Тэр ямар эргэн ирэлт хийчихэв ээ

    Бертольт Брехтийн нэрийг театр сонирхогчид бол мэддэг. Харин манай нийт үзэгчдийн хувьд тийм ч нэвт шувт танил маань нь биш. Энэ хүний жүжгүүд манай академик театрт өмнө нь хоёр л удаа тавигдаж байсан. “Сычуаны сайн хүн” бол гурав дахь нь.

    Хамгийн анх 1972 онд С.Галсанжав гуай “Эхийн сэтгэл” жүжгийг нь, 1988 онд Б.Мөнхдорж гуай “Галилейн амьдрал” жүжгийг нь тавьж байсан. Өөр хувийн театрууд юусан билээ хэмээн асуугаасай гэж би дотроо ихэд хүсч буй нь Black Box театрыг сануулах гэж яарсных юм. МҮОНРТ-ийн урдхан талд орших энэ өвөрмөц театр бол манай театрын хорхойтнууд хийгээд энэ чиглэлээр суралцдаг, мөн сонирхдог залуусын сайн танил газар л даа. Black Box бол нэр шигээ сонин театр. Тэнд бидний харж дадсан гоёмсог тайз, баян үзэгчид залардаг ложа, бельэтаж, сүрдэм тансаг орчин, гоёмсог хөшиг юу ч байхгүй. Харьцангуй цөөнхийн зорьдог энэ театр арав гаруй жил оршихдоо бидэнд мөн л хэлээгүйг хэлэх гэж, хийгээгүйг үзүүлэх гэж зорьж ирсэн. Бид талархах ёстой. Төв театрт олгогддог Төрийн дэмжлэг мэт байхгүй ч тэнд тавигдаж байгаагүй луг жүжгүүд энэ дөрвөлжин театрт тавигддаг л юм. Гэхдээ энэ үгс маань миний өгүүлэх гэж буй сэдэвтэй хамааралгүй юм шүү. Энэ бол бяцхан хадуурал байлаа. Хонгорхон уншигч авхай нар минь өршөөнө биз ээ.

    Энэ дэлхийн үргэлжид сонин хачин, солиотой эрэл хайгуулаар өвчилж явдаг хүмүүс бол найруулагчид гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Жүжгийн зохиолчид ч ялгаагүй. Тэдний нэг болох Бертольт Брехт жүжиг зөвхөн тайзан дээр өрнөх албагүй, үзэгчдийг ч татан оролцуулах хэрэгтэй. Тийм учраас жүжигчдийн тоглолт тэдний дунд, тэдэнтэй нүүр тулсан орчинд өрнөх ёстой гэсэн өөрийн онолыг дэвшүүлж үл ойлгогдож, хараалгаж, үгүйсгэгдэж явсан түүхтэй. Ийнхүү мятаршгүй сөрсөн замналаараа тэрбээр Брехтийн туульсын театр хэмээх онолыг гаргаж ирж чадсан.

    Эхлээд Бертольт Брехт өөрөө хэн юм. Тэр юу хийсэн, чухам ямар гээч гайхамшгийг хүн төрөлхтөнд үзүүлсэн, бас үлдээсэн нөхөр юм бэ гэдгийн талаар товчхон өгүүлье.

    Тэрээр дэлхийн театрын түүхэнд өөрийн эзлэх хүндтэй байр суурийг бүтээж чадсан нэгэн бөгөөд өнөөдрийг хүртэл газар газрын театруудад бүтээлүүд нь тоглогдсоор яваа гайхамшигт домгуудын нэг юм.  

    Брехт бол жүжгийн зохиолч, яруу найрагч, тэрслэгч. Энэ бүхэн ч түүнийг бүтнээр нь илэрхийлэх талууд биш. Тэр үйл тамаа үзэн зүдэрч явсаар манайхны сайн танил Станиславскийн хамт суу алдар нь бичигддэг театрын онолыг үндэслэгчдийн нэг болон мөнхөрч чадсан юм.  Брехтээр овоглогддог тэрхүү  “Эпик театр” гэгчийн гаргаж тавьсан шинэ юм нь юу юм бэ гэх асуулт дээрх үгийн маань араас урган гарч ирж таарна. Би судлаач биш учраас маш товчхон хариулахыг хичээе. Брехтийн театрыг ерөөсөө л тухайн үед хүлээн зөвшөөрөгдсөн, тогтсон хэв шинжтэй эсрэгцсэн зөрчил ба туульсын хослол гэж судлаачид үздэг. Энэ нь тухайн үеийн онолчдод мэдээж таалагдаагүй. Тэдний хувьд “Зөрчил + Туульс гэх энэхүү ойлголтыг нэг тайзан дээр зэрэгцүүлэх нь зохисгүй...бүр боломжгүй зүйл байв. Гэсэн ч тэр өөрийн үзэл онолыг зүтгүүлсээр л байсан. Түүнийхээр үзэгдлүүдийн дизайн нь нүд булаах хэлбэрийг харуулах биш зөвхөн санааны төлөө ажиллах ёстой байв. Энэ үзэл санаанаасаа болоод тэр заримдаа үзэгчдийн нүдэн дээр тайзны хэвшмэл хуурмаг байдлыг шууд эвдэж, хөшгөө ч буулгахгүйгээр тайзыг үзэгчдийн нүдэн дээр хувирган өөрчилж байв.

    Мэдээж тэр цаг үед энэ бүхэн галзуу Брехтийн дур зоргоороо авирлалт, гоо зүйн хил хязгаарыг эвдсэн, урлагийг унагасан бохир зүйлс гэгдэх нь ойлгомжтой. Тэр бүү хэл одоо манайд энэ төрлийн театрын тавилтууд ховор учраас үзэгчдийн зарим нь гайхширч, эргэлзэж, нэг хэсэг нь цоо шинэ зүйл мэт хүлээн аван хөөрч, бас нэг хэсэг нь жинхэнэ урлаг мөн ч юм уу даа, театр минь юу л болоод байна даа гэх мэтээр халаглаж л байна шүү дээ.

