С.Амарсайхан: Он цаг болгон өөр өөрийн гэсэн шалгууртай

    Ярилцлагынхаа ээлжит зочноор би Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг урилаа. Мэдээж түүнийг өдөр бүр түмэн асуулт бүчиж байдаг. Энэ удаа ч унигчид маань сонирхсон зарим асуултууддаа хариулт авч чадах байх хэмээн найднам.

    -Хотын дарга байхад тань бид уулзаж байсан. Та ер нь л галаар хүрээлүүлчихсэн, асуудлаар бүчүүлчихсэн явж байдаг. Улстөрчийн хувьд таны амьдралын нэлээд эрчтэй жилүүд өрнөж байх шиг байна.

    -Зөвхөн миний хувьд ч гэлтгүй нийт монголчууд бид өнгөрсөн хоёр, гурван жилд нэлээд адармаатай бөгөөд эгзэгтэй, ээдрээтэй, түүхэн цаг үеийг туулж байна. Хотод болон улс орны хэмжээнд олон жил ужгирсан байсан асуудлуудыг шийдэх амаргүй цаг үед төр, засгийн бодлого шийдвэрийг тодорхойлох, хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож байгаа минь эргээд гал татах үндэслэл болдог байхыг үгүйсгэхгүй.

    -Шадар сайдтай уулзаж байгаа учраас халдварт цар тахлын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар хоёулаа яриагаа эхэлье. Хэдийгээр манай улс вакцин үйлдвэрлэдэггүй, санхүүжүүлэгч улс ч биш атлаа вакцинжуулалтаар Азид тэргүүлж, дэлхийд эхний 3-т явж байгаа нь чамлахааргүй амжилт гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэвч манайхан л болсон хойно вакцинаа голж шилээд, шүүмж тасрахгүй юм. Яг халуун цэг дээр ажиллаж байгаа та бүхэнд яаж тусдаг бол ?

    -Цар тахлын амаргүй нөхцөл байдалд өмнөх болон одоогийн Засгийн газар боломжит бүхий л хувилбараар ажиллаж, авч хэрэгжүүлж болох бүхий л арга зам, шийдлийг хэрэгжүүлж байгаа. Тийм ч учраас бусад улс орнуудтай харьцуулахад богино хугацаанд ард иргэдээ амжилттай вакцинжуулаад явж байна.

    Улсын хэмжээнд нийт 2 сая 68 мянган иргэн вакцинд хамрагдахаас нэгдүгээр тунд 89.6 хувь нь хамрагдаад байна. Хоёр дахь тунгууд хуваарийн дагуу хийгдэж одоогоор 56.8 хувь нь вакцины бүрэн тунгаа авсан. Нийслэл хотын хэмжээнд нийт вакцинд хамрагдах ёстой 953 мянган хүний 99.4 хувь нь нэгдүгээр тундаа, 74.4 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан. Энэ бол бусад улс орнуудтай харьцуулахад тун өндөр үзүүлэлт. Нэг талаар энэ бол иргэдийн идэвхийг харуулж байгаа хэрэг. Харамсалтай нь, дайны хажуугаар дажин гэгчээр янз бүрийн үгүйсгэл, буруу зөрүү мэдээлэл их л явах юм. Нэг хэсэг вакцин түр тасалдах үед “Вакцин авчирч чадахгүй яав ийв” гэж байсан. Татаад аваад ирэхээр вакцин шиг муу юм байхгүй болгох жишээтэй... (инээв)

    -Спутник хийлгэвэл л мөнхийн ус уучих юм шиг. Хятад вакциныг муулсан улстөржилт бол бүр утгаа алдчих шиг боллоо.

    -Таны хэлсэнчлэн бид вакцин үйлдвэрлэгч орон биш. Донор улс ч биш. Энэ тал дээр яалт ч үгүй бусдаас хамааралтай. Хэдий тийм боловч бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч, иргэдээ вакцинжуулж байна. Ард иргэдээ цаг алдалгүй вакцинжуулалтад хамруулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Ерөнхий сайдаасаа эхлээд салбарын яамдын сайд нар байдаг бүхий л сувгаа ашиглан гадагшаа хэлэлцээр хийж байж вакцинаа татан авсан. Өнөөдөр манайх шиг вакцины илүүдэлтэй улс хаана ч байхгүй. Үүнд өмнөх Засгийн газрын маань ч гавьяа их бий.

    Бид дотоодынхоо болон олон улсын дархлаажуулалтын хууль журамд нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг ард иргэддээ хийж байгаа. Вакцинууд үндсэндээ бүгд л адилхан нэг зориулалтаар бүтээгдсэн шүү дээ. Орос вакцин сайн, хятад нь муу гэсэн шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

    -Үнэндээ сүүлийн хоёр Засгийн газар урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд бэрхшээл дунд, туйлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж буйг сайн ойлгож байгаа. Вакцин хийлгэх нь хэдийгээр сайн дурын хэрэг ч гэсэн нийтийн эрх ашиг гэж юм байх ёстой...

    -Засгийн газар ямар ч тохиолдолд нийтийн эрх ашгийг л нэгдүгээрт тавьж байгаа. Тэгэх ч ёстой. Нийтээрээ эрүүл энх, сэтгэл амгалан байх гэдэг хамгийн чухал. Ер нь өөлье гэвэл юуг ч үгүйсгэх амархан л даа. “Ковид-19”-ийн халдвар бол бид байтугай дэлхий дахин барьц алдаж байгаа цар тахал. Монголчууд бид сүүлийн 100 жилд айхтар том дайн дажин, халдварт цар тахалтай нүүр тулж үзээгүй, өвдөх, өлсөхийн зовлонгоос харьцангуй холуур явж ирсэн хувьтай улс. Энэ зангаараа ч одоогийн халдварт цар тахалд хандах гээд байна. Энэ бол зүгээр нэг ханиад биш, монгол хүн өвдөхгүй өнгөрнө гэж байхгүйг манайхан одоо л ойлгож эхэлж байна. Гэвч үүний хажуугаар нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, иргэдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж турхирсан улстөржилт их байгаа. Цар тахалтай тэмцэх гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Үүнийг манайхан ялгаж салгаж ойлгож эхэлсэн нь сайн хэрэг. Ард иргэд нь төр, засагтаа итгэх энэ итгэл, сэтгэл туйлын чухал.

    -Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хэзээ вакцинд хамруулах бол хэмээн Шадар сайдаас асуугаасай гэж олон хүн хүсэж байгаа байх?

    -Эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу Урьдчилан сэргийлэх тарилгад бүгд хамрагдах ёстой ч “Ковид-19” коронавируст халдварын эсрэг вакцинд бол бид иргэдээ сайн дурын үндсэн дээр хамруулах бодлого баримталж байгаа. Халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн эхчүүдэд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэсэн ДЭМБ зөвлөмж бий. Мөн манай Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмжийг гаргасан. 

    Монгол Улсын Засгийн газар КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 мянган тун Файзер вакциныг сүүлд хүлээн авсан. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ дагуу жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулах ажил эхэлсэн.

    -Хоёр тун вакцинаа хийлгэсэн гээд халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй назгайрал ажиглагдах боллоо. Энэ нь цар тахлын тухай, вакцины тухай олон нийтэд бүрэн дүүрэн ойлголт өгөх, соён гэгээрүүлэх, тахлын хор хөнөөлийг таниулах ажил тааруу байгаатай холбоотой гэж би хардаг. “Вакциныг огт хийлгэж болохгүй” гэдэг сөрөг сурталчилгаанд автах хэсэг байсаар байгаа нь нийгмийн шалдан ухамсартай ажиллаагүйн л гэж би шүүмжлэх гээд байна. Хятад зэрэг орнууд энэ тал дээр маш сайн ажилласан шүү дээ.

