ПЛАСИДО ДОМИНГО: МИНИЙ ДУУЧНЫ ЗАМНАЛЫГ БОГИНО НАСТАЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН УДААТАЙ

Пласидо Доминго бол сонгодог урлагийг сонирхогчид төдийгүй дэлхийн хөгжмийн шүүмжлэгч судлаачид гайхамшигтай авьяасыг нь хүлээн зөвшөөрсөн орчин үеийн аугаа теноруудын нэг. Хүн бүрт байдаггүй хүчтэй хоолой, ер бусын сэтгэл татам байдал, гайхалтай хөдөлмөрч зан чанар хослон заяасан нь түүнд дэлхийн дуурийн домог хэмээн алдарших боломж олгосон юм.

Энэ оны есдүгээр сард тэрбээр Турк, Албани, Болгар, Эквадор зэрэг оронд Их Британи, Испанийн шинэ залуу дуучидтай хамтарсан тогтолт хийнэ. Оросын нэрт сэтгүүлч, кино жүжигчин, телевизийн хөтлөгч Сати Спивакова Пласидо Доминготой ийн ярилцжээ.

-Таныг “дэлхийн хүн” гэдэг. Та Испанид төрж, Мексикт өсч, Израилд удаан хугацаанд амьдарсан. Гадаадын олон ч орноор явж, алдартай театр, концертын танхимд дууллаа. Ингэж явахдаа гэрээ санадаг уу?

-Манай гэр бүл 1949 онд Испаниас Мексик рүү цагаачилж нүүсэн юм. Гэхдээ би хүүхэд байсан тул анхандаа чухам юу болоод байгааг сайн ойлгоогүй. Надад нэг л сонирхолтой, адал явдал шиг санагдаж байж билээ. Тэр үеийн Испани эрэгтэй хүүхдүүдийн нэгэн адил хөл бөмбөг тоглож, бухын тулааныг сонирхдог байлаа. Мексикт очсоны дараа энэ бүх сонирхлоо орхисон. Юуны өмнө, тэндхийн хүүхдүүдтэй үг хэлээ ололцох хэрэгтэй болсон. Тэд намайг гадаад хүүхэд гэж шоолж дооглодог, хааяа шоглодог байсан ч би тэсч гарч чадсан. Мадагүй тэр үеэс надад шинэ нөхцөл байдалд дасах чадвар суусан байх. Ер нь очсон газар бүртээ гэртээ байгаа юм шиг л байдаг. Тэгээд ч эхнэр Марта минь надтай байнга цуг явдаг. Манай Марта мексик хүн, бид хөгжмийн дээд сургуульд байхдаа танилцаж гэрлэсэн. Залуу байхад хүүхдүүдээ их санадаг байлаа. Одоо хүүхдүүд минь насанд хүрч, өөрсдөө гэр бүлтэй болсон тул тэднийг үгүйлэх нь багассан, гэхдээ ач гучтайгаа уулзахыг хүсдэг. Бяцхан хүүхэд яаж хөлд орж, хэрхэн ярьж сурч, ямар тоглоомоор тоглож, юу идэж ууж байгааг харах өхөөрдмөөр, сонирхол татмаар шүү дээ...

-Дуучин хүний чинь хувьд янз бүрийн орноор явахад ямар мэдрэмж төрдөг бол...

-Улс орон бүр л өвөрмөц сонин санагддаг. Нэг очсон улсдаа дахин очиход урьд өмнө нь анзаараагүй байсан зүйлээ шинээр олж харах жишээтэй. Мөн үзэгчид, шүтэн бишрэгчид хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэдний сэтгэл дүүрэн харцыг хараад би өөрийгөө энэ хорвоогийн аз жаргалтай хүний нэг юм байна гэдгийг мэдэрдэг.

-“Метрополитан дуурь”-ийн театрт анх дуулж байхад чинь танд ийм мэдрэмж төрж байсан уу. Тэр үед таныг санаандгүй тохиолдлоор, өөрөөр хэлбэл, Франко Корелли өвдөөд түүний оронд дуулсан гэж ярьдаг...