    Гэхдээ Бертольт Брехт бүх төрлийн найруулагчдын дунд алдартай хэвээр. Түүнийг “Эхийн сэтгэл” нь тэртээ 50 жилийн өмнө манай театрт хөл тавиулж байсан бол “Сычуаны сайн хүн" нь өнөөгийн цоо шинэ зууны үзэгчидтэй маань гар бариулж байх жишээтэй. Үүнийг л алдар суу гэдэг. Учир нь Бертольт Брехтийн гол зорилго үзэгчийн сэтгэл хөдлөл дээр амьдрах биш байсан юм.  Түүний тэмцэл бол ерөөсөө л хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх нь цоо шинэ театрыг бий болгох байсан. Тэрийгээ хийсэн. Түүгээрээ мөнхийн Брехт болсон.  

    Бертольт Брехтийн нэрний ард Германы хамгийн алдартай жүжгийн зохиолчдын нэг, яруу найрагч, урлагийн онолч, найруулагч гэх алдрууд зүй ёсоор бичигддэг. Энэхүү адармаатай амьдрал туулсан эрхэм 1898 оны 2-р сарын 10-нд Германы Аугсбург хотод нэгэн үйлдвэрийн даргын гэр бүлд төржээ. Тэднийх язгууртнуудын дунд алдартай том гэр бүл биш байсан ч ядуу айл биш байж. Аугсбургийн цаасны үйлдвэрийн эзний энэ гэр бүл хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх мэтэд сөхрөхгүй чадалтай айл учраас Брехт Мюнхений их сургуульд гүн ухааны чиглэлээр, мөн анагаах ухаанд ч суралцаж байсан байдаг. Оюутан байхдаа л тэр “Баал”, “Шөнийн бөмбөр” зэрэг жүжгүүдээ бичсэн нь түүнийг ямархуу эрх чөлөөтэй, бэл бэнчинтэй залуу ноёнтон байсны илрэл биз. Тэр үеийнх нь дүр төрхийг харуулсан гэрэл зургууд дээр Брехт туранхай биетэй, сэргэлэн хурц харцтай, үсээ хусуулж, арьсан дээл хэдэрсэн өвөрмөц залуу харагддаг аж. Мэдээж бүсгүйчүүд, бас эрчүүд, навчин тамхи зуусан хөлчүү хээнцэрлэл, шүтэн бишрэгчид гээд бүгд л жамын дагуу түүний орчныг бүтээж байж. Тэрээр кино найруулагч, бүжиг дэглээч, хөгжимчидтэй нөхөрлөх нь их. Хүүхнүүд, хэд хэдэн ч салалт, чаргууцалдсан нулимс, зүй бус сексийн харилцаа гээд ийм этгээд хүмүүсийг хүрээлдэг бараг жамын гэмээр үзэгдэлд ч тэр живж байсан.

    Дэлхийн нэгдүгээр дайнтай учирсан нь харин түүнийг энэ бүхнээс сугалан холдуулж дайны эсрэг тэмцэгч болгон өөрчилсөн гэж түүний намтар судлаачид олонтоо тэмдэглэсэн байдаг. Энэ үеэр түүний анхны шүлгийн ном, мөн авьяаслаг хөгжмийн зохиолч Курт Вайлтай хамтран хийсэн анхны бүтээл болох "Songspiel Mahagonny" жүжгийн богино хувилбар хэвлэгдэж, хажуугаар нь тэрбээр эх орноосоо дүрвэх шаардлагатай тулгарсан гээд уран бүтээлчийн хувьд адал явдалтай, ээдрээт үе нь эхэлсэн юм.

    Түүний хоромхон зуур мансуурсан шуугиант эхлэлийнх нь үеийн бэлгийн амьдралыг тайлж, яг таг бичиглэсэн зүйл намтарт нь байхгүйтэй адил үлдсэн нь Брехт аливаа юманд тийм ч гүн шумбаж толгойгоо алддаггүй, өөрийгөө маш ухаалаг зогсоож чаддаг, үндсэн зорилгоосоо ухарч няцахгүй хатуу чанд үлддэг хүчирхэг хүн гэдэг нь харагдах шиг болдог.  

    Брехтийн эмэгтэйчүүд түүний хохирогч байсан уу? гэх асуултад түүний хамтран зүтгэгч Леон Фейхтвангер нь “Бертольт авьяас чадвараа маш өгөөмрөөр тэдэнд өгсөн. Зарим нэгнийх нь нэхэж шаардсанаас ч илүүг тэр өгч байсан. Тэр бол бүсгүйчүүдийг золигч биш. Тэгж яривал бүсгүйчүүд л түүнд өөрийгөө бэлэглэхийг хүсдэг байсан шүү дээ” гэж хэлж байжээ. Түүний бүтээлүүдээс бүсгүйчүүдийнх нь “амьдрал”-ыг олж харахыг хичээхэд дээрх өгүүлж буй зүйлсийн тусгал бүр гүнээс нь... чинадаас нь мэдрэгдэж ч болох юм. Ямартай ч Брехт үргэлж маргааны “бай” байсаар иржээ. Улс төрийн хувьд хэрхэн цөлөгдөж, хавчигдаж, эх орноосоо алс амьдарч туурвиж явсныг нь хүмүүс уншсан биз ээ. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд түүний амьдрал амаргүй байв. 1953 оны зун Зүүн Берлинд болсон үймээний дараа түүнийг буруутгаж, Баруун Германы олон театр жүжгүүдийг нь хориглох шийдвэр гаргаж байв. Гэтэл нөгөө талд 1954 онд түүнийг "Ард түмний энх тайвныг бэхжүүлсний төлөө" олон улсын Лениний шагналаар шагнаж байх жишээтэй.

    Бертольт Брехт 1956 оны 8-р сарын 14-нд Зүүн Берлинд дөнгөж 58-хан насандаа барсан бөгөөд түүнийг Гегелийн булшны дэргэд оршуулсан байдаг юм билээ.

