
Монголын кино телевизийн салбарын "тэрслүү" өнцөгтэй найруулагч А.Мөнхсүхийг зочноор урьлаа. Тэрбээр “Нарны сүүдэр”, “Долоон бурхан харвадаггүй”, “Маргааш бид буцна”, “Саятан болох дамжаа”, “Бүү март”, “Түүх мартахгүй” кинонуудыг найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. Таны зарим ярилцлагыг уншихад сэтгүүлчийн асуултанд нэлээн ерөнхий, товчхон хариултууд өгсөн харагдсан. Тэгээд таныг ярилцлага өгөх их дургүй хүн байна гэж дүгнэсэн.
-Би хүмүүстэй ярилцах дуртай /инээв/. Найзуудтайгаа бол ам хуурайгүй ярьдаг хүн дээ. Нээрээ сая анзаарахад олон нийтэд өөрийнхөө тухай нэг их ярьдаггүй юм байна.
-Ковид цар тахал гараад бараг жил хагасаас илүү хугацаа өнгөрлөө. Хөл хорионоос болоод хүмүүс кинотеатр гэж юу болохыг бараг мартаж байх шиг байна.
-Хүмүүс онлайн кинотеатраар үйлчлүүлээд сурчихлаа. Netflix, Youtube, Disney+ зэргийг түгээмэл хэрэглэдэг болж. Ковидын сиймхийнд кинотеатрууд нээгдсэн ч хүмүүс очихгүй байна гэсэн мэдээлэл сонссон. Хөл хорионы дараа хэр олон хүн, ямар төрлийн кино, хаана үзэхийг хүсч байгаа тухай судалгаа хийхэд хүмүүс кинотеатрыг сонгохгүй байна гэсэн хариу гарсан. Сүүлд гэхэд шилдгийн шилдэг бүтээл туурвидаг, арилжаа, арт аль аль чиглэлд дэлхийд таалагддаг Кристофер Ноланы супер блокбастер “Тенет” киногоор кинотеатрууд нээлт хийсэн боловч нөгөөх нь шатчихсан. Учир нь техник технологи хөгжиж, 4к нягтарлшилтай дэлгэцүүд бий болж, кинотеатраас дутахааргүй гэрийн зурагтууд байхад хүмүүс эрүүл мэндээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Хөл хорио тавигдсан ч үзэгчид хоёр, гурван сарын турш кинотеатрыг зорихгүй байх гэсэн айдас байгаа.
-Хэрэв дуурь, драмын театр нээгдвэл үзэгчид нь зорьж очих болов уу?
-Драмын театр нээгдвэл очих байх. Хүмүүс хэзээ ч амьд харилцааны урлагийг орхихгүй. Амьд харилцааг ямар ч техник технологийн дэвшил гүйцэхгүй. Чиний яг өөдөөс хараад нэг хүн уйлж, инээдэг. Тиймээс драмын театр, сонгодог урлагууд үнэ цэнээ алдахгүй.
Хүмүүс хэзээ ч амьд харилцааны урлагийг орхихгүй. Амьд харилцааг ямар ч техник технологийн дэвшил гүйцэхгүй. Чиний яг өөдөөс хараад нэг хүн уйлж, инээдэг. Тиймээс драмын театр, сонгодог урлагууд үнэ цэнээ алдахгүй.
-Ковидийн нөлөө, хөл хорио хамгийн хүндээр тусч байгаа салбарын нэг нь кино урлаг байх. Одоо ер нь монголд шинээр кино хийгдэж байна уу?
-Яахав цөөн кино хийгдэж байгаа. Хийсэн киногоо IPTV-д өгч байна. Гэхдээ IPTV-д хийсэн киногоо өгөөд ашигтай ажилладаг “Хүлэгү”, “Номадиа” гээд хэдхэн продакшн л кино хийж байгаа.
-Таны яриаг сонсоход кино урлагийн салбарын ихэнх хүн ажилгүй байгаа бололтой. Уран бүтээлчид маань тэгээд талхны мөнгөө яаж олж байна, лизингээ яаж төлж байгаа юм бол?
-Өнөөдөр бол кино урлагийн салбарт ажилладаг ихэнх хүн ажилгүй байна. Ажилгүй хүмүүс зээл тавина. Ломбардны байнгын үйлчлүүлэгч болно. Ер нь бол киноныхны амьдрал амаргүй л байгаа.
-Цар тахалын үеэд Монгол киноны үзэлт хэр байгаа бол ?
-Энэ талын мэдээлэл бараг алга. Гэхдээ сайнгүй л байгаа байлгүй дээ. Кино бол угаасаа хүний эхний буюу язгуур хэрэгцээ биш. Яг хүний хэрэгцээг эрэмбэлэх юм бол эхний аравт л лав кино үзэх гэж байхгүй. Ер нь хүн амьдралынхаа язгуур хэрэгцээгээ шийдсэний дараа гоо сайханд анхаарлаа хандуулдаг. Кино бол хүний сэтгэлийг баясгах гоо сайхны асуудал. Сэдэвээсээ хазайгаад хэлэхэд манай орны ядуурал, гэр бүл, хүчирхийллийн асуудал дандаа ахуйн хэрэгцээгээ шийдэж чадаагүйгээс үүдэлтэй гэж би боддог. “Хүн эхлээд идэх хоол, өмсөх хувцас, амьдрах байшингаа олсныхоо дараа мод тарьдаг” гэж германы зүйр үг бий. Тиймээс аливаа хүчирхийлэлтэй тэмцье гэвэл ядууралтай л тэмцэх хэрэгтэй байх.
-Та монголын ядуурлын тухай кино хийх хүсэлтэй байгаа юм уу?
-Биднийг ижилхэн харагдуулдаг муу зүйлс гэвэл би маш олныг мэднэ. Гэхдээ муу зүйлсээ гайхуулж кино хийж болмооргүй байдаг. Харин монгол хүний үнэт, нэгдмэл зүйл, хоорондоо ижилхэн харагдуулдаг зүйлс Identity-г кинонд тусгасан хэв шинжит дүр байж болно. Аливаа үндэстний хэв шинжийг ойлгохын тулд үлгэр домог эсвэл хүмүүсийн дунд тархсан аман хошин яриануудаас нь хардаг гэнэ. Гэтэл манай үлгэр онигоонуудад монгол хүний сайн талыг биш бараг муу талын баатар гэмээр зүйлс зөндөө. Мэргэжлийн хүмүүс болон уран бүтээлчидтэйгээ ярилцаж байхад бидний сайн тал бол хүнд хэцүү цаг үе тулгарахад хамгийн тайвнаар, асуудлыг зөвөөр цэгнэж чаддаг юм болов уу гэж дүгнэсэн. Мөн дасан зохицох чадвар сайтай юм болов уу. Энэ талыг нь тусгасан кино хийх юмсан л гэж бодож байна. Миний хийсэн "Бүү март" кино бол монгол хүний энэ уужуу тайван ухааны тухай кино. Монгол хүний энэ уужуу тайван зан энгийн үед илэрдэггүй хэрнээ хамгийн хүнд үед илэрдэг юм шиг. Үүнийг илтгэх үйл явдал бол 1990 оны хувьсгал. Бид нэг нийгмийг нөгөө нийгмээр солихдоо буун дуу гаргалгүй харилцан буулт хийн зөвшилцөж чадсан шүү дээ.
-Миний мэдэхийн "Монголын Үндэсний Кино Урлагийн Академи" гэж нэг байгууллага бий. Өөр ямар байгууллагууд байдаг вэ? Та тэр Академид гишүүнчлэлтэй юу?
-Академи гэж байдгийг мэднэ. Гэхдээ яг гишүүн нь биш. Харин "Монголын Кино Урлагийн Зөвлөл" гэж байгууллага бий. Тэнд бол гишүүн, гэхдээ гишүүний татвар төлж байгаагүй.
-Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас "Академи авардс" гэж нэг шагнал шалгаруулах ёслол болдог. Та тэнд очиж байв уу?
-Би хувьдаа лав тэрхүү авардст нь орох сонирхолтой биш.
-Академийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур уран бүтээлчидийн нэг бололтой. Тань шиг хүн олон уу, монголын кино урлагийн салбарт?
-Хэн хэн ордог, эсвэл ордоггүйг нь мэдэхгүй байна.
-Хамгийн дөхүүгээр нь Оскараар жишээлье. Тэнд бол Академийн шагнал авсан уран бүтээлчийн үнэлгээ өсдөг. Монголд бол тэр үндэсний Академийн шагналыг авлаа ч гэсэн төрийн элдэв шагналуудын сүрэнд дарагдчихдаг болохоор уран бүтээлчид ач холбогдол өгөхгүй байгаа юм уу?
