugs.pro/# - canadian pharmacy pain meds canadadrugs.pro

• PharmDr

safe canadian pharmacy: overseas online pharmacy pharmacy online canadian discount drugs https://canadadrugs.pro/# - canadian pharmacies canadadrugs.pro

Сэтгэгдэл оруулах

урлан