Байдал ийм баргар байхад бариатай гэрээ нураах ашиггүй гэнэ

    Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэн­дийн шалт­гаанаар түр өн­дөр ачаа­лал­­тай ажил­лахаас “цаар­галж”, гүй­цэтгэх засаглалын тэр­гүү­ний албаа шил­жүү­лэх шийдвэр гаргасан яв­дал Монголын улс төрийг улайс­гаж байна. Иймэрхүү томоо­хон доргион олон нийтийн санаа сэтгэлийг дэнслүүлэх нь мэдээжийн зүйл. Харин тэгсгээд татаж авах, хямга­дах, зогсоох үүр­гийг тоглоо­мын дүрэм дээр сууж бай­гаа нөхдүүд хүлээж байгаа.

    Эхлээд  бид эрч хүчтэй дүүлж явсан нэгэн лидерт то­хиолдсон хувийн асууд­лыг баахан өрөвдөж, хүн ча­нар сануулан нийгмийн сэт­гэ­лийг зөөллөж өгөх аж­лыг сайн дураараа хийц­гээв.

    Өвчин бол үнэн хэрэгтээ хувийн л зовлон зүдгүүрийн тухай ойлголт юм билээ. Эхэндээ баахан асууж сурж шаагилддаг, тэгж байснаа алсардаг, тэгснээ бүр март­чихдаг л хорвоо. Эцсийн дүнд хувийн зовлонгоо хувь хүн өөрөө л үүрч туулдаг. Өнөөдөр харин бид монгол хүний нинжин цагаан сэтгэ­лээр бүх зүйлд хандаж бай­на. Бүр улс орон даяараа амьсгалж байна ч гэж хэлж болно. Үүний муу гэж бас байхгүй. Учир нь бид угаа­саа л ийм хүмүүс шүү дээ.  

    Харин төрт ёсны өмнө хүн чанар, мөс жудаг са­нуул­сан мань мэтийн ёстой нөгөө стандарт бус дуу­гаралт цаашаа эрчээ аван үргэлжилж, амтай болгон өөрсдийгөө аналитик бол­гож эндүүрээд С.Баярыг алтаар будаж, бусдыг нь шавраар нялах ажиллагаа болгоод хөврүүлчих нь тэр. Телевизийн дэлгэцээр жи­жиг­хэн хөхөөнүүд сонины ганц нэг тоймыг ялимгүй өөрчлөн өөриймсүүлж аваад орой болгон дон­го­дож эхэлсэн нь хариуц­ла­гагүй сэтгүүл зүйн өнөөгийн орчинд улс төр хөгжмөө захиалан жиргүүлж байгаа­гийн л илрэл юм биз дээ. Үр дүнд нь хариуцлагагүй сэт­гүүл зүй, онолын бус улс төр, стандарт бус засаглал, уймарсан олон нийт… Дүр төрхийн хувьд ердөө л энэ.     

    Одоо тэгээд улс төрийн өнгийг тодорхойлж буй өнөөд­­рийн манай инжаа­нууд дэлхийн жишгийн өм­нө өөрийн засаглалдаа монгол дархны ураар жи­жиг сажиг эрэг боолт сольж тавих төдийхнөөр засвар оруулж шинэ Ерөнхий сайд­тай, гүйцэтгэх засаглалын хуучин танхимтай нэгэн үеийг эхлүүлэх болж байх шиг байна.

    Мэдээж энэ өөрчлөлтийг улстөржих дадалтай захын иргэн гүйж очоод Цэцэд өгчихнө. Тэгсэн ч эрх бариг­чид Цэцтэй мөн л “монгол ухаан”-аар ойлголцох са­нал тавиад шийдчихнэ гэж байх шиг байна. Ийм нөх­цөлд  юун монгол стандарт, юун монгол ухаан, юун мон­гол ёс жудаг вэ гэж мянга хашги­раад нэмэргүй.

    Нэг талаас ингэж л хү­чинд­сэн өөрчлөлтийг хийж хаалт тавихгүй бол Мон­голын улс төрд Н.Энх­бая­рын толгойлж байсан цөөн­хийн үеийн оруулж ирсэн аяг ааш эргэн сэргэж, тогт­воргүй төрийн зовлонтой галбирт оруулчих магадлал 100 хувь­тай анаад зогсч байгааг мартаж болохгүй. Парла­мен­тад 27 суу­дал­тай, бас дээр нь хүчирхэг Ерөнхий­лөгчтэй хүчин яаж ч тонго­чуулах бүрэн болол­цоотойг бас дахин мартаж бо­лом­гүй. Тэгэхээр одоо­гийн өр­нүүлж буй хамтар­сан Зас­гийн газрыг хам­гаалж үлдэ­хийн төлөөх зүт­гэ­лүүдийг шууд нулимаад байж болох­гүй дэг ээ. Ийм ээдрээтэй нөхцөл байдлын өмнө С.Баяр гаргасан шийд­вэрээ тэврээд Удир­дах зөвлөл, Намын бага хурал руугаа авч орохоор зогсч байна. Үнэндээ гадна талд ч, дотно талд ч түүнийг амаргүй бай­дал хүрээлж байгаа гэсэн үг юм. Бага хурал дээр хөнд­лө­нгөөс нэр оруулж ирж үймүүлэх зэрэг бол юу ч биш болж мэдэх. Гэхдээ өнөө­гийн МАХН урь­дын адил нэг буулганд, гараа ярсхийтэл өргөдөг болсон болохоор тэгж ча­дах­гүй гэх ажиглагчид олон байна.  