-Холливуудад Академийн хэдэн удаагийн ялагч байна гэдэг өөрөө гайхалтай зүйл. Стандарт юм шүү дээ уг нь.
Кино бол угаасаа хүний эхний буюу язгуур хэрэгцээ биш. Яг хүний хэрэгцээг эрэмбэлэх юм бол эхний аравт л лав кино үзэх гэж байхгүй. Ер нь хүн амьдралынхаа язгуур хэрэгцээгээ шийдсэний дараа гоо сайханд анхаарлаа хандуулдаг.
-Монголын кино урлагт стандарт гэж байдаг уу, таныхаар?
-Байхгүй. Бид хууль, дүрэм журам, киночдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, холбоод, мэргэжлийн тогтсон байгууллага ч үгүй хүмүүс. Найруулагч бол найруулагчийнхаа эрхийг хамгаалсан холбоонд хамаарагдаж байж, тухайн найруулагчийн холбооноос бүгд зөвшилцөж, стандарт юм уу журам гаргах ёстой. Дүрэм журмынхаа хүрээнд захирагдах үгүйгээ ярилцаад цааш явах ёстой. Ардчилал гэдэг чинь олонхийн зарчимтай. Олноороо ярилцаж байж зөвшөөрч, нийтээрээ ярилцсан дэг журмыг дагах ёстой. Хэрэв дагахгүй би чөлөөтэй хүн гэж байвал холбоонд нэгдэх шаардлагагүй өөрийнхөөрөө явж болох ч хамтын байгууллагатай байх нь бүгдэд нь хэрэгтэй. Гэтэл манайд тийм зүйл байхгүй. Манай киночид болон монголын бараг бүх салбарт анзаарагддаг нэг зүйл бол бид нэгдээд өөрсдийн асуудлаа шийдээд явдаггүй. Өөрсдөд нь тохиолдож байгаа нүцгэн үнэн бохир заваан зүйлстэй нүүр тулмаар байгаа юм. Асуудал нь хаана байгаа вэ гэвэл бидэнд өөрсдөд маань байна. Бид нэг завин дээр байна гэж төсөөлөхөд сууж буй завины цоорхойгоор ус орж байвал бүгд хамтдаа цоорхойгоо олж бөглөөд, хэн нь сэлүүрдэхээ шийдээд цааш явах хэрэгтэй. Гэтэл аль болох асуудлаас зугтааж, буруугаа бусдаас хайдаг. Манай киночид маань гэхэд төр засаг буруутай л гэдэг. Эсвэл кинотеатр биднээс мөнгө их авдаг, жүжигчид нь юу ч хийдэггүй хэрнээ кинонд үнэтэй тоглодог, манай монголчууд сайн кино үзэхгүй инээдмийн кино их үзээд байгаагаас болж байна гэдэг ч юм уу бусдад үргэлж буруу өгдөг. Кинотеатрт долоо хоног бүр монгол кинонууд ар араасаа нээгдэхээр эхний киноны орлогыг дараагийн кино хаачихна. Дараагийн киноныхоо орлогыг дараагийн кино нь хаачихдаг. Ингээд бие биенийхээ орлогыг алаад байдаг. Тэгсэн хэрнээ хамгийн хямд зардлаар киногоо бүтээчихдэг. Хэрэв энэ асуудлыг нэгдэж ярилцаж чадвал ижил төстэй кинонуудаа нийлүүлээд тус тусын кино хийх гэж байсан өртгөө нийлүүлээд боломжийн гүйцэтгэлтэй кино хийж болно. Тухайлбал дөрвөн хүн тустаа бага өртөгтэй кино хийж, шатахын оронд төсөв, камер, жүжигчдээ нийлүүлэн хамтраад боломжийн кино хийж болно. Гэтэл киночид маань бага мөнгө олох юм чинь гээд зардал төсвөө танасаар чанар муутай уран бүтээл гаргадаг. Тэгээд үзэгчид дүн тавихаараа монголын кино бол муу гэдэг. Харин надад тэдэн төгрөг байна, чамд хэдэн төгрөг байна? Энэ удаа чиний киног хийгээд дараа нь минийхийг хийе. Чи энэ талыг нь хариуц. Би ингэе гэдэг ч юм уу. Эсвэл кино театрт киногоо гаргахын өмнө хоорондоо ярилцдаг баймаар байна. Миний кино тэр өдөр нээлтээ хийнэ. Чиний кино гарах гэж байгаа юм байна. Бидний киноны агуулга ижил байна. Яаж зохицох вэ гэдэг ч юм уу. Гэхдээ бас заавал ч үгүй ярилц гэж байгаа юм биш. Гол нь үүнийгээ зохицуулдаг мэдээллийн дататай баймаар байна. Тэр датандаа есдүгээр сарын 14-нд тийм агуулгатай кино нээлтээ хийнэ гэдэг мэдээллээ оруулчихдаг ч юм уу, эсвэл би тийм байдлаар, ийм чиглэлийн кино хийж байгаа шүү гэдэг ч юм уу. Хэрэв тэгж чадвал дараагийн уран бүтээлчид тухайн санаатай нь давхардахгүй кино хийх боломжтой болно. Харин манайхан тэгдэггүй бүгд нууж, нууж байгаад давхардсан агуулгатай ижил төрлийн кинонууд гаргаад бие биедээ сюрпрайз бариад дуусдаг даа.
Тиймээс манайхан өөрсдөө асуудлаа ярилцаад дотроо шийдээд явах хэрэгтэй. Хэн нэгэн сайн удирдагч, төрийн сайд дарга нар гарч ирээд “Монголын киног хөгжүүлээд өгье” гэж хэлэхгүй, хийхгүй. Хэн нэгэн агуу удирдагчид итгээд хувь заяагаа даатгаад явснаас хонь байсан нь дээр. Өөрсдөө удирдагчдад биш институтэд итгэх хэрэгтэй. Байгууллагтаа итгэх ёстой. Нэг америк иргэнээс “танай орны Ерөнхийлөгч хар хүн болчихлоо та юу гэж бодож байна” гэсэн чинь “Би хүнд нь биш, тухайн нам гэдэг институтэд нь итгэж байна. Тэр хүн институтээс томилогдсон учраас хэн байх нь хамаагүй. Институт сайн ажиллана” гэж хариулсан байдаг.
-1990 ээд оноос хойш хийгдсэн монгол кинонууд байнга шүүмжлэл дагууллаа. Өмнөх үеийнхээ бүтээсэн киноны чанарыг гүйцэхээ байж, бараг л монгол кино ирээдүйгүй болсон мэт шүүмжилж байна. Үзэгчдээс талархал гэхээс илүү шүүмжлэл их сонсох юм. Сүүлд нэг киноны хууль гэж яригдаад бас шуугиан дагуулаад байх шиг?
-Харин ч бид алдахдаа алдаад, онохдоо оноод чөлөөтэй явж байна. Бүх юмны анхных нь болж байдаг мундаг орон болох Англи анх кино хуультай болсон. Тэрхүү хуулиа алга болгосны дараагаар кино урлаг нь харин ч бүр эрчимтэй хөгжсөн гэдэг. Япон улс ч гэсэн дайнаас өмнө эх орон ч үзлийг төлөвшүүлэх гэх мэт заалттай кино хуультай, кино урлагийн салбар нь төрөөсөө санхүүждэг байсан. Танкны өөдөөс бүсэндээ гранат зүүгээд цуг дэлбэрч буй амиа золиослогчийн тухай гээд эх оронч үзлийн тухай, дайн байлдааны сэдэвтэй кинонууд бий тэр үед их гарсан гэдэг. Тэгээд киноны хуульгүй болсон. Одоо ч хуульгүй байгаа. Киноны хуультай болсноор ашгаа өгч кино урлагийн салбар нь хөгжсөн улсууд байхад эсрэгээрээ хуулиас болоод кино нь огт хөгжөөгүй орнууд ч бий. Ер нь бол ихэнх томоохон орнууд киноны хуульгүй байдаг. Иргэдийн хоорондын гэрээгээр шийдэж явдаг, илүү чөлөөтэй. Манайх ч гэсэн ингэж зохицуулаад явж болно. Гэхдээ зохицуулалт хийх шаардлага гараад байдаг. Миний хувьд ерөнхий заалтуудыг зохицуулсан хууль хийхийг хүсч байгаа. Эсрэгээрээ киночдын уран бүтээл рүү нь ороод бараг л алхах гишгэхийг нь заасан хууль хийчих юм бол чөдөр тушаа болно.
