МАХН ахиад л Монголын тєрд хvсэл шуналаа тулгалаа

    Тийм ээ. МАХН ахиад л Монголын тєрд увайгvй зо­рил­гоо дугтуйлаад илгээж байна.

    Парламент мєн чанараа хадгалан зогсч чадах уу
    Тийм ээ. МАХН ахиад л Монголын тєрд увайгvй зо­рил­гоо дугтуйлаад илгээж байна. Парламент харин мєн чанар дээрээ зогсож, тэдний энэ хэрээс хэтэрсэн хvсэл шуналын хоншоорыг тас цохиж чадах уу гэх асуулт гарч ирж байна. Хариулт нь нэг л омог тєгєлдєр сонсогдож єгєхгvй нь. Тэгэ­хээр эргэл­зээтэй гэсэн vг. Уг нь парла­мен­тын мєн чанарыг хамгийн тєгєлдєржvvлэх бо­лолцоог єєртєє агуулж байсан парла­мент бол энэ удаагийнх бай­сан юм. Гэвч энэ агуулгыг анхнаас нь мєнєєх МАХН-ын бvлэг л сэвтvvлээд хаячих­сан. АН-ыг гуйж гvйж, хандарч хамтарч юм юм болж байж Засгийн газраа байгуулж бай­сан цаг саяхан. Ард тvмэн мартаагvй. 62-ын бvлэг гэг­чийг байгуулан тэдний нэрэнд арилшгvй сэвх суулгасан бохир ажиллагааг МАХН-ын Удирдах зєвлєл, намын бvлэг улаан гараараа гардаж хий­сэн. Бvгдийг нь хvмvvс мэднэ. Тєд удалгvй нєгєє хэдээ хаяж, энд тэндээс эрээвэр хураавар, урваач шарваач нєхдvvдийг тvvж цуглуулаад ахин айл гэр болж тоглосон. Бvгдээрээ санаж байгаа. Одоо ахиад бvлэглэлvvдийн зєр­чилдєє­нєєсєє болж засгаа унагаж байна. Яаж хор най­руулж, яаж хуйвалддагийг нь улс даяараа харлаа.

    Тєрийн хоймрыг тоглоо­мын талбар болгон хувир­гасан эдгээр бохир ажил­лагаануудыг 
    МАХН гэдэг нэг байгууллага сvvлийн гурав­хан жилийн дотор хийчихлээ. Хамгийн богино хугацаанд хамгийн их тєрийг тогтворгvй­тvvлсэн, булингартуулсан, урвалт шарвалтыг тєрийн дээд тvвшний тайзнаас ду­рай­тал харуулсан vзэгдлvvд энэ vед болсон.

    Монгол тєрийн vйл хэрэг нэг намын бvлгийн шийдвэр, Удирдах зєвлєлийн бодлогоор явдаг болсоор даанч дээ гэмээр удаж байна. Бидний vеийнхнийг ухаан мэдээ орох цагт л тийм байсан. Одоо ч тийм л байна. Бvхэл бvтэн хувьсгал хийгдээд, зуун со­лиг­доод ч энэ байдал арил­сангvй. Улс тєрийн товчоог Удирдах зєвлєлєєр л сольсон юм биш vv гэх эмгэнэлтэй vг энд тэндээс унаж эхэлс­нийг манай нийгэм эргэцvvлэх цаг болжээ. Энэ байгуул­лагын дарга л энэ улсын хаан байж ирсэн гэхэд хилсдэхгvй. Хаан залж, хаан л сонгож ирсэн энэ нам ахиад нэг шинэ “Хаан” сонгох гэж єнгєрсєн долоо хоногийн турш “алал­дах”-ыг бид харлаа. Шинэ хаан там­гаа гардав уу, vгvй юу “Би гvйцэтгэх засаглал”-ыг авна гэж мэдэгдэв. Бєєн амбиц, бєєн дарангуйлал ханхлуул­сан тэдний шинэ дарга Их хурлынхаа сэт­гэлийн хєдєл­гєєн дээр дvр­мэн­дээ ахин нэг маапаантай мэс ажилбар хийгээд авлаа. Тулхтай пар­ла­ментчид нь хичнээн хэлээд нєгєєх нь vл тоов. Одоо парламент Мон­голынх уу, МАХН-ынх уу гэдгээ харуу­лах л vлдлээ. Парламентын гишvvд нэг намын даргын тулгалтыг хv­лээж аваад л явчих юм бол энэ улсын Тєрт ёс руу аль дуртай байгуул­лагын дарга хvсэл шуналаа тулгаж бай­гаад эз дийлдэг гажиг улам гаарна.

