Майкрософтын гүйцэтгэх захирлын уулзалт хийх 3 дүрэм

    Контрибутор С.Анужин

    Судлаачдын хэлснээр бол ажил хэргийн уулзалтыг муу зохион байгуулсан олон компани ихээхэн алдагдалд ордог байна.
    Хэрэв арван минутын амжилттай уулзалт зөв ойлголцолд хүргээд зогсохгүй шинэ санаа болон шийдэл олоход дэм болдог аж.  “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла зэрэг бизнесийн салбарт амжилттай яваа эрхмүүдийн ажил хэргийн уулзалтын хэв маягийг судалж үзэх нь зүйтэй.  Наделлаг ажлаа хүлээн авч байхад “Microsoft” компани хямралтай байв. Компанийн ажил удааширсан, дотооддоо зөрчил маргаан ихтэй, өөрчлөлт шинэчлэл хийх чадваргүй болчихсон байв. Гэвч Наделла үүнийг өөрчилж чадсан юм.

    Наделлагийн хийсэн томоохон шинэчлэлүүдийн нэг нь “Microsoft” компанийн ажил хэргийн уулзалтын соёлыг өөрчилсөн явдал байв. Амжилттай уулзалт хийх түүний гол гурван дүрэм нь:

    1.    Анхааралтай сонс

    Хүн сонсож байхдаа суралцаж байдаг.

    Ажил хэргийн уулзалтанд бусдыг сонсох чадвар хамгийн чухал. Уулзалтын гол зорилго нь бусдын үзэл бодол, харах өнцгөөс суралцахад чиглэдэг. Хамтрагчдынхаа үгийг сонсох нь бусдад итгэл төрүүлээд зогсохгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тулгамдсан асуудал, бүр алдаагаа хүртэл хуваалцах боломж олгодог.

    Уг зөвлөгөө нь үр дүнтэй уулзалтад төдийгүй багаар хамтран ажиллахад хэрэг болох хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

    2.    Бага ярь

    Битгий ярь гэсэн үг бус, бага ярихыг хэлж буйг анхаараарай.

    Бага ярихын тулд:
     Асуулт асуух
     Товч, тодорхой ярих
     Асуудал болгоныг өөрөө шийдэх гэж зүтгэхээс татгалзах
     Ичимхий, үг дуу цөөтэй хүмүүсийн үзэл бодлыг нь тодруулах маягаар ярианд оролцуулах
     Уулзалтын цагийг хэтрүүлэхгүй байх

    Хэрвээ та уулзалтын үеэр хэт их ярих гээд байдаг бол доорх гурван асуултыг өөрөөсөө асууж байгаарай.

    1.    Үүнийг заавал хэлэх хэрэгтэй юу?
    2.    Би үүнийг заавал хэлэх хэрэгтэй юу?
    3.    Би үүнийг заавал одоо хэлэх хэрэгтэй юу?
    Бүх асуултын хариулт “тийм” байвал та ярьж болох юм. Хэрэв хариулт “үгүй” бол та хэлээ хазаад өнгөрүүлэхэд гэмгүй.

    3. Шийдэмгий бай

    Хамтрагчдынхаа үзэл бодол, харах өнцгийг мэдэж авсан бол одоо ажлаа цааш үргэлжлүүлэх цаг боллоо. Бага ярьж, их сонсохоо үргэлж санаарай.

    Таны гаргасан шийдвэр хүн бүхэнд таалагдахгүй нь мэдээж. Хэцүү шийдвэр гаргах, түүнийгээ амжилттай болгох, бусдад хүргэх нь таны ажлын нэг хэсэг.
    Дараагийн ажил хэргийн уулзалтандаа гурван дүрмээ эргэн санаарай.
    1.    Их сонс
    2.    Бага ярь
    3.    Шийдэмгий бай
    Наделлагийн гурван дүрмийг санаж явснаар та тогтвортой, бүтээмжтэй байж, сэтгэл хөдлөлөө хянаж чадах юм.

    эх сурвалж: "Business" telegram суваг

Сэтгэгдлүүд : 7

  • alexa24ph

    how to take viagra for maximum effect http://alexa24ph.com - female viagra pills

  • xychloroqu

    hydroxychloroquine http://hydroxychloroquine24.com - generic plaquenil

  • cktviuw

    uLBclb <a href="http://epohbrktjgnu.com/">epohbrktjgnu</a>, [url=http://ytiphvbxfwes.com/]ytiphvbxfwes[/url], [link=http://yjoxtclzkcqe.com/]yjoxtclzkcqe[/link], http://swruwimlpoao.com/

  • uhenepgw

    pKiFar <a href="http://cqzyayfwjysd.com/">cqzyayfwjysd</a>, [url=http://badjceqbcpro.com/]badjceqbcpro[/url], [link=http://rxukitpzeqiq.com/]rxukitpzeqiq[/link], http://oeegvktfqehe.com/

  • CananaLina

    https://vclph24.com viagra erection http://cialisxtl.com cialis vs levitra http://onlinepharmacyero.com

  • CananaLina

    https://viagrawithoutdoctorspres.com viagra effects http://tadmedz.com fastest delivery of cialis buying online https://canadianpharmacystorm.com

  • CananaLina

    https://vclph24.com when will generic viagra be available http://cialisxtl.com buy cialis online https://canpharmb3.com

Сэтгэгдэл оруулах

урлан