    Үнэн хэрэгтээ түүнд ямар ч загвар байхгүй. Энэ зарчимгүй театрын систем, түүний "туульсын театр" гэгч зүйл нь цэвэр энэ хэлбэрээр хэзээ ч манай театрын хөрсөнд суурьшиж чадахгүй гэж оросын зарим алдартнууд Брехтийн онолыг шүүмжилж байв. Гэтэл домогт Таганкад найруулагч Юрий Любимов өөрийнхөөрөө гөжүүдлэн зогсож "Сычуаны сайн хүн" жүжгийг тавьж шуугиан тарих нь тэр. Энэ үйл явдал Таганка театрын тулгын чулууг тавилцсан жүжгийн зохиолчдын нэг бол Бертольт Брехт гэх омголон дүгнэлтийг өнөөгийн бидэнд авчирчээ. Энэ үеийн эсэргүүцэгчийн нэг нь болсон үйл явдлын талаар "Орос Цветаевын дусал цус Брехтийн өршөөлгүй, эмх цэгцгүй томьёололтой холилдсон байна" гэж тэмдэглэн хэлж байсан юм гэнэ билээ. Жүжгийн тайзнаа Таганкагийн жүжигчид Марина Цветаевагийн шүлгийг гитар барин дуулцгааж, ариун системийн цэвэр нандин байдлыг алдагдуулсан гэх мэтээр хөөрхий Юрий Любимов,  Бертольт Брехт хоёр шүршүүлж байжээ.

    Гэвч түүх Брехтийн нэр хүндийг ахин нисгэсэн. “Манай агуу их хямралыг даван туулсан, төөрсөн үеийнхэнд Брехтийн саруул ухаан хэрэгтэй” гэж судлаачид нь бичиж эхэлцгээсэн гэх юм билээ.  

    Бертольт Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдралд амар амгалангийн тухай ойлголт байгаагүй нь бүх үеэс нь нэвт харагддаг. Үргэлж шинэ содон, хуучин хэв шинжийг тасдсан, тэрслүү санаа тээгч түүний амьдрал тухайн үеийн эрх баригчдын хатуу хяналт дор өнгөрсөн. Тийм ч учраас түүний түүхийг урлаг судлаачид яг таг тэмдэглэн үлдээж чадаагүй гэдэг.

    Бүр эхнээсээ л түүний намтар тэрслүү гэмээр. Эцэг эх нь элбэг хангалуун амьдрал, өндөр боловсрол эзэмших бололцоог бүрдүүлж өгсөн ч Брехт тэдний хүссэнээр амьдраагүй. Аугсбургийн гимнази төгсөж, Мюнхенийн улсын их сургуулийн анагаах ухааны факультетад элссэн боловч гэр бүлийнхээ уламжлалт хэв маягаас татгалзан өөрийн зам мөрийг хөөн одсон байдаг.

    Тэр явдлынхаа тухай Брехт:

    Аав ээж маань надад

    Цэвэр цагаан зах зүүгээд

    Шадарлагч зарц барлагуудыг

    Захирч зандарч сур гэж байв

    Жаахан юм ойлгохтой болсон үед

    Жигтэй ийм хандлага таалагдсангүй

    Ширүүлж зандрах хүсэл над байсангүй

    Аргагүйдээд би эднийг орхин

    Ядуу олны эгнээг бараадав гэж бичсэн байх ажээ.

    Б.Брехтийг 16 настай байхаас шүлгүүд нь сонин сэтгүүлд гарах болжээ. Эмчийн мэргэжлээр сурч байсан оюутан 1918 онд цэрэгт татагдан цэргийн эмнэлэгт асрагч, сувилагчаар алба хашиж байх үедээ “Үхсэн цэргийн тухай домог” хэмээх алдарт бүтээлээ туурвисан байна. Энэ шүлэгтээ олон жилийн турш гадны улс оронтой дайтаж, амь үрэгдсэн олон залуусын цогцосны үнэрт дарагдсан Вильгельмийн үеийн засаглагчид Герман орныг сүйрэл мөхлийн ирмэг рүү чирч байгааг хурц тодоор элэглэсэн байдаг. Алдарт гэж хэлэхийн учир нь хожим түүний бичиж шуугиан тарьсан гурван жүжгийн эх санаа энэ шүлэгт байдаг гэж судлаачид үздэг. Бас энэ шүлгээсээ болж Гитлерийн үеийн эрх баригчдад шахагдаж, улсынхаа иргэншлээс хасагдан хөөгдөж байжээ. Харин энэ шүлэг бол Брехтийн өөрийнхөө тухай бичсэн шүлэг. Надад илүү таалагддаг болохоор давуу эрхээ ашиглаад та бүхэнд уншуулмаар болоод болдоггүй.

    ӨРӨВДӨМ Б.Б-ИЙН ТУХАЙ

    1

    Бертольт Брехт намайг эх минь их ойд олсон

    Бужигнан үймэх хотод хэвлийдээ тээн тэнд хүрсэн

    Шуугих ойн сэрүүн амьсгал тэгэхээр

    Шилэрч надаас алга болно гэж үгүй.

    2

    Хар замт хот миний гэр. Хар нялхаасаа л би энд

    Архи, тамхи, сониноос эхлээд

    Ариун сайнтай ч, аль муутай нь ч холбогдсон

    Алмай, залхуу, хүнд итгэх гэж үгүй нэгэн болсон.

    3

    Бусадтай би эелдэгхэн харьцдаг.

    Аяга аа ч гэсэн тэдэнтэй адилхан л өвөртөлж явдаг.

    Эвгүй үнэртэй араатнууд гэж би хүмүүсийг хэлдэг ч

    Өөрөө ялгаагүй адилхан. Энэ гэхдээ дутагдал биш.
    4

    Хоосон савлуур дээр өглөө очоод

    Танил бүсгүйчүүдээ урьж суулгаад

    “Тийм хүн би биш. Тэгж дөрлүүлэхгүй!” гэж

    Хэнэг ч үгүй бардамнаж чаддаг.