    Энэ байдлыг далим­дуу­лаад өөрийнх нь амандаа хэдэн сөрөвгөр сахал ур­гуул­чихсан жаалууд “Дан­гаараа засгаа бариад явъя. Энэ Баяр арай хэтэрлээ” гэлцэн орой үдэш буланд цугларан бүлтэрцгээж бай­хад,  АН дотор “Алтан га­дас”, Н.Ал­тан­хуяг хоёр руу­гаа угаадас цацах хөдөл­гөөн аль эрт өр­нөөд эхэл­чих­сэн байх жи­шээтэй. Улс төр бохироороо ийнхүү үлээж эхэлсэн түвэг­тэй бай­далд төр хөдөлгөөн хийж байгаа.

    Үнэнийг хэлэхэд нэг тал­даа С.Баяр гэдэг лидерийн хувийн дур зорго арай хэ­мээс хэтэрсэн үзэгдэж, эз дийлсэн ноёрхлоор ааглан  харагдаж буй нь нууц биш.

    Түүний төрт ёсны өмнө дэндүү гэмээр шинэ авир тулгаж байгааг  нийгмийн нэг хэсэг нь уурсан шүүм­жилж, нөгөө хэсэг нь гайхан ан­гайж, үлдсэн нь зөвхөн өө­рийнх нь гадагшаа гаргаж хэлсэн эрүүл мэндийн гэх цорын ганц шалтгааныг той­рон итгэж, басхүү үймэр­сэн байдалд ороод байна. Үлд­сэн хэсэгт нь төрийнхөн лаа­гаа иднэ үү, луувангаа иднэ үү ёстой падлийгүй учраас тоож анхаарахгүй байгаа нь басхүү үнэн юм.  

    Өнөөдрийн нөлөөтэй улстөрчид ч С.Баярын да­раа­­гийн Засгийн газрын ар талд загалмайлсан эцэг байх статуст нь эгдүүцэж бай­­гаа нь ойлгомжтой. Мэ­дээж энэ бол  жамын гэж хэлж болох зүйлүүдийн нэг. Нөгөө талд нь Н.Энхбаярын түр авч буй завсарлага хө­шиг­нийхөө цаана ингэтэл элэг бариулаад байхгүй төлөвлөгөө зохиож байж мэдэх. Эдний элснийхэн элдвээрээ баахан тургиул­чихаад гараа хумхиад суу­на гэж үү. Энд ингэж байтал нөгөө талд эрт үеийн бас нэгэн элснийхний хувилбар ахин үүсч, АН бэлэн байдал зарлавал яана. Н.Алтанхуяг тулдаа л зууруулаад байгаа болохоос биш нударга зан­ги­даж ирээд шилэн бай­шинг түйвээчих босогчид тэр ай­лаар пиг шүү дээ.

    Тэгэхээр байдал ийм бар­­гар байгаа нөхцөлд ба­риа­тай гэрээ нураах нь ашиг­­гүй ху­вил­бар ч байж мэднэ. Угаа­саа энэ ертөн­цийн хамгийн амархан ойл­голтуудын нэг нураах, буул­гах хоёр шүү дээ.

    Ингэсээр явж явж муу ч гэсэн Н.Алтанхуягтайгаа, муухай ч гэсэн “Ал­тан­га­дас”-тайгаа, стандарт бус ч гэсэн эвлэж нэгдэж байж барьсан эсгий гэртэйгээ, наанаа инээ­­дээ үзүүлж, цаанаа нулимсаа нууж амьд­рахаас илүү хувилбар одоогоор алга гэдэг дээр гараа өргөц­гөөх болов уу.

    Улс төр байрандаа орж, парламентыг бүрдүүлж буй хүчнүүд байх ёстойдоо очиж, жишигт нийцсэн за­саг­лалтай байхыг ахин са­нал болгомоор байгаа хэ­дий ч улс төрийнхөн одоо байгаагийн дотроос хам­гийн илүү нь гэрээ нураах­гүй гэх дээрх хувилбарыг гэлцэж байна.

Сэтгэгдлүүд : 7

  • johnan

    BsOvE9 http://xnxx.in.net/ xnxx videos

  • dobson

    xnOULc https://writemyessayforme.web.fc2.com/

  • dobson

    itCmcR https://writemyessayforme.web.fc2.com/#writemyessay

  • dobson

    OAcq1G https://writemyessayforme.web.fc2.com/octavio-paz-essay-day-of-the-dead.html

  • johnanz

    GfZMib http://waldorfdollshop.us/ waldorf doll

  • markus

    63Uoya https://beeg.x.fc2.com/

  • markus

    OxdFKO https://buyzudena.web.fc2.com/

Сэтгэгдэл оруулах

урлан