Э.Энхцэцэг: Сошиалаар дамжуулаад гадаад хэл сурч болно

БНХАУ-д магистрт суралцахын хажуугаар "enni page" -ийг хөтөлдөг Э.Энхцэцгийг бид "influencers" буландаа урьж, Монгол, Хятад залуусын сошиал хэрэглээний тухай ярилцлалаа.

-Сайн байна уу? Interview сэтгүүлийн урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таныг ялангуяа фэйсбүүкийнхэн enni нэрээр мэдэх байх. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулж болох уу?
-Намайг Энхмандалын Энхцэцэг гэдэг. БНХАУ-ын Жужан мужид боловсролын чиглэлээр магистартаа суралцаж байна. Гадаад найзууд маань намайг Энни гэж дууддаг. Энни нэрээрээ пэйжээ нэрлэсэн.
-Хятад хэлийг хөнгөн зугаатай сурахад Enni фэйсбүүк пэйж яг тохирсон гэж боддог. Энэ пэйжийг ажиллуулах санаа танд яагаад төрсөн нь сонин байна?
-2019 оны гуравдугаар сараас эхэлж хөтөлсөн. Тухайн үед Монголд ажил хийхийн хажуугаар хятад хэлээ мартахгүйн тулд дуу орчуулж байлаа. Орчуулсан дуугаа бусадтай хуваалцах, санал бодлоо солилцох, сонирхолдоо хөтлөгдөн пэйжээ нээсэн. Хятадын сошиал орчныг харж байхад олон сонирхолтой бичлэг, урам зориг өгөх зүйлсүүд байдаг. Ганцаараа тэдгээрийг үзээд сайхан мэдрэмж авахаас илүүтэй бусдад ч тэр мэдрэмжийг өгч хуваалцмаар санагддаг байлаа. Пэйж нээж байж тэдгээр гэрэл гэгээтэй мэдээллийг хүмүүст хүргэж, чадах юмаараа бусдад туслах юмсан гэж бодсон. Тэгээд л пэйжээ нээсэн. Бусад хүмүүсийг тэдгээр сонирхолтой, урам зориг өгөх бичлэгүүдийг үзэж надтай адилхан мэдрээсэй гэж хүссэн. Би ч гэлтгүй гадаадад сурч байгаа оюутнууд аятайхан санаа нүдэнд тусвал монголдоо хэрэгжүүлэх юмсан гэж боддог байх. Энэ үүднээсээ өөрийнхөө чадах юмаа хийхийг хүссэн. Харин аажимдаа богино бичлэг оруулж, хятад хэл сурахыг хүсч, сонирхож байгаа хүмүүст хэрэгтэй байх гэсэн үүднээс өөрт байгаа файлуудаа пэйждээ оруулах болсон. Би сошиалд сонирхолтой, хятад хэл судалдаг болохоор дуртай зүйлээ л хийж байсан. Аажимдаа пэйжээ хөгжүүлж эхэлсэн дээ.
-Агуулгаа яаж сонгож оруулдаг вэ?
-Пэйжийн агуулгын хувьд өөрийн сонирхол дээр үндэслэж оруулах мэдээллээ сонгодог гэх үү дээ. Нэгдүгээрт, хятад хэл сонирхож байгаа хүмүүст чиглэсэн постууд, урам зоригийн үгнүүд, дуу орчуулж оруулдаг. Эдийн засаг, уул уурхай, барилга гэх мэт гол салбаруудын түгээмэл хэрэглэгддэг үгнүүдийг хятад, монгол хэлээр болон ном, сурах бичгийн материал, кино санал, хятадын талаарх шинэ сонин мэдээллийг хүргэхийг зорьдог. Хоёрдугаарт, өсвөр насныхан руу чиглэсэн контент оруулъя гэж бодсон. Яагаад гэвэл монголын сошиал орчинд өсвөр насныханд чиглэсэн эерэг контентууд маш бага байдаг. Байгаа хэд нь хандалтын тоогоо өсгөх зорилготой инээдмийн постууд. Яг нийгэм рүү, өсвөр насныхны зан төлөвшил, хувь хүний биеэ авч явах байдал, ёс суртахуун руу чиглэсэн контент үнэхээр ховор санагддаг. Мөн хар мэдээллүүд маш их байдаг. Жишээ нь: “Нэг хүн дээвэр дээрээс үсрээд амиа хорложээ” эсвэл “Нэг залуу найз охиноо зодоод амийг нь бүрэлгэжээ” гэдэг мэдээ байвал хүмүүс үнэн худлыг нь нягтлалгүй шууд уншаад шэйр хийж, хуваалцдаг. Нийгэмд энэ мэт хар мэдээллүүд асар их байдаг. Үүнээс болоод өсвөр насны хүүхдүүд яг аль нь үнэн, худал гэдгийг ялгаж, дүгнэж, олон мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг сонгож мэдэхгүй байдаг. Хүүхдүүдэд сошиал орчин маш их нөлөөлж байгаа. Эцэг эхтэйгээ ярилцахаас илүү сошиал орчноос мэдээллийг хүүхдүүд өөртөө тусгаж, даган дуурайж байна. Энэ үүднээс пэйждээ оруулж байгаа постуудаа өсвөр насныхан руу чиглэсэн байдлаар урам зориг өгөх, эрч хүчтэй, тууштай байлгах, эерэг мэдээллүүдийг түгээхийг хүссэн. Хэчнээн хар байсан ч гэрлийг тодосговол сүүдэр нь бага байдаг гэсэн үг бий. Үүн шиг нийгэмд томоор нөлөөлж чадахгүй ч, миний бичлэг, пэйжийг маань үзэж байгаа хэн нэгэн, ганц хүн байсан ч хамаагүй өөртөө хэрэгтэйгээ тусгаад авбал хийж буй зүйлийн минь үнэ цэн нь тэр гэж боддог. Надад “Мэдээллээс чинь урам зориг авлаа, хэрэг боллоо шүү” гэсэн сэтгэгдэл нь ганцаараа хятад хэлийг сураад, бичлэг үзэж суухаас илүү их аз жаргал, урам зоригийг өгдөг гэсэн үг. Гуравдугаарт, аяллын бичлэгүүд оруулдаг. Би аялах дуртай. Тиймээс сонирхол нэгтэй хүмүүстээ зориулан аялахад тохиромжтой газруудын талаарх мэдээллийг оруулдаг. Бас шинжлэх ухааны нээлтүүд, сонин содон шинэ зүйлүүдийг хуваалцъя гэж боддог.