Манай киночид болон монголын бараг бүх салбарт анзаарагддаг нэг зүйл бол бид нэгдээд өөрсдийн асуудлаа шийдээд явдаггүй. Өөрсдөд нь тохиолдож байгаа нүцгэн үнэн бохир заваан зүйлстэй нүүр тулмаар байгаа юм. Асуудал нь хаана байгаа вэ гэвэл бидэнд өөрсдөд маань байна. Бид нэг завин дээр байна гэж төсөөлөхөд сууж буй завины цоорхойгоор ус орж байвал бүгд хамтдаа цоорхойгоо олж бөглөөд, хэн нь сэлүүрдэхээ шийдээд цааш явах хэрэгтэй. Гэтэл аль болох асуудлаас зугтааж, буруугаа бусдаас хайдаг.
-Тэр Соёлын Яамны шинэ гаргах хуулиар бол киночид зураг авалт хийхийн тулд зөвшөөрөл авч, төлбөр төлдөг болох юм биш үү?
-Монголын киночид зураг авахдаа зөвшөөрөл авч төлбөр төлдөг байна гэсэн заалт байхгүй. Чуулган дээр гишүүд буруу ойлгоод ярьсан нь нийгэмд буруу ойлголт өгсөн байна билээ. Уг нь гадны уран бүтээлчид Монгол Улсад зураг авч, кино хийхдээ зөвшөөрөл авч, такс төлдөг байх заалт орсон юм. Энэ бол дэлхийн хаана ч байдаг заалт.
Энэ зөвшөөрөл бол гадаадын киночдод саад биш харин ч дэмжлэг болдог зүйл шүү дээ. Жишээ нь танай байгууллага дээр гадаадын нэг иргэн кино зураг авалт хийх гээд ирэхдээ зөвшөөрлөө авчихсан байвал чи итгэнэ. Энэ нь давхар хамгаалалт болдог. Манай соёлын яам энэхүү гадаад иргэний хийх гэж буй киноны агуулгыг нь зөвшөөрсөн юм байна. Монгол хүний хэт эмзэг талыг харуулаагүй байх нь гэх мэт итгэл үнэмшлийг төрүүлнэ. Америк, Япон, Солонгос, Хятад гээд бүх л улсад кино зураг авалт хийхэд зөвшөөрөл авдаг. Манайхан гадаадад зөвшөөрөл авалгүй кино зураг их авдаг. Ихэнхдээ албан ёсоор зөвшөөрлгүйгээр нууцаар камер тавиад гудамжаар нь гол дүрээ алхуулаад хэдэн зураг авчихдаг. Угтаа бол ном журмын дагуу хийгдэж байгаа бүх юманд зөвшөөрөл авах нь зүйн хэрэг.
-Баруунд бол гудамжийг тодорхой өдөр, тодорхой цагт хаахаас эхлээд хотын захиргаа, цагдаагийн газраас зөвшөөрөл авч кино бүтэх процесс эхэлдэг.
-Гудамжийг хаахын тулд тухайн хоттой нь ярилцаж, зөвшөөрөл авдаг. Сарын өмнөөс хотын захиргаанаас нь тухайн гудамд оршин суудаг иргэдэд тэдний өдөр зураг авалт хийхийг анхааруулж хэлдэг. Мэдээжийн хэрэг иргэдийн амгалан тайван байдал алдагдана. Тиймээс зөвшөөрөл олгосны улмаас хотын иргэдэд татвар буюу нөхөн олговор өгдөг. Нөхөн олговор тухайн кино группээс гарна. Тэгж байж л найруулагч хүссэнээрээ шилдэг зураг авалт хийж чадна. Энэ айлын цонхыг хагалаад чи үсэрч ороод, энд машин дэлбэлэх гэх мэтээр зааварчилгаа өгч чөлөөтэй зураг авалт хийнэ. Зөвшөөрөл авалгүй хулгайгаар зураг авалт хийвэл хүссэнээ авч чадахгүй.
Би саяхан Эрхүү хотод кино зураг авалт хийхдээ мужаас нь, хотоос нь зөвшөөрөл авсан. Тухайн хотод буй хамтран ажиллагч студи, продакшнаараа дамжуулж хүсэлт явуулж, тэр өдрийн зөвшөөрлийг авсан. Бид Эрхүү хотод зураг авалт хийхийн тулд хоёр сарын өмнөөс харилцаж эхэлж байгаа юм. Хэрэв тухайн зураг авалт хийх өдөр салхи, шуурга болбол яах вэ гэж асуухаар сарын өмнө дахин мэдэгд, цаг агаарын мэдээ үзээрэй гэж хэлсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бол төсөөлөхгүй байгаа юм.
Ю.Цэдэнбал гэдэг хүн сайн аав байсан гэж хүү нь боддог бол өөр хүмүүсийн санаанд янз бүрийн төсөөллөөр бууж үлдсэн байгаа. Учир нь Ю.Цэдэнбал бол монголын төр нийгэмд том нөлөө үзүүлсэн хүн. Тиймээс энэ киног хэн нэгэн хүнд биш харин монголын ард түмэнд зориулж хийсэн.
Ю.Цэдэнбал даргын хүү Ц.Зориг гуайн ярилцлагыг уншиж байхад таны найруулсан “Түүх мартахгүй” киног өөрөөс нь ч ямар ч зөвшөөрөл аваагүй хийсэн гэсэн. Одоо энэ киноны хоёрдугаар анги нь гарах гэж байгаа байх аа?
-Яг тийм юм хэлсэн юм уу. Би лав мэдэхгүй байна. Манай зохиолч продюсертэй уулзаж ярьсан л байх ёстой доо уул нь. Учир нь Ж.Мөнхбат Ю.Цэдэнбалын 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга байсан. Тэр үед хүү Ц.Зоригтой нь уулзсан байх.
Бидний хувьд киногоо бүтээх явцад олон эх сурвалжийг уншиж, харьцуулан судалсан. Энэ дунд хүү Ц.Зоригийнх нь бичсэн “Сүүлчийн долоон жил” ном нь байсан. Ю.Цэдэнбал гэдэг хүн сайн аав байсан гэж хүү нь боддог бол өөр хүмүүсийн санаанд янз бүрийн төсөөллөөр бууж үлдсэн байгаа. Учир нь Ю.Цэдэнбал бол монголын төр нийгэмд том нөлөө үзүүлсэн хүн. Тиймээс энэ киног хэн нэгэн хүнд биш харин монголын ард түмэнд зориулж хийсэн. Бас Ю.Цэдэнбалыг хувь хүн талаас нь бодитоор үзүүлэхийг илүү хичээсэн дээ.
-Манай театр киноны нэртэй нэгэн найруулагч "Дуртай хүн болгон кино хийж байна. Кинонд хамгийн чухал нь найруулагч. Найруулагч хүн мэргэжлийн сургууль төгссөн байх учиртай." гэсэн байсан. Гэтэл Стивен Спилберг, Кристофер Нолан, Квентин Тарантино гээд дэлхийн хэмжээний найруулагчид мэргэжлийн сургууль төгсөөгүй байдаг. Найруулагч хүн гэж ер нь ямар хүн байх ёстой вэ?
-Мэдэхгүй. Хэрэв сургууль төгсөөд мундаг бүтээл туурвидаг бол хүн бүр л найруулагчийн сургууль төгсөж, шилдэг бүтээл хийх байсан. Гэтэл тийм биш. Мэргэжил гэхээсээ илүү тухайн хүнд байгалийн өгөгдөлөөс гадна, кино хийх дур сонирхол, найруулагчаар ажиллах асар их хүсэл эрмэлзэл чухал юм. Жинхэнэ найруулагч хүн тэрхүү хүсэл эрмэлзлийнхээ төлөө асар их зүйлийг золиосолсон байдаг. Эрүүл мэнд, гэр бүлээ ч юм уу.
-Яруу найрагчид шүлэг бичихийн төлөө, хөгжмийн зохиолчид ая зохиохын тулд архи уудаг тиймэрхүү золиос уу?