    5

    Орой үдшийн цагаар орж ирэх нь харчуул,

    Харахад л жентельмэн, хачин боловсролтой ноёд

    Өмнөх ширээн дээр хөлөө ачин жийгээд

    “Удахгүй ажил сайжирна” гэлцэнэ. Хэзээг нь би асуудаггүй.

    6

    Манантай үүрээр гацуур шожигнуулан

    Шувууны шулганаанд шилмүүсээ сэгсрэх үед

    Аягандаа үлдсэнийг орондоо хөнтөрчихөөд,

    Аман дахь тамхиа шидээд, унтмар болж эхэлнэ.

    7

    (Атлантын далайтай хүүрнэх арсгар олон антеннтай

    Аварга олон байшинтай Манхеттанд)

    Ингэж л бид хөнгөн хуумгай идэж уун

    Өдөр хоногийг өнгөрөөж байв.

    8

    Нэвт үлээх салхинаас өөр үлдэх юм үгүй хойно

    Гэртээ суун гэдсээ дүүргэхээс өөр юу ч хийхэв.

    Энд бид мөнх биш ээ мэднэ.

    Ирэх цагт биднийг юугаар солих бол?

    Сүйдтэй ч юм алга даа.

    9

    Ирэх цагийн нүргэлээнд, ирэх нь тодорхой харуусалд

    Тамхи минь бүү унтраасай гэж

    Хар замт хязгаарт хэвлийдээ ирсэн

    Хөөрхий Бертольт Брехт би горьдох юм...

    *******

    Брехт өөрийн тайзыг онцгой, эсвэл тансаг баян, өөр, өндөрлөг орчин биш гэж үздэг байв. Түүний хувьд тайз ямар нэгэн ид шидийн газар биш харин ч эгэл жирийн амьдрал өрнөдөг ертөнцийн хамгийн энгийн нэг булан гэдгийг ойлгуулах гэж тэмцэж байв. Тэрэндээ ч хүрсэн. Тэр тухайгаа “... Театрыг хүмүүсээс хол хуурмаг шинжээс салгахыг уриалж байна” гэж бичиж байлаа.

    Түүний жүжгүүдийн тавилт зарим талаас эмх замбараагүй мэт, дүрүүд нь үзэгчдийн дундаас үсэрч гарч ирэн орилж ч байх шиг, цочир сонин шийдлүүдээр дүүрэн. Тэр өөрийн зүтгэж тэмүүлсэн өөрчлөлт шинэчлэлээрээ харин ч баялаг үзэгдлүүд, эрх чөлөөлөг төсөөллүүдээр үзэгчдийг эзэмдэж чадсан зуун зуунаар амьдрах хүчирхэг театрыг бий болгож чадсан. Түүнийг Брехтийн театр гэдэг.

    Бертольт Брехт ба түүний "баатарлаг театр" өнөөдрийн бидэнд ХХ зууны Германы уран зохиолын хамгийн том төлөөлөгч, олон талт авьяасын цуглуулга, жүжиг, шүлэг, богино өгүүллэгийн мастер, агуу том театрын зүтгэлтэн, найруулагч, социалист реализмын нэгэн содон онолчийг авчран уулзуулж байна. Агуулга, хэлбэрийн цоо шинэ цогц болсон Брехтийн жүжгүүд өнөөдөр ч дэлхийн улс орнуудын театруудаар аялсаар....

    Дэлхийн урлаг судлаачид XX зууны Германы тайзны урлагийн ноён оргил болох хүн бол Бертольт Брехт гэж санал нэгтэй үнэлдэг бөгөөд Брехтийн эпос театр гэдэг нь дэлхий дахинаа соёл урлаг, театрын онол-судалгаанд хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо болсон нь үүний баталгаа.

    Өнөөгийн бидний бүх амьдрал, бүхий л харилцаа атганд багтах алгын чинээ гар утсан дотор орчихсон, энэхүү цоо шинэ дэлхийн хүмүүсийг технологи захирч байна. Дэлхийн хаа нэгтэй тавигдаж буй жүжиг, гарч буй киног хэдэн цагийн дараа л гар утсаараа үзчихдэг болсон. Ийм цаг үеийн үзэгчдийг классик тавьдаг мэргэжлийн театр луу хэрхэн яаж авчрах вэ. Яаж, юугаар анхаарлыг нь даллах вэ. Зөвхөн энэ тамтай эрэлд ээрэгдэж байгаа найруулагчдын тархи яг адилхан шаналалд эзлэгдсэн. Энэ шинжээрээ дараалсан том дэлхийн дайнуудын дараа цөхөрч унасан, сөхөрч туйлдсан ард түмнийг театрт яаж авчрах гэж шатаж явсан Брехтийн цаг үетэй зарим нэг судлаачид адилтгаж жишсэн байна билээ.

    Хүн төрөлхтөн цар тахалд нэрвэгдсэн сүүлийн жилүүд дэлхийн театр урлагийнхныг мөн л шинэ сонин эрэл хайгуул руу түлхлээ. Уламжлалт театрууд дижитал элементүүдийг ашиглах эхний алхмуудаа хийцгээж эхэлсэн. Манайхан бол хараахан хөл тавиагүй байна. Ер нь заавал тэгэх ёстой ч биш.

    Өнгөрсөн жил М.Батболд найруулагч Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгээ Орфей театрт тавьсан. М.Батболд мөн л ГИТИС-ийн бүтээгдэхүүн л дээ. Түүний бидэнд үзүүлсэн “Гэм зэм” -ээс ч, энэ жил өргөн барьсан “Опал” -аас нь ч мөнөөх чөтгөрийн Брехтийн арга зүйн үсэрхийллүүд харагдаж л байсан. Та нар ГИТИС-ээс ирсэн энэ хоёр залуу найруулагчийн ажлуудыг эсрэгцүүлж, бас нэг зүгээс нь ч задалж сайн хараарай. Миний ажигласнаар энэ хоёр найруулагч ар өврөөсөө алхах биш харин ч асар хол явах ёстой санагдсан. Мэдээж уран бүтээлийн хувьд шүү дээ.  Нуулгүй хэлэхэд М.Батболдын шийдлүүдийн төсөрхөн төстэй үсэрхийллүүд “Сычуаны сайн хүн” -ээс гэнэ гэнэ үнэртээд байх шиг тийм мэдрэмж төрж байсан. Нөгөө талаас би эндүү мэдэрсэн байж болно. Энэ маань гайхал Брехтээс болсон ч байхыг би үгүйсгэхгүй.