-Би өмнө нь өөр театрт дуулдаг байсан ч тэгэхэд Метрополитанд анх удаа дуулсан. Энэ нь нэр төрийн хэрэг л дээ. Би угаасаа Метрополитанд тухайлбал, 1968 оны есдүгээр сарын 28-нд дуулахаар бүх бэлтгэлээ хангасан байсан. Тэгтэл миний тоглолтын хугацааг наашлуулсан. Франко Корелли өвдөж, би оронд нь Франческо Чилеагийн “Адриана Лекуврёр” дуурийн Маурицид дуулсан. Үүнийг тохиолдлын гэхэд хаашаа ч юм бэ дээ. Дараа нь аравдугаар сарын 2-нд би бас дуулсан. Одоо энэ тухай ярихад “залуу нас бол тэнгэрлэг эрдэнэс” юм гэж хэн нэгэн хүний хэлснийг саналаа. Тэгэхэд залуу насны цог золбоо надад жигүүр ургуулах шиг, үзэгчдийн алга ташилт намайг шувуу мэт нисгэх шиг болгож байсан. Энэ нь миний амьдралын нэг чухал шинэ үе шат байлаа.

-Тэр үеэс хойш та Метрополитаны улирлын нээлтэд 20 гаруй удаа дуулж, домогт Карузогийн амжилтыг эвдсэн. Уран бүтээлийн арвин баян намтрын хуудсаа нээхэд танай гэрийнхэн нөлөөлсөн байх...

-Тэгэлгүй яахав. Миний аав баритон, ээж сопрано хоолойтой сайхан дуулдаг жүжигчин хүмүүс байсан. Тэд “Сарсуэла”-д тоглодог байсан юм. Манай испанийн айл өрх бүр “Сарсуэла”-г мэддэг, биширдэг. Энэ нь дуу, харилцан яриа, бүжиг хослуулсан хөгжимт драмын үзүүлбэр юм. Баяр ёслолын үеэр ихэвчлэн тоглодог энэ үзүүлбэрийг Мадридын ойролцоо 1638 онд барьсан хааны Сарсуэла ордны нэрээр нэрлэсэн. “Сарсуэла”-гийн гол сэдэв нь дурлалын гурвалжин байдаг, гэхдээ үйл явдал нь дандаа сайн сайхан, аз жаргалтай төгсдөг. Энэ үзүүлбэрт аав, ээж минь намайг анх тоглуулсан. Энэ нь миний хувьд том сургууль болсон. Хожим тэд намайг Мехикогийн хөгжмийн дээд сургуульд оруулсан. Би тэнд удирдаач, төгөлдөр хуурчийн эрдэм ухаанд суралцсан. Үүнээс хойш олон жил өнгөрчээ. Эргээд бодоход би 65 жил дуулсан байна. Үүний зэрэгцээ бас удирдаач хийж ирсэн.

-Би багадаа таныг гайхалтай сайхан хоолойтой хүн гэж сонсож байлаа. Хожим нь дуулахыг чинь сонсоод үнэхээр биширсэн. Таны тоглолтыг нэг бус удаа үзсэн. Одоо ч та сайхан дуулж байна. Үүнд ямар нэгэн нууцлаг зүйл байна уу?

-Хүн өдөр тутмын амьдралын алдаанаасаа үргэлж суралцдаг. Би 23 насандаа Хосед, 34-тэй байхдаа Отеллод дуулсан. Тэр үед зарим хүн миний дуучны амьдралыг богино настай гэж зөгнөсөн. Учир нь тэд намайг арай эрт хэцүү дүрүүдэд хэтэрхий их чадал зааж дуулж байна гэж үзэж байсан. Эндээс би сургамж авсан. Юуны өмнө, дуурийн дуучны оргил үед хараахан хүрээгүй байна, хоолойгоо гамнах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Мэдээж дасгал сургуулилт, нарийн дэглэм чухал. Миний амьдрал нэг театраас өөр театр, нэг тоглолтоос нөгөө тоглолтын хооронд жирэлзэн өнгөрчээ. Залуу байхад амралт гэж юу байдгийг мэддэггүй юм шиг явдаг байж. Одоо аль болох удаан амрахыг хичээдэг. Би ямар 40-50 настай хүн биш, өөртөө санаа тавих цаг хангалттай гаргах хэрэгтэй. Эрүүл хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хөдөлгөөн хийж байна.

-1991 онд Венад Отеллод тоглосны чинь дараа үзэгчид танд баяр хүргэн 80 минут алга ташсан. Үүний дараа хамгийн удаан алга ташуулсан дуучин гэж Гиннесийн дээд амжилтын номд бичсэн. Би таныг хөгжмөө их зүүдэлдэг дуучин гэж сонссон. “Отелло”-д дуулж байна гэж зүүдэлж байсан уу...