    -Цар тахал улс орон болгонд харилцан адилгүй өөр өөр үр дагавар, сорилт бэрхшээл, хүндхэн цохилтууд өгч байна. Эдийн засгийн хувьд ч, нийгмийн сэтгэл зүйн хувьд ч, эрүүл мэндийн талаас ч тэр. Ялангуяа улс орнуудын засаглалын тогтолцооны онцлогоос шалтгаалж байгаа зүйлүүд ч байна. Гэхдээ аль ч оронд ялгаагүй нэг л зүйл маш тодорхой, ойлгомжтой байгаа нь ард иргэдийнхээ итгэл, сэтгэлийн дэмжлэгтэйгээр цар тахлын ард гарна. Олон нийтийн оролцоо дэмжлэггүй бол төр, засаг нь дангаараа хичээгээд, хэчнээн сайн вакцин авчирч иргэдээ дархлаажуулаад ч төдийлөн амжилт олохгүй. Сүүлийн 100 жилд дэлхий нийтээрээ нүүр тулж үзээгүй энэ цар тахалтай тэмцэхэд улс орнуудын төр засаг болоод ард иргэдийн хамтын хичээл зүтгэл хамгийн чухал байна. Иргэдийн оролцоо энгийн зүйлээс эхэлнэ. Амны хаалтаа тогтмол, зөв хэрэглэхээс эхлээд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах ёстой.   

    Манай монголчуудын хувьд бүтэн жил орчим хугацаанд халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх асуудал яригдсан, хийгдсэн учраас ард иргэд үүнийг байдаг л зүйл мэт хүлээж аваад тайвширчихсан, тоомжиргүй хандах тийшээ болчихсон. Яг энэ үед дотоодын халдвар дэгдэж, нөхцөл байдал амаргүй болсон.

    -Төрийн байгууллагуудын уялдаа холбоо манайд муу байгааг та хүлээн зөвшөөрөх үү. Миний хувьд УОК, НОК хоёр эхэндээ ажил төрлийн, бодлого шийдлийн уялдаагүй явсны уршгаар хугацаа алдчихав уу даа гэж харсан?

    -Ер нь Монголд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, салбар хоорондын харилцан уялдаа холбоо гэдэг зүйл доголдолтой явсаар ирснийг хэн хүнгүй л хэлдэг. Ажлаа бусдад даатгасан, нэгэндээ найдсан, аргацаасан хандлага зөвхөн өнөөдөр төдийгүй урьд өмнө ч шат шатанд ужгирсан байсан. Энэ байдал нь ч Коронавируст халдварт цар тахлын өндөр хариуцлага, хурдтай ажиллагаа шаардсан үед илүүтэй харагдлаа. Тиймээс цаашид бид төрийн албаны нүсэр тогтолцоогоо яаж өөрчилж, шинэчлэх вэ гэдгийг бодолцож, гарц шийдэл эрэлхийлэх ёстой. Төрийн албаны ажлын уялдаа холбоог сайжруулах, гүйцэтгэл, хяналтын зөв тогтолцоог нэвтрүүлэхгүй бол өнөөгийн энэ назгай байдлаар яваад байж болохгүй. Цар тахал ч бай, байгалийн гамшиг ч бай, улс орон хийгээд хүн амыг бүхэлд нь хамарсан онцгой эрсдэлт нөхцөл байдлын үед төрийн байгууллагууд хэр сайн нэгдэж, хамтарч, зохион байгуулалттай ажиллаж чадна, тэр хэрээр хохирол багатай даван туулна.

    Цаашид нөхцөл байдал хүндэрлээ гэхэд бид бэлтгэлтэй байж, үндэсний хэмжээнд гамшгийн хариу арга хэмжээ авах цогц төлөвлөгөөний дагуу ягштал ажиллах мэргэжлийн байгууллагуудын чадавхыг дээшлүүлэхэд зайлшгүй анхаарах ёстой.    

    -Нөгөө талаас олон нийтийн хэт задгай эрх чөлөөн дунд та бүхэн цар тахалтай тэмцэж байна. Хөл хорио тавихаар шүүмжилнэ, нээхээр шүүмжилнэ, вакцин дээр сонголт нэхнэ, халдварын тоог зохиомлоор өсгөж, бууруулж байна гэх зэргээр нийгмийн хардлага явсаар байна.

    -Он цаг болгон өөр өөрийн гэсэн шалгууртай. Дэлхий нийтийг сорьсон энэ он цаг бол Монгол Улсын Засгийн газрын хувьд төдийгүй, нийт монголчуудын хувьд ч томоохон шалгуур болж байна. Монголчууд бид ер нь хэн юм бэ, бидний үнэт зүйл яг юу юм бэ гэдгээ эргэж харах, бодох цаг болжээ. Үндэстнийхээ хувьд бид юун дээр нэгдэх ёстой вэ, ямар эрх ашиг биднийг нэг зүгт хандуулж зангидах ёстой вэ гэдэг гарцаагүй бодох зүйл.  

    -Бүхнийг үгүйсгэсэн эх адаггүй хийрхэл, талцал Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусах хүртэл улам хөврөнө. Ингэхэд өмнөх Засгийн газар, УОК-ын ажлыг та хэрхэн дүгнэх вэ. Цар тахалтай тэмцэх ажлын суурийг У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн тавьж өгсөн гэж би хувьдаа үзэж байгаа?

    -Өмнөх Засгийн газар, Улсын онцгой комисс сайн ажилласан. Шаардлагатай бүхий л арга хэмжээг тухай тухайн цаг үедээ тохируулан авч хэрэгжүүлсэн. Түүний үр дүнд Монгол Улс дотооддоо халдвар алдахгүй бүтэн жил гаруй болсон шүү дээ. Энэ удаагийн  Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах бодлогыг хэрэгжүүлж, аль болох хатуу хөл хорио тогтоохгүй уян хатан ажиллах урьтал нөхцөлийг тэд бүрдүүлж өгсөн. Өнөөдөр бид вакцинжуулалтаар тив, дэлхийд тэргүүлж яваа нь ч У.Хүрэлсүхийн Засгийн газартай салшгүй холбоотой. У.Хүрэлсүх дарга Ерөнхий сайд байхдаа Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж, эхний 150 мянган хүн тун вакциныг нийлүүлэх үүд хаалгыг нь нээж өгсөн юм. Тиймдээ ч бид бусад улс орнуудаас түрүүлж ард иргэдээ вакцинжуулалтад хамруулах боломж бүрдсэн. Вакцин бол энэхүү халдварт цар тахлыг хохирол багатай даван туулах гол найдвар.  

    - Вакцин хийлгэсэн хүмүүс цар тахлаар өвчлөх магадлалтай гэдгийг манайхан нэг л ойлгож ухаарахгүй байх шиг. Энэ тал дээр Та нэгдсэн ойлголт өгнө үү?

    -Архаг хууч өвчтэй, хорт хавдартай хүмүүсийн тухайд цар тахлын халдвар илүү хүнд тусаж байгааг сануулах нь зүйтэй.

    Ер нь вакцины бүрэн тунгаа авсан хүмүүс цар тахлаар хэзээ ч өвчлөхгүй, халдварлахгүй гэж ойлгож болохгүй. Магадгүй та халдвар тээгч болоод бусдад тараах эрсдэлтэй учраас  сүргийн дархлаа тогттол халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад явах нь чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд сануулж буй. Гагцхүү та вакцинаа хийлгэснээр халдвар авсан ч хөнгөн тусна. Архаг хууч өвчтэй, хорт хавдартай хүмүүсээс бусад тохиолдолд эрүүл мэндэд учрах хор хохирол нь бага байна аа л гэсэн үг. Олон улсад ч үүнийг анхааруулж байгаа.  

    -Та саяхан Дорноговь, Дундговь, Говьсүмбэр зэрэг говийн аймгуудаар яваад ирсэн. Говь нутгаар хаваржилт ямархуу байна. Ойр ойрхон байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон шүү дээ?