    Ер нь Брехт ба түүнээс хойших шинэ үе хоёрын холбоосын тухай оросын гүн ухаантан, утга зохиол судлаач, онолч Михаил Бахтин хамгийн шулуухан, итгэл төгс үгийг хэлсэн байх юм билээ. “Орчин үе гэдэг бол өнгөрсөн явдлыг л шинээр харах мөч юм. Мэдээж араас нь явж буй шинэ үе учраас тавьж буй орчин цагийн жүжигтээ үйл явдлыг илүү гүн, хурц тод, илүү олон талтайгаар тайзнаа амьдруулж харах боломжийг тээж байгаа. Түүнээс биш өнгөрсөн явдалд одоо цагаас эргэж хутгалдаж, тэр ч бүү хэл засаж шинэчлэх ажил огт биш” гэж...

    Брехт бол ертөнцийн хүн зоны элтэл нь ухаж таньчихсан тийм хуучин сэдвүүдийг барьж авдаг. Тэгээд түүнийгээ агуулга болон хэлбэрийн хоёр эсрэг туйл руу шидэж өгч үзэгчдийг сортойлгодог нэг тийм зальтай нөхөр байсан ч юм шиг. Ямар нэгэн онолгүй, баялаг туршлага ч байхгүй зүгээр л дотроо дүрэлзсэн галаар наадаж амьдарсан, тэр нь мөнхрөлийг өгсөн ч юм шиг.

    Түүний жүжгүүд гүн гүнзгий асуулт тавьж, үзэгчдийг сэтгэл зүйн “дарамт”-д оруулахгүй. Зарим талаас шал дэмий гэмээр, бүр солиотой ч юм шиг хэмнэл оруулж ирж хүмүүсийг өндийлгөнө. Тэрийгээ театрын хуучинсаг уламжлалыг эвдэж, сэрээлт сэргэлт өгч байна гэж тайлбарладаг байсан. Гэхдээ түүний уйгагүй эрэл хайгуул, даяанч амьдрал, мятаршгүй оролдлогууд хүн төрөлхтний театрт шинэ түүх авчирч чадсан. Үүнийг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Манай Брехтүүд ч түүн шиг л шинийн эрэлд гарцгаажээ. Тэд маань олж ч байна. Алдаж ч байна.

    Брехт өөрийн цагтаа "Миний театр бол хувь заяагаа гартаа авахаар шийдсэн хүмүүсийн театр болох ёстой” гэж чангаар хэлж байсан.

    Тийм ч болохоор Брехт мэдрэмж, сэтгэл хөдлөлийн элементүүдээр дамжуулан үзэгчдэд хүчтэй нөлөөлөх аргачлалаас салж чадаагүй. Энэ нь ч түүнийг театрын түүхнээ мөнхийн хүн хэвээр үлдээсэн байх. Арга ч үгүй дээ, жар ч хүрээгүй залуухнаараа хорвоог орхисон байдаг.

    Брехтээр бидэнтэй гар барьж буй Э.Ёндоншарав гэгч хэн бэ?  

    Тэр бол монголд төгссөн, СУИС-ийн бүтээгдэхүүн. Түүний багш нь Л.Лхасүрэн. Бид Л.Лхасүрэн найруулагчийг “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээс эхлээд театр кинонд бүтээсэн олон сайхан дүрүүдээр нь, найруулагчийнхаа хувьд үлдээсэн “өв”- өөр нь мэднэ. Энэ хүн өөрийн шавь Э.Ёндоншаравыг СУИС төгсөнгүүт нь УДЭТ -т дагуулж ирсэн юм билээ.

    Москвагийн театр урлагийн их сургуульд дараа нь явсан. Л.Лхасүрэн өөрөө Б.Баатар найруулагчийг театрт ”хаан” байх үед Э.Ёндоншаравыг дагуулж ирээд театрт туслах найруулагчаар оруулж байсан гэдэг. Б.Баатар гэж ямар гээчийн “ярдаг” амьтан байсан билээ. Бараг тэр жилдээ В.Карасногоровын долоон жүжгийг тавьж, энэ том төслийнхөө туслах найруулагчаар ажиллах эрхийг шинэков Ёндоншаравт өгч атаа жөтөө, шивэр авираар театрыг булхуулж байсан. Мэдээж найруулагчийн энэ шийдвэр мөнөөх шинэ төгсөгч залууг ч, театрт бөөрөнд нь сууж байсан хэдийг ч сорьж сөрж, шалгаж, хүн ёсыг хийгээд хүч тамирыг нь цэгнэн харж суусан. Э.Ёндоншаравт Ерөнхий найруулагчийн энэхүү үеийн хэд дотроос нь сугалан гаргаж ирээд нэг шатны дээр зогсоосон нь ч, хайртай багшийнх нь тэр бүр хийгээд байдаггүй энэ алхам ч маш хүнд дарамт болж байсан байх гэж би театр сонирхогчийн хувьд хардаг юм. Тэгээд ч удалгүй Э.Ёндоншарав Москвагийн Театр урлагийн дээд сургуульд найруулагчаар суралцахаар явсан. Москвад, тэр дундаа ГИТИС-д өнгөрүүлсэн таван жил нь түүний залуу насны амьдралын чухал хэсэг болон үлдээ биз. ГИТИС төгсөж ирээд тэр Б.Брехтийг төв театрт тавин манай хотын үзэгчидтэй мэндчилж байна.