-Үгүй, “Отелло”-д дуулж байна гэж зүүдэлж байгаагүй, хэдийгээр энэ дуурь намайг дэлхийн хэмжээнд алдаршуулсан ч гэсэн. Ер нь би сард хоёр гурван удаа дуулж байна гэж зүүдэлдэг. Заримдаа нойрон дунд хөгжим сонсогдоод байдаг. Нэг удаа Вагнерийн “Тристан Изольда хоёр” дуурьд тоглохдоо эхний хоёр үзэгдэлд дуулчихаад гурав дахь үзэгдэлд болохоор арайхийн дуулж байна, сүүлдээ бүр хоолой гарахгүй байна гэж зүүдэлсэн. Тэгээд сэртэл хамаг биений хүйтэн хөлс цувчихсан чичирч байсан. Энэ явдлаас хойш төд удалгүй би Вагнерийн гурван дуурьд дуулж уран сангаа баяжуулсан. Вагнерийн дуурьд тоглосноор дуучин, жүжигчин хүний хувьд нэг шат ахиж шинэ түвшинд хүрсэн.

-Уран бүтээлийн чинь тухай ярихад “Гурван тенор” төслийн талаар дуугарахгүй өнгөрч болохгүй...

-“Гурван тенор” төсөл бол дахин давтагдашгүй содон үзэгдэл байсан гэж би боддог. Анх 1990 оны долоодугаар сарын 07-нд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын үеэр домогт тенор Лучано Паваротти, Хосе Каррерасын байгуулсан цусны хорт хавдартай тэмцэх санд хандив цуглуулах зорилготой байсан юм. Эндээс бидний хамтын тоглолт эхэлсэн.

-Үзэгчид та нарын тоглолтыг маш халуун дотно хүлээж авсан. Тоглолт бүрт танхим дүүрэн үзэгчид цугларч нижигнэсэн алга ташилтаар шагнасан. Уучлаарай, гэхдээ зарим нэг нь шүүмжилдэг байсан...

-Үүнийг үгүйсгэх аргагүй. Шүүмжилсэн, шүүмжилсэн... Сонгодог урлагийг мөнгөний “хүүдий” болголоо. Тенор хоолойтны нэр хүндийг мөнгөний золиос болгож байна гэх мэтээр хэлж байсан. Харин шүүмжлэхээсээ сайшаах нь илүү их байсанд баярлаж явдаг. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх Лучано Паваротти гол хувь нэмэр оруулсан. Түүний гайхамшигтай хоолой, алдар нэр, авьяас чадал, хүнлэг сэтгэлийг байнга дурсаж явдаг. Дуурийн урлагийн хүршгүй оргилд хүрсэн хүний бэлгэ тэмдэг болсон Лучано эх дэлхийн аугаа дуучин байсан.

-Дэлхийд алдартай олон сайхан дуучинтай хамтарч дуулж ирсэн хүний хувьд хамт дуулах юм сан гэж бодож байсан ч цуг дуулж чадаагүй тийм дуучин бий юу?

-Байлгүй яахав. Мария Каллас байна. Тэр амьдралаас арай эрт явсан. ХХ зууны нэгэн гайхамшигт дуучин, домог болсон хүн байлаа. Би түүнтэй ганц удаа ч болов хамт дуулж үзэх юм сан гэж бодож байсан боловч чадаагүй.

-Та дуу дуулахаас гадна хөгжмийн удирдаач хийдэг. Дуулах, удирдах хоёрын аль нь танд илүү сайхан санагддаг вэ?

-Аль, аль нь. Мэдээж хоёр өөр ажил хэдий ч энэ нь миний амьдрал, үйл ажиллагааны салшгүй хэсгүүд... Хөгжим удирдах бүртээ баярлаж, тайзан дээр гарч гайхалтай сайхан дүрүүдэд тоглохдоо жаргалтай байгаагаа мэдэрч, өөрийгөө азтай хүнд тооцдог.

-Тэгвэл зорилгодоо хүрч чадалгүй урам хугарч байсан үе байгаа юу?

-Отелла, Каварадосси шиг намайг амжилтын оргилд хүргэсэн тийм дүр олон байсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ оногдсон дүр бүртээ талархаж явдаг. Алдартай дууриудын 150-иад дүрд дуулна гэдэг амаргүй ажил. Хэзээ ч урам хугарч байгаагүй. Аливаа тэмдэглэлт үйл явдал, онцгой үед ганц удаа дуулаад өнгөрдөг тохиолдол байдаг л даа. Ер нь дуулахаасаа өмнө би үүнийг чадах уу, үгүй юү гэдгээ дандаа бодож үздэг.

