Өөрийнхөөрөө байхаас хэзээ ч битгий ай!

    Одоогоос долоон жилийн өмнө Сюзан Кэйн хэмээх энэ эмэгтэй тэр дотогшоо, дуу цөөтэй гэж хэлэгддэг хүмүүсийн талаарх олон хүний бодлыг, магадгүй тэдгээр дуугүй даруухан хүмүүсийн ч өөрийнхөө тухай боддог бодлыг нь өөрчилж чадсан даацтай бүтээл туурвисан юм. “Quiet” буюу Монгол хэлнээ “Чимээгүй” гэж орчуулагдах тус бүтээл нь интроверт хүмүүсийн талаар урьд өмнө нь олны чихэнд хүрч байгаагүй сонирхолтой санааг гаргаж иржээ. Ингээд TED "Interview Podcast"-ын хөтлөгч Крис Андерсонтай ярилцсан яриаг нь сийрүүлэн хүргэж байна.

    -Би өөрөө интроверт хүн болохынхоо хувьд энэ сэдвийг онц сонирхолтой гэж боддог. Сюзан Кэйнтэй ярилцана гэдэг нь мөрөөдөл биелж байгаатай ижил юм даа. Ингээд ажил дээр, сургуульд, хувь хүмүүс хоорондын харилцаандаа юуг анхаарвал зохих, мөн интроверт байна гэдэг нь шинжлэх ухаан талаасаа юу гэж тайлбарлагддаг тухай сонирхъё. Тавтай морил, Сюзан Кэйн!
    -Баярлалаа. Надтай ярилцаж байгаад бас дахин баярлалаа. 
    -Бид таныг хүлээж авч уулзаж байгаадаа маш их баярлаж догдолж байна. Таны хийсэн зүйл бол бараг л хувьсгал шүү дээ. “Хувьсгал” гэж тодорхойлж болно гэж бодож байна. Яагаад гэхээр таны хийсэн шиг алхамыг олон хүн хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо жаахан шинжлэх ухаан ярья л даа. Экстроверт байна, интроверт байна гэдэг нь юу гэж байгаа юм бэ? Интроверт хүн экстроверт хүнээс юугаараа ялгардаг юм бол. Энэ сэдвээс яриагаа эхэлье. 
    -Наад асуултанд чинь нэг минутын дотор хариулъя л даа. Өөрийгөө ямар хүн бэ гэдгийг ингэж шалгаж болно. Маш их дурлаж очсон үдэшлэг дээрээ, хамтдаа байх дуртай хүмүүстэйгээ байна гэж бодъё. Тэгвэл та экстроверт хүн бол тэр үдэшлэг дээрээ очоод өөрийнхөө дотоод баттерейг цэнэгээр дүүргэж байгаа юм шиг л мэдрэмж авах юм. Үдэшлэг дээр ирээд хоёр цаг боллоо. Таны баттерей цэнэгээр дүүрээд, улам ихийг хийх эрч хүчийг аваад бүр цаашаа үдэшлэгээ хэрхэн үргэлжлүүлэх талаар бодож эхэлсэн байна. Гэтэл та хэрвээ интроверт бол тэр үдэш хичнээн гоё байсан ч, та хичнээн нийгэмшсэн, харилцааны ур чадвар өндөртэй хүн байсан ч шууд гэр лүүгээ нисээд харьчихмаар сэтгэгдэл төрж эхэлнэ гэсэн үг юм л даа. Та ч гэсэн яг иймэрхүү мэдрэмжийг ойлгож байгаа байлгүй дээ. TED-ийнхэнтэйгээ нэг орой суугаад хоол идсэн шиг яриа дэлгээд сууж байтал гэнэт л явмаар санагдаад эхэлдэг байх.
    -Тийм шүү. Хүмүүс намайг TED эвент хөтөлдөг болохоор экстраверт л гэж шууд ойлгодог байх. Аргагүй шүү дээ, нэг эвент гэхэд л 5000 үзэгчтэй байна гээд төсөөлөөд үз л дээ. Тэгэхээр би экстроверт л баймаар байгаа биз. Гэтэл тийм биш шүү дээ. Таны хэлсэн жишээн дээр би бол хоёр цаг биш, 74 дэх минут дээр л “би ерөөсөө гарч агаар амьсгалах хэрэгтэй байна” гэж бодогдох байх. Гэхдээ нийгмийн сэтгэлзүйн олон туршилт судалгаанууд интровертуудыг харин ч нийгмийн харилцаа тал дээр амжилттай байдаг гэж нотлоод байдаг. Тэгвэл олон нийтийн ойлголтоос зөрүүтэй энэ судалгаан дээр та ямар тайлбар өгөх бол? 
    -Илүү амжилттай байдаг гэж санаа нэгдэх нь юу л бол? Нийгмийн харилцаа, олон нийттэй харилцах тал дээр мундаг интровертууд байж л байдаг. Гэхдээ хүн юуг сайн хийж чаддаг, юу хийхээрээ урам зориг эрч хүч авдаг гэдэг чинь тусдаа ойлголтууд шүү дээ. Хүн бүхэн адилгүй. Жишээлбэл, интровертууд ерөнхийдөө нэг хүнтэй суугаад юм ярих дуртай, өөрийнхөө нийгмийн эрчим хүчийг гэр бүлдээ ч юм уу хамгийн сайн мэддэг, хайрладаг хүмүүстээ зарцуулах дуртай байдаг. Олны өмнө гарах, тайзан дээр гарах дуртай тийм хэсэг бүлэг интровертууд хүртэл байдаг гэдгийг би номоо бичиж байхдаа олж мэдсэн л дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн тайван байдаг газар нь л тайз болж таарах нь. Өөрийгөө интроверт гэж тодорхойлдог жүжигчидтэй уулзаад ярилцаж байхад “тайзан дээр эсвэл камерын өмнө гараад тоглох ёстой дүрдээ ороод ажлаа хийх нь амар байдаг. Харин кино юмуу жүжиг нь дуусаад хүлээн авалт эсвэл коктейл, партид орох нь их хэцүү санагддаг” гэж байсан. 
    -Тийм шүү дээ. Өөрийнхөө гарт орчихсон юмыг хийнэ гэдэг чинь бүх хяналт өөрийн гарт байна гэсэн үг. Ямар нэг гэнэтийн, урьдчилан тооцоолж боломгүй зүйл тохиолдохгүй гэсэн үг. Тэгэхээр тайзан дээр байна гэдэг нь яг л адилхан, хийх юмаа л хийнэ. Гэтэл коктейль партин дээр таних танихгүй хүмүүстэй ойр зуурын юм дуртай дургүй ярих нь илүү хэцүү. 
    -Интроверт хүмүүсийг невробиологийнх нь хувьд судлаад үзэхэд ийм төрлийн хүмүүсийн мэдрэлийн эсүүд аливаа үйл явцад илүү мэдрэг бөгөөд маш их хэмжээгээр ажиллаж байдаг гэдгийг тогтоосон. Тархины хэмжээ жижиг томоос үл хамаараад мэдрэлийн тогтолцоо нь энэ их замбараагүй үйл явдлуудыг гаднаас ирж байгаа бөмбөгдөлт мэтээр хүлээж авдаг гэх үү дээ. 