    Надаас та энэ жүжгээрээ ямар санаа, үзэгчдэд юу хэлэх гэсэн юм, гол агуулга нь юу юм гэх мэтийн асуулт асуух юм. Би будда биш, та бүхнийг сургадаг нь ч биш. Би та бүхний өмнө ер бусын хэтрүүлэгтэй хар инээдэм тавьж байгаа. Тэр хар инээдмээс юу олж тунгаах нь та бүхний өөрийн оюун санааны эрх чөлөө. Өөрт өвдсөн өвдөлтийг тайзан дээр цацна. Тэр цацалтаас та бүхэн өөрийн оюун санааны бядаар, эрх чөлөөгөөр тунгааж өөрсдийнхөө авах авах юмаа л авна. Би жүжиг хийгээгүй театр хийж байгаа гэж тэр хэлсэн байна. 

    Анх би энэ залууг дөрвөн жилийн өмнө Москвад алдарт ГИТИС-ийн оюутны театрт харсан юм. Санаандгүй ГИТИС-ийн театрт жүжиг үзэх завшаан тохиосон. Театр урлагийн том сургуулиудын оюутны театрт концерт, жүжиг үзэх шиг гоё юм гэж хаа байх билээ. Тэр тусмаа зургаан сарын бороо шивэрсэн үдэш шүү. 

    Энэ үдэш ГИТИС-ийн театрт очих болсон шалтгаан найруулагч Э. Ёндоншарав гэж монгол залуу байсан юм. 

    Жүжиг эхлэхийн өмнө мөнөөх найруулагч залуутай тааралдаж түүнд амжилт хүсэн гар бариад орлоо. 

    “Хэдэн үеийн агуу жүжигчид энэ театрын тайзнаас гараагаа эхлүүлж, хэчнээн олон мундаг найруулагч эндээс төрсөн бол” гэсэн догдлонгуй бодлоор хөшиг нээгдэх мөчийг хүлээн суусан маань саяхан мэт санагдаж байна. Цээжинд нь ямар нэгэн дэлдэлт дүүрэн тэр залуу ёстой энд тэндгүй дэгдэж байсан. Аргагүй дээ. Барьж авсан жүжиг нь Булгаковын Морфий шүү дээ. 

    Дэлхийн утга зохиолын агуу сартваахи Михаил Булгаковын “Залуу эмчийн тэмдэглэл” хэмээх энэхүү зохиолыг барьж авсан нь өөрөө шандас юм. 

    Түүний ажиллагаа бүхэлдээ маш сонирхолтой байлаа. Тэр сийрэг сэтгэж, гарын дорх зүйлсээр маш төсөр ойлгомжтой орон зайг тайзнаа амилуулсан төдийгүй багаа өөрийнхөө гарт зангидаж, зөөлөн найрсаг эзэрхийллээр захирч чадсан нь цаанаасаа л нэг тийм бахдал, ид хав мэдрүүлсэн. Энэ нь мэдрэхэд гоё байсан. 

    Бас түүний хурд биеийн хэлэмжээрээ ч гялалзсан хэмнэлээр дүүрэн юм билээ. 

    Харин миний тэнд харсан Э.Ёндоншарав төрөлх театрынхаа тайзнаа “Сычуаны сайн хүн”- ээр ямархуу эргэн ирэлт хийв ээ…

     

    Үргэлжлэл бий.

Сэтгэгдлүүд : 87

  • даруухан найруулагч

    Сайхан нийтлэл бичжээ та. Энэ найруулагч үнэхээр даруухан ажилдаа үнэлэгдсэн хүн байна аа.

  • ClomidUj

    clomid order online <a href=" https://clomid1st.science/# ">price of clomid</a> where to buy clomid price of clomid https://clomid1st.science/ clomid online no prescription

  • ClomidUj

    clomid 100 mg tablet <a href=" https://clomid1st.science/# ">purchase clomid online</a> clomiphene tablets clomid generic https://clomid1st.science/ buy clomid

  • Prednisone

    where to buy prednisone 20mg <a href=" https://prednisone1st.science/# ">prednisone 20mg price in india</a> online order prednisone 10mg prednisone 20 mg tablet https://prednisone1st.science/ can i buy prednisone from canada without a script

  • EdPills

    erectile dysfunction drugs https://edpills.science/ ed medications list

  • Edpills

    ed remedies https://edpills.science/ ed medications

  • EdPills

    online ed pills https://edpills.science/ gnc ed pills

  • Prednisone

    prednisolone prednisone <a href=" https://prednisone1st.science/# ">where can i order prednisone 20mg</a> prednisone 30 mg daily prednisone 54 https://prednisone1st.science/ prednisone 60 mg

  • Propecia

    finasteride for hair loss <a href=" https://propecia1st.science/# ">buy propecia no prescription</a> prosteride propecia cheap https://propecia1st.science/ cost of propecia

  • Propecia

    propecia generic finasteride <a href=" https://propecia1st.science/# ">propecia buy without per</a> purchase finasteride without a prescription

  • Propecia

    buy propecia finasteride <a href=" https://propecia1st.science/# ">finasteride hair loss</a> propecia finasteride propecia purchase https://propecia1st.science/ finesterude no prescription

  • Prednisone

    prednisone 20 mg tablets <a href=" https://prednisone1st.science/# ">54 prednisone</a> prednisone 20mg online pharmacy

  • CanadaPharm

    real canadian pharmacy https://canadianpharmacy.icu/ canadian pharmacy prices

  • Pharmacy

    over the counter drug store https://withoutprescriptions.store/ canadian pharmacy no presciption

  • CanadaPharm

    canadian online pharmacy reviews https://canadianpharmacy.icu/ canadian online pharmacy viagra

  • CanadaPharm

    best canadian pharmacy to buy from https://canadianpharmacy.icu/ global pharmacy canada

  • Pharmacy

    the best canadian pharmacy https://withoutprescriptions.store/ certified canadian international pharmacy

  • Pharmacy

    canada medications https://withoutprescriptions.store/ non prescription medicine pharmacy

  • Pharmacy

    mail order prescription drugs from canada https://withoutprescriptions.store/ medicine from canada with no prescriptions