-Уучлаарай, одоо хоёулаа жижигхэн тоглоом тоглоё. Францын “Хятад хөрөг” гэдэг эртний тоглоом. Энэ бол инээд наргиан биш шүү...

-Сати чи испани, англиар ямар ч аялгагүй цэвэр ярьж намайг гайхашруулсан. Одоо тоглоом тоглох санал тавьж алмайрууллаа. Алив оролдоод үзье...

-Хэрэв та “зуун” байсан бол ямар “зуун” байх байсан бол...

-Ямар хэцүү юм бэ, бодьё. Вавилоны аугаа цамхаг байх байсан, дэлхийн бүх хэлийг ойлгодог байхын тулд...

-Уран зохиолын ямар дүр болох байсан вэ?

-Мэдээж Дон Кихот. Би чинь Испани хүн шүү дээ.

-Цэцэг байсан бол...

-Цагаан лиш.

-Өөрийгөө алдартай дуу байсан гэж төсөөлөөд үз дээ...

-“Гранада”... Өчигдөр орой “Гранада”-г аялаж суулаа. Мексикийн хөгжмийн зохиолч Агустин Ларагийн энэ дууг дуулах болгонд сэтгэл хөдөлдөг.

-Баярлалаа хамт тоглосонд... Та амьдралдаа сэтгэл хангалууд явдаг хүн шиг харагддаг...

-Тэгэлгүй яахав. Одоогийн амьдралдаа гомдол мэдүүлэх юм бол нүгэл болно. Би зовлон гуниг, баяр жаргал ээлжлэн солигддог хорвоогийн жамыг үгүйсгэхгүй. Заримдаа бид жаргалтай байх замдаа өөрсдөө саад хийж, амьдралаа хүндрүүлдэг. Би өө сэвгүй цагаан цаас шиг хүн биш. Алдаа оноо, нүгэл буян бүгдийг л тээж яваа. Харин алдсанаас оносон нь, нүгэл хийснээс буян үйлдсэн нь арай илүү байх. Хожмын цаг хугацаа бүхнийг шүүх биз. Миний хувьд амьдралын мөч, хором бүхэн хамгийн үнэ цэнтэй зүйл.

-Та 60 гаруй жил дууллаа. Энэ хугацаанд үзэгчдийн бүхэл бүтэн шинэ үе бий болж, ялангуяа хөгжмийн урлагт өөрчлөлт их гарлаа. Үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Голдрилоо дагаж урсах ёстой гэж боддог. Залуус дууриас илүү рок хөгжим сонсож байгаа бол сонсож л байг. Би ач хүүгийнхээ ачаар залуусын дуртай хөгжмийг сайн мэддэг болсон. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс ч дуулдаг. Хамгийн гол нь цаг үеэ мэдрэхийн тулд бусдыг сайн сонсож, өөрөө хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй.

-1990-ээд оны үеэс таны санаачилгаар дуурийн залуу дуучдад зориулсан “Операллиа” тэмцээнийг зохион явуулдаг болсон. Дуурь яагаад орчин үеийн залуусын сэтгэлийг эзэмдэх болов?

-Дуурийн урлаг гайхамшигт хөгжим, ер бусын тансаг театр хоёрыг нэгтгэдэг нь тэдний сэтгэлийг татдаг байх. Энэ сайхан урлагтай амьдралаа холбохыг хүссэн сайхан хоолойтой залуусын дуулахыг дахин, дахин сонсмоор санагддаг. Залуу дуучдад мэргэжлийн хувьд өсч өндийхөд нь тус дөхөм үзүүлэх менежер, захирлуудын баг, удирдаач, театрын удирдлагын анхаарлыг татах явдал зайлшгүй чухал байдаг. Манай тэмцээн тэдний авьяасыг тэтгэж, туслах зорилготой юм.

-“Би ажиллахгүй бол зэвэрнэ” гэсэн үгийг та амьдралынхаа уриа болгодог гэдгийг мэднэ. Гэхдээ амарч “зай”-гаа цэнэглэх хэрэгтэй байх...

