Бид маргааш зарцуулах мөнгөө өнөөдөр зарцуулахыг илүүд үздэг онцлогтой. Өр зээлээс салахыг маш их хүсэж байгаа ч өнөөдрийг хүртэл салахгүй явсаар улам нэмсээр байгаа.

Угтаа бол өр зээлийг бид бодож шаналвал стресс бухимдал болохоос цаашгүй юм. Гэхдээ стресс бухимдал гутранги байдал юунд ч хүргэхгүй, асуудлыг улам л дордуулна. Харин өр зээлийг тайван бөгөөд нухацтай харвал тэндээс таны суралцаж болох олон гарц гаргалгаа харагдана. Та харахыг л хүсэхгүй байгаад учир байгаа юм. Жишээ нь би 25 сая төгрөгний өртэй байх үедээ байр түрээслээд түрээсийн зардалаа даваад хэрэглээгээ даваад, баяр наадмаар аятайхан баярлаад гэнэт цөм хийгээд амьдралаа дордуулахгүйгээр санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн утгагүй үзэл бодолд барьцаалагдсанаа олж харсан юм. Зээлээр зээл төлдөг, төлөх цаг нь тулцан шаналгаатай байснаас өөр нэгнээс аваад түр аргалах аргыг хэрэглэнэ. Өртэй байхаас үхтэлээ айдаг айдас, эргэн тойрныхондоо нэр хүндээ алдахаас айх мэдрэмж бүхэн намайг 10 сая төгрөгний өрнөөс цааш нь улам бүр түлхсээр байсан. Миний өр зээлийг замбараагүйгээр нэмж өсгөж байсан өөрийнхөө буруу шийдвэр зан төлөвийг бага багаар засаж өрөө харж стрессдэх биш би юун дээр алдсанаа харж дахин алдаад байгаа шийдвэрээ гаргахгүйн тулд хэдий хэцүү ч тухтай биш таатай бус шийдвэрийг гаргаж 10 жил үргэлжилсэн өрөө нэмсээр байсан сургалтандаа 25 сая хүргээд төгссөн юм. Энэ төлбөр 30, 40 эсвэл 100 сая ч хүрч болох байсан.

Миний сургалтаасаа сурсан зүйл бол. Өр зээл нэмэгдүүлэх бидний нэг шалтгаан эргэн тойрны найзууд, гэр бүл хүрээлэл байдаг. Гадуур гарч хооллох, хамт дэлгүүр хэсэх, гадагшаа аялах гээд найз нөхөддөө муу харагдахгүйн тулд нөгөө нэр хүнд гэсэн хоосон жүжигтээ барьцаалагдан өрөөс өрийн хооронд шилжилт хийж түүнийгээ дараа олоод өгнө гэсэн хорлонт итгэлээр шийдвэрүүд гаргадаг.

АСУУДАЛ ТАНЫ АМЬДРАХ АРГАД Л БАЙНА

Саяхан нэг бүсгүй санхүүгийн зөвлөгөө авсан юм. Түүний хувьд 40 сая төгрөгний өртэй. Өрнийх нь 50 хувь буюу 20 сая нь 4-8 хувийн хүүтэй зээл хувь хүмүүсээс авсан байв. Бодитоор бол 40 сая төгрөгний сургалтанд суусан нэгэн юм. Харин төлбөрөө төлсөн ч юу сурсан бэ гэдгээ харахгүй бол сургалтын төлбөр дахин нэмэгдэж үргэлжлүүлэн зовох дадлага ажил үргэлжилдэг. Хамгийн сонирхолтой нь түүний надад хэлсэн үг анхаарал татсан. НАДАД яг одоо 20 сая байвал бизнес хийгээд энэ бүх өрөө төлөөд цаана нь 10 саяын ашиг гарах гээд байна гэсэн итгэлтэй царай. Дийлэнхдээ өртэй хүмүүс ямар нэгэн бизнес санаатай явж байдаг. Ихэнх мөнгөтэй хүмүүс бизнес санаагүй байдаг. Учир нь таны гайхалтай санаа таныг хоосолж өрөнд улам бүр шумбах шалтгааныг өгч байдаг. Тэгэхлээр дээрх 40 сая төгрөний бодит өртэй эмэгтэй сургалтандаа сууж суралцаагүй тул тархиндаа дахин 20 сая төгрөгний өртэй байна гэсэн үг. Түүний нийт өр 60 сая төгрөг юм. Мөнгө тогтоохгүй байдал таны тархины программчлал буюу та өнгөрсөн өр зээлээсээ юу ч суралцахгүй хэнэггүй дээгүүр хараад яваад байгаа байдал юм.
Хадгаламжгүй байдаг бидний филисофи бол мөнгөний ханш унаж байгаа тул та хадгалаад хэрэггүй удалгүй ойрын таван жилд таны мөнгө цаас болно гэж ярьж байсан нэг хүний өөртөө итгэлтэй яриа санаанд орж байна. Би асуумаар байна. Хэн гэж хүн хадгалж байгаад мөнгө нь цаас болсон юм бэ? Та тийм байдалтай хэн нэгэнтэй учраад хадгалдаг зан нь түүнийг сүйрүүлсэн тухай бодит түүх хаанаас олж мэдэв гэж асуусан. Харамсалтай нь мөнгөө эргэлтэнд оруул тэгвэл ашигтай гэсэн бодолдоо итгэлтэй үлдсэн. Тэрээр өртэй байх сургалтандаа хангалттай хамрагдаж ойлгоогүй бололтой гэж бодон би биш өр таныг ухааруулах цаг ирнэ гэж бодоод орхисондоо.