-Сошиалаар дамжуулж хэл заах, хэл сурах боломж хэр бол?
-Сошиалаар дамжуулж хэл сурах бүрэн боломжтой гэж боддог. Хүссэн хүсээгүй төлбөр төлөхөөс эхлээд л бидний амьдралд цахим хэрэглээ нэвтэрч, бүх зүйл цахим болж байна. Үүн шиг боловсролын салбар ч мөн адил онлайн сургалтыг аль хэдийн нэвтрүүлсэн. Онлайнаар хэл сурах бүрэн боломжтой. Хэл сурах гар утасны аппликейшнүүд, сайт, сургалтын материалууд, Youtube-д гэхэд маш олон хэл зааж байгаа хүмүүс байна. Мөн Сертификат олгодог онлайн курс сургалт, академи бий. Ер нь онлайнаар хэл сурах байтугай илүү ихийг ч сурч болмоор санагддаг. Замын түгжрэлд, гэртээ  байхдаа ч онлайнаар суралцаж, цаг заваа өөрөө тохируулах боломжтой. Танхимын сургалттай харьцуулахад илүү сонирхолтой, хичээлээсээ хоцорлоо гэхэд нөхөж үзэх боломжтой байдаг. Онлайнд маш олон материал байгаа болохоор сонирхолтой аргуудаар суралцаж болдог. Өөрт хэрэгтэй материалаа олж чадвал маш олон мэдээлэл онлайнд бий. Саяхан технологийн дэвшлийг ашиглаад сургалтаа явуулж буй цэцэрлэгтэй танилцсан. Тэр цэцэрлэгт багшийн оролцоо байгаагүй. Багш зөвхөн чиглүүлэх үүрэгтэй болж, энэ улаан, тэр цэнхэр өнгө гэж хэлэх шаардлагагүйгээр хүүхдүүд ipad  дээрээсээ өнгө, дүрсээ цээжилж байсан. Энэ арга нь хүүхдүүдэд илүү сонирхолтой, хөгжилтэй, сурах хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлж байсан. Технологийн дэвшил хүссэн хүсээгүй бидний хэрэглээнд нэвтэрч, сошиал орчинд дэлхий нийтээр автаж байна. Бид технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, онлайн, сошиал сургалтыг сонгож, туршиж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Би  онлайнаар сурах дуртай. Өглөө хичээлдээ явахдаа подкаст сонсдог, өдөр гэрээ цэвэрлэж, хоолоо хийж байхдаа youtube -ээс бичлэг үздэг. Интернетээр хэл сурах арга барилыг өөртөө хэрэгжүүлж байгаа. Онлайнаар хэл сурах боломж их байхын хэрээр, хэл заах боломж байгаа гэсэн үг. Эрэлт нь байхад нийлүүлт нь байдаг. Хүмүүс “Танай пэйжээс хэл сурч чадаж байна, баярлалаа” гэж хэлдэг. Манай пэйжээс хятад хэл сурахаас гадна, кирилл монгол хэл сурч байгаа өвөр монгол, хятад хүмүүс бий. Хятад болон монгол хэлээр сурах материалууд байх нь өвөр монгол хүмүүст монгол хэл сурах боломжийг олгож байгаа юм.