     -Говийн аймгуудаар өвөлжилт, хаваржилт хүндхэн байлаа. Ган, зудын дараагаар залгуулаад байгалийн гамшигт үзэгдэл цасан болон шороон шуурганд нэрвэгдэж, олон айл өрх багагүй хохирол амссан. Улсын онцгой комиссоос байгалийн гамшигт өртөж, орон гэргүй болсон, мал сүрэг нь хорогдсон айл өрхүүдэд өргөө гэр болон мөнгөн тусламж олгоод буй. Говьд олон малчид отроор явцгааж байгаа учраас газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай малчидтайгаа уулзаж ярилцан сэтгэлийн дэм өглөө.

    Мөн Замын-Үүдээр орж хилээр нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаад ирлээ.  

    - Хориод жил гацаад байсан Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тухай дуулахад сайхан байна. “Хятадууд эзэлчихнэ” гэж орилоод л гацаагаад байдаг. Мөн ч хэцүү шүү. Үнэхээр энэ ажлыг эрчимжүүлэх боломж байна уу, өмнөх Засгийн газрууд шиг тэгсхийгээд орхичихгүй биз дээ. Чөлөөт бүсийн ажлын алба Шадар сайдын харьяанд байдаг учраас танаас асууж байгаа юм?

    -Манай Засгийн газар бол өмнөх Засгийн газрынхаа бодлогын залгамж халааг алдагдуулахгүй үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа. Урт хугацаанд тогтвортой хөгжих үндсэн суурь зарчмуудаа нэн тэргүүнд тавьж, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөхөд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжилд нэн тустай томоохон төсөл хөтөлбөрүүдийн нэг нь яах аргагүй энэхүү Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт.

    Монголын эдийн засгийн бусад чөлөөт бүстэй харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн нь “Замын-Үүд”. Дулааны станц, зам дэд бүтэц барихад дотоод, гадаадын 58.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг зарцуулж, чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгдсэн. Уг хөрөнгө оруулалтын дийлэнхийг 90 МВт-ын хүчин чадалтай “Замын-Үүдийн дулааны станц” барихад зориулсан байдаг. Гэтэл станцын туршилт тохируулгыг хийхэд шаардлагатай 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг монголчууд шийдэж чадахгүй явсаар тав, зургаан жил болчихсон. Иймд одоо нэгэнт хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн эдгээр хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэх хэрэгтэй. Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чөлөөт бүс чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа “Замын-Үүд” чөлөөт бүс олон улсын тээвэр ложистикийн төв болох боломжтой учраас эдийн засгийн хувьд өргөн хүрээнд харж, ирээдүйн өгөөжийг нь тооцон, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх ёстой.

    -Өнгөрсөн жил би Замын-Үүд чөлөөт бүсэд очихдоо үнэхээр гайхсан. Томоохон дэд бүтцийг нь хийгээд өгчихсөн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад бэлдээд газраа авчихсан. Гагцхүү шийдвэр, шийдэл хүлээгээд л байж байдаг юм билээ.

    -Тийм ээ. Халаалт, цэвэр, бохир усгүй зэлүүд газарт хэний ч хөрөнгө оруулах сонирхол төрөхгүй. Тиймээс 900 га талбайд төлөвлөгдсөн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх чухал ажлын нэг нь дулааны станцыг ажиллуулах явдал. Дулааны цахилгаан станцын тохируулга хийх хөрөнгийг энэ намартаа багтаан  шийдвэрлэж, ажиллагаанд оруулна. Ингэснээр Замын-Үүдийг дулаанаар хангаад зогсохгүй чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт өрнүүлэх гол хөшүүрэг бий болно. Хажуугаар нь Чөлөөт бүсийн тухай хуулиа боловсронгуй болгох, холбогдох дүрэм журмаа батлах, чөлөөт бүсийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тодотгол хийх, БНХАУ-ын талтай байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах, чөлөөт бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт олон ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх учиртай.

    Чөлөөт бүсийн дэд бүтцийг байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд санхүүжилт чухал. Гарааны санхүүжилт шийдэгдсэн.  Шадар сайдын ажлын алба Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 35.76 сая ам.долларын санхүүжилт бүхий уг төсөл маань 2020-2025 оны хооронд хэрэгжинэ. Энэ төслийн хүрээнд 300 га талбайд инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээ татна. Өөрөөр хэлбэл, одоо татчихсан байгаа гол шугамнаас салбарлуулан, барилга байшин барих газруудад нь дэд бүтцийг хүргэнэ гэсэн үг.

    -“Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлээд жигдэрвэл манай эдийн засагт ямар үр өгөөжүүд авчрах тооцоолол байгаа вэ?        

    - Одоогоор 58 аж ахуйн нэгж, чөлөөт бүсэд худалдаа, үйлдвэрлэл эрхлэхээр газар авчихсан байгаа. Сая дурдсан төсөл хэрэгжээд, эзэмшил газар руу нь инженерийн шугам сүлжээг татагдаад эхлэхээр тэд бүтээн байгуулалтаа эхлүүлнэ. Гэнэтийн ямар нэгэн зүйл тохиолдохгүй бол ирэх долдугаар сард энэ чөлөөт бүсийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Чөлөөт бүсийн чөдрийг тайлах эхлэл тавигдсан гэж ойлгож болно.  

    Эдийн засгийн тооцоо судалгааны тухайд гэвэл “Замын-Үүд” чөлөөт бүсэд 2026 он гэхэд чөлөөт бүсэд 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулах эрэлт нэмэгдэж, 5000 ажлын байр бий болно. Харин 2031 он гэхэд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэж, “Замын-Үүд” чөлөөт бүсэд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрч, 42 мянган ажлын байр бий болох тооцоолол гарсан байгаа.

    Энэ бол зөвхөн Монгол, Хятадын хоорон дахь асуудал биш. Энэ бол Монгол, Орос, Хятад гэсэн хөрш гурван орны эдийн засгийн коридор үүсгэх том боломж. Монголчууд дэлхийд бодитоор өрсөлдөх, бодитоор гарах нэг үүд хаалга юм.   

    -Шадар сайдын ажлаа авснаас хойш цар тахалтай тэмцээд толгой өндийх завгүй байгаа ч өөрийн харьяалах үндсэн том асуудлуудад анхаарах нь зүйн хэрэг. Чөлөөт бүсийн тухай бас нэг ийм аятай таатай мэдээ сонсох үнэхээр сайхан байна. Байгалийн хийн хоолойн төслийн Орос, Монголын хамтарсан ажлын хэсгийн ахлагчаар та бас ажиллаж байгаа. Хийн хоолойн төсөл бол мөн л олон жилийн турш яригдсан, зовлонтой гэмээр төсөл шүү дээ. Ажил нь хэр урагштай байна вэ?

    -Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын ахлагчаар Шадар сайд ажилладаг учраас манай хоёр орны стратегийн иж бүтэн түншлэлийн хүрээн дэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд манлайлж оролцдог. У.Хүрэлсүх Ерөнхий сайд ОХУ-д айлчлахдаа олон жил яригдсан Байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх санамж бичгийг анх үзэглэж, эхлэлийг нь тавьсан. Түүнээс хойш Орос, Монголын талын ажлын хэсгүүд хэд хэдэн удаа хуралдсан. Миний хувьд ажлаа авснаасаа хойш Оросын талтай хоёр ч удаа уулзаж, хийн хоолой татах маршрутаа тодорхойлж, хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан. Төслийн нэгжээ байгуулж, ажиллах хүч нь эхнээсээ орж ирж байна. Монгол Улсын эдийн засагт жилд хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх энэ том төсөл эхлэхэд үндсэндээ бэлэн болж байна.