    “Элснийхэн” бол хэсэг­хэн зуур л ашиг сонирхолдоо хєтлєгдєн нэг хаанд vйлчилж байгаа тvр хороо. Шорвогоор хэлбэл борооны улирал дуу­сахаар амбаар луу шидэгддэг усны гутал гэсэн vг. Єєрсдий­гєє л энэ намын капитал гэж єхєєрдєєд байдаг болохоос тэд энэ парламентын агуул­гад тийм ч их жин дарахгvй. УИХ доторх МАХН-ын бусад гишvvд ч тэгж хэн дуртайгаар нь дєрлvvлээд байх хvсэлгvй л байгаа болов уу. Дээр нь сєрєг хvчин тэдний энэ тул­гал­тыг зvгээр зогсч байгаад хvлээгээд авчихгvй биз.

    Юутай ч олон тvмэн энэ улсын парламент чадамжаа харуулж чадах эсэхийг хv­лээж байна. Намын нэр хvнд, сонгуульд ялах зорилго гэх мэт шалдан лоо­зон Монголын тєрийг эрх­шээж байдаг цагт цэг тавих уу, цэцэглvvлэн хєгжvvлэх vv гэдгийг парла­мент харуулах цаг иржээ.

    С.Баяр хэн байх вэ?

    С.Баярын хийсэн энэ ил тодорхой мэдэгдлvvд нийг­мийн уламж­лалт сэтгэхvйд хэдий эрээ цээргvй бууж байгаа ч нэг талаас аливаа хор дандаа єєхєнд боогдон нvднээс далд явагддаг бай­далд салхи орууллаа. Зорил­гоо зовох юмгvй шулуухан хэлж орхисон нь дараагийн хийх алхмуудыг нь далдаас хайгаад байх шаардлагагvй болгочихсон.

    Шинэ даргынхаа намын тамгаа гардаад индрээс хэл­сэн vгийг тєлєєлєгчид нь амьсгаа даран чагнав.

    Гэвч “Би намын дарга болох гэж нэг их зvтгээгvй юм аа” гэсэн vзvvрээсээ л тар нь танигдаад эхэлсэн. Ёстой нєгєє тавхан vгэндээ таниг­даад байнаа гэдэг шиг юм боллоо гэх vгс хотоор нэг хийсч байна.

    Хэвлэлvvдийн хуудас­наас ихэвчлэн бvсгvй сэт­гvvлч­дийн тvvн рvv нисгэсэн ул суурь багатай сээтэгнэсэн дvгнэлтvvд зурайж, ихэмсэг сэрvvн имиж бvхий гялалзсан лидерийн фото тэргvvн нvvрvvдээр заларч байна.

