
-Сайн байна уу? Interview сэтгүүлийн урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Танай компанийн бүтээж буй дуу авиаг бичвэр болгодог Чимэгэ софтвэйрийн тухай их сонслоо?
-Сайн байна уу? Урьж ярилцаж буйд баярлалаа. Манай систем туршилтын шугамаар өнгөрсөн оны 6 сараас хойш www.chimege.mn хаягт нээлттэй явлаа. Монгол хэлний ярианы технологийг эхнээс нь цогцоор нь шийдэж буй энэ ажилд нэг жил гэдэг тийм ч урт хугацаа биш. Өнгөрсөн хугацаанд бид Чимэгэ системийн зүрх буюу хөдөлгүүрийн зөв ажиллагааны нарийвчлалыг 95 хувиас дээш түвшинд хүргээд байна.
-Чимэгэ нь гүүглийн gboard- ийн монгол хэлээр ярьсан яриаг текст рүү хөрвүүлэгчээс юугаараа ялгаатай вэ?
-Энэ хоёр системийг харьцуулах боломжгүй. Чимэгэ нь яриаг бичвэр, бичвэрийг яриа руу хөрвүүлэгч цогц систем. GBoard бол Гүүглэ компаниас өгөгдөл цуглуулах зорилготой гаргасан нэгэн жижиг хэрэгсэл. Бид удахгүй өөрсдийн Чимэгэ гарыг гаргана. Техникийн хувьд бидний зургаан долоо хоног хөгжүүлсэн гарын эхний хувилбар нь Гүүглэ компанийн 2016 оноос хойш тасралтгүй хөгжүүлж байгаа гарын хэмжээнд хүрэхгүй байх. Гэхдээ нэг сарын дараа бид яг төлөвлөж байсныхаа дагуу 1.0 хувилбараа гаргана. GBoard-г тэр үед нь түүнтэй харьцуулах нь зүйд нийцэх болов уу.
-Чимэгэ-г бүтээхэд ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ?
-Бидний хувьд боловсон хүчин, хүний нөөц л хамгийн бэрхшээлтэй байна. Хэрэглэгчдийн гар дээр эцсийн бүтээгдэхүүн очтолоо удаж байгаа нь ч үүнтэй шууд холбоотой. Зориод ирсэн Монгол залуусаа бид оюутан ч гэхгүй сургаад аваад явж байгаа. Энэ нь дам утгаараа Болорсофт компани гэхээсээ илүү манай улсад эерэг нөлөөтэй болов уу. Үнэхээр тууштай, хурдан суралцах чадвартай залуусыг бид ажилд авахдаа байнга бэлэн байгаагаа энэ завшааны ашиглаад зарлачихъя. Нөгөө талаас хоцрогдож буй хууль, журам аюулгүй байдлын асуудлууд байна. Монгол хүний биометр өгөгдөл болох дуу яриаг гадаадад яг хаана нь мэдэгдэхгүй үүлэнд хадгалах нь зохисгүй, дүрэм журмаараа монголын аж ахуйн нэгжүүд ашиглаж болохгүй гээд гэсэн шаардлагаар бид өөрсдийн дата центрийг ашиглалтад орууллаа. Энэ нь бас л хөрөнгө чамгүй зарцуулж, цаг хугацаа их алдаж буй асуудал боловч бид ухамсар, ёс зүйн үүднээс үүнийг зөв зүйтэй шаардлага гэж авч үзсэн. Яриад байвал нэлээн их болох янзтай. Товчхондоо бол буурай хөгжилтэй, цөөн хүн амтай улсад ар өврийн хаалгагүй, жижиг компани бизнес эрхлэн гарч ирэхэд ямар зовлонтой байдаг билээ, тэр бэрхшээлийг л туулж байна даа. Бид улсдаа татвар төлж байгаадаа баяртай байдаг. Гэхдээ орлого олж эхлээгүй байхдаа татвар төлж эхэлдэг орон цөөн байх шүү.