    Хийн хоолойн төслийн маршрутыг дагасан томоохон хот суурин бий болохын сацуу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, Алтанбулаг болон Замын-Үүдийн чөлөөт бүс хооронд эдийн засгийн уялдаа холбоо бүхий бүсчилсэн хөгжлийн суурийг бодитоор тавихад гол амин судас нь энэ байх юм. Ер нь одоо бид төсөл хөтөлбөрүүдээ ярихдаа зөвхөн дотооддоо хязгаарлагдмал хүрээнд харахгүй, бүс нутагтаа болон тив, дэлхийд өрсөлдөхүйц алсын хараатай бодлого төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ард иргэддээ тогтвортой ажлын байр бий болгож байж ажилгүйдэл, ядуурал буурч чинээлэг дундаж давхарга нэмэгдэнэ.  

    -Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа вэ?

    -Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт дуусаж, долдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Шинэ нисэх буудлыг дагасан томоохон хот суурингийн төсөл хөтөлбөр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. “Богд хаан” төмөр замын төслийг хэрэгжүүлснээр одоогийн ачаа эргэлт 1.5 дахин нэмэгдэхээс гадна нийслэл хотын төвлөрлийг сааруулахад их ач холбогдолтой.  

    -Төвлөрлийг сааруулах гэснээс одоо нийслэлчүүд бидний хувьд хамгийн том зовлон бол замын түгжрэл болоод байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын зоримог шийдвэрийн үр дүнд, нийслэлийг удирдаж байсан та бүхний хичээл зүтгэлээр  Улаанбаатар хотын утаа ямар ч байсан буурсан.    

    -20 гаруй жилийн турш яриад хэрэгжүүлж чадаагүй л ажил шүү дээ. Нийслэл хотын утааг бууруулахын тулд Засгийн газар, нийслэл хот үнэхээр сайн хамтарч ажилласан. 2019 оны өвөл, 2020 оны хавар гэхэд утааг 50 хувиар бууруулсан. Энэ бол том ахиц. 

    -Хотын замын түгжрэл болон хэт төвлөрлийг сааруулах тал дээр Засгийн газрын түвшинд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

    -Манай Улаанбаатар хот өөрөө их онцлогтой. Хүн амынх нь 50 орчим хувь нь ажиллаж, амьдардаг, улсын нийт эдийн засгийн 65 хувийг дангаараа бүрдүүлдэг, нийгэм эдийн засгийн том төвлөрөл. Тиймээс хотын төвлөрлийг сааруулахын тулд бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдуулан тэлэх шаардлага зүй ёсоор тулгардаг. Үүний тулд нэн түрүүнд дэд бүтцийг нь татаж өгөөд, иргэд, аж ахуйн нэгжүүддээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээс эхлээд бодлогоор дэмжих нь зүйтэй. Нөгөө талаар төвлөрлийг сааруулахад хотын захиргаа, яамд, агентлагууд өөрсдөөсөө эхэлж үлгэрлэх ёстой. 

    Нийслэл хотын ирээдүйн 20, 30 жилийн хөгжлийн зураглалыг хотын дарга байхдаа Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт тусгуулж, УИХ, Засгийн газраар батлуулсан. Энэ бодлогын баримт бичгүүдийг ажил хэрэг болгоход цаашдаа ч тууштай анхаарна.

    -Шинээр байгуулагдсан Засгийн газар, Улсын онцгой комисс гадаад орноос иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлж, нислэгийн тасалбарын үнийг 15 хувиар бууруулах зэргээр их хүч хаяж ажилласан. Нэг хэсэг “Гадаадаас иргэдээ татаж аваач ээ” гээд багагүй хэл ам болж байсан. Энэ асуудлыг шийдэхтэй зэрэгцээд эдийн засгийн хувьд багагүй л ачаа үүрсэн байх...

    -Халдварт цар тахлын амаргүй цаг үед хүний газар, гүний хошуунд зовж зүдэн байж эх орондоо ирж буй иргэддээ олон шалгуур шаардлага тавьж залхаадаг байж болохгүй. Иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлж, сард хийх тусгай үүргийн нислэгийн тоог 12-15 болгож нэмэгдүүлснээс гадна тасалбарын үнийг 15 хувиар бууруулж, гадаадаас ирсэн иргэдийг 3 төрлийн сонголттой тусгаарлах байранд оруулдаг болсон. Эх орондоо ирээд 21 хоног тусгаарлагддаг байсныг болиулж, 14, сүүлдээ 7 хоног болгож бууруулсан. Гадаадад вакцинд хамрагдаад ирсэн бол гэрт нь 7 хоног тусгаарладаг болгосон.

    Тавдугаар сараас эхлээд хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Ингэснээр заавал тусгай үүргийн нислэг хүлээж, тэнд ч энд ч оочер дугаар үүсгэхгүй байх боломж бүрдсэн. Энэ оны эхний таван сард гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27,753 иргэн эх орондоо ирсэн. Зургаадугаар сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөн нислэгийн хуваарийг баталлаа. Одоо бидний нэг болгоомжилж байгаа зүйл нь Энэтхэг, Англи зэрэг цөөнгүй оронд дэгдээд буй мутацлагдсан вирусийн халдварын аюулаас ард иргэдээ хамгаалах болоод байна. Учирч болзошгүй аливаа эрсдэлээс иргэдээ сэргийлэхийн тулд нөхцөл байдлыг урьдчилж тооцоолж, хариу арга хэмжээг авах хэрэгтэй. 

    -Саяхан та “Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардахгүй, Монголдоо ирээд вакцин хийлгэх боломжтой” гэж мэдэгдсэн байсан. Энэ эргээд эрсдэлтэй биш үү?

    -Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань дор хаяж жилийн дараагаас л вакцинд хамрагдах хуваарьтай байгаа юм билээ. Гадаад харилцааны яамаар дамжуулан бидний авч байгаа мэдээллээр. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар харь оронд байгаа иргэдээ “Жилийн дараа вакцинд хамрагдаад ирээрэй” гээд орхиж болохгүй. Бид гадаадад байгаа иргэдийнхээ ч эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарах үүрэгтэй.      

    -“Тэдний дүрмээр тогло” гээд иргэдээ орхихгүй, эрсдэлээ ч үүрнэ гэж зүтгэж байгаа нь сайхан байна. Харийн оронд цагаачилж амьдарч буй иргэд маань вакцинд хамрагдахад үнэхээр тийм хэцүү байгаа юу?

    - Зарим оронд жилийн дараа вакцинд хамрагдахаар байна. Бүхэл бүтэн улс байна даа. Хүнээ нэгдүгээрт тавих ёстой. Шаардлагатай гэсэн арга хэмжээг цаг тухай бүрт нь аваад, шийдээд явах ёстой. Тийм ч учраас гадаадад вакцинд хамрагдаж чадахгүйгээс болоод эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдээ Монголдоо ирсэн хойноо вакцин хийлгэж болно оо л гэж байгаа юм. Уг нь бидний санаснаар болдог бол тухайн байгаа орондоо вакцин хийлгэчихээд ирвэл сайн л байна. Гэвч тухайн улс орнуудын хууль журам, бодлого шийдвэрийг бид яах ч аргагүй. Хамгийн гол нь өөрсдийнхөө ард иргэдийг вакцинжуулж амжаагүй байж гадаад иргэдэд вакцин хийнэ гэдэг боломжгүй зүйл шүү дээ.  

    -Вакцин манайд хүрэлцээтэй байгаа хэрэг үү. Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдахгүй биз?