  • Pharmacy

    canadian pharmacy direct https://withoutprescriptions.store/ most trusted canadian pharmacy

  • Pharmacy

    high street discount pharmacy https://withoutprescriptions.store/ certified canadian pharmacy

  • Pharmacy

    canada pharmacy online https://withoutprescriptions.store/ canadian pharmacy testosterone gel

  • Pharmacy

    my canadian pharmacy online https://withoutprescriptions.store/ canadian meds without a script

  • Pharmacy

    overseas no rx drugs online https://withoutprescriptions.store/ mexican pharmacies shipping to usa

  • Pharmacy

    nabp approved canadian pharmacies https://withoutprescriptions.store/ mail order prescription drugs

  • Pharmacy

    canadian online pharmacies reviews https://withoutprescriptions.store/ onlinecanadianpharmacy com

  • Pharmacy

    onlinepharmaciescanada com https://withoutprescriptions.store/ online prescription

  • Pharmacy

    aarp approved canadian online pharmacies https://withoutprescriptions.store/ northwestpharmacy

  • Pharmacy

    the best canadian online pharmacy https://withoutprescriptions.store/ drugs online

  • Pharmacy

    canadian pharmacies selling cialis https://withoutprescriptions.store/ canadian drugstore pharmacy

  • Jidskdll

    natural remedies for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">generic pill shop</a> mens erection pills natural ed medications https://indiapharmacy.store/ best pill for ed

  • Jidskdll

    ed treatments <a href=" https://indiapharmacy.store/# ">ed drugs from india</a> ed pills for sale cheap erectile dysfunction pills online https://indiapharmacy.store/ best ed drug

  • Jidskdll

    ed drugs compared <a href=" https://indiapharmacy.store/# ">secure generic pills</a> drugs for ed erectile dysfunction medicines https://indiapharmacy.store/ ed medication

  • Jidskdll

    natural ed medications <a href=" https://indiapharmacy.store/# ">india pharmacy without dr prescriptions</a> medicine for erectile how to cure ed https://indiapharmacy.store/ ed medications

  • Jidskdll

    medication for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">overseas pharmacies shipping to usa</a> ed drug prices best treatment for ed https://indiapharmacy.store/ ed pills for sale

  • Jidskdll

    buy ed pills online <a href=" https://indiapharmacy.store/# ">order pills from india</a> best ed pills non prescription ed pills gnc https://indiapharmacy.store/ ed treatment pills

  • Jidskdll

    best non prescription ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">india pharmacy</a> ed drug prices top ed drugs https://indiapharmacy.store/ ed pills that really work

  • Jidskdll

    best drug for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">erectile dysfunction medications from india</a> men's ed pills best drug for ed https://indiapharmacy.store/ erection pills viagra online

  • Jidskdll

    pills for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">cheap generic drugs from india</a> compare ed drugs erection pills viagra online https://indiapharmacy.store/ best ed pills

  • Jidskdll

    ed pills cheap <a href=" https://indiapharmacy.store/# ">india pharmacy mail order</a> ed medications online erection pills https://indiapharmacy.store/ buy ed pills

  • Jidskdll

    best drug for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">cheap ed pills from india</a> best ed treatment pills buying ed pills online https://indiapharmacy.store/ best ed drugs

  • IndiaPharm

    ed treatment review https://indiapharmacy.store/ new ed pills

  • Jidskdll

    ed dysfunction treatment <a href=" https://indiapharmacy.store/# ">overseas pharmacies shipping to usa</a> medicine erectile dysfunction best male enhancement pills https://indiapharmacy.store/ pills erectile dysfunction

  • Jidskdll

    medicine for erectile <a href=" https://indiapharmacy.store/# ">overseas pharmacies shipping to usa</a> erectile dysfunction pills male ed pills https://indiapharmacy.store/ ed meds

  • Jidskdll

    new ed treatments <a href=" https://indiapharmacy.store/# ">secure generic pills</a> what is the best ed pill non prescription ed pills https://indiapharmacy.store/ erection pills viagra online

  • Jidskdll

    best erectile dysfunction pills <a href=" https://indiapharmacy.store/# ">overseas pharmacies shipping to usa</a> ed treatments non prescription ed pills https://indiapharmacy.store/ men's ed pills

  • Jidskdll

    best over the counter ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">legitimate online pharmacies india</a> ed medication online erection pills https://indiapharmacy.store/ new ed drugs

  • Jidskdll

    what is the best ed pill <a href=" https://indiapharmacy.store/# ">overseas pharmacies shipping to usa</a> top ed pills treatment of ed https://indiapharmacy.store/ pills erectile dysfunction

  • Jidskdll

    medicine for impotence <a href=" https://indiapharmacy.store/# ">generic ed pills from india</a> ed treatment drugs ed pills otc https://indiapharmacy.store/ ed drugs

  • Jidskdll

    buy ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">buy medication from india</a> best ed pills online ed drugs https://indiapharmacy.store/ ed pills cheap

  • Jidskdll

    ed medication <a href=" https://indiapharmacy.store/# ">ed medication online india</a> best ed pills at gnc ed drug prices https://indiapharmacy.store/ erection pills viagra online

  • Jidskdll

    ed drug prices <a href=" https://indiapharmacy.store/# ">india pharmacy</a> ed medications list non prescription ed pills https://indiapharmacy.store/ ed pills otc

  • Jidskdll

    best non prescription ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">erectile dysfunction medications from india</a> best pills for ed impotence pills https://indiapharmacy.store/ over the counter erectile dysfunction pills

  • Jidskdll

    treatments for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">ed medication online india</a> cheapest ed pills new ed treatments https://indiapharmacy.store/ best ed drug

  • Jidskdll

    ed drugs list <a href=" https://indiapharmacy.store/# ">overseas pharmacies shipping to usa</a> best ed pill cheapest ed pills online https://indiapharmacy.store/ cheap erectile dysfunction

  • Jidskdll

    top erection pills <a href=" https://indiapharmacy.store/# ">secure generic pills</a> ed treatment drugs new treatments for ed https://indiapharmacy.store/ generic ed pills