    Гэтэл ажлаасаа гараад 24 цагийн дотор л зохиол бичиж, долоо хоногийн дотор л Нью-Йоркийн Их Сургуулийн уран зохиолын бичлэгийн курст сууж эхэлсэн. Тэр курст сууж байхдаа "би чинь ийм л юм хийж байх ёстой хүн байна шүү дээ" гэмээр мэдрэмж авсан. 

    -Интроверт хүүхдэд өдөөлт өгөхөд бусад хүүхдээс илүү реакц үзүүлж байгаа нь интроверт гэдгийг нь батлах хамгийн наад захын шинж тэмдэг гэж та номондоо бичсэн байсан. Тэгвэл та, жишээлбэл ямар хүүхэд байсан бэ? 
    -Ээ тэнгэр минь. Би одоогийнхоо байгаатай л ижилхэн байсан гэж бодож байна. Хүнтэй найз нөхөд болохдоо амархан, ярилцах дуртай хүүхэд байсан. Гэхдээ нэг дор нэг хүнтэй харилцан ярилцах нь илүү эвтэйхэн байдаг байлаа. Ихэвчлэн ямар нэг сэдвээр гүн гүнзгий түвшинд ярилцаж болохоор, маш сайн мэддэг ойр дотны хүмүүстэйгээ цагаа өнгөрүүлэхийг эрмэлздэг байсан. Бас их олон цагаар ном уншиж суудаг байсан. Манай гэр бүлд ер нь эдгээр нь хэвийнд тооцогддог байлаа л даа. Гэтэл миний амьдралын хэв маягийг ихэнх хүмүүс хүүхдүүдэд тохирохгүй гэж үздэг байсныг би нэлээн эрт мэдэж авсан шүү. Хүмүүс юу гэж боддог байсан гэхээр хүүхдүүд байнга бөөнөөрөө цугларч дуу дуулж, тоглож, байнгын олон нийтийн дунд орох ёстой гэсэн хандлагатай байсан. 
    -Хүүхэд байхдаа "надаар битгий ийм юм хийлгээч дээ", эсвэл "би тэр үдэшлэгт чинь явмааргүй байна", эсвэл "надад хүндэдсэн ажил байна" гэмээр нөхцөл байдал олон гардаг байв уу? 
    -Би ичимхий хүүхэд байсан болохоор танихгүй хүмүүстэй учраа олохдоо их муу байсан. Жаахан байхдаа уран гулгалтаар хичээллэдэг байж билээ. Мэдээж бүх гулгагчид талбайд гарахаасаа өмнө сандардаг. Гэтэл би үнэхээр тарчилж зовдог байсан. 
    -Ичимхий байлаа гээд заавал интроверт хүн гэсэн үг биш гэж номондоо та бичсэн байсан. Ялгаа нь юу юм бол? 
    -Би өөрийнхөө номоор дамжуулж, бүрэг ичимхий байх, интроверт байхын утга учрыг гаргаж тавих гэж хичээсэн. Ичимхий биш хэрнээ интроверт хүмүүс байдаг бол их ичимхий хэрнээ сүпер экстроверт хүмүүс ч байна. Тэгэхээр бүрэг ичимхий байдал нь ерөнхийдөө бусдын өөрийнх нь талаар юу гэж бодож байгаагаас айх айдас юм. Гулгалтын талбай дээр ганцаараа гараад ирэхэд маш олон үзэгчийн нүд ганцхан чам дээр тусна. Эсвэл ажлын ярилцлаганд орох гэж байх үед бүх л зүйл таны хувь хүнийг шүүхэд оршиж байна. Харин интроверт байна гэдэг бол ямар орчинд байхаа сонгох хүний сонголтын асуудал юм аа. Олон хүн бужигнаад байхгүй, тайван орчинд байхдаа өөрийнхөө амьд гэдгийг хамгийн сайн мэдэрдэг хүмүүс байна шүү дээ. 
    -Аан тэгэхээр ичимхий хэрнээ экстроверт хүн байна гэдэг нь олон хүнтэй танилцаж, харилцмаар байгаа ч яг яаж гэдгээ мэдэхгүй байна аа л гэсэн үг үү? Зарим хүүхдүүд тэгдэг шүү дээ, эхлээд хүмүүст өөрийгөө танилцуулж чадахгүй ухраад л байдаг. Харин нэг танилцаад авахаараа дундаа ороод цаг сайхан байж чаддаг. 
    -Тийм ээ. 
    -Гэтэл зарим интровертууд хүнтэй ямар ч асуудалгүй танилцчихдаг хэрнээ яриагаа үргэлжлүүлээд авч явахдаа маруухан, тэр харилцаанаасаа бүр төвөгшөөж зугтаадаг гэсэн үг болж байна л даа. Нэг иймэрхүү гэж ойлгож болох уу? 
    -Тийм ээ. Тэгж ойлгож болно. Эхлээд хүнтэй танилцаж, мэндлэх нь зүгээр л тэр хүний харилцааны ур чадвараа хэр хөгжүүлж чадсанаас л хамаарах асуудал. Хүүхэд, том хүн гээд бүгд л цагийн аясаар энэ чадварыг олж эзэмшдэг. Гэхдээ олон хүний дунд ороод ямар мэдрэмж авч байна, хэр сандарч байна гэдэг тухай л яриад байгаа юм. 
    -Би өөрөө ч хүүхэд байхаасаа л интроверт байсаар ирлээ. Жаахан байхад өөр сургуульд шилжиж орсон эхний өдөр маш хүнд байсан. Би ерөөсөө зохицож чадахгүй байсан л даа. 
    -Тэгээд хэр удаж байж нөхцөл байдалдаа дассан бэ? 
    -Бараг л дасан зохицож чадалгүй явсаар байгаад төгссөн дөө. Ихэнхдээ л олны дунд орж чадахгүй, нийтийн тойргоос захлаад л явдаг байсан. Цөөхөн хэдэн сайн найзтай. Сургуулийн хүүхдүүд ч намайг сайн таньдаггүй байсан, тэгэхээр мэдээж "од" байгаагүй гэсэн үг. /инээв/ Гэхдээ та ч бас интроверт хүүхэд байсан гэсэн шүү дээ. Гэтэл яаж компанийн хуульч болсон юм бэ? 
    -"За даа, энэ хүүхэд ч хуулийн сургуульд сурна гэж байхгүй байх даа" гэмээр л хүүхэд байсан шүү би. Би чинь уран зохиолд дуртай, мөрөөдөмтгий хүүхэд байлаа шүү дээ. Гэхдээ л сургуульдаа дуртай болсон доо. Би ер нь хуулийн сургуулийг нэг том адал явдал гэж хүлээж авсан. Өөрийгөө таньж мэдэхгүй, гадаад улсад амьдрах гээд ирчихсэн байгаагаар төсөөлдөг байсан. Ингэж явсаар сургуулиа төгссөн. Төгсөөд эхний хэдэн жил ажил хийхдээ ч ингэж л төсөөлдөг байсан. Тийм болохоор дажгүй л байдаг байсан. Би компаниудад гэрээ бэлдэж өгдөг ажил хийдэг байсан юм. Өрөөндөө олон цагаар ганцаараа сууж гэрээний нөхцлүүдийг нэгд нэгэнгүй шалгаж суудаг ажил байлаа. Хэрэг дээрээ бүх хуульчдын 50 хувь нь интровертууд байдаг гэсэн нэг судалгаа бий. Анх интровертуудын тухай судалгаа маань хамт ажилладаг өмгөөлөгч нараа ажигласнаас эхэлсэн юм. Хуульчид нэг бол танхим дүүрэн хүнийг яриагаараа сэнхрүүлж чаддаг хэсэг байхад бусад нь маш удаанаар, чимээгүй байдлаар хэргийг шийдвэрлэж байдаг нь ажиглагддаг. 

