ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ЮУ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ? ЭМЧИЙН УРД ОЧИЖ СУУХ ХҮРТЭЛХ ХУГАЦАА!

    Эмчид үзүүлээд сууж байгаа бол эмчилгээний үр дүнгийн 50 хувийг  ТА ӨӨРӨӨ бүтээжээ.

    ШҮДНИЙ ЭМНЭЛГЭЭС АЙХ АЙДАС ТҮГШҮҮР

    Шүдний эмчилгээ нь тодорхой хэмжээний айдас, түгшүүрийг ихэнх хүнд төрүүлдэг. Өвчтөний айдас түгшүүрийг хянах нь эмчилгээг амжилттай хийж дуусгахад чухал тул шүдний эмч нар фобитой (phobia – айдас) хүмүүсийн талаарх сонирхон судлаж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгааны чиг хандлага нь шүдний фоби өвчтнүүдийн шинж тэмдгийг оношлох, улмаар тархи, мэдрэлийн үйл ажиллагааг шинжлэн фобигүй хүмүүсээс ялгарах онцлогийг ойлгохыг голчилж байна.

    Хэт их айдас түгшүүртэй буюу гиперфоби өвчтнүүдийн 85 хувь нь бага наснаасаа эхлэлтэй байдаг гэж үздэг. Шүдний фобигийн шалтгаан шууд юмуу дам нөлөөлтөй байдаг. Тодорхой нөхцөл байдлаас, амьтдаас, өндрөөс, битүү орон зайгаас, тарилга цуснаас айх зэрэг [S1] олон төрлийн фоби бий. Үүнээс шүдний фоби нь хамгийн түгээмэл айдсуудын нэг юм.

    Айдсын шалтгаанууд:

    • өмнө нь шүдний болон өөр эмчилгээнд орж байх үеийн өвдөлт, таагүй зүйлс
    • гэмтлийн үеийн зовиуртай дурсамж, хүчирхийлэл
    • хүний ам нь далд эрхтэн учир хүрэх үед хувийн орон зай руу нь хувийн орон зайд халдаж байгаа мэт санагдаж тавгүйтэх
    • хяналтаа алдахаас айх
    • үл итгэх
    • амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл хангалттай бус байх
    • сэтгэлийн түгшүүр,  хямрал болон гэмтлийн дараах стресс, шизофренитой бол түүнчлэн урьд өмнө толгой, хүзүүний гэмтэл авч байсан бол айдас түгшүүрийг нэмэгдүүлдэг.

    Эдгээр айдсаас болж эмчилгээнээс зайлсхийн хойшлуусаар амны хөндийн эрүүл мэнд муудаж, улмаар хүндэрсэн шатанд хүрдэг байна.

    Сонсголын сэрэл

    Шүдний тасагт үргэлж өвөрмөц дуу чимээ гарах нь сонсголын цочролыг үүсгэдэг. Иймэрхүү тасралтгүй дуу чимээ нь үзлэгийн өрөө рүү орж яваа өвчтөнүүдэд таагүй байдал, айдас төрүүлдэг.

    Тиймээс шүдний эмнэлгийн хүлээлгийн өрөөнд намуухан хөгжим сонсон анхаарлаа сарниулах нь өвчтөнийг сэтгэлзүйн хувьд тайвшруулж айдсыг бууруулахад ихээхэн нөлөөлдөг байна.

    Харааны сэрэл

    Зүү эсвэл шүдний эмчийн багажийг харахад л айдас төрж, сэтгэлзүйн хувьд тогтворгүй болж эхэлдэг. Иймд эмчилгээний үйл явцын талаарх мэдээлэл тайлбарыг бүрэн авсны дараа нүдний хаалт ашиглан харахгүй байх, хий хоосон төсөөлөл үүсгэхгүй байх нь тустай.

    Дам мэдээлэл

    Шүдний өвчин болон түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэгийн дутмаг байдал шууд бусаар нөлөөлдөг. Таны эргэн тойронд шүдний эмчилгээ хийлгэсэн танилууд эсвэл гэр бүл, найз нөхдийн яриа шууд бус туршлага болдог. Өөрийн биеэр очиж эмчилгээ хийлгэсэн туршлагагүй ч дам сонссон айдас түгшүүртэй мэдрэмжүүд, эмчилгээний сөрөг мэдээлэл нь өвчтөний сэтгэл санаанд хэдийнээ сууж эмчилгээ хийлгэх үед нь саад болдог. Түүнчлэн мэдээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжсан шууд бус ойлголтууд нөлөөлдөг.

    Өөрийгөө бүрэн хянаж чадахгүй болохоос сэтгэл түгших

    Шүдний эмнэлгийн сандал дээр суусан мөчөөс эхлэн өвчтөний үйл хөдлөлийг шүдний эмч хянадаг. Эмчилгээний явцад аливааг дур зоргоороо удирдаж чадахгүй байх вий гэсэн айдас түгшүүрээс болж фоби үүсдэг. Хүчтэй өвдөлт юмуу таагүй мэдрэмж төрөх үед өвчтөн өөрийн дураар байж чадахгүй болох вий гэсэн эмзэглэл нь өвчтөнд айдас үүсэх шалтгаан болдог. Энэ айдас нь өвчтөний сэтгэл санааг тогтворгүй болгож, эмчилгээнд нөлөөлдөг байна.