Мэдээж нэг номерын influencer ашиг олох нь тодорхой. Жишээ нь: бяцхан лам И Чан бичлэгэндээ линк буюу холбоос оруулдаг. Өөрийнхөө зурагтай халдаг аяга, дэрний уут, харандаа ч юмуу зардаг бараа бүтээгдэхүүнийхээ холбоосыг бичлэг дээрээ оруулж өгдөг.

-Таны монгол хэл руу орчуулсан орчуулга их сайн юм. Монгол хэлний анги төгссөн үү...
-Дунд сургуулиа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Мастертаа боловсролын чиглэлээр суралцаж байгаа. Монгол хэлний ангид сурч байгаагүй. Гэхдээ дунд сургуульд байхдаа монгол хэлнийхээ хичээлд дуртай байсан. Ном унших дуртай. Орой болгон унтахынхаа өмнө 30 минут ном уншина гэсэн төлөвлөгөө гаргасан байдаг. Гэхдээ заримдаа амждаггүй. Орчуулга хийхэд монгол хэлэндээ муу байх юм бол ямар ч орны хэлийг сурсан орчуулга хийж чадахгүй. Тиймээс хэл сурч байгаа хүмүүс монгол хэлээ сайн сураасай гэж бодож байна.
-Пэйжээс нь хүмүүс их хуулж харагдах юм. Сонголтууд их зөв, орчин цагийн хурдтай нийгэмд үзэхэд богино, цаг авахгүй санагддаг. Контентыг орчуулах, сошиалд оруулахад ямар их хугацаа ордог вэ?
-Би хуулаасай гэж боддог. Контент хийж, сошиал медиа чиглэлээр ажилладаг хүмүүс миний контентийг тэр чигээр нь хуулаад өөрийн пэйж дээр тавилгүйгээр санаа авч өөрсдөө нийгэмд эерэг үлгэр дууриалал өгөхөөр богинохон нэг минут орчмын хүүхэлдэй, анимейшн зэрэг контентуудыг хийгээсэй гэж боддог. Хятадад сургуулиуд завсарлагаанаараа бүжиг, дасгал хийдэг. Үүнээс монголын зарим сургуулиуд санаа авч завсарлагаанаараа дасгал хийх гэх мэт зүйлсийг хэрэгжүүлээсэй. Мөн Монголд залуус руу чиглэсэн янз бүрийн илтгэл, лекцүүд болдог. Түүнээс нь бичлэг хийж хүнд хэрэгтэй, нөлөөлөхүйц хэсгийг нь нэг минутад багтаасан богино бичлэг болгож сошиалд тавих ч юм уу. Энэ маягаар миний тавьж байгаа бичлэгнүүдээс санаа авч монголчууд өөрийн гэсэн контентоо хийгээсэй гэж бодож бичлэгнүүдээ оруулдаг. Харин миний тавьсан контентыг үг үсэггүй хуулаад тавьж байгаа хүмүүс бол үргэлж миний ард явж байна гэсэн үг.  Үүнд би санаа зовдоггүй. Бичлэгээ орчуулахад цаг их зарцуулдаггүй. Сууж байгаад өнөөдөр пэйждээ бичлэг оруулъя гээд л  хэдхэн минутын бичлэгнүүдээс сонгоод хэдэн минутын дотор орчуулаад хийчихдэг. Гэхдээ одоо хятадад байгаа болохоор сошиалд оруулахад заавал VPN хэрэглэх хүндрэл байдаг.
-Хятадын сошиал медиа хандлага хаашаа явж байгаа вэ? Манай залуусын мэдэхгүй сошиал медиа сувгууд их байгаа байх.
-Миний ажигласнаар сүүлийн үед live-ийг хүмүүс илүү их үзэж байх шиг. Хятад гэлтгүй сошиал медиа live руу илүү чиглэж байх шиг санагддаг. Маркетинг, борлуулалт хийдэг хүмүүс шууд live -аар бараагаа зарж байна. Хамгийн ашигтай хувилбар нь live хийх болоод л тэдгээр хүмүүс live хийж байгаа. Зураг оруулж, пост хийхээс илүүтэй live хийх нь хүмүүст хүчтэй нөлөөлөх хэрэгсэл болж байна. Хятадын сошиалд live хийх нь тухайн хүндээ хамгийн ашигтай хувилбар болсон. Бид фэйсбүүкт live хийхэд лайк, зүрх зэрэг эможи дардаг бол хятадын янз бүрийн программууд дээр live хийхээр зүрх, лайкны оронд янз бүрийн цэцэг, зоос, машин, байшин илгээх боломжтой. Дараа нь хэдэн цэцэг, машин, зоос, байшин цугларсан байгааг тооцож банкинд очоод түүнийгээ мөнгөөр солиулж авч болдог. Тухайн live хийж байгаа хүн бусдад хэдий чинээ таалагдана тэр хэмжээгээрээ ашиг олдог. Хятадын сошиал сувгуудын бичлэгийн тухайд Douyin, Kuaishou, Xigua Video, Haokan, Pear Video гээд олон байна. Миний дуртай сошиал суваг гэвэл вэйбо, дувин, куйшо, суху, юүкү, айти мэбай.
