
Г.БАЯНДАЛАЙ
ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутан
Шинэ он гарсаар хүн төрөлхтнийг дэнсэлгэсэн халдварт тахал улс орон бүрээр чадал мэдэн тархаж, жижиг битгий хэл томоохон гүрнүүд нь хөл алдан сандарч байгаа энэ бэрх цагт ЭХ ОРОН, Төрийнхөө их СҮЛДэнд чин зүрхнээсээ залбиран, талархаж явна аа, шар охин нь.
Бүтэн нэг өдөр нам сууж гараар оёсон 12 ширхэг даавуун маск, нэг удаагийн 15-аад бээлийгээ, гэрийнхэндээ авсан жаал зүйл, дүү нартаа үлгэрийн номын хамт цүнхлээд дөрвөн сарын арванд Москва дахь дотуур байрнаасаа зургуулаа таксидаад онгоц буудал очоод бүртгэлээ хийлгүүлчихээд бусдаас зайдуу сандалд суугаад нислэгээ хүлээсээр онгоцондоо суун нислээ. Москва — Улаан-Үүд чиглэлийн 210 хүний суудалтай BOEING-737 онгоцонд сул суудал үгүй байх ба 70 орчим хувь нь эх орноо гэсэн монгол оюутнууд байлаа. Зургаан цагийн шууд нислэгийн туршид хоёр цаг тутамд маскаа сольж бээлийгээ санитолоор ариутгасаар дэлхийн хамгийн гүн нуур болох цөнгөө түрж амжаагүй Байгаль нуурын дээгүүр нисээд хэдэн минутын дараа бид газардлаа.
Улаан-Үүдийн онгоц буудал дээр ийнхүү тосч авав. Буриад улсын Цирк, Залуусын хөгжил, спортын яам, аялал жуулчлалын автобус бидэнд үйлчлэв. БУРИАДЫН ЗОН ОЛОНД МАШИД ТАЛАРХАЖ БАЙНА.
Коронавируст талархах нь:
Сэтгэгдлүүд : 0