Дараагийн нэг өр зээлэнд баригдсан мөртлөө хадгалдаггүй ухаантай үг бол Бид хүнд дээрэлхүүлэхгүйн тулд аятайхан цаг зүүж, өмссөн зүүснээр үнэлэгддэг тул гайгүй брэндийн хувцас өмсөж цаг үеэ дагаад сайн утас хэрэглэх, өөрийнхөө өсөж хөгжиж байгаагаа илэрхийлэхийн тулд машинаа сайжруулах ёстой гэж ярих яриа юм. Миний уншаад сууж байгаа САЯТАН ХӨРШ номонд америкийн баячууд дээр хийсэн судалгааг яг одоо хараад сууж байна. Гарцаагүй ядуу амьдрах эсвэл байгаа газартаа үүрд үлдэх магадлалтай хүний зан төлөв бол эд материалаар элбэг дэлбэг бус, амжилтгүй хүмүүс байдаг гэдэгт итгэдэг үзэл хандлага гэсэн байна.
ТА амжилттай яваад байгаан биш та амжилттай мэт жүжиглээд байгаа хэрэг юм. Нэг л өдөр жүжиг дуусна. Та шоронд эсвэл өрөнд ороод нэг мөр хэн ч биш болно.
Үнэндээ бидний хадгаламжинд занал хийдэг зүйл бүх өрөө дарах гэж яардаг төлөв, бүх хэрэгцээгээ хангаж бусадтай яг ижил эргэн тойрныхонтойгоо адилхан хэрэглэж эдлэх ёстой гэж боддог бодол, авахыг хүсдэг зүйлдээ яарч шунадаг шунал, Бизнес эрхлээд цөм авна гэсэн итгэл, өөрийгөө эрсдэлд оруулан байж зээл өгөх бусдад туслаж байгаа нэртэй утгагүй халамж зэрэг ордог.
Юунд яарна вэ? Амьдралд тав тухтай байх, сайхныг хэрэглэх цаг, Байр аваад доторхыг нь тохижуулах цаг, бусдад нэр хүндтэй байх цаг, өрнөөсөө гарах цаг, ээж аавыгаа хайрлаж халамжлан тэтгэмж өгч баяруулах цаг, бизнес эрхлэж нэмэлт орлогын сувгаа тэлэх цаг энэ бүхэн бүгд өөрсдийн цагтай бас шаттай.
2020 онд АЛНА гэцэн байгаа хүмүүс мөнгө байхгүй бол юугаараа алах гэж байгаагаа өөрөөсөө асуугаарай. Фитнес хийж сайхан бие хаатай болох, өндөр орлоготой ажил хийж их мөнгөтэй болох, хоолны дэглэм барьж эрүүл байх гээд энэ бүхэн нэг өдөр хэрэв зогсоход бүх зүйл дуусна. Таньд хамгийн хүнд цаг үед тань хадгаламжийн дадал зуршил эхийн хайр шиг бодит гэдгийг сануулахыг хүслээ.

Сэтгэгдлүүд : 11

• preolla

cheap cialis from india

• preolla

cialis for sale online

• FrankLieds

не работает _________________ ?зендер казинолы? 777 казинолы? диск Питтсбург PA 15212 - пирамидасыз тіркеусіз онлайн-казинолы? жанартауы - жылдам а?ша ставкаларлары

• FranksLieds

Интересная новость _________________ бокс тендріне арнал?ан болжам - казинолы? en ligne билетіні? сыйлы?а?ысы - хард рок казинолы? к?лі тахо

• FrankiLieds

+ за пост _________________ фонбет сайтыны? айнасы б?гін ж?мыс істейді vk - juegos casino.org. jugar tragamonedas а?ысыз онлайн - europa казинолы? лицензиясы

• Louann

Taxi Utrecht Taxibus utrecht Taxi Utrecht is een jonge en dynamische taxicentrale in Utrecht. Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht. TaxiBus Utrecht

• CharlesMox

Thanks for the post спасибо интересное чтиво _________________ forum sobre previsoes de futebol pago

• DonaldBox

post interessante _________________ trabalho em vagas fonbet - Os slots jogam nas antigas máquinas de caça-níqueis gratuitamente e sem registro, código promocional no fonbet

• DonaldBox

Obrigado, eu estava procurando por um longo tempo Tempo _________________ apostas voronezh na casa de apostas - tela branca do phonbet, vocГЄ ainda vai perder para o bookmaker

• DonaldBox

muito bom _________________ jogue online gratuitamente, sem registrar-se na máquina caça-níqueis devils - como fazer um reembolso na 1xbet, como estratégia para apostas esportivas expressas

• JulioPousy

nada de especial _________________ qual é o código promocional para 1xbet - casino mais próximo do cazaquistão holanda, liga de apostas não oficial

Сэтгэгдэл оруулах

урлан