    Давчуу орон зай, мултарч чадахгүй юм шиг байдалд орохоос айх зэрэг эмгэгээс үүдэлтэй сэтгэлийн түгшүүр нь шүдний эмчилгээнд ороход ихээхэн саад болдог.

    Шүдний эмчид үл итгэх

    Эмчид үл итгэснээр өвчтөн шүдний эмчилгээний үйл явц, үр дүнд санаа зовниж эхэлдэг. Чанаргүй эмчилгээ хийлгэж, буруу оношлогдох вий зэрэг эргэлзээ, зовнилоос болж өвчтөн шүдний эмчид итгэхээ байж, улмаар түгшиж эхэлдэг байна. Зарим судалгаанд, шүдний эмчид үзүүлэх давтамж нэмэгдэхийн хэрээр хүний итгэл үнэмшил нэмэгдэж, айдас буурдаг гэж дурдсан нь бий. Тиймээс шүдний эмч эмчилгээнийхээ явц аргуудын талаар үргэлж тайлбарлаж ойлгуулж өгөх нь өвчтөнд итгэл төрүүлж, эмчилгээнд чухал дэм болох талтай.

    Эрүүл мэндийн асуудал

    Ариун цэврийн шаардлага хангаагүй төхөөрөмжөөс халдвар авах, рентген туяанд өртөх эрсдэл зэргээс болж өвчтөнд айдас үүсч болзошгүй байдаг. Фобитой өвчтөнүүдийн хувьд энэхүү айдас нь зөвхөн шүдний төдийгүй бусад төрлийн эмнэлэгт очиход ч гэсэн төрдөг. Иймээс өвчтөн эмчилгээгээ бүрэн ойлгохоор дэлгэрэнгүй тайлбар авах нь чухал юм.

     Шүдний фобитой өвчтөн бүрийн мэдрэх онцлог, хэв маяг нь харилцан адилгүй учир эмнэлзүйн үзлэг хийгээд нэг шалгуураар фобиг үнэлж тогтооход төвөгтэй. Тиймээс хурдан, үнэн зөв тодорхойлж зохих эмчилгээг хийхийн тулд эмч өвчтөний харилцан ойлголцол маш чухал.

    Таны амны хөндийд яаж нөлөөлөх вэ?

    Шүдний өвчний ихэнх нь амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Мөн урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Фобигийн улмаас шүдээ эмчлүүлэхээс зайлсхийснээр өвчин эмгэгийг улам даамжруулан нарийн төвөгтэй эмчилгээ хийлгэх, илүү цаг алдах, илүү их төлбөр төлөх хэмжээнд хүрдэг. Шүдний үзлэг, эмчилгээг тогтмол хийлгэснээр шүдний өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчнийг эрт үед нь эмчилэхэд тустай.

    Фобиг яаж удирдах вэ?

    Шүдний фобиг удирдах олон арга бий. Шүдний фоби байгаа үгүйгээ шүдний эмчид эмчилгээний өмнө хэлэх хэрэгтэй. Мөн сэтгэл түгшээж, айдас төрүүлж буй зүйлсийн талаараа нээлттэй ярьснаар шүдний эмч танд зориулж эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад тус болдог.

    Айдсыг даван туулах энгийн аргууд:

    • Уртаар гүнзгий амьсгаа авах
    • Бясалгал хийх
    • Хөгжим сонсох, зурагт үзэх зэрэг анхаарал сарниулах зүйлс ашиглах
    • Биеэ сул тавьж булчингаа суллах
    • Сэтгэл зүйчтэй ярилцах
    • Тайвшруулах эм бэлдмэл /эмчийн заавраар/
    • Ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалт
    • Анхилуун үнэртэн

    зэрэг аргууд санал болгодог.

    Насанд хүрсэн ихэнх хүний шүдний фобиний шалтгаан нь бага насандаа авсан гэмтэл, өвдөлт юмуу урьд өмнө тохиолдож байсан муухай дурсамжууд нь сэтгэлд гүнзгий ул мөр үлдээснээс болсон байдаг. Тиймээс шүдээ эмчлүүлж буй өвчтөн эмч хоёрын харилцан итгэлцлийг эхлээд үүсгэснээр айдас түгшүүргүйгээр шүдээ сайн эмчлүүлэх улмаар дараагийн эмчилгээнд хүндрэл үүсэхгүй байх гол тулгуур билээ.

Сэтгэгдлүүд : 2

  • Jinaime

    Nlfcif Augmentin Es Amoxicillin https://newfasttadalafil.com/ - Cialis cialis achat net Gkfoqr <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> https://newfasttadalafil.com/ - best cialis online Viagra Pfizer Angebot Ruvbei

  • Insakesek

    <a href=http://bestcialis20mg.com/>cialis</a> Lisinopril can cause several adverse reactions, mostly stemming from renal impairment or anaphylaxis

Сэтгэгдэл оруулах

урлан