-Тийм золиос биш шүү. Ахуй, хэрэглээний амьдрал нь байхгүй болохыг хэлж байгаа юм. Гэр бүл, эрүүл мэнддээ зарцуулах цаггүй, мөнгө байхгүй. Олдсоноо идээд л амьдрах үе гарна. Зөвхөн кино хийх сэтгэлийн жигүүрээр амьдарсны төлөөс. Кино найруулагчийг мэргэжлээр биш, харин мэдрэмж, чадвар, мэдлэгээр хэмждэг юм. Хуульч бол заавал хуулийн сургууль төгссөн дипломтой хүн өмгөөлөгч болдог. Эмч бол хүний амь насыг хариуцдаг мэргэжил учир заавал үндсэн боловсролыг нь эзэмшсэн байх шаардлагатай. Харин манай салбарт бол заавал дипломтой байж кино хийнэ гэдэг өрөөсгөл ойлголт болно. Уран бүтээл бол эрх чөлөөтэй байх шаардлагатай. Түүнийг зөвхөн дипломоор хэмжих хэрэггүй. Гэхдээ мэргэжил, боловсролыг үгүйсгэж байгаа юм биш шүү, харин тэр тусмаа боловсрол бол найруулагчид зайлшгүй шаардлагатай зүйл.
Жишээлбэл, старт-ап компани байгуулаад баяжих юм байна гэж бодоод сургуулиа хаясан хүмүүс байдаг даа. Тэдний зууны арван хувь нь л амжилт олдог. Үүнтэй адил мэргэжлийн дипломгүй мундаг найруулагчдыг бид яриад байгаа болохоос мэргэжлийн дипломтой авьяслаг найруулагчид бас олон бий. Кино бол хагас хийсвэр, хагас бодит зүйлийн тунг нь тааруулсан урлаг юм. Яг бодит амьдрал дээр эмэгтэй, эрэгтэй хүмүүс үнсэлцэж, нэг нэгнээ анхны харцаар хараад дурлахад цаг хугацаа удааширч, гэрэл цацардаггүй. Энэ бол киноны хэллэгээр хүний мэдрэмж, төсөөллийг дүрслэн харуулж байгаа хэлбэр юм.
Кино бол хагас хийсвэр, хагас бодит зүйлийн тунг нь тааруулсан урлаг юм. Яг бодит амьдрал дээр эмэгтэй, эрэгтэй хүмүүс үнсэлцэж, нэг нэгнээ анхны харцаар хараад дурлахад цаг хугацаа удааширч, гэрэл цацардаггүй. Энэ бол киноны хэллэгээр хүний мэдрэмж, төсөөллийг дүрслэн харуулж байгаа хэлбэр юм.
-Театрын найруулагчид бол өөрийнх нь байгаа тэр цаг үед нь театрт буй жүжигчдийн багтайгаа нэгэн үеийг хамт туулчихдаг. Харин кино найруулагчид өөр. Нэг кинон дээр ажиллалаа, дууслаа. Тэр багийг орхиод л явна. Өөр төсөл, өөр гол дүр, өөр багтай ажиллана. Хараад байхад театрын найруулагчид жүжигчдээ илүү хөгжүүлдэг ч юм шиг. Гэтэл кино найруулагчид жүжигчдээ солихоос гадна зураглаа, тайзны зураачаа хүртэл хүртэл сольчихсон байдаг.
-Та буруу ойлголттой хүн байна. Зөвхөн театрын найруулагчид жүжигчнийг хөгжүүлээд харин кино найруулагчид ашигладаг гэж ойлгож байвал худлаа. Кино найруулагчид ч гэсэн тухайн жүжигчнээ кинондоо зориулж хөгжүүлдэг. Тэрхэн зуурын агшинг бичлэгт буулгахын тулд жүжигчнээ маш сайн бэлдэх хэрэгтэй байдаг. Тэр агшинд тухайн жүжигчин өөрийгөө хэрхэн илэрхийлсэнийг хараад өдий хүртэл хөдөлмөрлөсөн үнэ цэнээ ойлгож болно шүү дээ. Кино бол жүжигчин хүнд өөрийгөө өөр өнцгөөс харах боломжийг олгодог.
Нэг насаараа нэг жүжигчинтэй ажилласан кино найруулагчид бий. Алдарт Күросава найруулагч Тоширо Мифүнэ хоёр гэх мэт ийм жишээ маш олон.
Гэхдээ киноны ажил бол тодорхой цаг хугацаанд захирагддаг. Миний кино дуусахад тухайн жүжигчин дараагийн кинондоо тоглоод явах бүрэн эрхтэй. Би киногоо хийх хэрэгтэй болоход тухайн зураглаач өөр кинонд ажиллаж байвал өөр хүн хайх хэрэгтэй болно. Тиймээс киноны багууд өөрчлөгдөж, жүжигчид байнга солигддог. Өмнөх кинондоо сайхан бөхийн тухай гаргасан бол дараагийн кинондоо дуучны тухай гаргах боллоо гэхэд жүжигчнээ солино. Хэрэв хүний бэлдэж өгсөн материалыг ашиглаж байна гэж байгаа бол тэр хүн маш жижигхэн сэтгэж байна. Зөвхөн өөрийн хүрээллийг зөв бусдыг буруу гэж боддог хүмүүс шиг. Киноны найруулагчид олон жүжигчнийг хөгжүүлсэн тохиолдол олон. Бүүр огт мэргэжлийн бус хүмүүсийг кинонд тоглуулаад од болгочихсон найруулагчид ч дэлхийд олон бий.
-Манай кино найруулагчид театрын тайзны бүтээл дээр ажиллах сонирхолтой байдаг нь ажиглагдсан. Танд тийм тайзны бүтээл хийх санаа байна уу?
-Би тайзан дээр жүжиг хийх гээд жилийн өмнөөс хөөцөлдөөд явж байна. Надад яг хоёр зохиол байна. Алийг нь хийхээ шийдэж чадаагүй. Нэг нь орчин үеийнхэнд зориулсан өнөөгийн нийгмийг харуулсан жүжиг. Нөгөөх нь монгол хүний ижилсэлийг харуулсан жүжиг. Ажлын нэр нь “Хубилайн шаналал” гээд түүхэн сэдэвт жүжиг. Монголын түүхэнд Хубилай, Шанзав Бадамдорж, Ю.Цэдэнбал гээд хар цагаантай гурван хүний тухай. Эд бол өөртэйгөө зөрчилдсөн хүмүүс. Хубилай гэхэд монголчууд дэлхийг эрхшээх юмуу эсвэл зөвхөн монголынхоо тал нутагтаа эзэн байх юм уу гэсэн сонголттой тулсан. Хэрэв дэлхийг эрхшээе гэвэл дэлхийг эрхшээж буй үндэстнийг нутагт нь очиж захиран өөрсдийн сигнатурыг үлдээж, том эзэнт гүрэн байгуулах санаатай. Нөгөөх нь Шанзав Бадамдорж төрийнхөө талд орох уу эсвэл шашныхаа талд орох уу гээд... Монголын түүхэн дэх бүх удирдагч өөрийн дотоод зөрчилтэй байсан. Одоо ч ийм зөрчил байгаа. Гурав дахь Ю.Цэдэнбал нь нүүдэлчин чигтэй малаа хариулаад үлдэх үү эсвэл дэвшилтэт эринтэй хөл нийлүүлэн алхаж, техник технологитой соёлжсон Монголыг бүтээх үү гэсэн сонголттой тулсан. Өрнийн соёлыг дагахын тулд өөрөө үлгэрлэн дууриах хэрэгтэй байсан. Бидний өнөөгийн өрнийн соёлоор амьдарч байгаа хувьсал бол түүний үед хийгдсэн дэвшил. Манайхан газар тариаланг бэлчээр сүйтгэж байна гэж үзэн хориглодог байсан. Одоо бол газар тариалангийн эсрэг юм ярьсан хүмүүсийг бараг барьж аваад шоронд хийх нь холгүй юм болно. Бас усанд ор гэхээр эсэргүүцэж байсан монголчуудыг одоо хэрэв битгий усанд ор гэвэл уурлана биз /инээв/.
Хүмүүсийн сэтгэлгээнд реформ хийсэн хүмүүсийн тухай жүжиг юм. Уламжлалт театрынх гэхээсээ илүүтэй хагас театр, хагас дэлгэцийн бүтээл хийхийг хүсч байна. Холограмм ашиглаад хийх мөрөөдөл байна. Гэхдээ монголд техник технологийн шийдлийн бэрхшээлээс гадна өндөр өртөг зардлын зовлон бий. Нөгөө л хөрөнгө мөнгө гэсэн асуудлаас болоод хойшилсон. Жүжгийг кино шиг том, жижиг, дунд, shot -уудтай эвлүүлэгтэй байлгахаар төсөөлж байгаа.
Монголын түүхэн дэх бүх удирдагч өөрийн дотоод зөрчилтэй байсан. Одоо ч ийм зөрчил байгаа. Гурав дахь Ю.Цэдэнбал нь нүүдэлчин чигтэй малаа хариулаад үлдэх үү эсвэл дэвшилтэт эринтэй хөл нийлүүлэн алхаж, техник технологитой соёлжсон Монголыг бүтээх үү гэсэн сонголттой тулсан. Өрнийн соёлыг дагахын тулд өөрөө үлгэрлэн дууриах хэрэгтэй байсан. Бидний өнөөгийн өрнийн соёлоор амьдарч байгаа хувьсал бол түүний үед хийгдсэн дэвшил.