    -Хаана хаанаа хичээж ажилласны үр дүнд вакцинаа харьцангуй хангалттай нөөцөлж авсан. Яаж олж авсан вакцин билээ, хадгалалт, тээвэлэлтийн горимыг сайтар баримтлалгүй яах вэ (инээв). Удахгүй бид ХӨСҮТ-ийн хашаан дотор баригдаж буй хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн барилгаа ашиглалтад оруулна. Зарим вакцин хасах 70 хүртэл градуст хадгалах заалттай учраас цаашдын эрсдэлүүдээ тооцоолж бид техник технологийн горимыг хангахуйц барилга байгууламжийг барьж бэлдэхэд анхаарч байна. Хүчилтөрөгчийн үйлдвэр маань ашиглалтад ороход бэлэн болсон. Цар тахал цаашдаа хэр удаан үргэлжлэхийг дэлхий нийтээрээ таашгүй нөхцөл байдалд байна. Магадгүй гурав, дөрөв дэх давалгаанууд бий болохыг үгүйсгэхгүй. Мутацлагдсан вирусийн халдвар улс орнуудад бүртгэгдсээр байна. Монгол омог хүртэл гараад ирсэн. Шинэ төрлийн вирусийн төрлүүдийг судлах боловсон хүчнийг бэлтгэх үүднээс өнгөрсөн гуравдугаар сард Японд 3 мэргэжилтнээ явуулж сургаж дадлагажуулсан.

     -Цаашид вакцины нийлүүлэлт дээр Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллах уу. Монос гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүд гомдолтой байх шиг байсан. Бас вакцин хийлгэх гэж байгаа нь гээд энд тэнд дугаарлаж зогсохын оронд хувийн эмнэлгүүд дээр хийлгэх боломжийг нь нээгээд өгч болдоггүй юм уу гэж иргэд их асуудаг. Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана гэж наанаа Ерөнхий сайдаасаа эхлээд яриад байдаг, цаанаа бодит байдал яг ямар байна вэ?

    -Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ харин ч бүр нээлттэйгийн нээлттэй ажиллаж байгаа гэж би хэлнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх ажлаа хүлээж аваад, УИХ-ын чуулганы танхимд хэлсэн шүү дээ. Нэгдүгээрт, Засгийн газрын 100 хоногт амжиж ард иргэдээ вакцины нэгдүгээр тунд хамруулна гэж. Энэ амлалтаа биелүүлсэн гэж хэлнэ. Хоёрдугаарт, эдийн засгаа сэргээх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх буюу 10 их наядын төлөвлөгөө байна. Айл өрхүүдээ, аж ахуйн нэгжүүдээ дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд бага хүүтэй  зээлүүдийг гаргахаас эхлээд Ипотекийн зээл гэхчлэн урт хугацаандаа асар их үр өгөөж өгөх улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон 100 төсөл хөтөлбөрийг зарлаж, бодитоор ажил хэрэг болгоход анхаарч байна.

    Вакцины нийлүүлэлтийн тухайд ч бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллахад бүрэн нээлттэй бодлого баримталж байгаа. Шадар сайдын хувьд миний бие “Монгол эм импекс”, “Монос” зэрэг группийн төлөөлөлтэй гурван ч удаа уулзаж, боломжит бүхий л дэмжлэгийг үзүүлж шаардлагатай бичиг баримтуудыг нь Эрүүл мэндийн яамныхантай ярилцаж байгаад гаргуулж өгсөн. Харамсалтай нь, хувийн аж ахуйн нэгжүүд битгий хэл, Засгийн газар хоорондоо хэлэлцээр хийгээд ч хүссэн вакцинаа нийлүүлж авч чадахгүй байна. Дэлхий дахинд өнөөдөр нөхцөл байдал ийм л хэмжээнд байгаа. Тийм ч учраас ДЭМБ вакцин үйлдвэрлэгч улс орнуудыг уриалсаар байна шүү дээ. Ганц нэг аж ахуйн нэгжүүд их, бага хэмжээгээр вакцин оруулаад ирсэн тохиолдолд Засгийн газар аль болох тэднийг дэмжиж хамтарч ажилласан. Цаашдаа ч тэгнэ.

    -Хувийн эмнэлгүүдэд төлбөртэйгөөр вакциныг хийлгэх эрх, боломжийг нь хангах тал дээр?

    -Энэ мэдээж нээлттэй. Гэхдээ цар тахлын вакцин гэдэг утгаараа Эрүүл мэндийн яамны шууд хяналт, удирдлага дор хувийн эмнэлгүүд хийх боломжтой. Аюулгүй, эрсдэлгүй нөхцөлд вакцинжуулалт явагдах ёстой. Сая нийслэлд өдөрт 40, 50 мянган хүнийг вакцинжуулахад хувийн хэвшлийнхнээ татан оролцуулсан. Оруулахаас ч өөр арга байхгүй. Нийслэлд вакцины суурин 120 цэг, явуулын 40 цэгт нийтдээ 1900 гаруй вакцинаторууд ажиллалаа шүү дээ. 

    -Монгол Улс хэзээ хилээ нээх вэ. Бид ер нь хэзээнээс гадагшаа явж болох вэ?

    -Зургадугаар сараас хилээ нээх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэхдээ дэлхийн ихэнх улс хилээ нээгээгүй байгаа.

    -Хоёр тун вакцинаа хийлгэсэн бол хилээр нэвтрүүлнэ гэсэн зохицуулалт байгаа юу?

    -Яг тийм нэгдсэн журам зохицуулалт бол одоогоор байхгүй. ДЭМБ, олон улсын харилцаа холбооны нийгэмлэгүүд энэ тал дээр хамтран ямар улс орон, бүс нутагт ямар сертификат, гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой вэ гэдэг судалгааг хийж нэгдсэн дүгнэлтэд хүрэхээр ажиллаж байгаа. Бидний хувьд дипломат харилцаатай улс орнуудтайгаа хэлэлцээр хийж, харилцан нислэг үйлдэх зөвшилцөлд эхнээсээ хүрээд байна. Жишээ нь, Унгар улс манайхаас нислэг хүлээж авах боломжтой гэдгээ илэрхийлсэн. ОХУ, БНХАУ мөн харилцан иргэдээ зорчуулах тал дээр нааштай хариу өгөөд байгаа. Гэхдээ цаг үе, нөхцөл байдал хаашаа эргэхийг бид таашгүй. Улс оронд нь халдварын нөхцөл байдал хүндэрвэл манайхтай адил хилээ хаах нь ойлгомжтой.

    -Улс орнууд мэдээж хэрэг өөрсдийнхөө болзлыг тавьж таарна. Очих иргэд хоёр тунгаа хийлгэсэн байх ёстой гэх мэт ...

    -Биднээс шалтгаалахгүй зүйлүүд гэж бас байна. Улс орнууд дотооддоо ямар дүрэм журам тогтооно, бусад нь түүнийг хүндэтгэх нь ойлгомжтой. Австрали гэхэд л гаднаас нислэг огт хүлээж авахгүй байна.

    -Ер нь Ковидоос болж МИАТ хэр зэрэг алдагдал хүлээсэн бол. Том, жижиг гэлтгүй аж ахуйн нэгжүүд сөхөрч байх шиг байна?

    -Өнгөрсөн жил гэхэд л МИАТ 40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Одоо ч багагүй алдагдал хүлээж байгаа. Цар тахлаас улбаатай эдийн засгийн хямрал манай улсад  төдийгүй дэлхий нийтэд нүүрлэж байна. Хэдийгээр халдварын нөхцөл байдал амаргүй байгаа ч бид иргэдийнхээ амьжиргааг, аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлогыг бодолцохоос өөр аргагүй. Хориод байвал түүн шиг амархан юм мэдээж байхгүй. Гэвч хорьсоор байгаад эдийн засгаа нэг мөр элгээр нь хэвтүүлчихвэл түүнээс улбаатай сөрөг үр дагаврыг эргээд арилгахад маш хэцүү байх болно. Тиймээс Засгийн газар аль болохоор хатуу хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгжүүдээ үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжоор хангахыг хичээж байгаа. Харин энэ тохиолдолд ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань дор бүртээ хариуцлагатай байж үр дүн байна.

    Манайх харин ч харьцангуй зөөлөн, уян хатан бодлого баримталж байгаа. Бусад улс оронд иргэдээ хүлээж авахыг зөвшөөрөөгүй байхад эх орондоо ирвэл өндөр торгууль шийтгэл ногдуулахаас эхлээд халдвар хамгаалал, тусгаарлалтын дүрэм журмаа зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хатуу хариуцлага оноодог. Манайхан бол харьцангуй эрх чөлөөтэй, дур зоргоороо байна. Ер нь л Засгийн газар, Улсын онцгой комисс нэлээд  амаргүй цаг үед ажиллаж байгаа даа.