  • Jidskdll

    erection pills <a href=" https://indiapharmacy.store/# ">ed drugs from india</a> ed dysfunction treatment treatments for ed https://indiapharmacy.store/ male ed pills

  • Jidskdll

    ed pills comparison <a href=" https://indiapharmacy.store/# ">buying generic drugs from india</a> ed pills otc medicine for impotence https://indiapharmacy.store/ erection pills that work

  • Jidskdll

    best over the counter ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">ed pills online from india</a> ed treatment review top erection pills https://indiapharmacy.store/ male ed drugs

  • Jidskdll

    erection pills online <a href=" https://indiapharmacy.store/# ">overseas pharmacies shipping to usa</a> cheap erectile dysfunction pills treatment for ed https://indiapharmacy.store/ the best ed pills

  • Jidskdll

    male ed drugs <a href=" https://indiapharmacy.store/# ">ed pills online from india</a> best treatment for ed what is the best ed pill https://indiapharmacy.store/ new ed pills

  • Jidskdll

    cheap erectile dysfunction pills <a href=" https://indiapharmacy.store/# ">secure generic pills</a> best erectile dysfunction pills ed pills online https://indiapharmacy.store/ ed pills cheap

  • Jidskdll

    best over the counter ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">cheap generic drugs from india</a> ed medications list new ed drugs https://indiapharmacy.store/ pills for ed

  • Jidskdll

    top rated ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">india online pharmacy</a> best ed pills online non prescription erection pills https://indiapharmacy.store/ best non prescription ed pills

  • Jidskdll

    treatment for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">generic ed pills from india</a> best erectile dysfunction pills best ed medication https://indiapharmacy.store/ pills for erection

  • Pharmacy

    online pharmacy no prescriptions <a href=" https://withoutprescriptions.store/# ">mexican pharmacy online reviews</a> no prescription rx medicine canada pharmacy world https://withoutprescriptions.store/ best mail order canadian pharmacy

  • Pharmacy

    online pharmacy <a href=" https://withoutprescriptions.store/# ">buy prescription drugs without doctor</a> internet pharmacy best canadian prescription prices https://withoutprescriptions.store/ canadapharmacyonline com

  • Canadak

    canadian pharmacy <a href=" https://canadianpharmacy.icu/# ">buy drugs from canada</a> cheap viagra online canadian pharmacy canada pharmacy world https://canadianpharmacy.icu/ viagra canadian pharmacy

  • Drugsji

    cheapest ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">generic pill shop</a> cheap erectile dysfunction pill best ed medication https://indiapharmacy.store/ cheap ed drugs

  • Drugsji

    erectile dysfunction pills <a href=" https://indiapharmacy.store/# ">india pharmacy mail order</a> non prescription ed pills ed pill https://indiapharmacy.store/ ed dysfunction treatment

  • Drugsji

    natural ed medications <a href=" https://indiapharmacy.store/# ">india online pharmacy</a> best ed pills non prescription cheap ed pills https://indiapharmacy.store/ ed pills cheap

  • Drugsji

    buy ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">ed drugs online from india</a> ed pills for sale treatment for ed https://indiapharmacy.store/ new ed treatments

  • Drugsji

    male ed drugs <a href=" https://indiapharmacy.store/# ">india pharmacy</a> ed meds online ed pills comparison https://indiapharmacy.store/ best over the counter ed pills

  • Drugsji

    non prescription ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">erectile dysfunction medications from india</a> ed pills comparison best over the counter ed pills https://indiapharmacy.store/ cheapest ed pills online

  • Drugsji

    medicine for impotence <a href=" https://indiapharmacy.store/# ">india pharmacy</a> over the counter erectile dysfunction pills best pills for ed https://indiapharmacy.store/ top rated ed pills

  • Drugsji

    medication for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">prescription medication from india</a> ed meds online ed meds online https://indiapharmacy.store/ medication for ed

  • Drugsji

    top rated ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">generic pill shop</a> best ed drug medication for ed https://indiapharmacy.store/ erectile dysfunction drugs

  • Drugsji

    erection pills <a href=" https://indiapharmacy.store/# ">generic ed pills from india</a> mens ed pills what are ed drugs https://indiapharmacy.store/ what is the best ed pill

  • Drugsji

    erectile dysfunction pills <a href=" https://indiapharmacy.store/# ">erectile dysfunction medications from india</a> natural remedies for ed buy ed pills https://indiapharmacy.store/ buy erection pills

  • Drugsji

    best ed pills non prescription <a href=" https://indiapharmacy.store/# ">buy medication from india</a> ed medications list ed meds https://indiapharmacy.store/ best otc ed pills

  • Drugsji

    best ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">india online pharmacy</a> ed drugs ed treatment drugs https://indiapharmacy.store/ top rated ed pills

  • Drugsji

    impotence pills <a href=" https://indiapharmacy.store/# ">safe generic pharmacy india</a> ed meds online ed treatments https://indiapharmacy.store/ ed medication

  • Drugsji

    best drug for ed <a href=" https://indiapharmacy.store/# ">secure generic pills</a> treatment for ed best over the counter ed pills https://indiapharmacy.store/ best ed pills online

  • GenericPill

    sildenafil 10 mg price: <a href=" https://sildenafilpills.pro/# ">sildenafil online nz</a> sildenafil uk over the counter canadian prices for sildenafil https://sildenafilpills.pro/# - can i buy sildenafil over the counter

  • PillSleep

    birth control pills cost: <a href=" https://birthcontrolpills.pro/# ">birth control pills delivery</a> birth control pills over the counter birth control pills https://birthcontrolpills.pro/# - birth control pills prescription

  • CanadaPharm

    pharmacy rx world canada https://canadianpharm.pro/# my canadian pharmacy rx

  • Doxycycline

    online doxycycline: <a href=" https://doxycycline1st.store/# ">doxycycline 150 mg</a> generic doxycycline doxycycline generic https://doxycycline1st.store/# doxycycline tetracycline

Сэтгэгдэл оруулах

урлан