    Чиний ярьсан хүүхдийн судалгааг нэг ой хүрээгүй хүүхдүүдэд чихэртэй ус өгөх гэх мэтээр хийдэг. Чихэртэй усанд хариу үйлдэл илүү их үзүүлж байгаа хүүхэд том болоод нийгмийн харилцаанд орохдоо ч аливаад өндөр реакцитай хандах магадлал их байдаг гэж үздэг юм л даа. Чихэртэй усанд адил хариу үйлдэл үзүүлж байгаа хүүхдүүдийг нэг бүлэг болгоод нийгмийн харилцааны өдөөлтийн туршилт хийдэг юм л даа. 

    -Хуульчаар ажиллаж байхдаа өөрийгөө байгаагаас нь илүү шахаж хүмүүстэй харилцах шаардлага гардаг байсан болов уу? Жишээ нь өөрийгөө хуулийн фирмийн түншээр ажиллаж чадахгүй юм байна гэж шантарч байсан уу? Асуусны учир юу гэхээр та түнш болоод удалгүй ажлаасаа гарсан байдаг шүү дээ. 
    -Хуулийн фирмийн түншээр ажиллаж байх сүүлийн 2-3 жилд өөрийгөө хүчилж байсан минь үнэн. Ажлаасаа гарах үед би үнэхээр эрх чөлөөг мэдэрсэн. Хуульчаар ажиллаж байхдаа би зохиолч болох хүслээ таг мартчихсан байсан. Бүр толгойд зурсхийж ч орж ирээгүй. Гэтэл ажлаасаа гараад 24 цагийн дотор л зохиол бичиж, долоо хоногийн дотор л Нью-Йоркийн Их Сургуулийн уран зохиолын бичлэгийн курст сууж эхэлсэн. Тэр курст сууж байхдаа "би чинь ийм л юм хийж байх ёстой хүн байна шүү дээ" гэмээр мэдрэмж авсан. Би зохиол бичээд амьдралаа авч явна гэж ёстой бодож байгаагүй. Хэзээ ч тэгж болно ч гэж бодоогүй. Гэхдээ л миний хийх дуртай зүйл учраас амьдралынхаа бүх л юмыг зохиол бичихэд зориулж өөрчилсөн. 
    -Одоо тэгвэл ажлаасаа гарсан тэр өдрөө бодоод "бурхан минь, тийм зүйл тохиолдсонд баярлалаа" гэж дотроо хэлдэг байх даа? 
    -Тийм шүү /инээв/. Яагаад гэвэл бид нарын амьдарч байгаа орчин маш хязгаарлагдмал, өөрсдийгөө нэг хөөсөн бөмбөлөг дотор амьдарч байгаагаа ч мэддэггүй. Хуульч хийж байхдаа 3-4 жил ажиллаад л аз жаргалгүй болж эхэлсэн. "Мөн чанартаа тохирсон ажил хий" гэдэг нэртэй ном тэр үед олж уншиж байлаа.  Тэр номон дээр өөрийнхөө зан төлвийг тодорхойлоод, тохирсон ажлаа яаж сонгох тухай гардаг юм. Би тест бөглөлөө л дөө. Тэгсэн чинь миний зан төлөвт тохирсон ажлууд гэхээр зохиолч, сэтгэл судлаач, номлогч гэх мэт ажлууд л гарч ирээд байлаа. Компанийн эрхзүйтэй холбоотой юм юу ч байхгүй. Тэгээд тэр мөчөөс өөрийгөө шинжихийн сайн талыг олж харж эхэлсэн гэж хэлж болно. 
    -Гэртээ харьж байгаа мэт мэдрэмж байсан уу? 
    -Яг үнэндээ бол нэг тийм давалгаа түрэн орж ирж байгаа юм шиг. Би ер нь 75 нас хүрч байж л нэг ном хэвлүүлэх болов уу гэж бодож байсан. Үнэхээр тийм том хүлээлт байгаагүй. Би зохиол бичих маш их дуртай байсан болохоор амьдралын аливаа асуудлууд зохиол бичихээс минь бүү холдуулаасай гэсэндээ хажуугаар нь өөр ажил хийж мөнгө олж байсан. Тэр нь хүмүүст хэлэлцээр хийх чадвар олгодог зөвлөгөө, сургалт хийдэг ажил. Энэ ажлаараа амьдралд хүрэлцэхүйц мөнгө олж байсан учраас үхэн үхтлээ ч хийх байсан байж магадгүй. Зохиол бичиж байгаагаа зүгээр л хобби гэж боддог байв. Гэтэл одоо мэргэжлийн зохиолч боллоо. Өдөр болгон юм бичиж суухдаа аз жаргалыг мэдэрч байдаг. Гэхдээ ажил гэж бодохоор заримдаа стресстэх үе байлгүй л яахав. Тэр үедээ би анх зохиол бичиж эхлэхэд ямар байснаа эргэн санадаг юм. Тэр үед би ямар ч хүлээлтгүйгээр, шаналалгүйгээр зүгээр л нэг кафед, цонхны дэргэд суудал олж суугаад шивж эхэлдэг байснаа санадаг. 
    -Нийгмийн өдөөлт судалгааны талаар бага зэрэг ярилцъя. Нийгмийн өдөөлт судалгаа нь хүний өдөр тутмын харилцаан дээр суурилаагүй байдаг. Жишээлбэл уушийн газар ороод хэн нэгэнтэй ойр зуурын юм ярих ч юм уу, тийм туршилт биш байдаг. Энэ төрлийн туршилтууд нь ихэвчлэн хүнийг IMAX танхимд суулгаж байгаад ямар нэг сэдвийн баримтат киног үзүүлэх, дууг нь хамгийн чанга дээр нь тавих, 3D дүрслэлээр харуулах гэх мэт ихэвчлэн харааны өдөөлт байдаг. Би туршилтанд орж байхдаа "өө ямар гоё юм бэ" л гэж бодож байсан. Тэгэхээр тэр туршилт бол надад нэг их хүнд биш, харин гараад үдэшлэгт явах, хүмүүстэй хүлээн авалтанд орох гэх мэт л хэцүү санагдах болов уу. Тэгвэл хүүхдүүд дээр хийдэг туршилт ч гэсэн нийгмийн харилцааны орчинд биш зүгээр нэг чанга дуу чимээ сонсгож, түүнд нь бусад хүүхдээс илүү хариу үйлдэл үзүүлж байвал л тэр хүүхэд интроверт гэж дүгнэдэг шүү дээ. Энэ талаар юу гэж боддог вэ? 
    -Маш сонирхолтой асуулт байна. Би хоёр тасалж хариулъя. Нэгдүгээрт, чиний хувьд бол баримтат кино үзэх, шинэ юм мэдэх авах зэрэг нь их сонирхолтой санагдах нь байна. Тэгэхээр чиний шинэ юм мэдэж авах гэсэн хүсэл сонирхол тухайн үед чамд мэдрэгдэж байгаа тав тухгүй байдлаас давж гарч байна аа гэсэн үг. Туршилт бол судалгаанд орж байгаа нийт хүмүүсийн ерөнхий хандлагыг голчилж авч үздэг. Тэгэхээр зарим хүн дуу чимээнд, зарим хүн хурц гэрэлд хариу үйлдэл үзүүлдэг. Чиний ярьсан хүүхдийн судалгааг нэг ой хүрээгүй хүүхдүүдэд чихэртэй ус өгөх гэх мэтээр хийдэг. Чихэртэй усанд хариу үйлдэл илүү их үзүүлж байгаа хүүхэд том болоод нийгмийн харилцаанд орохдоо ч аливаад өндөр реакцитай хандах магадлал их байдаг гэж үздэг юм л даа. Чихэртэй усанд адил хариу үйлдэл үзүүлж байгаа хүүхдүүдийг нэг бүлэг болгоод нийгмийн харилцааны өдөөлтийн туршилт хийдэг юм л даа. 

    Хамгийн сайн жишээ Билл Гэйтс гэж бодож байна. Их том бэрхшээлтэй тулгарвал тэрнийхээ талаар гурван өдөр сууж тасралтгүй уншиж судалдаг арга барилтай гэсэн. 

    -Яг наанаас чинь юу ойлгож болох вэ гэхээр интроверт зан байдал нь өөрөө генетикийн шинж чанартай юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл төрөлхийн л байдаг гэсэн үг байна. 
    -Нэг талаасаа тийм.  
    -Интроверт маягийн зан төлөв нь ямар нэг байдлаар удамшдаг гэж та номондоо бичсэн байсан. Мэдээж ойлгоход нэлээн төвөгтэй асуудал байсан. "Quiet" номыг уншсан хүмүүс ойлгож байгаа байх. Хүн ер нь 100 хувь интроверт эсвэл экстроверт байна гэж байхгүй, ямар нэг байдлаар холимог байдаг гэж бас бичсэн байна. Тэгэхээр холимог байгаа нь хэр их хувийг эзэлж байгаа юм бэ? 
    -Хүмүүсээс асуумж авна л даа. Гэтэл тэр асуумжийн маань асуултуудыг өөрийнхөөрөө янз бүрээр хүлээж авах нь бий. Судалгааны ерөнхий дүнг харахад 40 хувь нь интроверт, 20 хувь нь холимог, үлдсэн 40 хувь нь экстроверт байна гэж гарсан. Судалгааны дүн ингэж гарсан ч төгс экстроверт эсвэл төгс интроверт гэсэн ойлголт байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 
    -Надад нэг юм сонирхолтой санагдсан л даа. Хүний гаднаасаа харагдах байдал, дотроо мэдрэх мэдрэмж хоёр өөр байж болдог. Жишээлбэл, гаднаа экстроверт байх гэж хичээдэг, дотроо "энэ их дуу шуугианаас хол байж, бодох, амсхийх юмсан "бушуухан буудлынхаа өрөөнд очих юмсан" ч гэж боддог хүн байна. 
    -Чиний саяын тодорхойлж байгаа шиг чинь хүмүүс хичнээн олон байдаг гэж санана. Үүнийг "TED Talk" дээр илтгэл тавьсныхаа дараа бүр илүү мэдэж авсан. Тэр жилийн анхны илтгэлүүдийн нэг нь миний илтгэл байсан. Илтгэл тавьсны дараа долоо хоногийн турш миний яриаг сонссон маш олон хүн надад хандсан. "Таны ярьсан зүйл чинь яг миний амьдрал байна" гэж ирээд л. Тэдний дунд бүр санаанд оромгүй хүмүүс ч байсан шүү. 
    -Юуны түрүүнд таныг тайзан дээр яриулж, араас нь тийм их ачааллаар дарсан биднийг уучлахыг гэж хүсье.
    -Өө зүгээр дээ. Би харин ч баярласан. Тэр хүмүүс надтай хэзээ ч ойр зуурын юм ярих гэж хандаагүй. Өөртөө тулгардаг бэрхшээлийн тухай ярьж би түүнийг нь шийдвэрлэхэд тусалж байгаа юм шүү дээ. 
    -Хүмүүсийн тэн хагас нь интровертууд байдаг юм байна. Гэтэл экстроверт гэгдээд байгаа хүмүүс ч хааяа интровертууд шиг мэдрэмж авдаг л байлгүй дээ. 
    -Тийм ээ, чиний зөв. Миний номыг уншаад "яг би байна даа" гэж бодох хүн байхад "хааяа ч тийм юм шиг санагддаг шүү" гэж бодох ч хүн бий. Технологи хэдийгээр өндөр хөгжчихсөн, компьютер эсвэл утасныхаа цаанаас ажлаа хийчихдэг болсон цаг үе ч гэлээ нийгэм өнөөдөр хүмүүсээс амжилттай ажиллахын тулд танихгүй шахуу хүмүүстэйгээ зохицож хамтарч ажиллахыг шаардаж байна. Эволюцийн талаасаа хүн ийм байхаар бүтээгдээгүй. 
    -Тэгвэл эволюцийн талаар ярья л даа. Бидний тэн хагас нь интроверт төрлийн хүмүүс юм байж. Тэгвэл тэр хүмүүстэй хэрхэн зөв сайхан харьцах ёстой юм бэ? 
    -Зөв сайхан харьцана гэдэг их сайн хэрэг. Би номоо бичиж байх үедээ байгууллагуудаар явж судалгаа хийхэд ажилтан, удирдлагын аль аль нь интроверт хүмүүсийнхээ авьяас чадварыг бүрэн ашиглаж чадахгүй байгаа тухайгаа ярьж байсан юм. 
    -Интроверт хүмүүсийн голлох авьяас чадварууд нь юу байсан бэ? 
    -Их олон янз байсан л даа. Удирдагч хүмүүс интроверт байх хэрэггүй гэж ихэнх хүмүүс боддог. Харин ч эсрэгээрээ интроверт даргатай байгууллага өндөр бүтээмжтэй байгаа нь судалгаагаар нотлогдсон. Экстроверт дарга нар мэдээж ажилтнууддаа таалагддаг, илүү өндөр цалин ч авч чадаж байгаа. Гэхдээ энэ нь илүү үр бүтээлтэй байна гэсэн үг биш юм. Тиймээс удирдагчаа сонгохдоо хүртэл экстроверт зан чанарыг нь эрхэмлэнэ гэдэг нь интроверт хүнийхээ ур чадварыг дутуу үнэлж байгаа хэрэг юм. Ихэнх тохиолдолд интроверт хүмүүсийг удирлах албан тушаалд тохирохгүй гэж үзээд алгасах гээд байдаг. 

    Дуу цөөтэй хүмүүсийг амбицгүй гэж бодоод байдаг. Гэтэл тэр хүмүүсийн дотоод мөрөөдлийг нь нээчихвэл хэрвээ та өөрөө экстроверт эсвэл амжилтанд хүрсэн интроверт хүн бол тухайн хүнийг "хөөсөн бөмбөлөг"-нөөсөө гарахад нь тусалж чадах юм. 

    -Та тэгвэл манай сонсогчдод зориулаад тийм удирдагчийн жишээ хэлж өгөөч. 
    -Тэгэлгүй яахав. Хамгийн сайн жишээ Билл Гэйтс гэж бодож байна. Өөрөө ч энэ талаараа ярьсан байдаг. Их том бэрхшээлтэй тулгарвал тэрнийхээ талаар гурван өдөр сууж тасралтгүй уншиж судалдаг арга барилтай гэсэн. Мэдээж манлайлагч хүн байж өөрийгөө тусгаарлаад гурав хоног алга болно гэдэг хамт олонд нь хэцүү байж таарна. Гэвч бодол санаагаа цэгцлэх нь их чухал. Ер нь экстроверт интровертын аль нь ч байсан өөрийнхөө зан чанарыг маш сайн мэддэг болчих юм бол багаа бүрдүүлэхдээ ч гэсэн дутууг нь нөхөж дундуурыг нь дүүргэх тийм хүмүүсийг хайж олдог юм. Билл Гэйтсийн хувьд тэр хүн нь Стив Балмер юм. 
    -Мэдээж Билл Гэйтсийг олон хоног стратегийн төлөвлөгөө гаргаад бодол санаагаа цэгцэлж байх зуур үүссэн нөхцөл байдлыг намжаах, байгууллагын өдөр тутмын борлуулалтын асуудлуудыг цэгцлэхэд Стив Балмер их үүрэг гүйцэтгэж байсан байх. Гэхдээ Билл өөрөө маш их шазруун хүн шүү дээ. 
    -Яг тийм. Хүмүүс ихэвчлэн интроверт гэхээр хор шар байхгүй гэж боддог. Заавал тийм байх албагүй л дээ. 
    -Тэгвэл хүмүүс интроверт зан чанарын тухайд ямар буруу ойлголттой байдаг тухай ярих уу?  
    -Хамгийн том буруу ойлголт нь интроверт хүмүүс олон нийтээс зугтаадаг, нийгмийн харилцаанд орох дургүй гэсэн бодол. Интровертууд зүгээр л олон нийттэй өөр аргаар харилцахыг хүсдэг. 
    -Та бол интроверт манлайлагчдыг гаргаж ирэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн. Тэгвэл тийм хүмүүсийг яаж олж тогтоох юм? 
    -Миний байгууллагууд дээр өгдөг эхний зөвлөгөө бол "Хүн нэг бүр хамт ажилладаг, маш авьяастай хэрнээ удирдан манлайлах чадваргүй гэж үзэж байгаа нэг хүнийг дотроо бод гэдэг. Тэгээд тэр хүнтэйгээ хамт суугаад тухайн хүний авьяасыг олж харсан тухайгаа, ер нь ямар их авьяастай болох талаар нь ярилцах хэрэгтэй. Тэгээд хоёр, гурав, эсвэл таван жилийн дараа ямар түвшинд очихыг мөрөөддөгийг нь олж мэд гэж даалгадаг. Дуу цөөтэй хүмүүсийг амбицгүй гэж бодоод байдаг. Гэтэл тэр хүмүүсийн дотоод мөрөөдлийг нь нээчихвэл хэрвээ та өөрөө экстроверт эсвэл амжилтанд хүрсэн интроверт хүн бол тухайн хүнийг "хөөсөн бөмбөлөг"-нөөсөө гарахад нь тусалж чадах юм. 
    -Ажлын байран дээрх экстроверт ба интроверт хүмүүсийн хоорондын харилцааны талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч. Ажлын байрны зохион байгуулалт зэрэг асуудлаар...
    -Номоо бичихээсээ өмнө хуульч хийж байсан гэж ярьсан даа. Би Эрх чөлөөний хөшөө рүү харсан цонхтой нэг жижиг өрөөтэй байлаа. Ганцаараа сууж юм бодоход тухтай л байдаг байсан. Тэгээд би хэдэн жилийн дараа интровертуудийн тухай номоо бичих болж интровертууд хамгийн олноороо байж болох газар юу байж болох вэ гэж бодсоор Цахиурын хөндийг сонгож очсон юм. Тэдний оффис гэж нэг агуулах маягийн том талбайд олноороо сууж ажилладаг. Хүн хувийн орон зайгаа үүсгэж болохоор газар тэнд байхгүй байсан. Тэр үед бол тийм зохион байгуулалтыг нь шүүмжлэх аргагүй байсан л даа. Хүмүүс надад ярилцлага өгөхдөө "би ерөөсөө төвлөрч, ажлын ард гарч чадахгүй байна. Даргадаа хэлмээргүй байна аа. Намайг багаар ажиллах чадваргүй гэж бодно" гэж шивнэж байлаа. Надад үнэхээр хачирхалтай санагдаж, энэ талаар судалж эхэлсэн. Гэтэл ажлын байрны иймэрхүү нөхцөл байдлын талаар бүүр 2006, 2007 оноос хийгдсэн маш олон судалгаа байсан. Судалгаанууд дээр иймэрхүү төрлийн оффисуудад хүмүүс анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, хүмүүстэй ойр дотно харилцаж чаддаггүй талаар бичсэн байлаа. Мэдээж тэр хүндээ бусад хүнд ярьдаггүй юмаа ярьж байж дотносдог шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ бүх хүн чиний хэлсэн бүхнийг сонсож байвал хэн нэгэнтэй онцгой холбоо тогтоож чадахгүй гэсэн үг. Энэ мэдээллүүд бүгд бэлэн байсан учраас миний хийх ажил бол асуудлыг олны анхааралд хүргэх байлаа. 

    Мэдээж тэр хүндээ бусад хүнд ярьдаггүй юмаа ярьж байж дотносдог шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ бүх хүн чиний хэлсэн бүхнийг сонсож байвал хэн нэгэнтэй онцгой холбоо тогтоож чадахгүй гэсэн үг. Энэ мэдээллүүд бүгд бэлэн байсан учраас миний хийх ажил бол асуудлыг олны анхааралд хүргэх байлаа. 

    -Хүмүүс ерөнхийдөө боддог л доо. "Олноороо хэлэлцвэл буруугүй" гэдэг шиг олон хүн шаагилдсан орчинд шинэ санаа их төрнө гэж үздэг. Таныг "TED Talk" дээр илтгэл тавьснаас хойш манай ажлынхан ч энэ талаар нухацтай ярилцсан л даа. Одоо яаж хүмүүсийнхээ үр бүтээлийг сайжруулахаар оффистой болох вэ гээд л. Тэгээд ярьж байгаад бусад хүмүүсийг харах боломжтой ч гэсэн ганцаараа төвлөрөөд суух боломжтой тийм оффисыг бий болгож чадсан. Гэхдээ нэлээн их үнээр боссон болохоор та ч бидэнд их ажил удсан хүн дээ /инээв/.
    - Их баясгалантай хэлж байхыг бодоход үр дүн нь сайн байсан бололтой /инээв/. 
    -Зарим хүмүүс тиймэрхүү нээлттэй оффист дургүй байдаг ч гэсэн аливаа хүн ажил дээрээ бага ч гэсэн ачаалал, дарамт мэдрэх нь хэрэгтэй гэж боддог. Ажил дээрээ тухгүй байна гээд л гэртээ очоод гэрээсээ ажиллана, эсвэл шууд ажлын байраа өөр болгоё гээд байж болохгүй биз дээ. Дургүй зүйл рүүгээ орж байж хүн магадгүй өөрт хэрэгтэй шинэ юмыг сурч болно шүү дээ. Ажлын байран дээрээ бага зэрэг тухгүй байх нь зүгээр биз дээ? 
    -Тийм байж болох л юм. Би хоёр юм хэлье. Эхнийх нь, оффис ямар байх нь ажилтнуудаа аз жаргалтай байлгахад биш, харин хамгийн үр бүтээлтэй байлгахад оршино гэж бодож байна. 

