Жирэмсэн үед шүдээ эмчлүүлж болох уу?

-Яагаад жирэмсэн үед шүд буйлны өвчлөл их байдаг вэ?

-Жирэмсэн үед дааврын өөрчлөлт явагдсанаар буйл ихээр мэдрэг эмзэг болж үрэвсэж улмаар хавагнадаг. Амны хөндийн бактерийн тоо жирэмсэн эмэгтэй жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй харьцуулахад 55% -аар ихэсдэг.  Жирэмсэн үед хоолны дуршил нэмэгдэх, олон давтамжтайгаар идэх, чихэрлэг хүнс ихээр хэрэглэх зэрэг нь шүдний цоорол үүсэхэд шууд нөлөөлдөг. Мөн эсрэгээрээ хоолны дуршил буурч дотор муухайрах, огих бөөлжих гэх мэт жирэмсний үеийн шинж тэмдэгээс үүдэн амны хөндийн эрүүл ахуйг муу сахиснаас болж үүсдэг.

-Шүдний эмчилгээг хэзээ хийлгэж болох вэ?

- Жирэмсний эхний мөчлөг (1~13 долоо хоног хүртэл) нь ураг бүрэлдэж эрхтэн үүсэх үе бөгөөд энэ үед ургийн гажиг, зулбалт зэрэг эрсдэл өндөр учраас шүдний эм эмчилгээнээс татгалздаг.

- Жирэмсний дунд мөчлөг ( 14~28 долоо хоног) харьцангуй тогтвортой үе ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүдний эмчилгээг энэ үед авахыг зөвлөдөг. Гэсэн хэдий ч рентгэн зураг авахуулахдаа хамгаалах бүрэн өмсгөлийг өмсөх шаардлагатай.

- Жирэмсэний сүүлийн мөчлөг ( 28 долоо хоногоос төрөх хүртэл) нь дутуу төрөх эрсдэл өндөр байдаг учраас шүдээ авахуулах болон удаан үргэлжлэх эмчилгээг зөвлөдөггүй.

-Жирэмсэн үед гажиг заслын аппарат болон цайруулалт хийлгэх нь эрсдэлтэй юу?

- Дээр дурьдсаны дагуу эмчилгээ хийлгэх эрсдэл бага үе болох жирэмсний дунд мөчлөгийн үед зайлшгүй шаардлагатай эмчилгээг зөвлөдөг.

- Гажиг заслын аппарат нь шүдийг хөдөлгөх болон бусад зэмсгийг удаан хугацаагаар аман дотор байрлуулдаг тул амны хөндийн эрүүл ахуй муу сахивал шүд цоорох эрсдлийг нэмэгдүүлнэ. Урагт аюулгүй хэдий ч гажиг заслыг нарийн мэргэжилийн эмчид хандахыг зөвлөж байна. Шүд цайруулалтанд өндөр концентраци бүхий (ус төрөгчийг хэт исэл) бодис ашиглан шүдний паалангийн түвшинд цайруулдаг ба шүд мэдрэмтгий болох, буйлны үрэвсэл үүсэх зэрэг хүндрэл үүсдэг тул жирэмсэн үед зөвлөдөггүй.

*жирэмсэн үед үзлэг, оношилгоо хийлгэж шүдний чулуу цэвэрлүүлэх (scaling) нь аюулгүй ба буйлны үрэвсэл хүндрэхээс сэргийлж өгдөг.

**жирэмслэхээр төлөвлөж байгаа бол урьдчилан шүдний үзлэг оношилгоог хийлгэх, шаардлагатай эмчилгээг авах зэргээр амны хөндийн эрүүл ахуйг бэлдэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Шүдний чулуу цэвэрлүүлэх, цоорсон шүдээ эмчлүүлэх, агт араа буруу байрлалаар ургаж өвдөж хавдсан тохиолдолд авахуулах зэрэг.

-Төрсний дараа хэзээ шүдний эмчилгээг авч болох вэ? Юуг анхаарах вэ?

- Төрсний дараа шүдний эмчилгээг хэзээ ч авч болно. Гэвч жирэмсний явцад цэвэрлэгээ арчилгаа муу хийснээр буйл болон цоорлын өвчлөл хүндэрч төрсний дараа шүдээ алдах болон бусад хүндрэл элбэг тохиолддог.

- Мөн дөнгөж төрсөн нярай амны хөндийн бактергүй байдаг ч хамгийн ойрын асран хамгаалагчаар дамжин бактери авснаар хожим шүд ургасны дараа сүүн шүдний цоорол үүсэх шалтгааны нэг болж өгдөг. Тиймээс амнаас дамжуулан хооллох, үнсэх, хооллох хэрэгсэл болон бусад хувийн ариун цэврийн хэрэглэгдэхүүнийг тусад нь хэрэглэхийг зөвлөдөг.

Тиймээс та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол урьчилан амны хөндийн эрүүл ахуйг анхаарч сайн бэлдээрэй. Мөн амны хөндийн эрүүл мэндээ сайн байлгахын тулд дараах зөвлөмжийг заавал баримталж байгаарай.

1. Эмчийн зөвлөгөө хяналтгүй дур мэдэн эм хэрэглэхээс татгалзах

2. Хооллосны дараа шүдээ тогтмол угаах

3. Өдрийн цагаар тогтмол угаах боломжгүй нөхцөлд ус болон зориулалтын уусмалаар зайлах

4. Хамгийн сүүлд хооллосны дараа унтахын өмнө шүдээ заавал угаах!

Foto

М.Гэрэлмаа

Шүдний эмч, Сөүлийн Их Сургуулийн докторант

Сэтгэгдлүүд : 13

• Buidkdi

buy generic wellbutrin online wellbutrin sr 150

• Buidkdi

cost of wellbutrin wellbutrin cost

• Buidkdi

no prescription wellbutrin online 150 wellbutrin

• Buidkdi

wellbutrin brand name cost wellbutrin 75 mg daily

• Nolvadex

nolvadex pills nolvadex d

• Jusidkdhsj

order wellbutrin online from canada buy generic wellbutrin

• Jusidkdhsj

wellbutrin 65mg wellbutrin 150 xl

• Jusidkdhsj

450 mg wellbutrin daily wellbutrin generics

• Jusidkdhsj

wellbutrin buy online 689 wellbutrin

• Jusidkdhsj

buying wellbutrin online buy cheap wellbutrin

• Jusidkdhsj

purchase wellbutrin sr wellbutrin online order

• Jusidkdhsj

how much is wellbutrin order wellbutrin online uk

• Valtrex

prescription medicine valtrex - how to get valtrex cheap

Сэтгэгдэл оруулах

урлан