Товчхондоо бол буурай хөгжилтэй, цөөн хүн амтай улсад ар өврийн хаалгагүй, жижиг компани бизнес эрхлэн гарч ирэхэд ямар зовлонтой байдаг билээ, тэр бэрхшээлийг л туулж байна даа. Бид улсдаа татвар төлж байгаадаа баяртай байдаг.
-Чимэгэ-г хэдэн хүнтэй баг, хэр хугацаанд бүтээсэн бэ?
-Яг хөгжүүлэлт болон хиймэл оюун дээр таван хүнтэй баг, өгөгдөл цуглуулж боловсруулахад 25 гаруй хүнтэй баг жил гаруйн хугацаанд ажиллалаа. Гэхдээ Болорсофт компанийн 10 жилийн суурь судалгааны үр, мэдлэгийн сан, туршлагагүйгээр энэ хэмжээнд хүрнэ гэж төсөөлөхөд бэрх.
-2020 оноос халаасны цахим оруулагч төхөөрөмжийн эрин эхэлнэ гэж таамаг байсан. Гараад ч эхэлсэн байх. Танай компанид энэ тал руу ажиллах зорилго байгаа юу?
-Бид энэ жил хувийн цахим туслах гаргана гэдгээ өнгөрсөн жилийн Unread Unplug үйл ажиллагааны үеэр тодорхой зарласан. Түүндээ хүрэх гээд яг төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Мөн зарим нэг томоохон жишээлбэл Philips компаниас бидэнтэй хамтран ажиллах санал ирсэн. Энэ корона вирусийн нөхцөл байдлаас болоод УБ-т хийгдэх уулзалт маань хойшлогдоод байгаа.
-Google-ийн voice recognition гараад бараг 10 жил болж байна. Саяхан gboard -дээр алдаатай ч гэсэн монгол хэл орж байна. Дэлхийн томоохон бүх it компаниудад монгол залуус ажилладаг. Гэтэл монгол хэл apple, google, amazon, microsoft-д тийм хожуу нэвтэрдгийн учир юу вэ?
-Нэгдүгээрт том компанид ямарваа орноос хэдэн хүн ажилладаг байлаа гээд тухайн орны хэл технологид нь тусах албагүй. Бизнес болон стратеги, судалгаа шинжилгээний баг нь тооцоогоо хийгээд хэзээ ямар хэлийг яаж оруулах төлөвлөгөө эртнээс гаргаад л явдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг орны хэдэн тухайн компанид ажиллаж буй биш тухайн орны зах зээл, эдийн засгийн чадавх нь илүү нөлөөлдөг гэсэн үг. Та магадгүй сая Гүүглийн ахлах инженер Б.Баттулга Gboard дээр Монгол хэлийг орууллаа гэж шуугисан болохоор ингэж асууж байх шиг байна. Манай хүн Фейсбүүк, Твиттерт пост хийж анх мэдээлсэн л хүн шүү дээ. Хоёрдугаарт бага нөөцтэй бөгөөд ямар нэг өөр хэлнээс мэдлэг дамжуулахад төвөгтэй, өөрийн тусдаа аймгийн хэл гэх мэт онцлог зүйлс Монгол хэлэнд их бий. Бага нөөцтэй гэдэг нь хэлний өөрийн үгийн баялгийн тухайд биш, цөөн хүн өдөр тутамд хэрэглэдэг учраас бага хэмжээний бичвэр болоод ярианы өгөгдөл үүсдэг л гэсэн үг юм. Зарим хэлний хувьд тэрбум хүн өдөр тутамдаа ашиглаж, өгөгдөл үүсгэж байна. Үүнтэй харьцуулж л ярьж байгаа ухагдахуун юм.
-Дуу авиаг хиймэл оюун ашиглан текст болгох ажил Америкт бол маш эртнээс нэвтэрсэн. Ялангуяа бидний мэдээллийн хөтөлбөрийн сайн мэдэх дохионы хэлний хэлмэрч хуруу гараа хөдөлгөөд суулгүй бүх нэвтрүүлэг сувгууд доороо caption буюу тексттэй явдаг. Энэ нь сонсголын бэрхшээлтэй, настай хүмүүст их дөхөм болдог. Тэгэхээр танай багт энэ чиглэлийн төлөвлөгөө бий юу?
-Англи хэлний тухайд бол авиаг таних системийн судалгаа нь хүртэл аль 1970-аад оноос тухайн үеийн олон тэрбум доллароор хийгдэж эхэлсэн байхад Монгол хэлний хувьд өнөөдөр нэг төгрөг ч болтугай гаргаж судалгаа хийсэн билүү? Тиймээс энэ хоёрыг мөн л харьцуулах аргагүй. За тийм чиглэлийн төлөвлөгөө байлгүй яах вэ. Бүр том төлөвлөгөө бий. Түүнчлэн бид олон системийг хөгжүүлээд явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэд хэдэн төлөөлөл бидэнтэй уулзаж ярилцаад, бид бүтээгдэхүүнээ гаргахаар дэмжихээр болсон. Манай хувьд асуудлыг сууриар нь бүрэн шийдэж дуусаж байгаа тул одоо ярианд суурилсан технологийг бүхий л боломжит салбарт нэвтрүүлэхийг хичээнэ.
Сошиал идэвхтэй хэрэглэж байхад үр бүтээмж асар их буурдаг. Тэр бүх сувгаа хаагаад ажиллаад үзээрэй. Маш их зүйлийг та бүтээх болно. Нэг нэгнийхээ хоосон санаа, сураг, хов живийн мэдээлэл хайран толгойдоо хадгалаад ямар хэрэгтэй юм бэ? Түүний оронд мэргэжлийнхээ больё гэхэд уран зохиол уншсан нь ургуулан бодох сэтгэлгээг тань ядаж тэтгэнэ шүү дээ.
-Таны нэгэн ярилцлагаас сошиал бага хэрэглэ гэсэн зөвлөгөө уншсан байсан. Сошиалд давуу талаасаа дутагдалтай тал нь их гэсэн. Шинэ цагийн залуус бол сошиалгүй байхад их хэцүү байх. Сошиалгүй байхын давуу талыг манай уншигчдад зөвлөж болох уу?
-Сошиал идэвхтэй хэрэглэж байхад үр бүтээмж асар их буурдаг. Тэр бүх сувгаа хаагаад ажиллаад үзээрэй. Маш их зүйлийг та бүтээх болно. Нэг нэгнийхээ хоосон санаа, сураг, хов живийн мэдээлэл хайран толгойдоо хадгалаад ямар хэрэгтэй юм бэ? Түүний оронд мэргэжлийнхээ больё гэхэд уран зохиол уншсан нь ургуулан бодох сэтгэлгээг тань ядаж тэтгэнэ шүү дээ. Ямар ч зүйл ихдэхээрээ хор болдог гэдгийг хүн бүр мэддэг. Сошиал бол бүр дэндүү ихдээд байгаа. Ер нь яваандаа дэлхий хоёр л бүлэгт хуваагдана гэж үзээж байгаа шүү дээ. Нэг нь өндөр үр дүнтэй бүтээгчид, нөгөө нь тэдний бүтээлийг хэрэглэгч зомбинууд. Аль нь болмоор байна?
-Болор толь бол монголын толь бичгийн хэрэглээнд хувьсгал хийсэн гэж дүгнэдэг. Ялангуяа цаасан толийн хэрэглээ эрс багассан. Залууст их дөхөм болсон байх. Болор тольд хятад хэл нэмэгдэх үү?
-Баярлалаа. Ер нь бол Хятад, Орос гэсэн хэлийг нэмээд өгөөч гэсэн хүсэлт байнга ирдэг. Заримдаа урьд сонсож байгаагүй Африкийн улсуудын хэлийг нэмээд өгөөч гэсэн хүсэлт ч ирж байсан шүү. Тиймээс яваандаа хэлнүүд нэмэх нь бол тодорхой. Гэхдээ бид сүүлийн хэдэн сар Болор толийн одоо байгаа сан дээр нь технологийн хувьд сайжруулан ажиллаж байна. Удахгүй шинэ хувилбар гарах болно. Гар утас болон веб хөтөч дээр өөрсдийн хөгжүүлсэн технологиудаа холбон тун удахгүй гаргана аа.
-Танайх монгол бичгийн “тунгаамал” гээд систем бүтээсэн. Сүүлийн үед Монгол бичгийн Unicode асуудал их сөхөгддөг боллоо. Өвөрмонголын санал болгож буй Unicode-ийг хамтраад хэрэглэхэд асуудал юунд байна вэ?
-Өвөрмонголын санал болгож буй Юникод гэсэн зүйл огт байхгүй. Өвөр, ар монголчууд хамтраад аль 2000 онд Монгол бичгийг Юникодод оруулсан. Оруулах гэж түүнээс өмнө 10 жил идэвхтэй хөөцөлдсөн байдаг. Харамсалтай нь оруулж л байвал барав, дараа нь засчихна гэж тооцсон уу эсвэл сэтгэл хөдлөлөөр хандсан уу бүү мэд хэд хэдэн ноцтой алдаатай оруулснаас болоод одоо болтол Юникодоо бариад асуудалгүй бичиж, харилцаж чадахгүй нөхцөл байдал үүсчихсэн. Судлаад үзэхэд 2013 оноос эхлэн Монгол бичгийн нэгдсэн кодчилол маш буруу зам руу орж, засаж буй нэрээр улам бүр дордсоор ирсэн байсан юм. Тиймээс Юникодын техникийн хороо, Майкрософт зэрэг компаниудын мэргэжилтнүүдийн хүсэлтээр бид хоёр жилийн турш судалж, одоо ашиглаж буй Юникодын хамгийн боломжит засварыг хийгээд Тунгаамал загвар хэмээн гаргасан. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Тунгаамал загвараар техникийн талаас нь асуудлыг шийдэхэд хөшигний ард байсан нийгмийн болон улс төрийн талын төвөгтэй асуудал ил гарсан. Энэ асуудлыг эцэслэн шийдэхгүй өнгөрч буй цаг тутамд бидний өв соёл нэг жилээр эрсдэлд орж байна гэж үзэх хэрэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй яривал их урт түүх болно.
Биеэ өмөөрч хариуцлагаас зугтаж бүр ч болохгүй. Үүнд би хамгийн дургүй. Хүн түүнтэй тулж ард нь гарснаар хүчирхэг болдог. Харин та зугтаавал тэр хариуцлагыг чинь хүлээн авсан хүн хүчирхэг болж байгаа гэж сана.
-Бүх зүйл хоёр талтай, хэдий чинээ гэрэлтэй байна, төдий чинээ хар сүүдэртэй байдаг. Таны амжилттай сайн явах нь тэр гэрэлд л байх асуудал шүү дээ гээд таны нэг ярилцлагаас уншсан. Гэрэлд байхын тулд залуу хүн яавал зохилтой вэ?
-Энэ бол манай дарга Улрих Хайнаманн гэдэг хүний хэлсэн үг л дээ. Манай ажлын ерөнхий менежер Удо Волф гэж математикийн доктор хүн бий. Бид хоёр санаа их нийлдэг сайн найзууд гэх үү дээ. Ингээд нэгэн удаа манай программын системийг интернэтэд өргөтгөх асуудал гараад найдвартай байдлын үүднээс бид хоёр онь холбоод бүх санааг нь бүтэхгүй гээд унагачихсан юм. Гэтэл манай дарга цухалдаад та хоёр миний хэлсэн юм болгоныг болж бүтэх биш болохгүй талаас нь хараад шүүмжиллээ. Миний хэлсэн санаанд зарим зүйл нь асуудалтай ч үйл ажиллагааг чанаржуулж, орлого нэмэгдүүлэх гэх мэт маш олон давуу тал байсан. Ямар ч зүйл гэрэл сүүдэртэй байдаг. Тэр тусмаа хэдий чинээ хурц гэрэлтэй байна, төдий чинээ хар сүүдэртэй байдаг. Амжилт бол тэр гэрэлтэй талд нь зогсох л асуудал. Гэтэл та хоёр тэр сүүдрийг нь л хараад байх юм гээд загнах шахуу юм болоод гаргасан юм. Тэгээд эргэцүүлж байтал нээрээ л атомын эрчим хүчийг аймшигт бөмбөг гэж эсэргүүцээд энхийн зорилгоор ашиглаагүй сэн бол хүн төрөлхтөн өдий зэрэгтэй тансаг амьдарч чадахгүй байх байж дээ ч гэж хүртэл бодож билээ. Тиймээс манай залуус аливаа асуудлыг аль болох бүтэх талаас нь харж, болгож бүтээж байх хэрэгтэй. Сургаар бүү яв, цуурхалд бүү авт, уншиж судлаад харьцуулж байж дуугарах хэрэгтэй. Алдаж болно, хаяж болохгүй, засаад зүтгэ. Биеэ өмөөрч хариуцлагаас зугтаж бүр ч болохгүй. Үүнд би хамгийн дургүй. Хүн түүнтэй тулж ард нь гарснаар хүчирхэг болдог. Харин та зугтаавал тэр хариуцлагыг чинь хүлээн авсан хүн хүчирхэг болж байгаа гэж сана. Өөрөө сайн бодоод үзээрэй. Мэдлэг улам бүр нээлттэй болж байна, программ хангамжийн хувьд нэг хуучин Нөүтбүүк байхад л илүү материаллаг зардал гарахгүй. Бүтээлч сэтгэлгээ, тууштай зүтгэлтэй байх л юм бол энэ салбарын хүн бүрд сайхан боломж ижил тэгш байна.
-Та Германд мэдээллийн технологиор төгсөөд тэнд ажиллаж амьдарч байна. Ер нь Германы IT-гийн хөгжил аль зүг рүү хандаж байна. Цаашид дэлхийд ямар технологиуд цойлж гарахаар байна вэ?
-За миний хувьд Германд Программ хангамжийн инженерээр сурч төгсөөд 20 жил тэнд ажиллаж, амьдарч буй боловч хийсэн ажил, зарцуулсан цагийн маань 60-аас дээш хувь нь Монголын төлөө хийсэн ажлууд гэж хэлэхэд буруудахгүй байх. IT чиглэлд Герман улс хэзээ ч толгой цохиж байгаагүй, маш хуучинсаг прагматик хүмүүс. Гэхдээ дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа хамгийн шилдэг "ERP" юу билээ? хэн зохиов? Дэлхийн үе үеийн шилдэг компьютер тоглоомууд юу билээ? хэн бүтээсэн байдаг билээ гээд бодоод үзвэл сонин дүр зураг харагдана. Өнөөдөр дэлхий маш жижигхэн болсон шүү дээ. Германы IT, АНУ-ын IT, Монголын АйТи гэсэн зүйлээр хөгжлийн чиг хандлага тодорхойлогдохгүй. Дэлхий нийтээрээ л хиймэл оюун гэж хошуурч байна, цаашдаа ч энэ чиглэл нэг хэсэгтээ хүчээ авна.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Keep on writing, great job! Compra Kamagra webpaage Kamagra
Good information. Lucky me I ran across your site by accident (stumbleupon). I have bookmarked it foor later! купить детский ковер web page коврик для ванной комнаты
bookmarked!!, I really lke our site! сварочная проволока цена weeb pagge сварочные электроды
Nice content. I hope you can check some things i also put hard effort to make! wealthy affiliate competitors
Nicce content. I hope you can check some things i also put hard effort to make! how to make money online
Taxi Utrecht taxi utrecht Taxi Utrecht is een jonge en dynamische taxicentrale in Utrecht. Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht. Taxi Utrecht
Taxi Utrecht taxi utrecht Taxi Utrecht is een jonge en dynamische taxicentrale in Utrecht. Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht. Taxi Utrecht
Taxi Utrecht Taxibus utrecht Taxi Utrecht is een jonge en dynamische taxicentrale in Utrecht. Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht. Taxi Utrecht
holo yorum holo yorum Açıklanan holo yorum Hakkında 5 Kolay Gerçekler holo yorum No Further Mystery holo yorum