    Мөн чанараа эрхэмлэж эхэлсэн өдрөөс таны амьдрал илүү сайн сайхан болно

     Тавгүй нөхцөл байдлаас хэрэгтэй юмаа олж мэдэж болдог гэдэгтэй ч маргахгүй байна. Зүгээр л хүний бусад хэрэгцээг бас тооцож үзэх хэрэгтэй гэж байгаа юм. Бид интроверт, экстроверт эсэхээсээ үл хамааран хүн л болсон хойно ганцаараа байх хувийн орон зайг үгүйлж байдаг. Хүмүүстэй нийлж ярих шаардлага гаралгүй яахав. Тэгэхээр шаардлага гарахад нөхцөл нь бүрдэхээр орчин байх ёстой л гэж үзэж байгаа юм. Хоёрт нь гэвэл, хүн ажил дээрээ ч гэсэн тав тухтайгаар ажиллах ёстой л гэж бодож байна. Мэдээж хүн тав тухын бүсээсээ салж шинэ зүйлд өөрийгөө сорих нь хэрэгтэй ч гэж боддог. Тэгээгүй байсан бол би юу гэж TED илтгэл тавиад явж байхав. 
    -Нээрээ таны илтгэлийн талаар ярилцъя. Та олны өмнө ярихаас айх айдастай мөртлөө TED-ийн тайзнаас илтгэл тавьж, одоо дахин нэг номын нээлтэнд явах гэж байна. Тан шиг хүмүүс айдсаа даван туулахын тулд юу хийх ёстой байдаг юм бол? 
    -Тийм ээ. Би маш их зүрхшээж байсан. Айдаг зүйлтэйгээ бага багаар нүүр тулах нь л чухал юм. Шууд л тайзан дээр гараад илтгэл тавьж болохгүй гэсэн үг. Би яаж эхэлсэн бэ гэхээр надтай адилхан олны өмнө гарахаас эмээдэг хүмүүст зориулсан семинарт явсан юм л даа. Эхний хичээл дээр очоод эхний ээлжинд зүгээр л суудлаасаа босож хүмүүстэй мэндлээд нэрээ хэлэхэд тэр хичээлийн ялалт гэж тооцогдоно. Дараа дараагийн долоо хоногт нь бага багаар ахисаар "TED" илтгэл тавих хэмжээнд хүртэл айдсаа даван гарч чадаж байгаа юм даа. Одоо бол тайзан дээр гарах нь нэг их сүртэй зүйл шиг санагдахаа больсон. Зөвхөн өөрийнхөө айдсыг дарах тухай ч асуудал биш л дээ. Би жишээлбэл илтгэл тавьж байхдаа хичнээн сандарч байсан ч гэсэн миний ярьж байгаа юм энэ үзэгчдийн дунд байгаа нэг ч гэсэн хүнийг ажилдаа амжилттай явахад нь, үр хүүхдэдээ сайн эцэг эх байхад нь тус нэмэр болж чадна гэж итгэсний үндсэн дээр яриагаа дуусгаж чаддаг. 
    -Нээрээ л хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ач холбогдлыг нь ойлгож байж айдсаа даван туулж болох юм байна шүү дээ. Алив юманд "би" төвтэй хандахаасаа илүү үүнийг нийгэмд гаргаснаараа хэнд тус болох вэ гэдгийг бодвол олны өмнө гарахаас айж эмээгээд байх зүйлгүй гэж хэлж болох нь. 
    -Нөгөө талаас нь харъя л даа. Шинжлэх ухаанд маш их сонирхолтой нэг экстроверт хүн над дээр ирээд "би нэг лабораторид ажилладаг юм л даа. Хүн болгон их дуугүй, интроверт талдаа. Заримдаа хэт чимээгүй байгаад байхаар бүр галзуурмаар ч юм шиг санагдаж байна" гэж хэлж билээ. Тэгэхээр тэр хүн нэг бол хамт олны арай өөр уур амьсгалтай лабораторид очиж ажиллах хэрэгтэй, эсвэл тэр хүн үнэхээр ажилдаа дуртай учраас тухайн ажлын орчинг ажиллаж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээнд тулгуурлаж өөрчлөх хэрэгцээ шаардлага байна гэсэн үг. 
    -За тэгвэл сургуулийн орчин, хүүхэд хүмүүжүүлэх тухайд? Эцэг эх, багш нар юуг анхаарах ёстой вэ?
    -Их энгийн санагдаж магадгүй юм л даа. Гэхдээ хүүхэдтэйгээ яаж харьцах нь л чухал юм. Жишээ нь таны хүүхэд 4-5 настай. Хөршүүд ч юм уу таньдаг хүмүүстэйгээ мэндэлдэггүй, магадгүй мэнд мэдэхдээ төвөгшөөдөг байя гэж бодъё. Тэгвэл санаа зовсондоо, "Том хүнтэй мэндлээч" гэж шахахын оронд "Аав нь ойлгож байна аа. Надад ч гэсэн эхэндээ хүмүүстэй мэндэлж сурах их хэцүү санагддаг байсан. Удахгүй сурчихна аа. Хичээгээрэй" гэх зэргээр харьцаж болно. Энэ хоёр хандлагын үр дүн хоорондоо үнэхээр зөрүүтэй шүү. 
    -Хүүхдээ ичимхий эсвэл интроверт эсэхийг мэдэх нь чухал уу? Магадгүй хүнтэй танилцах,  мэндлэх, яриа өдөх гэх мэтийн энгийн чадваруудыг бага багаар эртнээс суулгаж өгөхөд нэмэртэй юм болов уу. 
    -Хүүхдийн зан чанарыг эртнээс тодорхойлж болно. Эцэг эх өөрийнхөө хүүхдийг сайн мэддэг шүү дээ. Ичимхий байна уу үгүй юу. Эсвэл хүнтэй эхэндээ яриа өрнүүлж сайхан харилцаж байснаа 10 минутын дараа муухай аашилж эхэлдэг ч хүүхэд байж болно. Тэгвэл хүүхдээ ойлгож байгаа гэдгээ л хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Энэ талаар ярилцахдаа аль болох энгийн л зүйлийн талаар ярьж байгаа мэтээр харилцан ярилцах нь чухал. "Ийм асуудал тулгарахад юу хийж болох талаар стратеги зохиоё" гэдэг ч юм уу. 
    -Сургуулийн орчны талаар ярья л даа. Багш нар хүүхэд болгоныг хичээлдээ идэвхтэй оролцож, дуу хоолойгоо нэмэрлэдэг байлгах гэж их шахдаг шүү дээ. Тэгвэл таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ? Сургуулийн орчинд ямар өөрчлөлт хэрэгтэй гэж бодож байна? 
    -Хүүхдэд хичээл заах аргазүй тал дээр миний хүсдэг нэг өөрчлөлт бол бүх хүүхдийг "оролцуулах"-ыг хичээхээсээ илүү хүүхэд нэг бүрт "хүртээмжтэй" заах арга барилыг эрхэмлэдэг болоосой. Нэг их ялгаагүй сонсогдож байгаа ч үнэндээ нэлээн том өөрчлөлт болно. Учир нь хичээлд оролцохдоо гараа өргөж хариулахын оронд жижиг багт хуваагаад хүн бүрийг ээлж дараагаар мэдэж авсан юмных нь талаар яриулах гэх мэтээр ажиллавал гараа өргөдөггүй хүүхдүүд ч бас өөрийнхөөрөө хичээлдээ оролцоод явах боломжтой. Миний номны вэбсайт дээр хүүхдүүдэд хичээл заах аргын тухай нийтлэлүүд байгаа. Орж сонирхож болно. 
    -Дунд сургууль, их сургууль, гадаа гудамжинд гээд бүхий л орчинд интроверт ба экстроверт хүмүүсийн хооронд дайн болоод байна уу даа гэлтэй л байна, сүүлийн үед. Сүүлдээ таныг үүндээ буруутгах боллоо. Интернэтийн чиг хандлагыг хараад байхад интровертууд тэр дайнд нь ялаад байх шиг. Яагаад гэхээр интроверт хүн гэхээрээ л ганцаараа байгалийн сайханд алхаад, гартаа ном барьчихсан, хорвоо ертөнцийг эргэцүүлээд л байж байгаа хүнээр төсөөлөгдөж байгаа бол экстроверт хүн гэхээр дуу чангатай, ядаргаатай, өөр дээрээ хамаг анхаарлыг авах гэсэн бүдүүлэг хүмүүс юм шиг ойлгогдоод байна. Таны бодлоор экстровертууд дайснууд юм уу? Тэднийг нухчин дарж, интровертуудыг өргөмжлөх нь таны зорилго байсан уу?
    -/Инээв/ Би ёстой тэгж санаагүй. Ямар ч хөдөлгөөн анх эхлээд явж байхдаа иймэрхүү асуудалтай тулгардаг юм болов уу. Үүн дээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийг жишээ болгож авъя л даа. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй хамт байхыг хүсдэг хэр нь тэдэнтэй бас эн тэнцүү эрхтэй байхын төлөө тэмцэж байгаа юм. Гэтэл хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг байгаа хүн болгон эрэгтэй хүнийг үзэн ядагч байх ёстой ч юм шиг хандлага бас ажиглагдаад байдаг. Үүнтэй л төстэй юм уу даа. Би өөрөө экстроверт хүнтэй амьдралаа холбосон. Би экстровертуудтай хамт байх дуртай, заримдаа бүр хамт байх шаардлагатай байдаг. Экстроверт хүн миний дутууг нөхдөг юм шүү дээ. 
    -Таны нөхөр экстроверт хүн юм байна. Тэгвэл гэрлэлтийн тал дээр ийм хоёр өөр зан чанартай хүн хэрхэн зохицож амьдарч чадаж байна вэ? 
    -Үнэнийг хэлэхэд харилцааны хамгийн эвтэйхэн талбар минь гэх үү дээ. Мэдээж бид хоёр олон талаар ялгаатай. Жишээ нь манай хүн гэртээ хүн урих дуртай. Байнга л зочинтой байж байвал сайхан байдаг юм шиг байгаа юм. Гэтэл миний хувьд тэр болгонд зочдоо яаж дайлж цайлах тухай бодож бараг л шаналж байдаг. Би бол гэртээ нам гүмхэн байх дуртай бол нөхөр маань гэр дүүрэн хүн бужигнуулж байх дуртай. Тэгэхээр энэ асуудалд алтан дунджийг баримтлахаас өөр аргагүй. Гэртээ хүмүүс урих нь бүүр гэр бүлийн маргааны гол шалтгаан болохдоо тулчихсан хосууд над дээр ирж л байсан. Би тэд нарт юу гэж хэлдэг вэ гэхээр "гэртээ зочин авчрах хязгаараа тогтоогоод тохиролцчих оо" л гэдэг. Тэгчихвэл зочин урих болгонд эсвэл аль нэг нь гадуур наргиж цэнгэх бүрт хэрүүл хийгээд байхгүй амар болчихно. 
    -Миний эхнэр ч бас гайхалтай сайхан экстроверт хүн. Бид хоёр гэртээ хүн урихдаа хоёулаа таарч тохирдог хүмүүсээ урья гэж нэг ёсондоо тохиролцсон гэж хэлж болно. Тэгээд зочидтойгоо ярилцахдаа ихэвчлэн нэг сэдвийг сонгож авдаг. Олон янзын жижиг сажиг зүйл ярихгүйгээр нэг зүйлийн талаар тунгаан бодож хүн болгонтой яриа өрнүүлэхэд дөхөм байдаг. Миний эхнэр Жаклин ч дуртай байдаг. Тэгэхээр хоёр өөр зан чанартай хүмүүс гэр бүл болсон бол гэртээ ямар хүмүүс урих,  хэр давтамжтай урих, ямар байдлаар зочлох гэдгээ ч тохиролцчихсон байвал зүгээр юм шиг.  