    - С.Амарсайхан улстөрчийнхөө хувьд сонирхолтой улстөрч юм гэж би боддог. Хувь хүндээ байдаг юм уу, албан тушаалдаа байдаг юм уу, олон нийтийн сүлжээ нь хэвлэлтэйгээ хамт тал талаас нь бүчиж аваад нүдэж байгаа харагдах юм. Жишээ нь, Шадар сайд болсны тань дараахан танай гэр бүлийнхэн рүү хийсэн цуврал дайралт байна. Гэргийн тань аав, ээжийн бие тааруу байгаа гэсэн. Энэ тухай сөхөж асуух эмзэг байгаа ч уншигчдынхаа өмнөөс асуух нь зүйн хэрэг...    

    -Албан тушаалыг бол хэний ч аавын хүү, ээжийн охин хашиж болно. Гагцхүү тэр цаг үед өөрт ногдсон ачаагаа хэнд ч ялархахгүй, ацаглахгүй, хариуцлагатайгаар үүрээд ард нь гарах чухал гэсэн нэг л зарчимтай.

    -Та өөрөө их ритмтэй ажилладаг хүн. Тэр нь таныг хурц, их гөжүүд,  хатуу хүн шиг харагдуулдаг байх. Та өөрөө үүнийгээ анзаардаг уу?

    -Айхтар тэр талаас нь бодож анзаарч байгаагүй юм байна аа. Ажил гэдэг талаас нь л аливаа асуудалд ханддаг. Ер нь л амаргүй цаг үед алба хашиж байгаа. Хотын дарга байхад ч утааг бууруулахын тулд сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх гэж нийслэлчүүдтэйгээ хамтдаа зүтгэж байхад хажуугийн дайралтууд их л ирж байсан.

    - Тэгэхэд ч ёстой гал дунд явсаан. 

    -Гал дундуур зүтгэсэн зүтгэсэн. (инээв) Гэхдээ бууж өгөөгүй. Үр дүнд нь Засгийн газрын бодлого шийдвэрийг нийслэл даяар амжилттай хэрэгжүүлж, хотын утааг 50 хувиар бууруулсан. Утааг бууруулах гэж өчнөөн жил яриад, тэмцээд өдий дайны үр дүнд хүрсэн нь үгүй.

    -Гэргийг тань улаан бүс рүү орсон, гарсан, шинжилгээ өгсөн, өгөөгүй гэх зэрэг баахан сенсаац ар араасаа гарсан. Ер нь юу болоод өнгөрсөн юм бэ. Шадар сайд болсноос тань хойш би тантай анх удаа уулзаж байгаа учраас асуугаад байгаа юм?  

    -Амаргүй цаг үед Улсын онцгой комиссыг ахалж ажиллаж байгаа Шадар сайдын хувьд С.Амарсайхан гэдэг хувь хүний асуудал бол 100 дугаар асуудал. Тиймээс би энд намайг ингэсэн, миний гэр бүлийг тэгсэн гэж дахин ярихыг хүсэхгүй байна. Харин ажлын тал дээр алдаа байвал залруулахын тулд хэлж, шүүмжилж, зөвлөж ажиллахад бол бүрэн нээлттэй. 

    - Энэ сонгуулийн улс төржилтөөс улбаатайгаар хүүгийн тань сургалтын төлбөрийн асуудал дахиад сөхөгдөөд эхэлж. Хүүд нь амаргүй л байгаа байх. Энэ асуудлыг та эцэслээд шийдчихээгүй бил үү?

    -Хүүхдийн хүсэл мөрөөдөл шиг гэгээн саруул зүйл ховор. Аав, ээж нь хэн байхаас үл шалтгаалан хүүхдүүд хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, хичээх эрхтэй. Миний хүүд тохиолдсон шиг ийм асуудал, ийм хандлага бусдын үр хүүхдүүдэд битгий тохиолдоосой, увайгүй улс төржилтийн золиос бүү болоосой гэж хүсэх байна.

    Харин энд таны ярилцлагаар дамжуулаад нэг зүйлийг хэлье. Сургалтын сангийн зээлийн хөтөлбөрөөс татгалзаж, төлбөрийг Зээлийн санд буцаагаад төлсөн.

    -Тэгвэл энэ асуудал ингээд нэг намжих байлгүй дээ. Ингэхэд танай нам дотор таны эсрэг тодорхой бүлэглэл байдаг юм биш үү. Шадар сайд дээр жишээ нь танд өрсөлдөгч байсан уу?

    -Улс төрд явж байгаа хэн бүхэнд олон талын л амбийц, ашиг сонирхол байдаг биз. Хүний, өөрийн гэлтгүй янз бүрийн л юм дуулддаг. Явж явж хүний хүнээс илүү өөрийнхөн л ард нь байдаг шүү дээ. Тэглээ гээд хэн намайг яах гэж байна гээд урд, ардаас нь тандаад, эрэл сурал болоод явдаггүй. Тийм цаг зав ч алга. Цаг нь болохоор худал, үнэн нь ялгарах биз.  

    -Та бол шаардлагатай үед хэнтэй ч тулалдахаас айдаггүй. Энэ зан тань  дайсан татаад байдаг юм биш үү?

    -Би ямар нэг ажлыг барьж авсан бол заавал ард нь гарах гээд зүтгэчихдэг л зантай. Ялангуяа тэр нь олон нийтийн эрх ашигт тустай, зөв зүйл байвал чигээрээ зүтгэнэ. Ажлын л төлөө юм. Төр, түмний итгэл хүлээлгэж даалгасан ажлыг эргээд харахад нүүр улайхааргүй, хариуцлагатайгаар хийж дуусгахыг л хичээдэг.

    -Ажил хийж байгаа хүн бүх талын л  буруутгалаар хучуулдаг. Хажуу хавирганаас нь, урдаас нь, араас нь ч нүддэг. Энэ цар тахал бол урьд өмнө тооцоолж байгаагүй гай түйтгэр. Ийм зүйлтэй тэмцэхэд мэр сэр алдаа, оноо гарч л байгаа байх ?

    -Дэлхий нийтээрээ л хичээж байна. Ялангуяа цар тахалтай тэмцэхэд алдаа, оноо аль аль нь байна. Урагшаа хараад ажлаа хийгээд явж байхад тал талаас элдэв дайралт цохилтууд ч орж ирэх юм. Ажил, албан тушаалыг дагаад үүрэг хариуцлага, тодорхой ачаа ирэх нь ч зайлшгүй. Одоо ч тэгээд хэр баргийн дайралтыг тоохоо байж дээ.

    -Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаан дээр танай намтай холбоотой шүүмж нэлээд явж байна. Уулзалтуудад олон хүн цугларч байна гэх мэтээр...Халдвар хамгааллын дэглэмийг хэр сахиулж байна вэ?

    -Цаг үе хэдийгээр амаргүй байгаа ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулиа бид хугацаанд нь хуулийн дагуу, аюул эрсдэл багатайгаар зохион байгуулахаар Улсын онцгой комиссоос боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос тусгай журам гарсан. Зөвхөн манайх ч биш, бусад улс орнууд ч сонгуулиа хойшлуулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан зохион байгуулж байгаа. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг хаана хаанаа хариуцлагатайгаар сахиулах нь чухал. Өнгөрсөн жил бид хоёр шатны сонгуулиа зохион байгуулсан. Дотоодын халдвар гараагүй байсан л даа. Одоо бол вакцинжуулалт амжилттай яваа нь том давуу тал. Ер нь цаашдаа бид цар тахлын хажуугаар ажил, амьдралаа зохицуулаад явахаас өөр аргагүй.

    - Засгийн газрын ажил өглөө 07-д эхэлж байгаа гэсэн үү ?