-Кино бүтэх гол талбарын нэг нь натур, зургийн талбай байдаг. Тэнд амьдрал буцалж, инээх, уйлах, маргах, уух идэх, хайрлах дурлах гээд юм юм болдог. Найруулагчийн нуруун дээр маш их ажил ирдэг. Таны зургийн талбайг сонирхмоор байна?
-Их олон киноны групптэй ажиллаж байсан. 10-20 хүнтэй цөөн бүрэлдэхүүнтэйгээс авахуулаад 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй кино групптэй ч ажиллаж үзсэн. Зургийн талбай бол найруулагчийн ажлын хамгийн бага цаг зарцуулдаг газар л даа. Найруулагч ихэнх ажлаа ширээний ард хийдэг. Кино бол их төлөвлөж, тархиа шавхаж, бодож боловсруулсны үр дүнд бүтдэг. Кино гэдэг маш сайн зохион байгуулалттай баг хамт олны нягт нарийн үүрэг чиглэлтэй хариуцлагатай ажил шүү дээ. Тиймээс бусад урлагийн төрөл дундаа багийн урлаг гэгддэг. Кинонд найруулагчийн баг, зураглаачийн баг, зураачийн баг, дууны найруулгийн баг, зургийн даргын гээд олон баг байна. Эдгээр баг тус бүр өөрийн ажил, үүрэгтэй. Энэ бүх багаас бүгдийг хүсэж, нэхэж байдаг хүн бол ерөнхий найруулагч л даа. Зураглаачаас сайн зураг аваад өгөөч, зураачаас сайн хувцас, тайз, жижиг хэрэглэл хийгээд өгөөч, дууны найруулагчаас чанартай аятайхан шиг дуу аваад янзлаад өгөөч, жүжигчнээс гайхалтай сайн жүжиглээд өгөөч гээд л нэхнэ гуйна, шаардана... өө бас продюсерээсээ мөнгө өгөөч гээд л /инээв/. Тиймээс чадварлаг хүмүүсээр баг бүрдүүлэхийг зорьдог. Азаар надтай Монголын киноны урдаа барьдаг зураач, зураглаач, дууны найруулагч, график, гүйцэтгэлийн баг гээд сайн уран бүтээлчид ажилласан байдаг юм. Зургийн талбай бол найруулагчийн тархин дахь уран зөгнөл, аж ахуйн бэлтэл ажлууд гэсэн хоёр өөр зүйл бодит болдог тэр үйл явц. Тэр утгаараа зургийн талбай бол сайхан газар. Оюун санааны процессыг бодит болгох зүйл бол аж ахуйн ажлууд шүү дээ. Нэг талаасаа кино ажил бол хар ажил. Жишээлбэл кино групп Халх голд байлдаантай сценийн зураг авахаар боллоо гэж бодъё.
Эхлээд зураг авалтанд шаардлагатай морь, машин техник, зэвсэг хэрэглэл, хайж олно. Заримыг нь хийж, түрээслэх ажлууд ундарна. Дараа нь Халх голд очоод кино групп хэд хонох вэ, хаана байрлах, яаж тэр олон хүнийг хооллох вэ, унаа тэрэг яах вэ, сум нутаг орноос зөвшөөрөл авах гээд энэ бүх ажлыг маш сайн гүйцэтгэх шаардлагатай болно. Энэ олон ажил чанартай хийгдэж гэмээ нь зураг авалт сайн болдог.
-Жүжигчин хүн хамгийн түрүүнд “хүн байх” хэрэгтэй гэдэг. Хүний дотор бурхан ч бий, чөтгөр ч бий. Гэтэл монголын урлагийн салбарт урлагийн хүн бол маш сайн хүн байх хэрэгтэй гээд зүтгээд байдаг. Бараг л бурхан шиг ч юм уу. Тэрнээс болоод монголын кино урлагт эсрэг дүрийг маш үлбэгэр сул гаргадаг юм биш үү. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон монгол киноны эсрэг дүр гэхэд бараг төрөхдөө муу хүн болж төрөөд яван явсаар муу хүн чигээрээ дуусдаг.
-Үүнийг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ би яагаад ч аймшгийн кино хийж чадахгүй. Би өөрөө аймшгийн киноноос их айдаг. Хэн нэгэн хүнийг аймшигтай чөтгөр шулам тамлаад байгааг харахаар л нүд халтираад байдаг. Ер нь тэгээд хүнийг аймшигтайгаар алж хядаж байгааг сэтгэлдээ төсөөлөх ч дургүй учир тийм кино хийж чадахгүй байх. Тэр утгаараа хувь уран бүтээлчийн хандлага уран бүтээлд нь тусдаг гэдэгтэй санал нийлдэг.
Гэхдээ миний киноны гол дүр-баатар маань заавал сайн хүн байх албагүй. Адгийн муу новшийн хүн байж байгаад өсөж дэвжээд сайн хүн болж болно. Сайн хүн болдоггүй юмаа гэхэд тухайн хүн хувирч, өөрчлөгдөж байх ёстой. Хувь бодгаль хүний өөрийнх нь хувьсах чанар гэж байна. Хүн хувьсах чанаргүй байсан бол өнөөдөр энэ дэлхий ертөнц дээр давамгай амьтны төрөл зүйл болохгүй байсан. Хэрэв бид киногоороо тухайн хүнийг хувьсан өөрчлөгдөх эрхийг нь хаагаад эхлэх юм бол ертөнцийн зүй тогтлын эсрэг кино хийж байгаа хэрэг. Магадгүй тэгж хийж болно. Уран бүтээлчдийн фантаз ондоо. Анхнаасаа сайн төрөөд сайнаар төгссөх хүмүүс амьдралд олон бий. Даанч тийм гол дүртэй киног хүмүүс үзэхгүй. Ямар киног илүү үздэг вэ гэхээр новшийн гар байж байгаад лаг болсныг л хүмүүс үздэг. Яагаад гэвэл бид уурлаж, тачаадаж, өлсдөг. Би амьтан алах дургүй ч гэсэн өлсгөлөн арав хоноход хулганыг хүртэл намнаад л явна. Бид ийм л алдаатай бодгаль. Төрөлхийн бурханлаг эсвэл чөтгөрлөг биш учраас алдах эрхтэй юм. Хэрэв анхнаас нь л дүрээ мундаг болгоод байвал нэг бол магтан дуулах эсвэл үзэн ядах зориулалттай кино болно.
Ямар киног илүү үздэг вэ гэхээр новшийн гар байж байгаад лаг болсныг л хүмүүс үздэг. Яагаад гэвэл бид уурлаж, тачаадаж, өлсдөг. Би амьтан алах дургүй ч гэсэн өлсгөлөн арав хоноход хулганыг хүртэл намнаад л явна. Бид ийм л алдаатай бодгаль. Төрөлхийн бурханлаг эсвэл чөтгөрлөг биш учраас алдах эрхтэй юм. Хэрэв анхнаас нь л дүрээ мундаг болгоод байвал нэг бол магтан дуулах эсвэл үзэн ядах зориулалттай кино болно.
-Та олон жил кино найруулагчаар ажилласан. Таны ажлын арга барилаас асууя. Жүжигчид бол тусдаа том ертөнц, агуу амбиц байдаг. Том жүжигчид бол найруулагчийн үгэнд орохгүй, цагаа барихгүй, уурлах, үг сонсохгүй нь их. Тэр үед та яадаг вэ? Найруулагч бүрт өөр өөрийн гэсэн зовлон байдаг, тэрийг шийддэг өөр өөрийн арга барил байдаг байх?
