“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодруулснаар эхэллээ

    Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Монголын үндэсний кино урлагийн зөвлөл (КУЗ), “Nomadia pictures” хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохиогдох 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодруулснаар эхэллээ.

    Кино урлагийг шимтэн сонирхогч, дурлаг хэн бүхний жил бүр хүсэн хүсээдэг тул наадамд монголын болон олон улсын нийт 22 уран бүтээлийг толилуулах юм. Энэ жилийн хувьд олон улсын 10, онцлох орон болох Швейцар улсын уран сайхны болоод баримтат гурван бүтээлийг үзэгчдэд хүргэнэ. Мөн үүнээс гадна дотоодын дөрөв агаад “Үзэхийн хязгаар” хэсэгт “Аман хуур” киног толилуулах юм. Тус бүтээлүүдийг “Тэнгис”, “Өргөө 3”, “Гэгээнтэн” гэсэн гурван том театраар дамжуулан кино сонирхогчид хүлээн авах юм.

    Ийнхүү тус кино наадам “Хангарьд” шагнал гардуулах ёслолоор эхэлж, нээлтийн үзвэрээр найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” киног үзэгчдэдээ толилуулсан юм. Энэ үеэр тус киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл нь Венецийн кино наадмын “Orizzonti” хэсгээс хүртсэн “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналаа гардан авснаас гадна уг бүтээл 96 дахь Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлээр шалгарсан билээ.

    Ингээд тус наадамд шалгарсан шилдэг номинациудын нэрсийн жагсаалтыг хүргэж байна.

    Шилдэг найруулагч:
    “Баавгай болохсон” киногоор П.Золжаргал | “If Only I Could Hibernate”

    Шилдэг эрэгтэй гол дүр: 
    “Намаг” киногоор Ш.Доржсүрэн  | “The Swamp”

     Шилдэг эмэгтэй гол дүр:
    “Хүний ээж” киногоор | А.Ганчимэг | “Mother”

    Шилдэг эрэгтэй туслах дүр:
    “Хүний ээж” киногоор П.Дэлгэрбаяр | “Mother”

    Шилдэг эмэгтэй туслах дүр:
    “Шар гэгээ” киногоор Л.Жижжалам | “Yellow Sky”  

    Шилдэг зохиол:
    “Шар гэгээ” киногоор Ш.Гүрбазар, Б.Батдэлгэр | “Yellow Sky”

    Шилдэг зураглаач:
    “Баавгай болохсон” киногоор Д.Давааням | “If Only I Could Hibernate” 

    Шилдэг зураач:
    “Намаг” киногоор Ц.Хүрэлбаатар | “The Swamp”

    Шилдэг эвлүүлэг:
    “Баавгай болохсон” киногоор Александра Штраусс | “If Only I Could Hibernate”   

    Шилдэг хөгжим:
    “Шар гэгээ” киногоор Б.Санчир  | “Twilight”  

    Шилдэг дууны найруулга:
    “Алдагдсан өдрүүд” киногоор О.Цэгмэд | “Lost Days”  

    Шилдэг нүүр хувиргагч:
    “Наймаа” киногоор Э.Оюун-Эрдэнэ | “The Deal”

Сэтгэгдлүүд : 6

  • Mobicj

    generic mobic prices: <a href=" https://mobic.icu/# ">cost of cheap mobic online</a> get mobic tablets order mobic without prescription https://mobic.icu/ generic mobic without prescription

  • Valtrex

    2000 mg valtrex daily https://valtrex.auction/ valtrex without prescription us

  • Mobicj

    cheap mobic without prescription: <a href=" https://mobic.icu/# ">can you buy generic mobic</a> can i buy cheap mobic without dr prescription where can i buy mobic online https://mobic.icu/ how to get cheap mobic tablets

  • Valtrex

    canadian valtrex otc https://valtrex.auction/ valtrex 500 cost

  • Stromectol

    minocycline 50 mg acne: <a href=" https://stromectol.icu/# ">minocycline tablets</a> order minocycline 100 mg order minocycline 100 mg online https://stromectol.icu/ minocycline for sinus infection

  • Stromectol

    minocycline 50mg over the counter: <a href=" https://stromectol.icu/# ">stromectol medicine</a> stromectol for head lice minocycline acne https://stromectol.icu/ purchase ivermectin

Сэтгэгдэл оруулах

урлан