    -Төрийн байгууллагуудын ажил зуны хувиараар өглөө 08-д эхэлж байгаа. Тэр дундаа манай Засгийн газар ер нь эртэч шүү. Ажил ч маш их байна. Таны хэлсэнчлэн сүүлийн хоёр Засгийн газар урьд өмнөх олон Засгийн газрын үзээгүй бэрхшээл дунд, туйлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгаа нь үнэн.    

    - Л.Оюун-Эрдэнэ сайд гаднаасаа нэлээн тайван харагддаг. Та бол тачигнуулаад л яваад байдаг зантай. Та хоёрын ритм хэр нийлж байна?

    - Нийлэлгүй яах вэ. Л.Оюун-Эрдэнэ сайдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаас нь л бид хамтарч ажиллаж байсан. Хотын өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн сэтгэл гаргадаг байлаа. Ерөнхий сайд маань хувь хүнийхээ хувьд хурдтай, ажлын зохион байгуулалт сайтай, аливааг өөр өнцгөөс хардаг, шинийг эрэлхийлдэг, нийгмийн идэвх сайтай хүн.

    -У. Хүрэлсүх даргатай  та бас багагүй хугацаанд хамтарч ажилласан даа ?

    - У.Хүрэлсүх даргыг Ерөнхий сайд байхад мөн л хот дээр бид хамтдаа олон чухал асуудлыг хамтран шийдэж, үр дүнгээ үзсэн. Цар тахлын халдварын үед ч тэр. Их хурдтай учраас хэмнэл нийлдэг. Хурдтай, мэдрэмжтэй, шийдэмгий хүн болохоор хамтран ажиллахад урамтай байдаг. Монгол хүн бүрийг эрүүл энх байлгахын төлөө, нийслэлчүүдийн эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж, хэрэгжилтэд нь хатуу хяналт тавьж, үр дүнг нь үзсэн Ерөнхий сайд бол Ухнаагийн Хүрэлсүх гэдгийг нүүр бардам хэлнэ. Иргэдээ боддог, иргэдээ ойлгодог, иргэдээ өмгөөлдөг Төрийн тэргүүн болно гэдэгт би хувьдаа хаашаа ч эргэлзэхгүйгээр итгэж байна.

    -Та ч бас ачаалал даадаг хүн юм аа. Цаг наргүй л гадуур дотуур явж байгаа харагддаг. Нэг талаас залхмаар ч юм шиг...?

    -Газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг бодитоор харж, үнэлж дүгнэж байж цаашдын бодлого шийдэл зөв оновчтой гарна. Бусдын амаар юм уу, гаднаас нь өнгөц хараад асуудлыг шийднэ гэвэл хэтэрхий өрөөсгөл.

    Аанайж, назгайрч суух цаг үе биш учраас ямар ч ачааг даахаас өөр аргагүй. Тиймээс хүмүүсээ их шахаж, дайчилж ажиллуулдаг. Цаг хугацаатай уралдаж, гүйцэтгэл сайтай л ажиллахгүй бол энэ цаг үед ажил амжуулахад хэцүү.

    - Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойтой. Улсын наадам болох болов уу гэсэн битүүхэн хүлээлт иргэдийн дунд байгаа байх?

      -Юм гэдэг сонин шүү. 100 жилийн өмнө монголчууд бид тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нийгмийн эрс өөрчлөлт, шинэчлэлийн үндэс суурийг тавьж байсан. Тэгвэл өдгөө бас нэгэн том сорилт, шалгуурын өмнө ирээд байна. Наадмаас өмнө цар тахлын нөхцөл байдлыг намжааж авах нь нэн чухал болоод байна. Улсын наадмаа урьдын адил өргөн дэлгэр хийчих юмсан гэдэг хүсэл зориг монгол хүн бүрт байгаа болов уу.

    Наадмын комисс хуралдаж, үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцсэн. Баярлаж цэнгэхдээ гол нь бус, наадам гэдэг өөрөө монголчуудын хувьд оюун санааны ямар чухал дархлаа байдаг билээ. Иймд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойгоо халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тэмдэглэхээр хаана хаанаа л хичээн ажиллаж байна.

    С.Амарсайханыг би гадаад харилцааны салбарт ажиллаж байхаас мэднэ. Мөн хувийн хэвшилд луйварчидтай нанчилдаж явахад нь ч, Хотын даргаар ажиллаж байхад нь ч ярилцлагынхаа зочноор урьж байлаа.

    Тэр бол миний бас л сонирхолтой, өөрийнхөөрөө, нугарч арагшаа сууж өгдөггүй шазруун зочдын нэг.

    Залуу хүн атлаа хөгшин хүн шиг мугуйд үзэгддэг, тэрсэж тэмцэхээс халирдаггүй халуун цочмог зантай, хатаагдсан эрийн нэг бол ТЭР юм. Гөжүүд, гүргэр энэ нөхөр гаднаасаа хурц тод зантай ч хүнийхээ хувьд хэлсэн ярьсандаа байдаг, олон талд гарч гүйдэггүй, цул чанартай хүн.

    Тэр бол ачаа үүрэгч, ачаалал даагч. Нэг зүтгэвэл олон тийш туялзаад, худлаа сэтэр зүүчихээд ажил албаны нэр бөглөөд, хялбархан аргалаад явдаг этгээдүүдийн дэргэд тэр жинхэнэ ориг зүтгүүр гэж би хэлнэ.

    Түүнд энд тэнд намирч явдаг, цугларалт болгон дээр толгойгоо хавчуулж гүйдэг нялуун зан байхгүй. Улс төр юм чинь гээд хэнтэй ч хамаагүй нөхөрлөж давхидаггүй. Урваж шарвачихаад улс төр шүү дээ гэж бухдаггүй. Тийм болохоор олон талаасаа шүршүүлдэг. Одоо ч, цаашдаа ч галын дунд явах эр...

Сэтгэгдлүүд : 50

  • Nupolikje

    cialis 20mg usa - <a href=" https://cialistfs.com/# ">buy cialis online viagra</a> buy cialis 36 hour cialis for daily use https://cialistfs.com/# buy cialis tadalafil uk

  • Plaufikf

    hydroxychloroquine sulfate oral - <a href=" https://hydroxychloroquinecheap.com/# ">plaquenil oct</a> how much is plaquenil hydroxychloroquine 400 https://hydroxychloroquinecheap.com/# hydroxychloroquine tablets 10 mg

  • Lasixo

    lasix dosage - <a href=" https://furosemidecheap.com/# ">furosemide 100 mg</a> lasix 20 mg lasix 100mg https://furosemidecheap.com/# lasix furosemide

  • Niodujo

    ivermectin uk coronavirus - <a href=" https://ivermectincheap.com/# ">stromectol how much it cost</a> ivermectin generic ivermectin pill cost https://ivermectincheap.com/# cost of ivermectin pill

  • Ciproik

    ciprofloxacin over the counter - <a href=" https://ciprocheap.com/# ">where can i buy cipro online</a> ciprofloxacin generic price ciprofloxacin 500 mg tablet price https://ciprocheap.com/# cipro 500mg best prices

  • qqxpntbnpkb

    pjgh39 <a href="http://kffjufikkztf.com/">kffjufikkztf</a>, [url=http://yndwcfcpvuvy.com/]yndwcfcpvuvy[/url], [link=http://dsyvbnbeagxu.com/]dsyvbnbeagxu[/link], http://ieexcsmqakch.com/

  • exrxhmfxn

    z26M3j <a href="http://fzmjhlnyhivk.com/">fzmjhlnyhivk</a>, [url=http://iconpsfsjxkf.com/]iconpsfsjxkf[/url], [link=http://qpydugtwoose.com/]qpydugtwoose[/link], http://bsydtiiixuxa.com/