-Манайх чинь ер нь бүх зүйлд хүн хоорондын зохицуулалтыг хийдэг. Гэмт хэрэгтэн, цагдаа хоёр нь хүртэл хүн хоорондын хувийн зохицуулалтыг хийгээд явчихдаг. Энэ бол буруу стандарт. Хүн хоорондын харилцаа ажлаас гадуур үед байж болно. Зургийн талбайгаас гадуурх үед хүн хоорондын найрсаг сайхан харилцаа байхыг дэмжилгүй яахав. Хүн л юм чинь найзалж, нөхөрлөх, бие биедээ гомдож, тунихаа ярилцах хэлэлцэх эрхтэй. Байх л зүйл. Тэгвэл зургийн талбайд ажил явагддаг. Ажлын шаардлага, хариуцлага, захирах, захирагдах ёс тэнд үйлчлэх ёстой. Мөн хэн хэнийхээ орон зай руу халдахгүй байх. Найруулагчийн орон зай руу жүжигчид, жүжигчдийн орон зай руу операторууд нь ч юм уу орохгүй байх учиртай. Ажлынхаа үүрэг хариуцлагын дагуу ажиллах ёстой. Гэтэл манайхны нэг алдаатай тал нь шууд хувь хүн хоорондын харилцаан дээр бүхнийг тавьчихдаг. Өөрөөс нь насаар дүү найруулагч, жүжигчин байвал тоомжиргүй хандах хандлага гаргана. Гэтэл гадныхны ажлын харилцаа яагаад сайн байдаг вэ гэхээр тухайн жүжигчид, найруулагчдын холбоод ажлаа сайн хийдэг. “Танай холбооны жүжигчин манай найруулагч Мөнхсүхийн кинонд гурван удаа хоцорч ирсэн байна. Тийм учраас манай найруулагчийн холбооны зүгээс танай энэ жүжигчнийг хар лист буюу хар жагсаалтад оруулж байна. Манай А зэрэглэлийн найруулагч дахиж танай энэ жүжигчнийг кинондоо авахгүй гэж шийдсэн” гээд холбоод нь юмуу агентууд нь хоорондоо ярилцчихдаг. Бие биедээ хараалын үг шидээд байлгүй төлөөний холбоод нь ярилцаад шийдчихдэг. Хэрэв найруулагч тухайн нэг жүжигчнийг дарамталж, доромжлоод байвал жүжигчдийн холбооноос “танай энэ найруулагчийн харилцаа, ажиллах арга барил нь манай холбооны жүжигчдэд таалагдахгүй байна. Тиймээс дахин танай энэ найруулагчийн киноны сонгон шалгаруулалтад нь жүжигчдээ оролцуулахгүй” гэх мэтээр хууль, журмын дагуу бие биетэйгээ холбогддог. Манай Монголд бүхий л харилцаа ажил хэргийн гэхээсээ илүүтэй хүн хоорондын харилцаагаар дамжина. Үүнд давуу тал бий боловч дутагдалтай тал нь илүү их. Хариуцлага ярих гэхээр болдоггүй. Давуу тал нь ажил хурдан бүтнэ, ойлголцол хурдтай байдаг. Уран бүтээл хийхэд ойлголцол маш чухал. Ойлголцоход давуу тал болдог ч, нэг нэгнээсээ хариуцлага нэхэж чадахгүй болдог.
-Та тэгээд жүжигчидтэй хэрхэн харилцаж, учир зүйгээ ололцож, ажилладаг вэ?
- Уран бүтээлч, продакшн хоёрын байгуулсан гэрээ гэж бий. Ямар үед кино уран бүтээлийн тухай ярих. Ярихдаа юу ярих тухай, яаж хамтарч ажиллах тухай заасан байдаг. Тэдэн сарын өмнө манай кино цацагдана. Түүнээс өмнө тэгээрэй ингээрэй гэх мэт зүйлс бий. Одоо бол тэрхүү гэрээ маань улам боловсронгуй болчихсон байгаа. Гэхдээ ер нь жүжигчид харьцангуй гэрээний заалтаа биелүүлдэг болчихсон. Би бас хувийн зохион байгуулалт сайтай уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг илүү үздэг. Энэ мэт дэвшилт гарч буй нь сайшаалтай. Анх “Долоон бурхан харвадаггүй” киноны үеэс л энэ мэт стандартыг хэвшүүлж эхэлсэн. Гэрээний заалтаа дагаж, мөрдөж, хэн хэнийхээ хил хязгаар руу орохгүй байх гэх мэт. Өмнө нь видео кино анх яаж хийдэг байсан тухай яриа бий. Сонсож байхад нэг оператортай, тэр оператор нь бараг киногоо найруулчихна. Нэг дууны найруулагч нь маш олон ажил давхар хийдэг. Бараг л тогооч хүртэл хийж байх жишээтэй. Нэг машинд кино группээ багтаагаад явдаг байсан гэсэн. Бид “Долоон бурхан харвадаггүй” киног хийхдээ кино урлаг бол багийн урлаг юм. Оператор, зураач, найруулагч, гүйцэтгэлийн багийнхан гэх мэт байх ёстой. Багийнхны нийлэмж дээр кино урлаг бүтэх ёстой гэж үзсэн. Кинонд чинь анх зураач ямар ч хэрэггүй юм шиг л байв. Одоо бол хамгийн чухал нь зураач болчихсон байна. “Үхэж үл болно”, “Долоон бурхан харвадаггүй” киноноос эхлээд л манай кинонд ийм стандарт тогтсон болов уу.
Б.Балжинням гуайг түүхэн киноны мастер гэж хэлбэл болж байна. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног хийснийхээ төлөө ямар их хараалгаж, ямар их зовлонг үүрснийг нь би одоо ч дотроо төсөөлж байна. Чингис хааныг энгийн хүн байснаар нь үзүүлэх гэсэн кино бол энэ кино гэж би хувьдаа боддог.
-Таны найруулсан “7 бурхан харвадаггүй” киноны тухай “Түүхийн хэлмэгдүүлэлт” нийтлэлийг уншсан. Энэ нийтлэлийн "Зохиолгүй болоод ч тэрүү, найруулагч А.Мөнхсүхэд бас санаа орж ирсэнгүй" гэсэн өгүүлбэр нь одоо ч санаанд буугаад байна?
-“Долоон бурхан харвадаггүй” киног хийсний дараа маш сэтгэгдэл, санал шүүмж ирсэн. Зарим нь бүүр яагаад ингэсэн юм бэ гээд фэйсбүүк, сошиалаар орж ирээд бичнэ. Яг үнэнийг хэлэхэд муулсан нь цөөхөн. Ихэнх нь их сайхан кино болсон гээд талархсан. Гэхдээ байна аа, миний хийсэн кино заавал хүн болгонд таалагдах албагүй юм шүү дээ. Угаасаа киног хүмүүст үзүүлэх гэж л хийсэн. Үзсэн хүмүүст шүүмжлүүлж. сайшаалгах нь байдаг л зүйл гэж бодоод өнгөрдөг. Би асуудалд эрүүлээр ханддаг. Баабар гуай хүртэл шүүмж бичсэн л байсан шүү. Муулаад байгаа хүмүүсээс “Та тэр киног яг үзсэн үү? Яг юу нь болохгүй байна? Аль хэсэгт нь түүхийг гуйвуулчихсан байна?” гэж асуухаар ихэнх нь үзээгүй байдаг. “Тэгвэл яагаад түүхийг гуйвуулсан кино болсон гэж бодоод байгаа юм бэ” гээд асуухаар “Баабар л тэгээд бичсэн байсан” гэдэг. /инээв/
Гэхдээ хувцас хэрэглэл, өнгө гэрэл, өгүүлэмж гээд киноны жижиг хэсгүүдийг маш нарийн хараад шүүмжилж байгаа хүмүүсийн шүүмжийг хүлээж аваад дараагийн кинонууд дээрээ засах юмсан гэж хичээдэг дээ.
-Мел Гибсон анхны түүхэн киногоо 39 настайдаа хийсэн байдаг. “Braveheart” кино нь шүүмжлэл дагуулсан. Найруулагч биш жүжигчин хүн байж кино найрууллаа. Кинондоо Англи, Шотландын бодит түүхийг гуйвуулсан, ёс зүйгүй байна гээд шүүмжүүд цуварсан. Найруулагч хүн нилээн туршлага сууж, нас ахисан хойноо түүхэн кино хийх ёстой юм уу?
-Би уг нь “Долоон бурхан харвадаггүй”-гээс өмнө “Нарны сүүдэр” гээд кино хийчихсэн байсан. Миний хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл. Үүнд нэг зүйл хэлэхэд монголчууд түүхийг хоёр туйлт байдлаар ойлгодог. Жишээ нь Ю.Цэдэнбалыг алтан цээж, мөнгөн бөгстэй баатар гээд зарим нь эх орноо орост зарсан архичин байсан гэх мэтээр туульширч ойлгодог. Би кинондоо түүхэн хүмүүсийг хүн талаас нь харуулахыг зорьдог. Би дээр хэлсэн дээ, хүн гэдэг чинь алаг эрээн амьтан шүү гэж.
-Монголд түүхэн киногоор гаршсан кино найруулагч байна уу?