-Хятадын сошиал "influencer"-үүд ашиг орлогоос гадна нийгэмд тустай ажлууд хэр их хийдэг бол?
-Миний бодлоор сошиал influencer буюу цахимд нөлөөлөгч, хятадаар бол ван хун гэгддэг хүмүүс нь ашиг олохоосоо илүүтэй нийгэмд тустай зүйл хийсэн болохоороо сошиал influencer болсон юм шиг санагддаг. 2019 оны хятадын номер нэг ван хун хэн бэ гэсэн жагсаалтад бяцхан лам хүү И Чан түрүүлсэн байсан. Манай пэйжид ч тус хүүгийн тухай бичлэг байгаа. Бяцхан лам хүү багштайгаа ингэвэл, тэгвэл яахуу гэж ярилцаж байгаа бичлэг сошиалд олон байдаг. Тэр хүү нийгэмд тустай зүйл хийсэн болохоороо нэг номерын сошиал influencer болсон юм болов уу гэж боддог. Мэдээж нэг номерын influencer ашиг олох нь тодорхой. Жишээ нь: бяцхан лам И Чан бичлэгдээ линк буюу холбоос оруулдаг. Өөрийнхөө зурагтай халдаг аяга, дэрний уут, харандаа ч юмуу зардаг бараа бүтээгдэхүүнийхээ холбоосыг бичлэг дээрээ оруулж өгдөг. Та тэр хүүгийн сургамжтай, үлгэр дууриалал болохуйц бичлэгийг нь үзэж байхад “Таньд бичлэг таалагдаж байвал манай хуудсаар зочлоорой” гэсэн холбоос гарч ирнэ. Хэрэв фэнтэй болчихвол ямарч бараа бүтээгдэхүүн зарж байлаа гэсэн фэнүүд чинь тэдгээр бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэмжээнд хүрч байна гэсэн үг. Тэгж мөнгө олдог.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Гоё асуултууд байлаа. Ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдлүүд : 11

• plaquenil

generic plaquenil plaquenil purchase plaquenil purchase: https://plaquenil400.com/

• Viagiuu

the effects of cialis on women samples of cialis side effects for cialis - https://tadalafilrxed.com

• Sildenju

buy viagra online canada where can i buy viagra cheapest generic viagra - https://sildenafil100mega.com

• Udshjsdj

what does viagra do best price 100mg generic viagra pfizer generic viagra - https://sildenafil100mega.com

• Sildenafil

buy viagra online canada can you buy viagra over the counter viagra walgreens - https://sildenafil100mega.com

• Jusdjdh

plaquenil purchase hydroxychloroquine over the counter hydroxychloroquine for sale: https://plaquenil400.com/

• Tadalok

normal dose cialis cialis for peyronie generic cialis bitcoin - https://tadalafilrxed.com

• Huidksdhh

buy plaquenil online plaquenil hydroxychloroquine buy online: https://plaquenil400.com/

• Jjsdjsdk

otc viagra buy viagra when to take viagra - https://sildenafil100mega.com

• Olikolpo

cialis cheapest cialis: cialisfavdrug.com

• Olikolpo

generic tadalafil samples of cialis: cialisfavdrug.com

Сэтгэгдэл оруулах

урлан