    Тэр нь нээх том фонтоор, бараг 65 хэмжээтэй юм уу хаашаа юм, бүр ув улаан өнгөөр
    "Ээ гэгээн минь. Хийж байгаа бүхнээ хаяад зүгээр л зохиол бич ээ, бүсгүй минь!" гээд биччихсэн байсан. Одоо ч миний ажлын өрөөний хананд жаазлаастай байгаа. 

    -Яг үнэн. Хосуудын тал хувийг интроверт-экстроверт хосууд эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэхдээ олон хүмүүстэй уулзаж, олон газар орноор явахад үнэндээ талаас ч илүү нь иймэрхүү хосууд байдаг юм шиг санагдсан. Тэр ч яахав. Би нэг зүйлийн талаар хэлэх гээд мартаад байж. Тийм хосуудыг гол холбож өгч байгаа зүйл нь баяр хөөрөө хэрхэн илэрхийлж байгаа байдал нь юм болов уу. Жишээ нь манай нөхөр их гоё байдлаар илэрхийлдэг л дээ. Намайг хуульчийн ажлаа өгөөд дөнгөж бичиж эхэлж байхад бид хоёр танилцсан юм. "Quiet"-ийг бичиж эхлэхээс өмнө л дөө. Дурсамж маягийн л юм бичиж эхэлж байсан юм. Манай хүн болохоор өөрийнхөө энхийг сахиулах ажиллагаанд алба хааж байсан жилүүдийнхээ тухай бас нэг дурсамж бичиж байсан. Тэр нь сүүлд бестсэллэр болсон. Би номоо эхлүүлж хэдхээн шүлэг биччихсэн байсан юм. Тэгээд нэг болзоонд явахдаа номондоо зориулж бичсэн шүлгүүдээ түүндээ үзүүлтэл маргааш нь нэг мэйл явуулчихсан байсан. Тэр нь нээх том фонтоор, бараг 65 хэмжээтэй юм уу хаашаа юм, бүр ув улаан өнгөөр "Ээ гэгээн минь. Хийж байгаа бүхнээ хаяад зүгээр л зохиол бич ээ, бүсгүй минь!" гээд биччихсэн байсан. Одоо ч миний ажлын өрөөний хананд жаазлаастай байгаа. Баярлаж байгаа сэтгэлээ гайхалтай, сэтгэл сэргэмээр гоё илэрхийлж чаддаг хүн байгаа юм. Тэгэхээр би ч гэсэн гоё сайхан юм болбол нөхөр шигээ биш юм аа гэхэд үнэхээр их баярлаж байгаагаа мэдрүүлэхээр тийм сэтгэл хөдлөлийг гаднаа гаргах гэж хичээдэг юм. 
    -Гэхдээ хамгийн сайхан нь та баяр баяслаа яаж ч илэрхийлсэн бай, өөрийн чинь хичээж байгааг нөгөө хүн чинь мэддэг л байхгүй юу. 
    -Тийм ээ. Би өдөр бүр өөртөө сануулж хичээж явдаг. Ажил дээр ч гэсэн ямар нэг сайхан юм болоход интровертууд нь тоохгүй байна гэж бодоод байдаг. Гэтэл тийм биш. Харин ч маш их баярлаж хүлээж авч байгаа. 
    -Яг үнэндээ дотроо бол "янзтай!" гэчихсэн үсэрч цовхцож байгаа л даа /инээв/. Тантай маш сайхан ярилцлаа. Бидний яриаг сонсож байгаа интроверт хүмүүст нэг бодол, экстроверт хүмүүст нэг бодол төрүүлээд яриагаа өндөрлөвөл яаж байна? 
    -Тэгье ээ. Интровертуудад зориулж анх яриа эхлэхдээ хэлсэн санаагаа дахин хэлье. "Өөрийнхөөрөө байхаас хэзээ ч битгий ай! Мөн чанараа эрхэмлэж эхэлсэн өдрөөс таны амьдрал илүү сайн сайхан болно оо" гэж хэлье дээ. Харин экстровертуудад хандаж "Интровертууд бид нар та нарт хайртай шүү. Бидний хооронд багахан ялгаа байгаа ч үнэхээр ойлгохыг хичээвэл маш их авьяас чадвар, баяр хөөр,  гүн ухааныг нээж чадах юм шүү. Тиймээс бидэнтэй нэгдээрэй" гэж хэлэх байна. 
    -Сюзан, тан шиг "хувьсгалч" хүнтэй ярилцахад үнэхээрийн таатай байлаа. 
    -/Инээв/ За, баярлалаа. Тантай ярилцахад ч бас тааламжтай байлаа. Намайг ярилцлагадаа урьсанд баярлалаа.  

Сэтгэгдлүүд : 3

  • dobson

    gjaF4k http://pills2sale.com/ cheap viagra

  • ntmilp

    SL4ald <a href="http://tntiipiwasvy.com/">tntiipiwasvy</a>, [url=http://swmcbmzlokdo.com/]swmcbmzlokdo[/url], [link=http://xnfyseuxxhjr.com/]xnfyseuxxhjr[/link], http://pqimyshjnimy.com/

  • jwglopypipp

    eRY1sR <a href="http://wnjpiuagwepu.com/">wnjpiuagwepu</a>, [url=http://btwaytzsowvj.com/]btwaytzsowvj[/url], [link=http://zlkkckbsjste.com/]zlkkckbsjste[/link], http://pjfrufcjoioi.com/

Сэтгэгдэл оруулах

урлан