-Б.Балжинням гуайг түүхэн киноны мастер гэж хэлбэл болж байна. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног хийснийхээ төлөө ямар их хараалгаж, ямар их зовлонг үүрснийг нь би одоо ч дотроо төсөөлж байна. Чингис хааныг энгийн хүн байснаар нь үзүүлэх гэсэн кино бол энэ кино гэж би хувьдаа боддог. Түүнийг илтгэхийн тулд толь дүр буюу Чилүгэнийг гаргаж ирсэн. Чилүгэн зохиомол дүр л дээ.
-Кинон дээр бол Чингис хааныг тэнгэрт халихад нь их хааныг хөдөөлүүлэх цувааны замд таарсан хүн бүрийг ал гэсэн зарлиг буудаг. Тэгээд Чилүгэн замд нь таарч, цавчуулаад унадаг. Төдөлгүй амилчихсан цувааны араас дагаад алхаад явж байдаг. Үүнийгээ найруулагч нь урлаг мөнх гэдгийг харуулсан гэж тайлбарласан байдаг. Та тэрийг хэлж байна уу?
-Б.Балжинням найруулагч юу гэж бодсоныг би мэдэхгүй байна. Гэхдээ урлаг мөнх гэдэгтэй санал нийлж байна. Бас хайр бол мөнх зүйл.
-Тэгэхээр та их романтик хүн байх нь тийм үү?
-Миний романтик байдал, прагматик байдал хоёр тэнцчихээд байгаа. Угтаа бол би романтик л баймаар байна /инээв/.
-Ямар бүжиг бүжиглэх дуртай вэ?
-Бүжиг бүжиглэж чаддаггүй. Гэхдээ биелгээ биелж сурах юмсан гэж боддог.
Өнөөдөр юу хийх вэ?
-Гэртээ харина.
-Танд яг одоо ямар мөрөөдөл байна вэ?
-Монголын боловсролын тогтолцоо дэлхийн зэрэгт хүрээсэй гэж бодогдож байна.
-Мэрэгч, төлөгч, үзмэрчид итгэдэг үү?
-Ёстой итгэдэггүй.
-Далай явах уу, эсвэл өндөр ууланд гарах уу?
-Би далай руу явж үзсэн. Өндөр уул руу явна.
-Дуртай өнгө?
-Хөх.
-Алмааз уу, эсвэл алт уу?
-Барьцаанд тавьбал аль нь үнэтэй юм. Тэрийг нь авъя.
-Ичгүүртэй байдалд ордог уу?
-Ордог.
-Сул тал?
-Хүнд өөрийгөө зөвөөр илэрхийлж чаддаггүй.
-Салат уу, эсвэл хуушуур уу?
-Хуушуур.
-Давуу тал?
-Хүмүүсийн хооронд харилцаа холбоо сайн тогтоож чаддаг.
-Хотын төвд орон сууц авах уу эсвэл хотын захад хашаа байшин авах уу?
-Одоохондоо хотын төвд орон сууц авна.
-Дуртай хүүхэлдэйн киноны нэр?
-Коко
-Хэнтэй хамт өглөө сэрэхийг хүсч байна?
-Эхнэр хүүхэдтэйгээ.
-Дургүйг чинь хүргэдэг хүмүүс?
-Хууль, дүрмийг биелүүлдэггүй, бүдүүлэг соёлгүй хүмүүс.
-Супер хүчтэй болох боломж олдвол ямар хүчтэй болох вэ?
-Гэрлийн хурднаас зуу, мянга, тэрбум дахин хурдан явдаг хүн болмоор байна.
-Твиттер үү эсвэл инста юу?
-Твиттер.
-Хүүхэд насны хамгийн сайхан дурсамж?
-Ээж ажлаасаа тараад ирдэг тэр мөч.
-Өнгөрсөн амьдралаасаа нэг л зүйлийг өөрчлөх завшаан гарвал юуг өөрчлөх вэ?
-Арай эрт аав болох байсан юм.
-Эхнэртэйгээ яаж танилцсан бэ?
-Интернетээр танилцсан.
-Та хоёр юугаараа бахархдаг вэ?
-Бие биедээ итгэх итгэлээрээ.
-Ямар хөгжим сонсох дуртай вэ?
-Рок. Гэхдээ одоо бүгдийг нь сонсдог болсон.
-Дэлхий сүйрэхэд таны амьдралд хэрэг болох таван зүйлийг ав гэвэл та юуг авах вэ?
-Лаа, чүдэнз, гээд л /инээв/. Дэлхий сүйрч байхад юм авах хэрэг байга юм уу.
-Хүссэн газар луугаа явах боломж олдвол хаашаа явах вэ?
-Америкийн Лос Анжелос явахыг хүсч байгаа.
-Таны амьдралд гүн нөлөө үзүүлсэн багш?
-Кино найруулагч Бадрахын Сумхүү.
-Үхвэл таны булшин дээр ямар үг байгаасай гэж хүсч байна вэ?
-Бодоогүй байна. Тэр үед л бодъё. Яахав одоо хэл гэвэл “Цаг хугацаанаас бүх зүйл айдаг. Хайр сэтгэлээс цаг хугацаа айдаг” гэж бичүүлнэ.
-Таны амьдралдаа даван туулсан хамгийн хэцүү зүйлс?
-Хэцүү зүйл бий л дээ. Гэхдээ яривал их урт түүх болно.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Хэдэн найзуудтайгаа хууч хөөрөх.
-Сугалаанаас 500 сая төгрөг хожвол юу хийх вэ?
-Хүүхдийнхээ сургалтанд зарцуулна.
-Хамгийн их унших дуртай гурван ном?
-Цагийн хүрдэнд зүдрэгсэд, Зуун жилийн ганцаардлын ази хувилбар. Монголын зурагт түүхийг сүүлийн үед өдөр бүр боломж олдвол харж байгаа. Миний багадаа дуртай байсан Виктор Хюгогийн "Инээмтгий хүн".
-Хайр гэдэг зүйлээр юуг төсөөлдөг вэ?
-Мөнх зүйл
-Хамгийн их айдаг зүйл?
-Харанхуй.
-Таныг хүчирхэг болгодог зүйл?
-Зарчимч байдал
-Ерөнхийлөгч болоод нэг шийдвэр гарга гэвэл?
-Цаазын ялгүй болно.
-Болчихсон шүү дээ?
-Тэгвэл Хайрын яам байгуулна.
-Таныг татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийлээ гэх болов уу?
-Монгол хүмүүс бие биедээ хайртай байх хэрэгтэй. Бид цөөхүүлээ /инээв/.
-Яг одоо өөрийгөө хэдэн настай гэж мэдэрч байна?
-41. Миний романтизм, прагматизм хоёр тэнцээд байгаа жил.
-Төгс сайхан өдрийг яаж төсөөлдөг вэ?
-Өнөөдөр ч гэсэн төгс өдөр болж байна шүү дээ. Чамтай ярилцаад л...
-Яг А.Мөнхсүхтэй адил зан араншинтай хүн байвал та найзлах уу?
-Найзлана. Учир нь би нөхөрлөлдөө их үнэнч хүн.
-Мартаж чадахгүй зүүд байна уу?
-Тийм муухай зүүд зүүдлээгүй байх. Байхгүй. Зүүдлээд мартчихдаг. Санавал байна байх.
-Эзэнгүй арал дээр амьдрах болбол хэнийг авч явах вэ?
-Эхнэр, хүүхдээ авч яваад хэн ч биш болгочихмооргүй байх юм. Дургүй хүнээ авч явна.
-Бурхан байдаг уу?
-Бурхан байдаг гэхээр чөтгөр байдаг болчих гээд байдаг юм.
-Түүхэн хүмүүсээс үзэн яддаг хүн байна уу?
-Хэнийг нь ч үзэн яддаггүй.
-Аз жаргал гэж юу вэ?
-Гэрийнхээ орон дээр унтаад өглөө тэр орон дээрээ сэрэхийг хэлнэ.
-Хэзээнээс кинонд орж эхэлсэн бэ?