  • ccmvvcowp

    VRuoql <a href="http://qgfbsxtssmbs.com/">qgfbsxtssmbs</a>, [url=http://iiwnnzkxhmxa.com/]iiwnnzkxhmxa[/url], [link=http://jjbdqzergdwb.com/]jjbdqzergdwb[/link], http://zkjbcysbxojp.com/

  • Tadalaki

    real cialis without a doctor prescription <a href=" https://cialiscnd.com/# ">cialis daily</a> generic cialis no doctor's prescription cialis at a discount price https://cialiscnd.com/#

  • CialisCnd

    how much cialis to take: <a href=" https://cialiscnd.com/# ">free 30 day trial cialis</a> buy cialis 36 hour cialis paypal canada - https://cialiscnd.com/#

  • Tadalaki

    real cialis without a doctor's prescription <a href=" https://cialiscnd.com/# ">cialis generic availability</a> cialis 30 day trial coupon cialis or viagra https://cialiscnd.com/#

  • Tadalaki

    30ml liquid cialis <a href=" https://cialiscnd.com/# ">cialis vs levitra</a> fastest delivery of cialis buying online cialis samples request https://cialiscnd.com/#

  • Tadalaki

    expired cialis 3 years <a href=" https://cialiscnd.com/# ">viagra or cialis</a> cialis erections the effects of cialis on women https://cialiscnd.com/#

  • CialisCnd

    paypal cialis no prescription: <a href=" https://cialiscnd.com/# ">use paypal to buy cialis</a> cialis dapoxetine 24 tab cialis 20mg τιμη - https://cialiscnd.com/#

  • CialisCndi

    $200 cialis coupon - <a href=" https://cialiscnd.com/# ">generic cialis without prescription</a> tiujana cialis $200 cialis coupon https://cialiscnd.com/#

  • Nisdusdj

    us pharmacy cialis: <a href=" https://cialiscnd.com/# ">cialis free sample</a> generic cialis with dapoxetine is cialis generic - https://cialiscnd.com/#

  • Polikllo

    cialis or viagra https://cialiscnd.com/# cialis for peyronie how much does cialis cost

  • Cialisk

    cialis on line paypal payment <a href=" https://cialiscnd.com/# ">cialis sell</a> canadian pharmacy ezzz cialis what does cialis look like https://cialiscnd.com/#

  • Cialisk

    is there a generic cialis available in the us <a href=" https://cialiscnd.com/# ">order cialis online no prescription australia</a> best online pharmacy for cialis buy genereiccialis https://cialiscnd.com/#

  • Polikllo

    side effects of cialis https://cialiscnd.com/# cialis coupons 2019 fastest delivery of cialis buying online

  • Cialisk

    cheapest brand cialis 20mg <a href=" https://cialiscnd.com/# ">cialis dosing</a> 365 cialis cialis daily cost https://cialiscnd.com/#

  • Polikllo

    generic cialis coming out https://cialiscnd.com/# cialis 20 mg cialis online

  • Cialisk

    dapoxetine and cialis <a href=" https://cialiscnd.com/# ">cialis sell</a> cialis canada free trial what works better cialis or viagra? https://cialiscnd.com/#

  • Cialisopl

    generic cialis at walmart <a href=" https://cialiscnd.com/# ">canada price on cialis</a> buy cialis cialis 20mg https://cialiscnd.com/#

  • Cialisko

    buy 36 hour cialis https://cialiscnd.com/# cialis generic uk how can i get cialis fast

  • Viagraik

    trial samples of viagra: <a href=" https://viagracnd.com/# ">cialis vs viagra</a> generic viagra india 100mg viagra for men - https://viagracnd.com/#

  • Viagraik

    women viagra: <a href=" https://viagracnd.com/# ">generic viagra available in usa</a> when to take viagra over the counter viagra - https://viagracnd.com/#

  • Viagraik

    over the counter viagra: <a href=" https://viagracnd.com/# ">viagra for men</a> pfizer viagra coupons from pfizer natural viagra - https://viagracnd.com/#

  • Viagraik

    levitra vs viagra: <a href=" https://viagracnd.com/# ">viagra generic</a> viagra substitute sildenafil 20 mg vs viagra - https://viagracnd.com/#

  • Viagraik

    viagra samples from pfizer: <a href=" https://viagracnd.com/# ">viagra single packs</a> viagra without a doctor prescription what helps viagra work better - https://viagracnd.com/#

  • Viagraik

    what is viagra: <a href=" https://viagracnd.com/# ">pfizer generic viagra</a> how to take viagra for maximum effect 100 mg viagra lowest price - https://viagracnd.com/#

  • Viagraik

    viagra coupon: <a href=" https://viagracnd.com/# ">sildenafil citrate generic viagra 100mg</a> how long for viagra to take effect generic viagra without subscription walmart - https://viagracnd.com/#

  • Viagracnd

    viagra from canada: <a href=" https://viagracnd.com/# ">how to buy viagra</a> amazon viagra viagra online canadian pharmacy - https://viagracnd.com/#

  • Viagracnd

    how long for viagra to take effect: <a href=" https://viagracnd.com/# ">viagra dosage</a> viagra prices how does viagra work - https://viagracnd.com/#

  • Nuoispdol

    viagra walmart: <a href=" https://viagracnd.com/# ">how much is viagra</a> viagra cost per pill non prescription viagra - https://viagracnd.com/#

  • Nuoispdol

    when will viagra be generic: <a href=" https://viagracnd.com/# ">generic name for viagra</a> cheapest generic viagra buy generic 100mg viagra online - https://viagracnd.com/#

  • Nuoispdol

    viagra cost per pill: <a href=" https://viagracnd.com/# ">generic viagra online</a> no prescription viagra buy generic 100mg viagra online - https://viagracnd.com/#

  • Nuoispdol

    best place to buy generic viagra online: <a href=" https://viagracnd.com/# ">cheap generic viagra</a> viagra without a doctor prescription viagra without a prescription - https://viagracnd.com/#

  • Nuoispdol

    cheap viagra: <a href=" https://viagracnd.com/# ">viagra for sale</a> viagra otc how much does viagra cost - https://viagracnd.com/#

  • Nuoispdol

    generic viagra: <a href=" https://viagracnd.com/# ">is there a generic viagra</a> cheapest viagra online viagra 100mg price - https://viagracnd.com/#

  • Nuoispdol

    generic name for viagra: <a href=" https://viagracnd.com/# ">how much will generic viagra cost</a> buy generic viagra online viagra prescription online - https://viagracnd.com/#

  • Niolpoil

    viagra results - https://viagracnd.com/# viagra single packs cialis vs viagra

  • Niolpoil

    ed pills that work better than viagra - https://viagracnd.com/# when will viagra become generic female viagra

  • Nioliopo

    generic viagra names <a href=" https://viagracnd.com/# ">viagra over the counter walmart</a> online viagra viagra 100mg price - https://viagracnd.com/#

  • Niolpoil

    side effects of viagra - https://viagracnd.com/# viagra problem generic viagra available

  • Biuoloi

    viagra from india <a href=" https://viagracnd.com/# ">online viagra</a> cvs viagra viagra online canada - https://viagracnd.com/#

  • Busydjdj

    viagra side effects <a href=" https://viagracnd.com/# ">what helps viagra work better</a> otc viagra viagra results - https://viagracnd.com/# female viagra pills

  • Busydjdj

    viagra substitute <a href=" https://viagracnd.com/# ">what does viagra do</a> viagra erection cost of viagra - https://viagracnd.com/# over counter viagra walgreens

  • Nioploid

    50 mg prednisone canada pharmacy: <a href=" https://prednisonecheap.com/# ">prednisone 20 mg pill</a> prednisone tablet 100 mg prednisone otc price - https://prednisonecheap.com/#

  • Nioploid

    prednisone 80 mg daily: <a href=" https://prednisonecheap.com/# ">prednisone 10mg tabs</a> buy 10 mg prednisone where can you buy prednisone - https://prednisonecheap.com/#

Сэтгэгдэл оруулах

урлан