-Би голдуу долоо, наймдугаар сард амардаг. Мексикт бидэнд амрах тусгай байр байдаг. Тэнд бид жилд хоёр удаа гэр бүлээрээ өөрөөр хэлбэл, гурван үеэрээ цуглардаг. Энэ маань хамгийн сайхан амралт болдог...

-Удахгүй таны тоглолт болно. Тоглолтынхоо өмнө залбирдаг уу?

-Мөргөл үйлдэх нь надад урам хайрладаг гэж би боддог. Хоолойгоо хайрлаж мөргөдөг. Хөгжмийг ивээн тэтгэгч бурханд залбирдаг. Би эхнэр хүүхэд, ач гучийнхаа зургийг байнга авч явдаг. Бас би тайзан дээр гарахдаа хааяа зориуд зүүн хөлөө эхэлж тавьдаг.

Орчуулагч П.Соёлдэлгэр

Сэтгэгдлүүд : 17

• CanadaFx

canadian pharmacy com: canadian pharmacy india buy drugs from canada canadianpharm.store legitimate canadian pharmacies https://canadianpharm.store/# - canada ed drugs canadianpharm.store

• CanadaRx

canadian pharcharmy online viagra: non prescription medicine pharmacy online pharmacies in usa overseas pharmacies online https://canadadrugs.pro/# - canadian pharmacies recommended by aarp canadadrugs.pro

• CanadaRx

viagra mexican pharmacy: northwestpharmacy com canadian pharmaceuticals online reviews canadian drugs without any prescriptions https://canadadrugs.pro/# - online medications canadadrugs.pro

• CanadaRx

canadian drug stores online: best canadian drugstore canadian drug mart pharmacy online pharmacy no scripts https://canadadrugs.pro/# - discount prescription drugs canadadrugs.pro

• CanadaRx

canadian pharmacy online review: top rated canadian pharmacies online non prescription canadian pharmacies certified canadian pharmacies https://canadadrugs.pro/# - canadian pharmacy reviews canadadrugs.pro

• CanadaRx

canadian drug store prices: reputable online canadian pharmacy online pharmacies canadian certified canadian online pharmacy https://canadadrugs.pro/# - rx online canadadrugs.pro

• CanadaDrugs

meds canada: canadian prescription no prescription canadian pharmacy canadian pharmacy testosterone https://canadadrugs.pro/# - canadian pharmacy online review canadadrugs.pro

• CanadaRx

meds online without doctor prescription: family pharmacy online canadian drugstore cialis canadian drugs online viagra https://canadadrugs.pro/# - most trusted canadian online pharmacy canadadrugs.pro

• CanadaDrugs

legitimate canadian internet pharmacies: internet pharmacies mexican pharmacy list top rated online canadian pharmacies https://canadadrugs.pro/# - canadian pharmacy online review canadadrugs.pro

• CanadaDrugs

canadian drugstore cialis: top rated online canadian pharmacies top rated canadian online pharmacy high street discount pharmacy https://canadadrugs.pro/# - prescription drugs canadian canadadrugs.pro

• CanadaRx

cheapest drug prices: ed meds online drugstore online shopping licensed canadian pharmacies https://canadadrugs.pro/# - best mexican online pharmacies canadadrugs.pro

• CanadaRx

online prescriptions without script: best online pharmacies reviews reputable mexican pharmacies online synthroid canadian pharmacy https://canadadrugs.pro/# - canada mail pharmacy canadadrugs.pro

• CanadaRx

internet pharmacy: canadian pharmacies list aarp approved canadian online pharmacies my canadian pharmacy rx https://canadadrugs.pro/# - canadian mail order pharmacy reviews canadadrugs.pro

• CanadaRx

top mail order pharmacies: best online pharmacy stores reputable canadian pharmacy online canadian pharmacy androgel https://canadadrugs.pro/# - fda approved pharmacies in canada canadadrugs.pro

• CanadaRx

best canadian online pharmacies: canadian pharmacy meds canada pharmacy no prescription canadian online pharmacies reviews https://canadadrugs.pro/# - prescription drug prices canadadrugs.pro

• CanadaRx

online prescriptions without a doctor: canadian drugstore pharmacy canadian online pharmacies ratings canada prescriptions https://canadadrugs.pro/# - canadian pharmacy worldwide canadadrugs.pro

• CanadaRx

canadian family pharmacy: androgel canadian pharmacy canadian mail order viagra online pharmacy no prescription https://canadadrugs.pro/# - canadian pharmacy price checker canadadrugs.pro

Сэтгэгдэл оруулах

урлан