Хүүхэд байхаасаа.
where can i get amoxicillin 500 mg: <a href=" https://amoxicillinamoxilcheap.com/# ">order amoxicillin uk</a> buy amoxicillin 500mg usa buy amoxicillin over the counter uk - https://amoxicillinamoxilcheap.com/#
buy prednisone 10mg online: <a href=" https://prednisonecheap.com/# ">prednisone 50 mg for sale</a> prednisone 10 mg prednisone uk price - https://prednisonecheap.com/#
prednisone 50 mg buy: <a href=" https://prednisonecheap.com/# ">where to buy prednisone 20mg</a> prednisone coupon prednisone 250 mg - https://prednisonecheap.com/#
amoxicillin 500mg no prescription: <a href=" https://amoxicillinamoxilcheap.com/# ">generic amoxicillin over the counter</a> buy amoxicillin without prescription amoxicillin 500 mg - https://amoxicillinamoxilcheap.com/#
prednisone prescription for sale: <a href=" https://prednisonecheap.com/# ">how can i get prednisone</a> prednisone 5 tablets prednisone - https://prednisonecheap.com/#
where can you buy amoxicillin over the counter: <a href=" https://amoxicillinamoxilcheap.com/# ">where can you buy amoxicillin over the counter</a> where to buy amoxicillin over the counter amoxicillin 775 mg - https://amoxicillinamoxilcheap.com/#
buying prednisone on line: <a href=" https://prednisonecheap.com/# ">buy 10 mg prednisone</a> by prednisone w not prescription by prednisone w not prescription - https://prednisonecheap.com/#
buying prednisone: <a href=" https://prednisonecheap.com/# ">prednisone 40 mg</a> prednisone 5084 prednisone - https://prednisonecheap.com/#
how to get amoxicillin over the counter: <a href=" https://amoxicillinamoxilcheap.com/# ">amoxicillin over the counter in canada</a> amoxicillin 750 mg price amoxicillin 500 - https://amoxicillinamoxilcheap.com/#
can i buy prednisone over the counter in usa: <a href=" https://prednisonecheap.com/# ">can you buy prednisone over the counter in usa</a> prednisone no rx prednisone cream rx - https://prednisonecheap.com/#
amoxicillin canada price: <a href=" https://amoxicillinamoxilcheap.com/# ">amoxicillin capsule 500mg price</a> buy amoxicillin 500mg capsules uk amoxicillin 500 mg without a prescription - https://amoxicillinamoxilcheap.com/#
amoxicillin buy no prescription: <a href=" https://amoxicillinamoxilcheap.com/# ">amoxicillin cephalexin</a> amoxicillin over the counter in canada amoxicillin buy canada - https://amoxicillinamoxilcheap.com/#
ivermectin 12 mg: <a href=" https://ivermectinon.com/# ">ivermectin eye drops</a> ivermectin cost uk ivermectin human http://ivermectinon.com/
buy ivermectin nz: <a href=" https://ivermectinon.com/# ">stromectol price us</a> stromectol south africa ivermectin 4 http://ivermectinon.com/
generic stromectol: <a href=" https://ivermectinon.com/# ">ivermectin for sale</a> stromectol cost ivermectin canada http://ivermectinon.com/
ivermectin cream 1%: <a href=" https://ivermectinon.com/# ">ivermectin 3</a> ivermectin pills stromectol tablets uk http://ivermectinon.com/
buy ivermectin nz: <a href=" https://ivermectinon.com/# ">stromectol price</a> ivermectin 3mg tablets stromectol without prescription http://ivermectinon.com/
ivermectin generic cream: <a href=" https://ivermectinon.com/# ">generic ivermectin</a> stromectol coronavirus ivermectin 1% cream generic - http://ivermectinon.com/ ivermectin where to buy
ivermectin generic cream: <a href=" https://ivermectinon.com/# ">ivermectin 2ml</a> buy ivermectin ivermectin usa price http://ivermectinon.com/
cost of ivermectin medicine http://ivermectinon.com/ order stromectol online
ivermectin drug: <a href=" https://ivermectinon.com/# ">buy ivermectin for humans uk</a> stromectol 3 mg ivermectin 200mg - http://ivermectinon.com/ cost of ivermectin medicine
stromectol price http://ivermectinon.com/ stromectol uk
stromectol without prescription: <a href=" https://ivermectinon.com/# ">ivermectin usa price</a> stromectol 15 mg stromectol tablet 3 mg - http://ivermectinon.com/ ivermectin tablets uk
stromectol generic name http://ivermectinon.com/ ivermectin iv
ivermectin 1 cream 45gm: <a href=" https://ivermectinon.com/# ">generic ivermectin</a> where to buy stromectol where to buy stromectol - http://ivermectinon.com/ ivermectin 5 mg
buy ivermectin canada http://ivermectinon.com/ ivermectin 1 topical cream
ivermectin stromectol http://ivermectinon.com/ buy ivermectin for humans uk
buy stromectol online uk: <a href=" https://ivermectinon.com/# ">buy stromectol uk</a> ivermectin nz buy ivermectin - http://ivermectinon.com/ ivermectin 12
ivermectin lotion for lice http://ivermectinon.com/ ivermectin 1 topical cream
buy stromectol online uk: <a href=" https://ivermectinon.com/# ">stromectol 15 mg</a> stromectol 6 mg tablet stromectol generic name - http://ivermectinon.com/ ivermectin lice
ivermectin generic http://ivermectinon.com/ ivermectin buy australia
buy stromectol pills: <a href=" https://ivermectinon.com/# ">ivermectin 50ml</a> ivermectin 1% cream generic buy ivermectin uk - http://ivermectinon.com/ ivermectin generic name
ivermectin 10 ml: <a href=" https://ivermectinon.com/# ">ivermectin 6mg dosage</a> ivermectin price comparison ivermectin price canada - http://ivermectinon.com/ ivermectin coronavirus
ivermectin online http://ivermectinon.com/ ivermectin 6mg
ivermectin tablets http://ivermectinon.com/ ivermectin pill cost
ivermectin 10 ml http://ivermectinon.com/ stromectol oral
ivermectin buy online http://ivermectinon.com/ ivermectin 3 mg tabs
Hi there!
https://prednisoneall.top/
https://prednisoneall.top/
Medication prescribing information. What side effects? <a href="https://silagra4us.top">where to buy cheap silagra</a> in US Everything news about pills. Get now.
Q1sI13 <a href="http://mugwfydcyvou.com/">mugwfydcyvou</a>, [url=http://bzfdmxpoyzcq.com/]bzfdmxpoyzcq[/url], [link=http://zkgleuwamzal.com/]zkgleuwamzal[/link], http://obfyjnfybpis.com/
BgBpVk <a href="http://dfwrcjxpsanf.com/">dfwrcjxpsanf</a>, [url=http://baietzosdvjf.com/]baietzosdvjf[/url], [link=http://hhxzemjzlpqv.com/]hhxzemjzlpqv[/link], http://eehylpyekrco.com/
VOjYA7 <a href="http://oztzowjltang.com/">oztzowjltang</a>, [url=http://isachcduoavg.com/]isachcduoavg[/url], [link=http://kzhmgpjcvqag.com/]kzhmgpjcvqag[/link], http://xorhlsmksjfx.com/
7n5deg <a href="http://xkuadljeitlj.com/">xkuadljeitlj</a>, [url=http://mzkpkxwrxpbc.com/]mzkpkxwrxpbc[/url], [link=http://kjoundhaooat.com/]kjoundhaooat[/link], http://tdeiysarikxi.com/
comment2, <a href="https://cheapbuyorder.co.uk/order-omnicef-en">cefdinir buy</a>, [url="https://cheapbuyorder.co.uk/order-omnicef-en"]cefdinir buy[/url], https://cheapbuyorder.co.uk/order-omnicef-en cefdinir buy, 5128,
comment1, <a href="https://medbuycost.co.uk/hydrea">buy hydroxyurea 500 mg</a>, [url="https://medbuycost.co.uk/hydrea"]buy hydroxyurea 500 mg[/url], https://medbuycost.co.uk/hydrea buy hydroxyurea 500 mg, gnuoj,
tYYQG9 <a href="http://prdprchohxqk.com/">prdprchohxqk</a>, [url=http://scrlortttvez.com/]scrlortttvez[/url], [link=http://waxwlwqfjocb.com/]waxwlwqfjocb[/link], http://njqzhrtahcgh.com/
yrLI1r <a href="http://kuyopmmknjiv.com/">kuyopmmknjiv</a>, [url=http://eblcasgfbuem.com/]eblcasgfbuem[/url], [link=http://rfjdleyciwbd.com/]rfjdleyciwbd[/link], http://wdiplrkawnwq.com/
YghZyk <a href="http://allmsijmkszh.com/">allmsijmkszh</a>, [url=http://ftcwlbznyjgq.com/]ftcwlbznyjgq[/url], [link=http://peajamrpbzzx.com/]peajamrpbzzx[/link], http://grxetbvcdxnt.com/
Fj5bL6 <a href="http://cbcyzsdyfawm.com/">cbcyzsdyfawm</a>, [url=http://kiuwmqhyklfm.com/]kiuwmqhyklfm[/url], [link=http://sdctrdhzxgme.com/]sdctrdhzxgme[/link], http://ydexdcrfmvzv.com/