    Мэдээж С.Баяр Монголын улс тєрд шинэ хvн биш. С.Баяр бол Монголын улс тєрийн мартаж чаддаггvй, тэврэлдэж чаддаггvй, єршєєж чаддаггvй хємхий зуусан кадруудын нэг. Тэр ойр зуу­рын шалдар булдар най­маанд оролцож, хардлага сэрдлэг, тойрон хvрээлэл, хов живээр нэг их уллаж гvйхгvй болов уу. Энэ талаараа хєнгєн шингэн хvн тэр биш билээ. Уярах, итгэх, уучлах мэтийн уян хатан чанаруудаас илvv цэгц, цэвдэг, жаварлаг шинж тvv­нийг тодорхойлно. Зарим хvмvvс тvvнийг талын хvний уужим зангvй, 40 мянгатаа­саа гараад л гадагшаа явчих­сан, Монголд тоосго ч тавиа­гvй онолын хєвхєлзсєн сэ­хээ­тэн гэж дvгнэдэг. Энэ ч оргvй дvгнэлт биш. Гэвч ач холбогдлоороо єнєєдєр тvv­ний хувийн чанаруудаас илvv намын даргынхаа хувьд хэн байх нь л сонирхол татаж байна.

    Миеэгомбын Энхбол­дод ердєє жил есєн сарын ємнє тавигдаж байсан энэ асуулт єнєєдєр хувь заяаны эрхээр тvvний ємнє иржээ. Тэр асуулт бол Энхбаяр байх юм уу, Баяр байх юм уу л гэх асуулт. Задлаад хэлбэл Н.Энх­баярын гэх засаглалыг бvрмєсєн тасалж, энэ намыг нэг хvнээс шалтгаалан ха­нарч байдаг хамжлага мая­гийн бvтцээс ангижруулж, жинхэнэ улс тєрийн намын байх ёстой тvвшинд нь авчрах vйлсийг хэрэгжvvлж чадах уу, vгvй юу гэсэн асуулт. Энэ суурь бол гvехэн ч гэсэн М.Энхболдын vед тавигдсан гэж ажиглагчид vзэж байна. Харин цааш нь яаж авч явахыг тvvний цар харуулна. Зарим сонинууд тvvний PR-ыг хамгийн хvнд vед намын дарга боллоо гэсэн зулгуй vгээр эхлvvлж байна. М.Энх­болд vvнээс ч хэцvv vед намын даргаар сонгогдож байсныг бид мартаагvй. Сєрєг хvчинтэй хамт­ран ажиллаж байснаа гэнэт урван, намынх нь даргын тэргvvлж байсан Засгийн газрыг огцруулж байгаад ши­рээнд нь залах нvvр тvлэгд­мээр шийдвэрийг МАХН-ын Удирдах зєвлєл гаргаж бай­сан. Сєрєг хvчний удирдаг­чийн бардам довтол­гоо ёстой байх суух газаргvй болгож байсан тэр vеийг одоотой харьцуулах ч юм биш. Тэр єєрєє ч vvнийг мэдэж байгаа.

    С.Баярын хийсэн мэдэг­дэл ажиглагчдын анхаарлыг ихэд татлаа. Одоо тvvнийг жам ёсоор “Тэр яагаад XXV Их хурлын индэр дээрээс “Би намаас тєрсєн Монгол Улсын Ерєн­хий­лєгчтэй нягт хамтран ажил­­лана” хэмээн нялуун vг унагав. Н.Багабанди тvvнийг яагаад ил тод дэмжсэнгvй вэ. Тэр “элснийхэн”-д хариу барьж, ач санах уу. Н.Энх­баяр тэд­ний тvншлэл хэр урт настай вэ. Тэр эхлээд нєгєє гурван гишvvнийг “явуулах” уу. Ц.Нямдоржтой дайтах уу. М.Энхболдын гэх им тамгатай болгоныг цэвэр­лэнэ гэв vv, Єєрт нь vйлчил­сэн хvмvvст албан тушаалыг ёстой алчуур болгож єгнє гэсэн vнэн vv,Тэр улс тєрийн сайн менежер байх уу, эсвэл дунд vеийнх­нийхээ нэгэн адил дээлээ сольсон л коммунист байх юм болов уу” гээд ор­логын мэдvvлгээс нь эхлvv­лээд олон асуулт ороож эхэл­лээ. Хариултууд нь ч тун удахгvй єгєгдєж эхэлнэ биз ээ.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан